Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0112/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,

Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох 201709000073 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, ***тоотод оршин суух, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *** /регистрийн дугаар 

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцагч чадвартай, ***,

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарынэ 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, урьд нь 8 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ***,

Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд мэргэжилтэй, мужаан, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1*** тоотод оршин суух хаягтай, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак байрны гадаа байсан иргэн ***ын эзэмшлийн Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн кропыг хугайлж 385 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу зөрчиж гүйцэтгэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак 02 тоотод оршин суух иргэн ***ын эзэмшлийн 1 ширхэг булганы арьс, 2 ширхэг суусарын сүүл, толгойтой арьс, 2 ширхэг андартын арьс зэрэг эд зүйлийг хулгайлж 100 000 төгрөгний хохирол учруулсан, Шүүгдэгч *** нь яллагдагч ***, ***, *** нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак байрны гадаа байсан иргэн ***ын эзэмшлийн Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн кропыг хугайлж 385 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч *** нь яллагдагч ***, ***, *** нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак байрны гадаа байсан иргэн ***ын эзэмшлийн Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн кропыг хугайлж 385 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак байрны гадаа байсан иргэн ***ын эзэмшлийн Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн кропыг хугайлж 385 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зах дээр согтуу явж байхдаа ***, ***, *** нартай таарсан. Тэгээд 16 дугаар бракийн тэнд хаячихсан төмөр байна. Бид гурав авч дийлэхгүй байна туслаач гэж хэлэхэд нь арай хулгайн гэмт хэрэг болчих юм биш биз дээ гэхэд хаясан төмөр байна лээ гэж хэлсэн. Тухайн үед би гэгээн цагаан өдөр хулгай хийхгүй байх гэж бодоод төмөр байгаа газар очиж төмрийг авч түүхий эд зардаг айлд 13,000 төгрөгөөр өгсөн. Тэгээд ганц юм уух уу гэхээр нь тэгье гээд 9,000 төгрөгөөс нь дэлгүүрээс 1 литртэй түмний хишиг гэсэн нэртэй архи авч уусан. Ингээд үлдэгдэл 4,000 төгрөгөө тэнцүү хувааж авсан...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр халамжийн төв дээр өдрийн хоол идэх гээд биржээс уруудаад явж байгаад ***, *** нартай тааралдсан. Тэгээд энэ хоёр 16 дугаар бракийн тэнд цасан хучигдаад доороо хөлдөөд наалдчихсан төмөр хайлш байна авъя гэхэд нь би болох юм уу юм уу арай хулгайн хэрэгт холбогдчих юм биш биз гэхэд үгүй ээ болно гэж хэлсэн. Ингээд бид гурав зам хөндлөн гараад явж байтал ***той таарсан. Бид 4 цугтаа 16 дугаар брак байр руу явж төмөр хайлшийг захын тэнд байдаг түүхий эд авдаг цэг дээр тушаахад 13,000 төгрөг болсон. Бид хэд мөнгөөрөө дэлгүүрээс 1 шил архи авч хувааж уусан...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***, *** хоёрын ярьсантай яг адилхан. Дээрээс нэмж хэлэхэд тухайн үед би ***гуайд авч болохгүй байхаа. Авчих юм бол хулгайн хэрэг болчих вий дээ гэж хэлээд салсан. Ингээд хэсэг хугацааны дараа бид хэд дахин таарч 16 дугаар брак руу явсан. Хохирогч Булганы арьс, суусарын сүүл, толгой болон андартын арьс байсан гэсэн. Тухайн үед буюу төмөр хайлшны хажууд намхан хашаан дээр өлгөсөн арьс байсан. Би тэр арьсыг хэрэмний арьс байна гэж харсан. Толгойтой нь урагдчихсан, сүүл нь тасарчихсан 3 ширхэг арьсыг хараад хэрэг болохгүй байх гэж бодоод буцаагаад шидсэн. Аав шигээ хөгшин хүнд хохирол учруулсан учраас ажил төрөл хийж байгаад хохирол болох 100,000 төгрөгийг төлнө гэж бодож байна...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ардчилсан намын байрны тог түүгээд явж 16 дугаар бракийн тэнд цасанд дарагдсан төмөр байхыг харчихаад явж байхдаа ***тай таараад 16 дугаар бракийн тэнд хаячихсан төмөр байна авч болох болов уу гэж асуухад болохгүй гэж хэлээд бид хоёр салсан. Ингээд удалгүй ***, ***, *** нар төмрийг чирээд зах руу явсан...” гэх мэдүүлэг, Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх 16 дугаар брак байрны баруун урд талын 2 тоот хаалганд амьдардаг. Баруун талдаа машины грааштай хажуу айлаасаа тусгаарлаад хашаатай. Би тоёото Суссед маркийн машины автомат кропыг 385,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг кропыг машиндаа тавих гэж байтал хүүхдүүд маань надад автомат кроп авчирч өгсөн. Ингээд өөрийнхөө худалдаж авсан кропыг машиндаа тавихгүйгээр зарах санаатай граашийнхаа үүдэнд тавьсан байсан. Граашид оруулах гэхээр зай багатай учраас оруулж чадаагүй. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алга болсон. Манай хажуу талын хуучин байрыг сүм болгосон. Тэр сүм хагас сайн, бүтэн сайны өдрүүдэд хоол өгдөг юм. Тэнд очиж 4-үүлээ хооллодог байсан байх гэж бодож байна. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *** /гараараа заагаад/ надаас андаа ус байвал өгөөч архи уух гэсэн юм гэж хэлж хэлэхээр нь би ус өгсөн. Ингээд удалгүй 15 цагийн үед машины кроп алга болсон байсан. Тухайн үед сараалжин хашааны дотор нилээн том хэмжээний чулуу байсан. Уг чулуугаар цохисон байх гэж бодож байна. Мөн Сараалжин хашааны шонд 1 булганы арьс, суусарын сүүл толгойтой 2 ширхэг арьс, 2 ширхэг андатрын арьс алга болсон байсан. Яагаад гадаа гаргаж өлгөсөн юм бэ? гэхээр дадлаганы уутанд хийчихсэн байхад цагаан эврээхэй идээд байхаар нь салхинд тавьсан. Энэ ангийн арьс алба болсон бөгөөд үнэлгээ хийлгэхэд 100,000 төгрөг болсон. Энэ мөнгөө ***аар төлүүлэх болно. Харин машины автомат кропын хувьд гэвэл бүрэн бүтэн байдалтай буцаагаад авсан болохоор гомдолгүй байна...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дөрөвүүлээ 16 дугаар бракийн тэнд төмөр хайш байгаад тэрийг очиж авъяа гээд тэр газар очиход том төмөр хайлш цастай наалдаад хөлдчихсөн байхаар нь том чулуугаар цохиж байгаад хөдөлгөөд салгаад дөрөвүүлээ тэр хайлшийг салгаад бүгдээрээ чирээд захын тэнд очоод түүхий эд авдаг Гармаа гэх хүүхэд 13 000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө 9 000 төгрөгөөр 1 шил архи хувааж уугаад үлдсэн 4 000 төгрөгийг нь хувааж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89/, “...кроп байсан газраас жоохон зайтай нэг төмрөөс 3 ширхэг байхаа толгой нь тасарчихсан хэрэмний арьс байсан. Би хальт хараад байрьж үзээд урагдчихсан тэнд нь хаяачихсан. ***, ***, *** нар хараагүй байх. Би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102/, Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуу явж байгаад ***, ***, *** нартай таараад 16-р бракийн тэнд хаячихсан төмөр хайлш байна. Бид нар дийлэхгүй байна гэж хэлсэн. Яг хэн хэлсэн эсэхийг нь сайн санахгүй байна. Тэгээд бөөнөөрөө тэр газар очиход тэр том төмөр хайлш цастай наалдаад хөлдчихсөн байхаар нь том чулуугаар цохиж байгаад хөдөлгөөд дөрөвүүлээ тэр хайлшийг салгаад бүгдээрээ чирээд захын тэнд очоод түүхий эд авдаг Гармаа гэх хүүхэд 13 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91/, Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Халамжийн төв дээр өдрийн хоол идэх гээд явж байгаад ***, *** нартай таараад 16-р бракийн тэнд цасанд хучигдсан доороо хөлдөөд наалдчихсан том төмөр хайлш байна гэж хэлсэн. Тэгээд тэр газар рүү нь явж байсан чинь ***той таарсан. Тэр газар очоод нөгөө том төмөр хайлшийг салгаад бүгдээрээ чирээд захын тэнд очоод түүхий эд авдаг Гармаа гэх хүүхэд 13 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93/, Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нтаг дэвсгэр Ардчилсан намын байрны тэнд хог сав түүгээд явж байраад 16 дугаар бракийн хажуу талд төмөр хайлшин кроп байхаар нь харчихаап явж байгаад ***тай таарсан. Тэгээд тэнд 16 дугаар бракийн хажууд нэг хайлш байна аа хаячихсан юм шиг байна авч болох уу гэж ***аас асуусан чинь *** болохгүй ээ гээд бид 2 салаад яваад өгсөн. Тэгээд удалгүй ***, ***, *** 3 нөгөө хайлшин төмрийг чирээд зах руу гарсан. Тэгээд би хойноос нь дагаж явж байгаад шат таарахаар нь ***, ***, *** нар дийлэхгүй байхаар нь тусалсан. Бирж дээр очоод Гармаа гээд түүхий эд авдаг эмэгтэйд 13 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95/, Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн гадаа хөнжил, дрожны бүтээлгээр бүтээчихсэн байсан кроп буюу хурдгы хайрцаг байхгүй байсан. Манай гадаа 2 сар бараг болсон. Грааш руу оруулах гэхээр би ганцаараа даахгүй байсан юм. Тэгээд ч грааш жоохон зай муутай байсан юм. Мастер плаза гээд газраас Улаанбаатар хот руу явууд машиндаа авч байсан. 385 000 төгрөгний үнэтэй. Кропны тэнд хашаан дээр өлшөөтэй байсан 1 булганы арьс, суусарын сүүл толгойтой 2 ширхэг арьс, 2 ширхэг андатрын арьс байсан. Би өөрөө элдсэн байсан юм. Тэр байхгүй байсан. Эд зүйлийнхээ үнэлгээг гаргуулж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/, Иргэний нэхэмжлэгч Т.Гармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би ажлаа хийгээд байж байсан бөгөөд 16 цагийн үед байхаа 4 хүн машины кроп чирчихсэн ирсэн. Тэгээд намайг нэг намхан шар залуу нь энийг хайлшинд өгмөөр байна гэхээр нь би үзээд хайлшинд авахгүй ээ төмрөнд 13 000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу за за гээд нөгөө кропоо надад өгчихөөд мөнгөө аваад явсан. Тэгээд байж байтал маргааш нь нь байхаа цагдаагаас хүн ирээд хулгайд алдагдсан кроп болох талаар хэлсэн. Би 13 000 төгрөгөөр худалдаж авсан. Гомдол санал нэмэжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 01/, Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 /, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-8/, Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсууд /хавтаст хэргийн 13-18/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 20/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-28/, Капитал зууч ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 37-38/, Капитал зууч ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 47-48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 57-58/, Шүүгдэгч ***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113-114/, Шүүгдэгч ***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 116/, Шүүгдэгч ***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118/, Шүүгдэгч ***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 120-121/ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *** нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ***, ***, *** нартай бүлэглэн Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак байрны гадаа байсан иргэн ***ын Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн 385 000 төгрөгийн үнэ бүхий кропыг, мөн дангаараа иргэн ***ын гэрийн гадаа өлгөөтэй байсан 100 000 төгрөгийн үнэ бүхий 1 булганы арьс, суусарын сүүл толгойтой 2 ширхэг арьс, 2 ширхэг андатрын арьс зэргийг тус тус хулгайлж нийт 485 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Б.*** нь ***, ***, *** нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак байрны гадаа байсан иргэн ***ын Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн кропыг хулгайлж 385 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч *** нь *** Б.***, *** нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак байрны гадаа байсан иргэн ***ын Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн кропыг хулгайлж 385 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч *** нь ***, Б.***, *** нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак байрны гадаа байсан иргэн ***ын Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн кропыг хулгайлж 385 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч ***ын “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн гадаа хөнжил, дрожны бүтээлгээр бүтээчихсэн байсан кроп буюу хурдны хайрцаг байхгүй байсан. Кропны тэнд хашаан дээр өлгөөтэй байсан 1 булганы арьс, суусарын сүүл толгойтой 2 ширхэг арьс, 2 ширхэг андатрын арьс байсан. Би өөрөө элдсэн байсан юм. Тэр байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/, иргэний нэхэмжлэгч Т.Гармаагийн “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би ажлаа хийгээд байж байсан бөгөөд 16 цагийн үед байхаа 4 хүн машины кроп чирчихсэн ирсэн. Тэгээд намайг нэг намхан шар залуу нь энийг хайлшинд өгмөөр байна гэхээр нь би үзээд хайлшинд авахгүй ээ төмрөнд 13 000 төгрөгөөр авна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/, шүүгдэгч ***ын “...кроп байсан газраас жоохон зайтай нэг төмрөөс 3 ширхэг байхаа толгой нь тасарчихсан хэрэмний арьс байсан. Би хальт хараад байрьж үзээд урагдчихсан тэнд нь хаяачихсан. ***, ***, *** нар хараагүй байх. Би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102/, “...Аав шигээ хөгшин хүнд хохирол учруулсан учраас ажил төрөл хийж байгаад хохирол болох 100,000 төгрөгийг төлнө...” гэх мэдүүлэг, Капитал зууч ХХК-ний дүгнэлт болон эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтууд /хавтаст хэргийн 37-38, 47-48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 57-58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь бүлэглэн бусдын эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***ын Сум дундын 7 дугаар шүүхээр 2014 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шитгэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар ялгүй тооцох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113-114/, Шүүгдэгч ***ийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхин 2006 оны 07 дугаар 25-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар хүнд гэмт хэрэг ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул анхан удаа хүндэвтэр гэмт хэрэг үлдсэн гэж үзэх нь зүйтэй /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 116/, Шүүгдэгч ***ын Дархан хотын 2 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88-б-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай тооцох хугацаа дууссан гэж үзэх нь зүйтэй байна. /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118/, Шүүгдэгч ***ын Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдэж 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3 сар 19 хоногийг хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 120-121/, Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах болно. Шүүгдэгч ***, ***, *** нар нь ***тай бүлэглэн иргэн ***ын эзэмшлийн Тоёота Суссед маркийн тээврийн хэрэгслийн кропыг хулгайлж 385 000 төгрөгний хохирол учруулсан боловч эд зүйлийг буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-28/ авагдсанаар нотлогдож байх тул ***, ***, *** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан нийт 485 000 төгрөгийн хохиролоос төлөөгүй үлдсэн 100 000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй тул ***аас гаргуулж Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 16 дугаар брак 02 тоотод оршин суух иргэн ***/-д олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ***, ***, *** нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ***, ***, ***, *** нарын энэ хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 11-нийг хүртэлх хугацаанд урьдчилан цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болно.