Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* *******өд  холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0124/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ***дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “*******” ****ажилтай, ам бүл **** хамт **** аймаг, сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 40 минутын үед **** аймаг, сум, *** дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай, “ ” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0.65 хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 40 минутын үед *** аймаг, сум, ** дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай, “ ” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0.65 хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай 1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол[1], 2.Тээврийн хэрэгсэл хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[2], 3.Гэрч Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[3], 4.Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[4], 5.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[5], 6.Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[6], 7.Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа[7], 8.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[8], 9.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[9], 10.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[10], 11.Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Шүүгдэгчийн зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэхүү хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөргүй тул шүүгдэгч Ц.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар ял тохиролцсон тул эрүүгийн хариуцлагын саналыг баталж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгахаар тогтоов.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан торгуулийн ялыг 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэн, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******өд оногдуулсан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 01-02 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас