Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Т.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0115/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ***дүгээр сарын ****-ны өдөр **** аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр, *** хамт **** аймгийн ******* сум *** дугаар баг, ******* *** тоотод оршин суух, урьд

-Сэлэнгэ аймаг дахь ******* сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, /РД:/

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 03 дугаар сарын 13-аас 14-ний өдрийн хооронд дугаартай модны төрөл, хэмжээ, зориулалт бичигдээгүй мод бэлтгэх эрхийн бичгийн ашиглан **** аймгийн сумын *** дугаар баг "***" гэх нэршилтэй газраас *** ширхэг 10,24 м.куб нойтон нарс мод бэлтгэж *** улсын дугаартай Зил-131 загварын ачааны тээврийн хэрэгслээр тус аймгийн ******* сумын нутаг дэвсгэр рүү тээвэрлэж, Монгол улсын ойн санд 12,974,321 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.******* нь 2024 оны 03 дугаар сарын 13-аас 14-ний өдрийн хооронд дугаартай модны төрөл, хэмжээ, зориулалт бичигдээгүй мод бэлтгэх эрхийн бичгийн ашиглан *** аймгийн сумын *** дугаар баг "***" гэх нэршилтэй газраас 36 ширхэг 10,24 м.куб нойтон нарс мод бэлтгэж *** улсын дугаартай Зил-131 загварын ачааны тээврийн хэрэгслээр тус аймгийн ******* сумын нутаг дэвсгэр рүү тээвэрлэж, Монгол улсын ойн санд 12,974,321 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэжээ[1],

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Сэлэнгэ аймгийн сумын засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 1990 дугаартай албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон, надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх бүрэн эрхийг байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаprax зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэхээр заасан байдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн сумын засаг даргын зүгээс намайг энэ эрх үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхээр томилсон байна. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох зохицуулалтыг тусгасан байдаг. Мөн хуулийн 34.1-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно гэж заасан байна. 34.2-т "эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана" гэж зохицуулсан. 34.4-т "ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно" гэж заасан байдаг. уг хуулийг үндэслэн байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тушаалын 1-р хавсралтаар гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмаар нарийвчлан зохицуулсан байдаг. Ойн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 35.4.1-т “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үздэг. Тийм болохоор мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн, тусгаарласан талбайн гаднаас бэлтгэсэн, талбай тусгаарлуулан гэрээ байгуулж мод бэлтгэх эрх олгогдоогүй газраас мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзнэ” гэх мэдүүлэг[2],

3.Иргэний хариуцагч Б. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Т.******* нь манай компанид жолоочоор ажиллахаар гэрээ хийж 2024 оны 03 дугаар сарын 13-ны орой ******* нь манай компанийн талбайгаас мод бэлтгэхээр надаас мод тээвэрлэх хяналтын хуудас аваад Гол-5 нэршилтэй уулын ам руу Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй, ачигч нэг хүн аваад явсан. Тухайн үед компанийн мод бэлтгэх талбай тусгаарласан газраас модоо аваарай гэж хэлж яриад явуулсан боловч ******* ажлаа хялбарчлаад *** гэх нэршилтэй өөр газраас мод бэлтгэчихсэн юм. Уг асуудал дээр манай компаний зүгээс гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Урьд нь 2024 оны 02 дугаар сарын эхээр манай компанийн мод бэлтгэх талбай /арчилгааны огтлол/ тусгаарлахаар миний бие Бугант сумын ойн байцаагч, ******* нарын хамт 2 ч удаа явсан тул ******* талбайгаа сайн мэдэж байгаа. Мөн 3 дугаар сарын 10-ны өдөр цэвэрлэгээний огтлолын талбай тусгаарлах ажилд явж байсан. Манай компани нь 2024 оны мод бэлтгэх 3 талбай тусгаарлуулсан байдаг. Эдгээр талбайнууд нь бүгд *** гэх нэршилтэй уулын аманд байгаа юм” гэх мэдүүлэг[3],

4. Иргэний нэхэмжлэгч Ш. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрөө өвчтэй болохоороо Т.*******ыг ойр зуурдаа унаж бай гээд өгсөн. Би 2023 оны 09 дүгээр сард өгсөн. Миний эзэмшлийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар *****, арлын дугаартай. Би 2021 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумаас 10,000,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Н. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хяналтын хуудсыг анх ойн ангиас баталгаажуулж тус багийн хариуцсан байгаль хамгаалагч олгодог. Байгаль хамгаалагчаас олгосон хяналтын хуудсыг тухайн ойн мэргэжлийн байгууллагын мод бэлтгэлийн талбайн инженер, уулын мастер /бригадын ахлах/ талбай дээрээсээ бэлтгэн ачсан модны тоо, хэмжээг тавьж бөглөөд жолоочид өгч явуулдаг. Жолооч нь хяналтын хуудас, ачсан модны хамт хяналтын хуудсыг олгосон байгаль хамгаалагчид хянуулж баталгаажуулж авч явдаг. алгаажуулж хянуулаагүй хяналтын хуудсыг хүчингүйд тооцно. Надад харуулсан дугаартай хяналтын хуудас нь тус байгууллагын уулын мастер нь 31-70 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж байгаа модны диаметр, тоо хэмжээ, модны төрөл, уртын хэмжээг тавиагүй, байгаль хамгаалагч хянаж баталгаажуулаагүй байх тул хүчингүй. Мод тээвэрлэх энэ хяналтын хуудсаар Сэлэнгэ аймгийн сумаас бэлтгэсэн модыг ******* сум руу тээвэрлэх боломжгүй. Заавал гарал үүслийн гэрчилгээ авч явна. Ойн тухай хуульд зааснаар иргэн аж ахуйн нэгж байгууллагууд нь жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд мод бэлтгэхээр заасан байдаг. Иргэн Т.******* нь энэ онд мод бэлтгэхээр эрхийн бичиг надаас аваагүй” гэх мэдүүлэг [5],

6.Гэрч Б. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...*** улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь иний эзэмшлийн тээврийн хэрэгсэл ба аав - нэр дээр бүртгэлтэй байгаа. Учир нь тухайн үед хотын дугаар авах гээд аавын нэр дээр улсын дугаар авчихсан юм. Би өөрийнхөө мөнгөөр худалдан авч байсан миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. Миний *** улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл одоо Улаанбаатар хотод 22-н товчоон дээр байгаа. 2022 оны хавар *******тай хамт ******* суманд байхдаа уул руу самранд яваад бууж ирээд *******ын хашаанд үлдээчихсэн байж байгаад 2024 оны 02 дугаар сард Улаанбаатар хотод авчирсан. Би тухайн тээврийн хэрэгслийг ******* суманд самранд хүн авч явах зорилгоор худалдан авч байсан тул суманд үлдээчихсэн юм. 2022 оны хавар ******* өөрийнхөө Зил-131 марркийн тээврийн хэрэгсэлтэй би өөрийнхөө **** улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* суманд уул руу самранд явсан ба тэр үед миний ард талын улсын дугаар унасан. Тэгээд ******* авч машиныхаа кабинд хийсэн ба би авахаа мартсан байсан. Сүүлд ******* надтай утсаар яриад "Модонд явж байгаад экологийн цагдаад баригдчихлаа чиний *** улсын дугаарыг ашигласан тул чи ирээд миний машин гээд худлаа мэдүүлэг өгчих" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд би цагдаад миний машины дугаарыг ашигласан байна. Миний машин Улаанбаатар хотод байгаа болохыг хэлсэн. ******* нь их дуугүй, тэнэг хүн шиг худлаа царайлдаг мөртлөө маш худалч зальтай хүн байгаа юм” гэх мэдүүлэг[6],

7.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1229 дугаартай шинжээчийн 1-рт: 31-70УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан мод нь Нарсны овгийн-(Pinaceae) Эгэл нарс-Pinus silvestris Ledeb зүйл байна. Модны нийт хэмжээ нь 10,24м³ байна. дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл, хэмжээтэй 31-70УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны төрөл зүйл, хэмжээ таарч байна. 2-рт: 31-70УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны нийт хэмжээ нь 10,24м³ байна. 3-рт: 31-70УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны дундаж чийг нь 55% байгаа тул нойтон байна. 4-рт: 31-70УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны огтлолтын төрлийг тогтоох боломжгүй. Хэрэглээний бөөрөнхий мод байна. дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан модны огтлолтын төрөлтэй таарч байгаа эсэхийг тогтоох боломжгүй ба зориулалттай таарч байна. 5-рт: 31-70УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны нийт экологийн эдийн засгийн үнэлгээ нь 4,324,773.8төгрөг төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 4,324,773.8төгрөгх3=12,974,321.4 төгрөг байна. 6-рт: Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий асуултанд дурдагдаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно” дүгнэлт[7],

8.” ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/03 тоот:

Эд хөрөнгийн нэр

х/н

Нэг бүрийн үнэ

Тоо хэмжээ

Бүгд

1

“Зил-131” маркийн **-** СЭН улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашин

ш

4,000,000

1

4,000,000

2

YD-85.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөө /хятад, хуучин/

ш

80,000

1

80,000

3

Нийт дүн

 

 

 

4,080,000

үнэлгээний тайлан [8],

9.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/29-01/068/15 дугаартай: “... сумын нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн гэх зөрчлийн улмаас ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, дээрх хохиролд экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Амгаландэлгэрийн гаргасан 2024.04.01-ний өдрийн 1229 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн тооцоход 10.24 м3 модны экологи эдийн засгийн 4.324.773,8*3=12.974.321,4 төгрөг болж байна. 2.Актыг үндэслэлгүй гэж үзвэл "Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй...” гэх акт[9],

10.Иргэний нэхэмжлэгч Ц. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн ахын хүүхэд нь байгаа юм. Миний нэр дээр *** СЭҮ улсын дугаартай, цагаан өнгөтэй портер маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас 2016 онд нутгийн иргэнээс 2 сая төгрөгөөр худалдан авч байсан. Уг тэрэг нь муу тэрэг байсан ба ойролцоогоор 2 сая гаруй төгрөгөөр засаж янзалсан. Э. нь миний эзэмшлийн *** улсын дугаартай, цагаан өнгөтэй портер маркийн тээврийн хэрэгслийг ажил гарсан үедээ надаас аваад л явдаг. Миний зүгээс өгөхгүй байсан удаа бол байхгүй. Сүүлд нь сонсохнээ 94 ширхэг нарийн модыг ачсан байна лээ. Би энэ талаар мэдээгүй. Хэдэн төгрөгийн үнэлгээтэй талаар нь одоогоор сайн мэдэхгүй байна. Э.ын зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн талаар мэдээгүй. Иймд миний бие тээврийн хэрэгслээ буцаан авмаар байна” гэх мэдүүлэг[10],

11.Сэлэнгэ аймгийн Бэлчир бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 14 дугаартай: “...Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар баг, Майхан толгой гэх газар нь Ойн сангийн 1 дүгээр муж, хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Уг модны экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ, төгрөг”-ийг үндэслэн тогтооход Тус модны экологи-эдийн засгийн үнэлгээ 2,108,531 төгрөг болж байна” гэх дүгнэлт[11],

12.“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-923/8408 дугаартай: “...гар хөрөө хуучин 1 ширхэг 15,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ[12],

13.“Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн СЭА-1001596 дугаартай: “...82-42 СЭҮ улсын дугаартай баа оврын ачааны машин 3,000,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ[13],

14.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/29-01/068/37 дугаартай: “...Иргэн Э. нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн зөрчил гаргасан нь Монгол Улсын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2, 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь 1.Шаамар сумын Охиндий 2 дугаар баг “Майхан толгой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн зөрчлийн улмаас ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, дээрх хохиролд экологи-эдийн засгийн үнэлгээ тооцсон Бэлчир бүсийн сум дундын ой ангийн гаргасан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн тооцоход /2.108.531х3/ 6,325,593 төгрөг болж байна. 2.Актыг үндэслэлгүй гэж үзвэл “Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй” гэх акт[14],

15.Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа[15],

16.Шүүгдэгч Т.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сансар Хараа ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр жолоочоор хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 13-ны орой захирал төмөрөөс дугаартай мод тээвэрлэх хяналтын хуудсыг аваад шөнийн 04 цагийн үед өмнө нь талбай тусгаарлалт хийсэн Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах *** нэршилтэй уулын ам руу мод бэлтгэхээр явсан. Ингэж явахдаа ачигчаар танил ах Жагааг аваад хуурай дүү *** улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад явсан ба 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчимд гол-5 нэршилтэй уулын аманд очиход халтиргаа их байсан тул тухайн уулын амаар дээш өгсөлгүй буцаж цааш яваад гол-7 гэх нэршилтэй уулын ам руу буюу компанийн тусгаарлалт хийлгээгүй газар руу очсон. Тэндээ очоод халтиргаа бага болохоор нь амаар дээш өгсөөд урт, бүдүүн модыг нь шилж 6 ширхэг нарс модыг тайрч унагаасан. Уг 6 ширхэг модыг миний бие өөрийнхөө хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад жижиглэж тайраад машинд ачих хэмжээтэй болгоод Жагаа ахын хамт машин руу ачсан. Тэгээд тухайн оройноо 19 цагийн үед модоо бэлтгэж ачиж дуусаад нар бууж байхад уулын амнаас хөдөлсөн ба 23 цагийн үед Ялбагын постон дээр ирээд цагдаад саатуулагдсан. Миний бие зөвшөөрөлгүй талбайгаас мод бэлтгэсэн асуудалдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Жагаа гэх танил ахтай гудамжинд тааралдаад хань болоод туслахаар яваад өгөөч гээд дагуулаад явсан. Надад туслаад ачигч бас хань болоод явсан ба мод тайрч бэлтгэхэд оролцоогүй. Би өөрийнхөө хөрөөгөөр өөрөө мод тайрч жижиглэж бэлтгэсэн Жагаа надад мод ачилцахад надад тусалсан” гэх мэдүүлэг [16],

17.Шүүгдэгч Т.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар дахин өгсөн: “... Миний мод бэлтгэж тээвэрлэсэн Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь *** улсын дугаартай, арлын дугаартай манай хадам аав Ш. тээврийн хэрэгсэл юм. Манай аав бөөрний дутагдалтай хүн байдаг тул би машиныг нь унаад амжиргаагаа залгуулах гэж машиныг нь гуйж авсан. 2023 оны хавар би хадам аав *** улсын дугаартай, “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай танил дүү Эбээ аав - 3170-УАН улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй бид хоёр хамт уул руу самранд явсан ба тухайн үед машины ард талын **** улсын дугаар уначихсан байсныг би аваад машиныхаа суудлын араар хийгээд мартчихсан юм. Үүний дараа 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уул руу модонд явахад манай *** маркийн тээврийн хэрэгслийн *** улсын дугаар бүдгэрээд харагдахгүй болчихсон байсан тул уг дугаарыг түр ашигласан юм. Манай компаний мод бэлтгэх талбай болох Гол-5 нь миний мод бэлтгэсэн Гол-7 гэх газраас 1км гаруй зайтай. Миний мод бэлтгэсэн гол 7 гэх газар нь компанийн мод бэлтгэх тусгаарлалтын талбайгаас гараад нэг голыг 2 гатлаад ойролцоогоор 1 км гаруй яваад очдог газар. Манай мод бэлтгэх талбай нь захын цэг дээрээ самбартай мөн захын модыг будаж тэмдгэлсэн байдаг ба би уг самбар тэмдэглэгээнээс гарч 1 км гаруй зайтай гол 7 гэх газраас мод бэлдсэн юм” гэх мэдүүлэг[17],

18.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[18], 19. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[19], 20.Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн тухай баримт[20], 21. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[21], 22.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[22], 23.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа[23], 24.Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн албаны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №85 тоот лавлагаа[24], 25.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар[25], 26.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт [26], 27.Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол[27] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.*******ын ойн санд учруулсан хохирол 12,974,321 /арван хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Т.******* нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[28]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Зил-131” маркийн, 24-18 СЭН улсын дугаартай, бор ногоон өнгийн ачааны автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Ш. буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Т.*******аас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон Сэлэнгэ аймаг, ******* сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт байгаа 36 ширхэг 10,24 м.куб хуурай болон нойтон нарс модыг хураан авч Улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******т анхааруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий YD-85.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг шийтгэх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, төхөөрөмжийг хураан авах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.*******аас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 800,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******т анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.******* нь хууль бус ашиглалтаас өртөгдсөн байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 12,974,321 /арван хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга гурван зуун хорин нэг/-н төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Зил-131” маркийн, 24-18 СЭН улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Ш. буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Т.*******аас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон Сэлэнгэ аймаг, ******* сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт байгаа 36 ширхэг 10,24 м.куб хуурай болон нойтон нарс модыг хураан авч, Улсын орлогод оруулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий YD-85.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, төхөөрөмжийг хураан авах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.*******аас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10.Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн4-44 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 80-86 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 98-103 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 76 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 175-178 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 87-89, 104-107 хуудас

[20] Хавтаст хэргийн 218 дугаар хуудас

[21] Хавтаст хэргийн 170 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 171 дүгээр хуудас

[23] Хавтаст хэргийн 172 дугаар хуудас

[24] Хавтаст хэргийн 174 дүгээр хуудас

[25] Хавтаст хэргийн 158, 160-168 дугаар хуудас

[26] Хавтаст хэргийн 207-210 дугаар хуудас

[27] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас