Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2021/02223

 

2021 09 16                  184/ШШ2021/02223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо,  хороолол дүгээр байр тоотод оршин суух, /рд:/,  овогт  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дугаар хороо,  хороолол  дүгээр байр  тоотод оршин суух, /рд:/,  овогт  холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Номин-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 2010 онд танилцаж, улмаар 2014 оны 5 сарын 07-ны өдөр гэрлэлтийн 1116000473 баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 5 сарын 28-ны өдөр охин М.Хонгорзул төрсөн. Нийслэлийн  цогцолбор сургуулийн  дугаар ангид суралцдаг. Бид 2016 онд тусдаа амьдраад 1 жил болчхоод буцаад амьдарсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарсан. Тэр үеэс охин маань миний асрамжинд өсч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би хамтрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охиныг минь миний асрамжинд үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2014 онд гэр бүл болсон. Бид 2014 онд охинтой болсон. Гэр бүл болсон цагаас маргалдаж, бие биенээ ойлголгүй байсан тул 2016 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Бид сэтгэл санаа болон зан байдал нийлдэггүй байсан тул тусдаа амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд хэд хэдэн удаа салж нийлж байсан. Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Гэрлэлт цуцлагдах үед миний бие нь өөрийн хүүхэд болох  тэтгэмжийг ямар нэгэн маргаангүйгээр бөөнөөр буюу 20,000,000 төгрөгийг бэлэн өгөхөөр эхнэр хоорондоо ярилцаж тохирсон. Гэхдээ хуулийн хүрээнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, шийдвэртээ тусгуулах болно. Мөн хүүхдэдээ хэрэгцээтэй зүйлсээр нь тусалж байх болно. Дундын эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь хариуцагч  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчаас ... гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2016 оноос тусдаа амьдрах болсон, Одоогоор тус тусдаа амьдарч байгаа тул гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан. Гэрлэлт цуцлагдах үед миний бие нь өөрийн хүүхэд болох  тэтгэмжийг ямар нэгэн маргаангүйгээр бөөнөөр буюу 20,000,000 төгрөгийг бэлэн өгөхөр эхнэр хоорондоо ярилцаж тохирсон гэжээ.

Зохигчид нь 2014 онд гэр бүл болж 2014 оны 05 сарын 07-нд гэрлэлтийн  дугаарт бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон байна. Гэрлэгчдийн дундаас 2014 оны 05 сарын 28-ны өдөр охин  /РД:/ төрсөн бөгөөд одоо эхийнхээ асрамжид байдаг болох нь хэрэгт ирүүлсэн гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, болон зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид зан харилцаа болон бусад таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа бөгөөд хамтын амьдралын хэвийн байдал алдагдсан байх тул цаашид амьдралыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй гэж дүгнэв.

Зохигчид нь гэрлэлт цуцлахыг харилцан шаардаж байгаа, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т ...гэрлэгчид шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 183 дугаартай тэмдэглэлийг хэрэгт ирүүлсэн байх тул цаашид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг дуусгавар болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Охин нь тусдаа амьдарснаас хойш буюу 2020 оноос хойш эхийн асрамжинд өсөж торниж байгаа, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тэдний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарлаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ...хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ..., мөн хуулийн 26 дугаар зүйлд хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн аль алиных нь үүрэг гэдгийг хуулиар зохицуулсан байна.

Иймд эцэг эх тусдаа амьдарсан ч тэдний хүүхдээ асарч хамгаалах, тэжээн тэтгэх, анхаарал халамж тавих үүрэг хэн алинд нь хэвээр үргэлжлэхийг хуулиар зохицуулсан байна.

Цаашид зохигчдын гэрлэлт цуцлагдсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, мөн зүйлийн 26.6-д гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно гэж,

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж тус тус хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг хуулиар зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Хонгорзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувь, 11-16 нас хүртэл, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл 100 хувиар сар бүр эцэг Д.Мягмардоржоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй юм.

Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь тэдний үүргийг хуваарилан хувааж байгаа асуудал биш юм. Харин эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагдаж байгаа болохыг дурдаж байна.

Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хорго-хариад овогт /рд:/,  овогт   /рд:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 05 сарын 28-ны өдөр төрсөн охин  эх асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл 100 хувиар сар бүр эцэг р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах  даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОЮУНЦЭЦЭГ