| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/95 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/95
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
улсын яллагч Б.Батсүх /томилолтоор/,
шүүгдэгч Я.Ганхуяг,
түүний өмгөөлөгч М.Гансүх,
шүүгдэгч С.Эрдэнэбаяр,
түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил
шүүгдэгч Б.Батбаяр,
түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр нарыг тус тус оролцуулан “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хар ямаат овогт Ядмаагийн Ганхуяг, Боржигон овогт Сүрэндамбын Эрдэнэбаяр, Сонгоол овогт Батцэцэгийн Батбаяр нарт холбогдох эрүүгийн 2303000490185 дугаартай, 175/2024/0019/Э/Т индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1968 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, **** аймгийн ***** ажилтай, ам бүл **, *** хамт ***** аймаг, Сүхбаатар сум, **дүгээр баг, Баянхаан ** дугаар гудамж, 180 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар ямаат овогт Ядмаагийн Ганхуяг, /РД:ЧР68011370/;
2.Монгол Улсын иргэн, 1978 оны ** дугаар сарын **-ны өдөр *****аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, *** аймгийн Гаалийн газарт слесарь ажилтай, ам бүл **, ***хамт *** аймаг, Сүхбаатар сум, ** дүгээр баг, Хонгорморьт *** гудамж, 147 тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сэлэнгэ аймгийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
-Сэлэнгэ аймгийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүрэндамбын Эрдэнэбаяр, /РД:МЬ78070618/;
3.Монгол Улсын иргэн, 1991 оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн Алтанбулаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, аялал жуулчлал, зочид буудлын менежер мэргэжилтэй, “Шатар Оюун” ХХК-ний Номадо зочид буудлын үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл **** хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, *** байр, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сонгоол овогт Батцэцэгийн Батбаяр, /РД:МА91101018/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Шүүгдэгч Я.Ганхуяг нь Нийтийн албан тушаалтнаар буюу ***** аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа
Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах. бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
**** аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: -авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ: -Тээврийн хэрэгслийн ачаа ны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, -Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Гаалийн газрын слесарь С.Эрдэнэбаяр нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж Б.Батбаяр, С.Эрдэнэбаяр нарт давуу байдал бий болгосон.
2.Яллагдагч Б.Батбаяр нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.3.1 дахь хэсэгт “Архины зүйлс 2 литр, ...янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй” гэж зааснаас илүү буюу 12 ширхэг Finlanda архи, 10 хайрцаг Кастер-5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий оолгох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт тус аймаг дахь Гаалийн газрын слесарь С Эрдэнэбаярт 100,000 төгрөгийн хахууль өгсөн,
3.Яллагдагч С.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Батбаярын Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlanda архи, 10 хайрцаг Кастер-5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 100,000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр 30-90 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргасан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/89 дугаартай Захирамжаар дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Тус захирамжийн ТОДОРХОЙЛОХ ХЭСГИЙН
2-рт: Харин яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан Я.Ганхуягийг татсан тогтоол /2-р хавтаст хэргийн 85 дугаар хуудас/-д гаргасан алдааг техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй. Шүүгдэгч Б.Батбаярын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль авах гэмт хэргийн шинжтэй байна /хавтаст хэргийн 179 дүгээр хуудас/ гэж ноцтой алдаа гаргасныг зайлшгүй залруулах шаардлагатай байна. Дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. 2023 оны 06 дугаар 30-ны өдрийн 355 дугаартай хяналтын прокурорын “Г.Ганхуягийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол” болон яллах дүгнэлтийг шинээр үйлдэж, оролцогч нарт танилцуулан, дахин үйлдэж, гардуулж, хуулиар хүлээсэн эрхийг зөрчихгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэснээр хэргийн Нийслэлийн прокурорын газарт буцаасан. Гэтэл 60 хоногийн хугацаанд дээрх алдаагаа засалгүй дахин ирүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Я.Ганхуягийг яллагдагчаар татсан тогтоол болон 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаартай Яллах дүгнэлтийн Яллаж буй гэмт хэргийн товч агуулга хэсэгт:
Шүүгдэгч Я.Ганхуяг нь Нийтийн албан тушаалтнаар буюу ***** аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа
Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах. бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: -авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ: -Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, -Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж
Гаалийн газрын слесарь С.Эрдэнэбаяр нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж Б.Батбаяр, С.Эрдэнэбаяр нарт давуу байдал бий болгосон.
Мөн яллах дүгнэлтийн ТОГТООХ ХЭСЭГТ: мөн өмнө гаргасан алдаагаа засаагүй. Үүнийг яллах дүгнэлтэд гаргасан үг, үсэг, тоо, тооцооны шинжтэй алдаа гэж үзэхгүй. Учир нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, яллах дүгнэлтэд гаргасан алдааг засаж, шүүхэд ирүүлэхээр хэргийг хуульд зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд алдаагаа засалгүй дахин ирүүлсэн байна.
Гаалийн газрын слесарь С.Эрдэнэбаяр нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж Б.Батбаяр, С.Эрдэнэбаяр нарт давуу оайдал бий болгосон гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр, иүүлсэн нь шүүгдэгч Я.Ганхуягийг яллагдагчаар татаагүй, түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдээгүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай оролцогч талуудын саналыг харгалзан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Я.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эхний шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн зүгээс: “Хүсэлт гаргаж байна шүүгчээ. 1 дүгээрт: 60 хоногийн хугацаатай буцаасан захирамж биелээгүй байна. 2 дугаарт: Манай үйлчлүүлэгчийг яллагдагчаар татаагүй байна. Яллах дүгнэлт ч үйлдээгүй байна. Тэгээд оруулж ирээд энд суулгаад байгаа нь бид нарт зохимжгүй байна гэж харж байна” гэсэн хүсэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт томилолтоор оролцсон улсын яллагчийн зүгээс: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд шүүгдэгч С.Эрдэнэбаярыг бусдад давуу байдал олгосон байна, бий болгосон байна гэсэн зүйл ангиар яллагдагчаар татсан. Утга найруулгын хувьд ч гэсэн яллагдагчаар татсан тогтоолд харагдаж байна. Сүүлд үйлдэгдсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаартай дүгнэлтэд Я.Ганхуягийг С.Эрдэнэбаяр гэдэг хүнээр үйлдэгдсэн байна. Тэгэхдээ яллагдагчаар татсан тогтоолд ерөнхийдөө Я.Ганхуягийн үйлдлийг бичсэн байдаг. С.Эрдэнэбаяр гэж бол явдаггүй. Я.Ганхуяг гэж бичээд Я.Ганхуягт ял сонсгосон байна. Тэгэхлээр яллагдагчаар татсан тогтоолын агуулгын хувьд нийцэж байна. Үүнд үндсэндээ манайхаас техникийн шинжтэй алдаа зөрчлүүдийг гаргасан. Үүнд Я.Ганхуяг гэдэг хүн байна. Шүүгдэгчийн талаар бичиж явж байгаад С.Эрдэнэхуяг гээд бичсэн агуулга харагдаж байна. Тэгэхлээр яллагдагчаар татсан тогтоолд Я.Ганхуяг ямар ял сонсгосон, ямар хэрэгт яллагдаж байгаа талаар тодорхой сонсгоод гарын үсэг зуруулаад танилцуулчихсан байна. Тэгэхээр яллах дүгнэлтэд нэрийг нь солиод бичсэн, албан тушаал солиод бичсэн зөрүүтэй зүйл байна” гэсэн тайлбарыг хийжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Я.Ганхуягийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, талуудын саналыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхээр тогтоов.
Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд: 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэбаярын өгсөн: “...Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Тухайн үед чөлөөт бүсэд явж байгаад энэ дүүтэй таараад хэдэн шил архи гаргаад өг гэхээр нь цалингийн зээлтэй болохоор зав чөлөөгөөр нь хүмүүс авч очдог байсан. Тэгээд дүүтэй тааралдаад ахаа ганц тамхи байгаа тэрийг гаргаад өгөөч гэсэн. Таны машин яг болох юм байна гээд. Тэгээд тамхи ачсан гэхээр нь би очиж хараагүй. Тэгээд тэрийг нь гаргаад тавьсан чинь нэг хайрцаг биш нэлээн хэдэн хайрцаг тамхи байсан” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаярын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон. Тухайн үед би өрийн дарамтад байсан. Байрны зээлтэй сард 5,500,000 төгрөг мөн эхнэрийн зээлийг нэмээд 7,000,000 төгрөгийг би төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тэр үед би ажилгүй байсан. Тэгээд тамхи зөөгөөд үзье гэсэн бодол төрсөн. Тэгээд чөлөөт бүс ороод тамхиа худалдагчаас гуйгаад авахаар болсон. Тэгээд бараагаа хураалгахгүй гэсэн бодол толгойд байгаа учраас хүмүүс декларацаа 10,000 төгрөгт зардаг болохоор С.Эрдэнэбаяр ахад ажлын хөлс өгөөд гаргаж байна гэж тухайн үедээ бодсон. Тухайн үед С.Эрдэнэбаяр ахын нэрийг нь ч мэддэггүй байсан. Тэр өдөр л анх уулзсан. Цагдаагийн газар очоод би мэдүүлэг өгөхдөө хүртэл нэрийг нь асуухад нь мэдэхгүй, утасны дугаарыг нь ч мэдэхгүй байна. Би холбогдоод энд дуудаж мэдэхгүй байна гэж цагдаад хэлсэн. Миний хураалгасан бараан дотроос 12 шил /Jack Daniels/-ыг би чөлөөт бүсийн гадаа С.Эрдэнэбаяр ахтай уулзсаныхаа дараа эгчийнхээсээ очиж авсан. Манай эгч, ах нар декларациар гаргаад авсан байсан. Өмнө нь гаргаад бэлдчихсэн байсан /Jack Daniels/ байсан. Тэгээд маргааш нь 17-ны өдөр үүрийн 5 цаг 30 минут хавьцаа манай эхнэр над руу чиний юмыг хураагаад авчихлаа гэж залгасан. Тэр үед манай эхнэрийн надад хэлснээр тээшинд юмаа өгч байхад портерын тэвш дүүрэн архи ачигдаж байсан. Дахиад хажуугаар нь 6, 7 авдар миний тамхитай ижил хэмжээний тамхинууд тамхиныхаа хайрцагтай ачигдаж байсан гэсэн. Маргааш өглөө нь манай эхнэр надад хэлэхдээ тэр архи тамхийг хүмүүс нь аваад явсан. Ганцхан чинийхийг хураасан гэж хэлсэн. Тэгэхээр би бодохдоо намайг тамхи авч явж байгаа үед санал, гомдол ирээд тэрний дагуу хуулийн хүрээнд хяналт шалгалт хийсэн байж магадгүй. Тэгсэн хэр нь тэр зэрэгцээд явж байсан хүний тамхи, архийг яагаад хүмүүс нь авсан бэ? гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байна. Би тэр цагдаад ч хэлсэн, авлигатай тэмцэх газрын байцаагчид ч хэлсэн. Тэгэхэд чи тэр хүмүүст гомдол гаргаад явж болно гэж хэлсэн. Тэр үед С.Эрдэнэбаяр ахыг би төрийн албан хаагч гэж мэдэхгүй байсан. Нийтийн албан хаагч гэдгийг нь ч мэдэхгүй байсан. 100,000 төгрөг өгснийгөө ажлын хөлс гэж ойлгосон. Яг одоо би байцаагдаж эхлээд хуулийн зохицуулалт харахаар миний буруу байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. … Тухайн үед ажлын хөлс гэж өгсөн. Би бараг 2 жил шүүх цагдаагаар яваад тэгэнгүүт С.Эрдэнэбаяр ах төрийн албан хаагч гээд. Тэгээд төрийн албан хаагч дотроо нийтийн албан хаагч, албан тушаалтан биш гээд тэгээд эхлэнгүүт над руу үүнийг хуулийн зүйл заалтаараа хахууль гэж хэлээд байна гэж ойлгоод байгаа юм” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ганхуягийн өгсөн: “мэдүүлэг өгөөгүй”[3],
4.Гэрч Ч.Уламбаярын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гаалийн байгууллага бол чөлөөт бүсийн тухай хуульд заасан гаалийн тусгай дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажилладаг юм. Зорчигч бол чөлөөт бүсэд нэг удаа ороход 3,000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй хориглосон бараанаас бусад барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг юм. Энэхүү 3,000,000 төгрөг хүртэлх барааны жагсаалтыг Засгийн газрын 2019 оны 105 дугаар тогтоолоор 545 нэр төрлийн барааны жагсаалтыг баталсан байгаа юм. 3,000,000 төгрөгийн барааны жагсаалтад архи, тамхи, эм эмнэлгийн хэрэгсэл багтахгүй. Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар зорчигчийн хувийн хэрэглээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд заасны дагуу нэг зорчигч өдөрт 2л архи, 2л вино, 1 хайрцаг тамхи буюу 200 ширхгийг худалдан авч чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт нэвтрүүлдэг байсан. Дээрх журамд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр и нэмэлт өөрчлөлт орж чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт журамд заагдсан барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон. Энэ хэрэгжиж эхэлснээр 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдахгүй болсон. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн журмын нэмэлт өөрчлөлтөөс өмнө тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нь иргэнд 2л архи, 2л вино, 1 хайрцаг тамхи зарах эрхтэй байсан бөгөөд одоо журам хэрэгжиж эхэлснээр чөлөөт бүсэд согтууруулах ундаа, тамхи худалдахгүй болсон...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч О.Төгсбуяны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг тооллого хийсний дараахан Мөнхжаргал над руу барааны талаарх өөрсдийн хөтөлдөг үлдэгдэл тэмдэглэл явуулсан. Тухайн үед би Мөнхжаргалд хандаж саяхан би очиж барааны тооллого хийсэн тэр үеэс хойш ийм их хэмжээгээр тамхи зарсан юм уу, үлдэгдэл агуулахад байгаа тамхины зургийг хараад над руу явуулаарай гэж хэлсэн. Мөнхжаргалын явуулсан барааны үлдэгдэл 10 хайрцаг тамхи дутахаар нь асуусан чинь Ихзаяагаас та асуугаарай гэж надад хэлсэн. Тэгээд би Ихзаяа руу залгаад олон тамхи яагаад дутаад байгаа юм бэ, ийм олон тамхи богино хугацаанд зарах боломжгүй гэж хэлсэн чинь Ихзаяа надад хандаж 10 хайрцаг тамхи нэг хүн зарчих гэж гуйгаад байхаар нь зарчихсан юм гэж хэлсэн. Тэр 10 хайрцаг тамхи нь манай байгууллагаас гарахад бол кассын ямар нэгэн бүртгэлгүй гарсан байсан...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Б.Биндэръяагийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр бол Сэлэнгэ аймгийн харьяат хүн байгаа юм. Өмнө нь 2022 оны 10 дугаар сараас эхэлж 2, 3 удаа ганц хоёр ширхгээр хүн архи, тамхи захихаар л цаашаа захиж авч ирүүлдэг байсан. Анх удаал ийм их хэмжээгээр манай нөхөр оруулж ирээд асуудалд орсон. Өмнө нь бол тийм их хэмжээгээр архи, тамхи оруулж ирж байгаагүй. Их хэмжээгээр архи, тамхи хураалгасан өдрөөс өмнөх өдөр нь архи тамхи бол ирсэн, яг хэдэн хайрцаг байсан талаар мэдэхгүй байна. Улаанбаатар хотод *** аймгаас архи, тамхи ирсэн яг хэдэн хайрцаг байсныг би одоо сайн санахгүй байна. *** аймагт болсон асуудал үйл явдлыг манай нөхөр л мэдэж байгаа тэр асуудлын талаар би огт ярихгүй байгаа. Манай нөхөр *** аймагт хүмүүс Чөлөөт бүсээс бараа бүтээгдэхүүн худалдаж аваад Улаанбаатар хот руу оруулж ирж зарж борлуулдаг байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Д.Нямхоролын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот чиглэлийн 264 дүгээр галт тэрэгний тээшинд ажилласан. Тухайн үед Сэлэнгэ аймгийн тээшний пүүлэгч Мөнхсүлд гэдэг хүн 10 байр ачаа буюу 10 хайрцагтай тээшийг надад хүлээлгэж өгсөн. тухайн үед би Мөнхсүлдийн надаа хүлээлгэж өгсөн тээшний замын хүснэгт хаягтай хэсэгт тамхи гэ хаягтай 10 хайрцаг байсан бөгөөд бид нар ачаа тээшний дотор талыг нээж тамхи гэх хаягтай 10 хайрцаг байсан бөгөөд бид нар ачаа тээшний дотор талыг нээж үзэх эрх бол байхгүй, пүүлэгч бол тухайн ачаа тээшийг нээж үзэж хориотой болон хориглосон эд зүйл бараа материал байх юм бол авах ёс байдаггүй...” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Н.Ихзаяагийн 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоо хэмжээг нь сайн санахгүй байна, урд өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр нь мэдүүлж байсан, миний одоо санаж байгаагаар Б.Батбаяр надаас 11 хайрцаг Кастер 5 тамхи өгөөч урд өмнө нь хүмүүст тарааж өгөөд гаргадаг шиг ээ авъя гэж хэлэхээр нь би дэлгүүрийнхээ ашгийг бодоод өгчихсөн юм. тэгтэл Б.Батбаяр 10 хайрцаг Кастер 5 тамхи, 1 хайрцаг Финданлиа нэртэй архи өгөөч гээд миний хаан банкны 5301408149 дугаартай данс руу эхлээд 20 сая төгрөг, дараа нь 13,372,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б.Батбаяр манай дэлгүүрийн арын өрөөнөөс нэг танихгүй залуутай хамт орж ирээд 10 бил үү 11 хайрцаг тамхи, 1 хайрцаг дотроо 12 ширхэгтэй финландиа нэртэй архи аваад явсан. Би одоо хэдэн хайрцаг тамхи авсан эсэхийг нь санахгүй байна. Уг нь хөдөлгөөн ихтэй өдөр Б.Батбаяр хүмүүсээс гуйгаад хүмүүст тамхиа тарааж өгөөд гаргаж авдаг байсан тэр аргаараа авч гарна гэж надаас гуйж дээрх архи, тамхийг авч явсан юм. ... Мэднэ. Б.Батбаярт их хэмжээгээр өгсөн нь миний буруу. Б.Батбаяр надад хэлэхдээ Алтанбулаг чөлөөт бүсээр үйлчлүүлж байгаа хүмүүст нэг нэг блок тамхиар нь өгч нэвтрүүлээд авчихна гэж хэлэхээр нь би итгээд дүрмийн дагуу Алтанбулаг чөлөөт бүсээс авч гарна гэж хэлсэнд нь итгээд өгчихсөн юм. Түүнээс нэг иргэн ямар хэмжээний архи, тамхи авах ёстой бэ гэдгийг мэдэж байсан. ... Би энэ талаар урд өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй болсон явдлыг ярьсан, өнөөдөр цаг хугацаа өнгөрсөн байгаа учраас сайн санахгүй байж магадгүй учир миний урд өгсөн мэдүүлэг үнэн гэдгийг бас нэмээд хэлчихье...” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч О.Баттогтуурын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр чөлөөт бүсийн Тинатин ХХК-ийн Магнет гэх дэлгүүрийн кассчинаар ажиллаж байхад нэгэн үл таних эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд надаас Ихзаяа байна уу, байвал дуудчих гэж хэлсний дагуу дэлгүүрийн менежер Ихзаяаг дуудсан юм. Улмаар менежер Ихзаяа тухайн гаднаас орж ирсэн танихгүй эрэгтэй хүнтэй уулзаж байгаад 9 хайрцагтай нийт 450 блок Кастер 5 нэртэй тамхийг өгч явуулсан юм. Харин төлбөрөө менежер Ихзаяа өөрийнхөө дансаар авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Ч.Уламбаярын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би **** аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрла* Алтанбулаг захирагчийн ажлын албаны гэрээ эрх зүйн хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилладаг мөн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна Би ер нь бол давхар ажил үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд чөлөөт бүсийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажилласан юм Миний хуулиар хүлээсэн ажил үүргийн хуваарь бол иргэн аж ахуй нэгжид газар олгох тусгай зөвшөөрөл олгох, аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийг олгох цуцлах, чөлөөт бүсэд баригдсан төрийн өмчийн барилга байгууламжийг ашиглах, хамгаалах, чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчийн зөвлөлтэй хамтран ажиллах өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах, чөлөөт бүсийг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрх үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Манай байгууллага болох Алтанбулаг захирагчийн ажлын алба дотроо 5 хэлтэстэй бөгөөд тухайн 5 хэлтэс бол аж нэгж байгууллагын үйг ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьдаггүй. Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт тавих субъект бол байхгүй. Чөлөөт бүс дээр хил хамгаалах байгууллага чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Гаалийн байгууллага бол чөлөөт бүсийн тухай хуульд гаалийн тусгай дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажилладаг юм. Зорчигч бол чөлөөт бүсэд нэг удаа ороход 3,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй хориглосон бараанаас бусад барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгддөг. 3,000,000 төгрөг хүртэлх барааны жагсаалтыг Засгийн газрын 2019 оны 105 дугаар тогтоолоор 545 нэр төрлийн барааны жагсаалтыг баталсан байгаа. 3,000,000 төгрөгийн барааны жагсаалтад архи, тамхи, эм эмнэлгийн хэрэгсэл байхгүй. Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар зорчигчийн хувийн хэрэглээг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд заасны дагуу нэг зорчигч өдөрт 2 литр архи, 2 литр вино, 1 хайрцаг тамхи буюу 200 ширхэг зэргийг худалдан авч чөлөөт бүсээс гаат дэвсгэрт нэвтрүүлдэг байсан. Дээрх журамд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт журамд заагдсан багааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон. Энэ журам хэрэгжиж эхэлснээр 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөт бүсэд согтууруулах ундаа, тамхи худалдахгүй болсон. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн журмын нэмэлт өөрчлөлтөөс өмнө тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нь иргэнд 2 литр архи, 2 литр вино, 1 хайрцаг тамхи зарах эрхтэй байсан бөгөөд одоо журам хэрэгжиж эхэлснээр чөлөө эд сопгууруулах ундаа, тамхи худалдахгүй болсон. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу чөлөөт бүсийн захирагч нь согтууруулах ундааны түүгээр үйлчлэх тамхи худалдах тусгай зөвшөөрлийг олгоно гэж Зөвшөөрлийн тухай хууль болон Чөлөөт бүсийн тухай хуулиар хуульчилсан байгаа юм. Мөн аж үйлдвэрийн сайдын 2015 оны 62 тоот тушаалаар чөлөөт бүсэд согтууруулах ундааны зүйл худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах, эрүүл мэндийн ргэжлийн үйл ажиллагаа явуулах журмыг баталсан. Энэ журмаар үйл ажиллагаа уулах тусгай зөвшөөрлийг олгож байгаа юм. 2015 оноос эхлэн тусгай зөвшөөрлийг үе үеийн чөлөөт бүсийн захирагч нар олгож байсан. 2023 оны 10 гаар сарын байдлаар согтууруулах ундааны зүйл худалдах 25, тамхи худалдах 21, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах 1 зөвшөөрлийг тус тус госон байгаа. Энэ өнгөрсөн хугацаанд аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан зүйл байхгүй. Тусгай зөвшөөрөл цуцлах талаар эрх бүхий байгууллагаас мэдэгдэл, мэдээлэл, хүсэлт ирдэггүй. Аж үйлдвэрийн сайдын 62 тоот шаалын журамд заагдсан үйл ажиллагааны тайлангаа гаргаж өгсний дагуу тусгай зөвшөөрөл 2 жилийн хугацаатай сунгагдаж явагддаг. Тусгай зөвшөөрлийг дараах хиолдолд чөлөөт бүсийн захирагч цуцална. Энэ нь тусгай зөвшөөрөлтэй аж нэгж байгууллага нь тухай газар дээрээ 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, хуульд заасан бусад үйл ажиллагаа явуулсан тохиолдолд цуцална. Чөлөөт бүсэд нэвтрэхийн тулд зорчигч хилийн цэргээс нэвтрэх хуудас авч чөлөөт бүсэд ордог. Цаашлаад чөлөөт бүсийн бүртгэлийн ажилтан дээр очиж хэдэн зорчигч ямар маркийн автомашинтай нэвтэрч байгаа талаар мэдээлэл өгч бүртгэлийн нарийн хуудас дээр манай бүртгэсэн тэмдэг дарагдана. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд импортоор бараагаа чөлөөт бүсэд оруулахдаа эхэлж гаалийн байгууллагад гаалийн мэдүүлэг бөглөж өгөх бөгөөд тухайн мэдүүлэгт гарал үүслийн гэрчилгээ барааны тоо хэмжээ нэр төрөл зэргийг мэдүүлж чөлөөт бүсэд нэвтрүүлдэг. Тийм учир манай байгууллага барааг чөлөөт бүсэд оруулах худалдах, чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт гаргахад хяналт тавьдаггүй юм” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч О.Төгсбуянгийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Миний Улаанбаатар хотод ашигладаг компьютер дээр өдөр тутмын борлуулалтын гүйлгээ болон барааны зарлага харагддаг. Чөлөөт бүсэд худалдан авалт хийж байгаа иргэн дэлгүүрээс худалдан авалт хийхэд 2 литр архи согтууруулах ундааны зүйл, 1 блок тамхи, 3 литр вино зэргийг чөлөөт бүсэд хэрэгжиж байгаа дүрэм журмын дагуу олгодог. Дээрх хэмжээнээс илүү их хэмжээгээр барааг олгохыг хориглосон заалттай байгаа. Би дэлгүүр дээр сард 2 удаа очиж тооллого хийдэг бөгөөд 1 нь гэнэтийн тооллого 1 нь сарын эцсийн тооллого гэж явдаг. Манай байгууллага Нидерланд улсаас бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр чөлөөт бүсэд оруулж ирдэг. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр чөлөөт бүсэд байгаа “Магнит” дэлгүүрийн худалдагч кассчин болох Мөнхжаргал руу хандаж барааны үлдэгдлийн зургийг дараад явуулаарай гэсэн чинь “Кастер 5” тамхины үлдэгдэл нь зөрүүтэй бага байсан. Ингээд би Мөнхжаргалд хандаж “Caster 5” гэх нэртэй тамхины үлдэгдлийг явуулаарай гэсэн чинь Мөнхжаргал над руу “Caster 5” гэх нэртэй тамхины үлдэгдэл 26 хайрцаг буюу 1300 блок тамхи байхаар нь Мөнхжаргалд хандаж тамхи үлдэгдлийг чатаар явуулаарай гэж хэлсэн. Би урьд өмнө нь очоод тамхи болон согтууруулах ундааны байршил болон тоо ширхэг зэргийг мэдэж байсан. Ингээд би Мөнхжаргалын явуулсан зүйлийг харсан чинь “Caster 5” тамхи дутуу харагдаж байсан. Тэгээд би чөлөөт бүсийн “Магнит” дэлгүүрийг хариуцдаг менежер болох Ихзаяагийн утас руу 2, 3 удаа залгасан чинь миний утсыг авахгүй байсан. Хэсэг хугацааны дараа би дахин Ихзаяа руу залгасан чинь утсаа авахаар нь би түүнд хандаж “тамхи дутаад байна шүү дээ учрыг нь олоодо”х гэж хэлсэн чинь Ихзаяа надад хандаж “нэг хүн 10 хайрцаг тамхи өгчих гээд гуйгаад байхаар нь өгчихсөн” гэж хэлсэн Тэр үед би Ихзаяад хандаж “би наад асуудалд би оролцохгүй наад асуудлаа өөрсдөө шийдвэрлээрэй. Би лав хамаагүй шүү, мэдэхгүй” гэдгийг хэлсэн. Тэр асуудлаас хойш удалгүй манай захирал У.Солонго руу утсаар залгаад төмөр замын цагдаагаас над руу залгаад байна чи очоод байгууллагынхаа талаар мэдээлэл өгчих гэж хэлсэн. Тэгээд би Төмөр замын цагдаа дээр очоод мэдүүлэг өгсөн. Чөлөөт бүсийн тухай хуульд заасан дүрэм журмын дагуу тамхи худалдан борлуулдаг. Тухайн үед бол иргэнд 1 блок тамхи буюу 200 ширхэг тамхи л худалддаг байсан. Манай байгууллага 2023 оны 01 дүгээр сараас хойш архи согтууруулах ундааны зүйл болон тамхи зарж борлуулахгүй болсон. “Титан чөлөөт бүс” ХХК одоо бол үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тухайн үед манай компани Нидерланд улсаас татваргүйгээр архи согтууруулах ундааны зүйл болон тамхи импортоор чөлөөт бүсэд оруулж ирж худалдан борлуулдаг байсан. Манай байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл бол гадаад худалдаа болон чөлөөт бүсэд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Би “Магнит” дэлгүүрт сар бүр 2 удаа очиж тооллого хийдэг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Магнит” дэлгүүр дээр гэнэтийг тооллого хийхээр очиход “Caster 5” нэртэй тамхи бол байсан ба ямар ч дутсан зүйл байхгүй байгаагүй юм. Намайг тооллого хийсний дараахан Мөнхжаргал над руу барааны талаарх өөрсдийн хөтөлдөг үлдэгдэл тэмдэглэл явуулсан. Тухайн үед би Мөнхжаргалд хандаж саяхан би очиж барааны тооллого хийсэн тэр үеэс хойш ийм их хэмжээгээр тамхи зарсан юм уу үлдэгдэл агуулахад байгаа тамхины зургийг дараад над руу явуулаарай гэж хэлсэн. Мөнхжаргалын явуулсан барааны үлдэгдэл 10 хайрцаг тамхи дутахаар нь асуусан чинь Ихзаяагаас та асуугаарай гэж надад хэлсэн Тэгээд би Ихзаяа руу залгаад олон тамхи яагаад дутсан юм бэ ийм олон тамхи богино хугацаанд зарах боломжгүй гэж хэлсэн чинь Ихзаяа надад хандаж 10 хайрцаг тамхи нэг хүн зарчих гэж гуйгаад байхаар нь зарчихсан юм гэж хэлсэн. Тэр 10 хайрцаг тамхи нь манай байгууллагаас гарахад бол кассын ямар нэгэн бүртгэлгүй гарсан байсан. Манай байгууллага 50 хайрцаг 2500 блок тамхины орлого авсан байсан тухайн үед орлого аваад удаагүй байсан энэ нь санхүүгийн бүртгэл дээр харагдаж байгаа юм. Яг он сар өдрийг нь би сайн санахгүй байна санхүүгийн бүртгэл дээр тодорхой байгаа. Манай байгууллага 10 хайрцгаар зарсан тохиолдол бол байхгүй харин Ихзаяагийн гаргасан асуудал дээр 10 хайрцаг зарсан байх өөрөө Ихзаяа надад хэлсэн. Ихзаяагийн зарсан гэх 10 хайрцаг тамхины орлого манай байгууллагад ороогүй байгаа Ихзаяа болон түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсээс авлагатай байгаа юм. Яг хэний зөвшөөрлөөр 10 хайрцаг тамхи зарсныг мэдэхгүй байна Мөнхжаргалаас 10 хайрцаг тамхи яагаад дутсан талаар асуухад бол Ихзаяагаас та асуугаарай Ихзаяа мэдэж байгаа гэж хэлсэн. Үүний дагуу би Ихзаяатай холбогдож яагаад ийм богино хугацаанд тамхи худалдан борлуулагдсан юм бэ ийм боломж байхгүй гэж асуухад Ихзаяа надад хандаж нэг хүн 10 хайрцаг тамхи өгчих гээд гуйгаад байхаар нь өгчихсөн юм гэж хэлэхээр нь өөрөө наад асуудлаа шийдээрэй гэж хэлсэн. “Магнит” дэлгүүрийн үйл ажиллагааг Ихзаяа хариуцан хяналт тавьж ажиллаж байсан” гэх мэдүүлэг[11],
12.Гэрч Б.Биндэръяагийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Тухайн үед манай аав Дэмбэрэлийн Бат-Эрдэнэ нь “Тоёота Приус” маркийн автомашинтай байсан бөгөөд машинаа зарсан байсан. Тэр үед бол нөхөр Батбаяр *** аймаг, Алтанбулаг сум руу явчихсан байсан. Тухайн үед манай нөхөр Батбаяр надад хандаж “мөнгө хэрэгтэй байна тамхи, архи авах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн ааваас машин зарсан мөнгийг нь аваад, аавын данснаас нөхрийнхөө 5676099628 тоот данс руу 10,000,000 шилжүүлсэн. Би бол аавынхаа дансыг сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Батбаяр 10,000,000 төгрөгөөр яг юу авсан талаар мэдэхгүй байна дараа нь надад хандаж “хайрцагтай тамхи, архи очно хүлээж аваад хүмүүст тараагаад өгөөрэй” гэж хэлсэн. Одоо бол яг он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шиг санагдаж байна. Би Улаанбаатар вогзал дээр очиж нөхрийн явуулсан тамхи, архийг авах гээд зогсож байхад энгийн хувцастай хүн ирээд надаас “Биндэръяа мөн үү?” гэж асуухаар нь “мөн” гэж хэлэхэд “намайг дагаад яваарай. Танай нөхрийн явуулсан тамхинууд болон архийг хурааж байна” гэж хэлсэн Тухайн үед бол вагоноос цагдаа нар 10 орчим хайрцагтай тамхи болон хайрцагтай архи хурааж аваад тэмдэглэл үйлдээд зураг аваад бас надаас мэдүүлэг аваад явуулсан. Тэр асуудлаас болж аавд 10,000,000 төгрөгийн өртэй болсон. Мөн нэмж манай нөхөр хүнээс мөнгө зээлж аваад тэр тамхи болон архийг худалдаж аваад Улаанбаатар хот руу явуулсан байсан. Тэр асуудалд би оролцоогүй, энэ асуудлаас болж гэр бүлийн маргаантай байгаа. Манай нөхөр худалдан авсан тамхи болон архины хөрөнгийн эх үүсвэр бол 10,000,000 төгрөг манай аавын мөнгө бусад мөнгийг хэнээс яаж, хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр “ашиг олох гээд байна, яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь л ааваас 10,000,000 төгрөгийг зээлээд нөхөр лүүгээ явуулсан. Үлдсэн мөнгийг манай нөхөр хэнээс, хэзээ авсан талаар мэдэхгүй байна. Энэ асуудлаар бол одоо манай гэр бүлийн хүмүүс огт ярихгүй байгаа. Манай нөхөр “Сэлэнгэ аймгаас дуудсан” гэж хэлээд л явдаг, буцаад ирдэг. Нөхөр ирээд шүүх хурал, хойшилсон, прокурор луу шилжсэн, өөр зүйл бол ярьдаггүй. Манай нөхөр бол *** аймгийн харъяатай хүн байгаа юм нь 2022 оны 10 дугаар сараас эхэлж 2,3 удаа ганц хоёр ширхэгээр хүн архи, тамхи захихаар л цаашаа захиж авч, ирүүлдэг байсан. Анх удаа л тийм их хэмжээгээр оруулж ирээд асуудалд орсон. Өмнө нь бол тийм их хэмжээгээр архи, тамхи оруулж ирж байгаагүй. Их хэмжээгээр архи, тамхи хураалгасан өдрөөс өмнөх өдөр нь архи, тамхи бол ирсэн. Яг хэдэн хайрцаг байсан талаар мэдэхгүй байна. Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгаас архи, тамхи ирсэн. Яг хэдэн хайрцагтай байсныг би одоо сайн санахгүй байна. Сэлэнгэ аймагт болсон асуудал үйл явдлыг манай нөхөр л мэдэж байгаа, тэр асуудлын талаар би огт ярихгүй байгаа. Манай нөхөр Сэлэнгэ аймагт хүмүүс чөлөөт бүсээс бараа бүтээгдэхүүн худалдаж аваад, Улаанбаатар хот руу оруулж ирж зарж борлуулдаг байсан гэж сонссон. Нөхөр бид хоёр Улаанбаатар хотод хүмүүс тамхи архи авъяа гэхээр л 1, 2 удаа оруулж ирж байсан ба тийм их хэмжээгээр оруулж ирж байгаагүй” гэх мэдүүлэг[12]
13.Гэрч Д.Нямхоролын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би 2006 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар замын зорчигч тээврийн төвийн тээшний хэсгийн тээш түгээгчээр ажиллаж байна. Би Улаанбаатар төмөр замын вагоны тээшинд ажилладаг бөгөөд ажил үүргийн хуваарь бол манай байгууллагын тээшний пүүлэгч тухайн өдөр ирсэн ачааг хүлээж аваад хаягжуулж явах чиглэлийн дагуу бид нарт хүлээлгэн өгч, бид нар тухайн ачаануудыг явах чиглэлд нь ачиж байршуулдаг юм. Миний ажил бол тээшнүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот чиглэлийн 264 дүгээр галт тэрэгний тээшинд ажилласан. Тухайн үед Сэлэнгэ аймгийн тээшний пүүлэгч Мөнхсүлд гэдэг хүн 10 байр ачаа буюу 10 хайрцагтай тээшийг надад хүлээлгэж өгсөн. Тухайн үед би Мөнхсүлдийн надад хүлээлгэж өгсөн тээшний замын хүснэгт хаягтай хэсэгт тамхи гэх хаягтай 10 хайрцаг байсан бөгөөд бид нар ачаа тээшний дотор талыг нээж үзэх эрх байхгүй. Пүүлэгч бол тухайн ачаа тээшийг нээж үзэж хориотой болон хориглосон эд зүйл бараа материал байх юм бол авах ёс байдаггүй. Пүүлэгч хүлээн авсан тохиолдолд тээш хүлээн авагч буюу би ачаа тээшийг хүлээн авч тээшний хэсэгт ачааг оруулж байршуулж ачаа тээшний вагон доторх бүрэн бүтэн байдлыг хариуцаж Улаанбаатар хотын Төмөр замын тээш хадгалах агуулахад хүлээлгэн өгдөг. Энэ болсон асуудлыг би маш тод сайн санаж байна яагаад тод сайн санаж байгаагаар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 06 цаг 20 минутад Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгаас ажлаа хийгээд ирсэн. Тухайн үед вагон зогсоод, тээшний хаалга нээх үед 3, 4 энгийн хувцастай залуучууд орж ирээд үнэмлэхээ үзүүлэхэд Төмөр замын Цагдаагийн хэлтсээс цагдаа нар байсан юм. Тэр үед цагдаа нар надад хандаж “танд 10 хайрцагтай Кастер тамхи байсан уу?, таны энэ тээшний хэсэгт байгаа юу?” гэж асуухаар нь “10 хайрцагтай тамхи гэж бичсэн зүйлүүд байгаа ийм бүртгэлийн дугаартай” гэж би дугаарыг нь хэлсэн юм. Тэгээд бас тэр 10 хайрцагтай зүйлийг хүлээж авах хүн ч ирээд Цагдаа нартай уулзаад хамт хайрцагтай зүйлсийг аваад явцгаасан. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 55 минутад Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хөдлөх гээд зогсож байхад Сэлэнгэ аймгийн тээш пүүлэгч Мөнхсүлд ачаагаа надад хүлээлгэж өгсөн. Тухайн үег тээшний тайлан тэмдэглэлийг тулгаж ачаа тээшийг Мөнхсүлдээс хүлээн авч хоер хувь байсныг би нэг хувийг авч харин нөгөө хувийг тээшний пүүлэгч Мөнхсүлд аваад үлдсэн. Ер нь бол ач тээшийг иргэд тээшний пүүлэгчид өгөх үед бол тээшний талаар дэлгэрэнгүй маягт бөглөдөг юм. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 хайрцагтай тамхийг би нээж үзэх боломж бол байгаагүй надад тийм ч эрх байхгүй Сэлэнгэ аймагт вагон вокзал бол төв дээр байдаг учир иргэд хаанаас яаж ачаа тээшийг авч ирж манай байгууллагын тээшний пүүлэгчид өгдөг талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[13],
14.Эд мөрийн баримтаар хураан авсан тухай 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн: “...1 литрийн хэмжээтэй Jack daniels гэх архи 12 ширхэг, Finlianda vodka о finland гэх бичигтэй архи 1 литрийн хэмжээтэй 12 ширхэг...” тэмдэглэл[14],
15.Эд мөрийн баримтаар хураан авсан тухай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн: “...Caster 5 нэртэй тамхи 1 блок 200 ширхэг...” тэмдэглэл[15],
16.Шүүгдэгч Б.Батбаярын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгч одоогоор авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Өмгөөлөгч авах гэхээр санхүүгийн хувьд боломжгүй байгаа. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр **** аймгийн Алтанбулаг сум Алтанбулаг чөлөөт бүсээс 10 хайрцаг 500 блок тамхи “Кастер” нэртэй тамхи, 12 шил 1 хайрцаг “Финландиа” нэртэй архи зохих зөвшөөрөлгүй, гаалийн хяналт шалгалтаар гаргахын тулд Эрдэнэбаяр гэж гаалийн байгууллагад сан техникчээр ажилладаг ахад 100.000 төгрөг өгч дээрх 500 блок тамхи, 12 шил архийг Алтанбулаг чөлөөт бүсийн хашаанаас гаргуулсан. Мөн Эрдэнэбаяраар Сүхбаатар сумын төмөр замын вокзал руу хүргүүлсний төлбөрт 50.000 төгрөг нийт 150,000 төгрөг өгсөн. Би Я.Ганхуяг гэж хүн танихгүй. С.Эрдэнэбаяраар ямар нэгэн мөнгө дамжуулж өгсөн зүйл байхгүй. Энэ “Jack Daniels” нэртэй виски 12 /шил/ ширхгийг зохих журмын дагуу гаалийн мэдүүлгийн хуудсаар ах, эгч хоёртойгоо 2 өдрийн турш орж авч байсан. Нэмж хэлэхэд хураалгасан архи тамхийг авмаар байна” гэх мэдүүлэг[16],
17.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч одоогоор авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Цаашдаа шаардлагатай бол өмгөөлөгч авна. Би хуулийг нь уншсан чинь хахуулийн хэрэг үйлдсэн гэдгээ мэдсэн. Тэр өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Алтанбулаг чөлөөт бүс дотор хувьдаа хэдэн шил архи авах гээд явж байтал огт танихгүй өндөр, туранхай, залуу хүрч ирээд “ахаа та гаальд ажилладаг юм байна. Та хэдэн ширхэг хайрцаг тамхи гаргаад өгөөч, 100,000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь тухайн үед надад банкны зээл төлөх гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор би зөвшөөрөөд 10 хайрцаг “Кастер” нэртэй тамхи, нэг хайрцаг архи ачаад Алтанбулаг чөлөөт бүсээс гаргаж өгөхөөр болсон. Би Алтанбулаг чөлөөт бүсээс тэр тамхи, архийг гаргахдаа Гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан Ганхуяг ах дээр очоод “би яаралтай явж байна ахаа, ажил гарчихлаа гэж хальт хаалгаа онгойлгож харуулахад миний арын суудал дээр 2 ширхэг том хайрцагтай тамхийг хараад “энэ болохгүй шүү, ахиж ингэж бараа зөөхгүй шүү” гэж хэлэхээр нь баярлалаа ахаа гэж хэлээд Алтанбулаг чөлөөт бүсээс гарсан. Алтанбулаг чөлөөт бүсээс гараад хашааны гадаа нөгөө Батбаяр гэж залуутай уулзахад “Би танд өгнө гэсэн 100,000 төгрөг дээрээ нэмээд 50,000 төгрөг өгье та энэ ачсан тамхи, архийг Сэлэнгэ вагон вокзал дээр хүргээд өгөөч” гэж гуйхаар нь би хүргэж өгөөд тэр залуугаас архи тамхи гаргаж өгсний хөлс 100,000 төгрөг, Вокзал хүргэж өгсний хөлс 50,000 төгрөг, нийт 150,000 төгрөг авсан. Би хахуульд авсан 100,000 төгрөгөө буцааж төлөх болно. Би Я.Ганхуяг ахад хахуульд авсан 100,000 төгрөгөөсөө өгөөгүй. Я.Ганхуяг ах намайг дахиж ингэж болохгүй шүү гэж хэлээд Алтанбулаг булаг чөлөөт бүсээс гаргасан. Я.Ганхуяг ахын миний машинд байсан байсан 2 хайрцаг тамхи н хайрцаг тус бүрдээ 50 блок тамхи, нийт 100 блок тамхи авч гарч байгааг хараад дахиж ингэж болохгүй гэж хэлээд гаргасан. Уг нь нэг хүн 1 блок тамхи авч гарах зөвшөөрөлтэй байдаг юм. Я.Ганхуяг ахыг надад тусалснаасаа болоод өнөөдөр ажилгүй болох гэж байгаад, хууль шүүхээр орох гэж байгаад харамсаж байна. Энэ бүгд миний буруу” гэх мэдүүлэг[17],
18.Шүүгдэгч Я.Ганхуягийн 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоолыг бүрэн уншиж танилцлаа, тогтоолтой холбоотой санал хүсэлт алга. Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн маргах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2022 оны 12 сарын 17-ны өдөр шиг санаж байна. Би Алтанбулаг сумын чөлөөт бүс дээр гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Тэр өдөр манай Сэлэнгэ аймгийн гаалийн газрын сантехникийн ажилтан Эрдэнэбаяр нь өөрийнхөө *** улсын дугаартай, жижиг машинтай Алтанбулаг чөлөөт бүсээс гарах гэж ирсэн юм. Тэр үед би Эрдэнэбаярын унаж ирсэн машины жолоочийн арын хаалгыг онгойлгож шалгахад 2 хайрцаг тамхийг арын суудал дээрээ тавьсан байсан, тэгээд би Эрдэнэбаяраас энэ хайрцаг дотор чинь юу байгаа юм бэ гэж асуухад Эрдэнэбаяр 2 хайрцаг тамхи л байгаа гэж хэлсэн, тэгэхээр нь би Эрдэнэбаярыг “дахиж ингэж гарч болохгүй шүү” гэж хэлээд машиных нь багажийг шалгахгүйгээр чөлөөт бүсээс гаргачихсан юм. Гэтэл Эрдэнэбаяр нь машиныхаа ард талд өөр л юм ачаад гарчихсан юм байна. Эрдэнэбаяр хэлэхдээ 3 хайрцаг тамхи л байгаа, яаралтай явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за, за” гээд тамхийг нь шалгахгүйгээр, машиныхан арын багаж хэсгийг нь шалгахгүйгээр гаргачихсан юм. Уг нь бол би шалгасан бол Эрдэнэбаярын зөвшөөрөлгүй ачиж явсан барааг хурааж авах ёстой байсан. Би сард 1,300,000 төгрөгийн цалин авдаг, эхнэр Мөнхцэцэг Тужийн нарсны тусгай хамгаалалтай захиргаанд нягтлан бодогч хийдэг учир сард 1,100,000 төгрөгийн цалин авдаг. Миний хувьд төрийн албанд 29 жил, гаалийн байгууллагад 2 дахь жилдээ ажиллаж байна. Хайнга хандсан байна, ёстой гай боллоо” гэх мэдүүлэг[18],
19.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[19], 20.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[20], 21.Эд зүйл бараа бүтээгдэхүүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[21], 22.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[22], 23.Кастер тамхи болон 12 ширхэг Finlandia архины гааль, НӨАТ, онцгой албан татварын хувь хэмжээ үнэлгээг тооцсон тухай хүснэгт[23], 24.Тээш явуулалтын тайлан[24], 25.“Алтанбулаг” чөлөөт бүсэд нэвтрэх хяналтын хуудас[25], 26.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг[26], 27.Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи ажиллагааны заавар[27], 28.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээний хуулбар хувь[28], 29.Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын харуулын ажиллах хуваарь[29], 30.Шүүгдэгч С.Эрдэнэбаярыг ажилд томилсон тухай тушаал[30], 31.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын ээлжийн харуулын ажлыг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал[31], 32.“Титан чөлөөт бүс” ХХК-ийн баримт бичиг[32], 33.Шүүгдэгч Я.Ганхуягийн төрийн албан хаагчийн анкет[33], 34.Шүүгдэгч Я.Ганхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа[34], 35.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа[35], 36.Шүүгдэгч Б.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа[36], 37.Шүүгдэгч Б.Батбаярын үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа[37], 38.Шүүгдэгч Я.Ганхуягийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа[38], 39.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[39], 40.Шүүгдэгч Б.Батбаярын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[40], 41.Шүүгдэгч Я.Ганхуягийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[41], 42.Шүүгдэгч Б.Батбаярын байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа[42], 43.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын төрийн сангийн данс руу мөнгөн шилжүүлгийн баримт[43], 44.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[44], 45.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[45], 46.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[46] зэрэг бичгийн нотлох баримт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч С.Эрдэнэбаярын
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Нийслэлийн прокурорын газраас:
Яллагдагч С.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Батбаярын Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlanda архи, 10 хайрцаг Кастер-5 тамхийг **** аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 100,000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргасан гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесарь ажилтай С.Эрдэнэбаяр нь авилгын гэмт хэргийн субьект мөн үү? Гаалийн газар нь төрийн байгууллага мөн. Гэхдээ шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, төрийн үйлчилгээний албан хаагч.
Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд 4.1.2-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; хамаарахаар тодорхой тусгажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хуульчилсан.
Дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд Гаалийн газрын слесарь ажилтай С.Эрдэнэбаярт хамаарахгүй, өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан биш байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьект биш юм.
Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эрдэнэбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь гэмт хэрэг үйлдэж олсон гэх ашиг 100,000 / нэг зуун мянга/-н төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулсныг дурьдвал зохино.
Шүүгдэгч Б.Батбаярын
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Нийслэлийн прокурорын газраас:
Яллагдагч Б.Батбаяр нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 -угаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.3.1 дахь хэсэгт “Архины зүйлс 2 литр, ...янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй’ гэж зааснаас илүү буюу 12 ширхэг Finlanda архи, 10 хайрцаг Кастер-5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг" чөлөөт бүсээс гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт тус аймаг дахь Гаалийн газрын слесарь С.Эрдэнэбаярт 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
Шүүгдэгч Б.Батбаярын хахууль өгсөн гэх шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн Авилгын гэмт хэргийн субьектэд хамаарахгүй байх тул шүүгдэгч Б.Батбаярын хахууль өгсөн гэх гэмт хэрэг үгүйсгэгдэнэ.
Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Батбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 литрийн хэмжээтэй “Jack Daniels” нэртэй 12 ширхэг архи, “Finlanda vodka o Finlanda” гэх бичигтэй архи 1 литрийн хэмжээтэй 2 ширхэг архи, “Caster 5” нэртэй тамхи 1 хайрцгийг (дотроо 10 ширхэг жижиг савалгаа бүхий) тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Батбаярт буцаан олгохоор шийдвэрлэв. Учир нь: дээрх хураан авсан 1 литрийн хэмжээтэй “Jack Daniels” нэртэй 12 ширхэг архийг өмнө нь иргэнд зөвшөөрөгдсөн хэмжээгээр авч цуглуулсан байсан бөгөөд “Finlanda vodka o Finlanda” гэх бичигтэй архи 1 литрийн хэмжээтэй 2 ширхэг архи болон тамхийг иргэнд зөвшөөрөгдсөн хэмжээгээр авсан учраас буцаан олгох нь хууль болон журмыг зөрчөөгүй гэж үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ”Finlanda vodka o Finlanda” гэх бичигтэй, 1 литрийн хэмжээтэй архи 10 ширхэг, “Caster 5” нэртэй тамхи 9 хайрцаг 49 ширхэгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хадгалвал зохилтой.
Бусад.
Алтанбулаг боомтын чөлөөт бүсээс Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/233 дугаар тушаалаар баталсан “Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх” журмыг зөрчсөнтэй холбогдуулсан Зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгахыг мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт даалгах нь зүйтэй.
Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Б.Батбаяр, С.Эрдэнэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эрдэнэбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
3.Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Батбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 литрийн хэмжээтэй “Jack Daniels” нэртэй 12 ширхэг архи, “Finlanda vodka o Finlanda” гэх бичигтэй архи 1 литрийн хэмжээтэй 2 ширхэг архи, “Caster 5” нэртэй тамхи 1 хайрцгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Батбаярт буцаан олгосугай.
5.Алтанбулаг боомтын чөлөөт бүсээс Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/233 дугаар тушаалаар баталсан “Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх” журмыг зөрчсөнтэй холбогдуулсан Зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ”Finlanda vodka o Finlanda” гэх бичигтэй, 1 литрийн хэмжээтэй архи 10 ширхэг, “Caster 5” нэртэй тамхи 9 хайрцаг 49 ширхэгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хадгалсугай.
7.Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь гэмт хэрэг үйлдэж олсон гэх ашиг 100,000 / нэг зуун мянга/-н төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулсныг дурьдсугай.
8.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Б.Батбаяр, С.Эрдэнэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
9.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] 2-р хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас
[5] 2-р хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас
[6] 2-р хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас
[7] 2-р хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас
[8] 2-р хавтаст хэргийн 143- дугаар хуудас
[9] 2-р хавтаст хэргийн 149 дүгээр хуудас
[10] 2-р хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас
[11] 2-р хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас
[12] 2-р хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас
[13] 2-р хавтаст хэргийн 160 дугаар хуудас
[14] 1-р хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас
[15] 1-р хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас
[16] 1-р хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас
[17] 2-р хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас
[18] 2-р хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[19] 1-р хавтаст хэргийн 02 дугаар хуудас
[20] 1-р хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас
[21] 1-р хавтаст хэргийн 35-44 дүгээр хуудас
[22] 1-р хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас
[23] 1-р хавтаст хэргийн 119 дүгээр хуудас
[24] 1-р хавтаст хэргийн 121 дүгээр хуудас
[25] 1-р хавтаст хэргийн 124 дүгээр хуудас
[26] 1-р хавтаст хэргийн 126-129 дүгээр хуудас
[27] 1-р хавтаст хэргийн 131-134 дүгээр хуудас
[28] 1-р хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас
[29] 1-р хавтаст хэргийн 139 дүгээр хуудас
[30] 1-р хавтаст хэргийн 140 дүгээр хуудас
[31] 1-р хавтаст хэргийн 141 дүгээр хуудас
[32] 1-р хавтаст хэргийн 142-145 дугаар хуудас
[33] 1-р хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас
[34] 1-р хавтаст хэргийн 200 дугаар хуудас
[35] 1-р хавтаст хэргийн 208 дугаар хуудас
[36] 1-р хавтаст хэргийн 215 дугаар хуудас
[37] 1-р хавтаст хэргийн 221 дүгээр хуудас
[38] 1-р хавтаст хэргийн 222-225 дугаар хуудас
[39] 1-р хавтаст хэргийн 226 дугаар хуудас
[40] 1-р хавтаст хэргийн 227 дугаар хуудас
[41] 1-р хавтаст хэргийн 228 дугаар хуудас
[42] 2-р хавтаст хэргийн 05 дугаар хуудас
[43] 2-р хавтаст хэргийн 21 дүгээр хуудас
[44] 2-р хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[45] 2-р хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[46] 2-р хавтаст хэргийн 1654-166 дугаар хуудас