Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/126

 

                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0126/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *** настай, **, ** боловсролтой, мэргэжилтэй, ** жил ажилласан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, **** хүүхдийн хамт хот, дүүрэг, ** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай боловч одоо дүүрэг, ** дүгээр хороо, *** дүгээр байр, *** тоотод түр оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь ***********цолтой ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орж, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14 хоногийн чөлөө авч, улмаар чөлөөний хугацаа дууссан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй ажилдаа ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь *********** ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орж, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14 хоногийн чөлөө авч, улмаар чөлөөний хугацаа дууссан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй ажилдаа ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[1], 2.******** 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/360 дугаартай албан бичиг[2], 3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[3], 4.Гэрч Д. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], 5.Гэрч Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[5], 6.Гэрч Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[6], 7.Гэрч Г. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[7], 8.Гэрч Т. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[8], 9.Гэрч Ч. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[9], 10.Гэрч О. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[10], 11.Гэрч Ш. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[11], 12.Гэрч Н. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[12], 13.Шүүгдэгчийн ажлаас чөлөө хүссэн тухай хүсэлт[13], 14.Ээлжийн амралт олгох хуудас[14], 15.Шүүгдэгчийн албан тушаалын тодорхойлолт[15], 16.********** 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1-432 дугаартай албан бичиг[16], 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1-434 дугаартай албан бичиг, хавсралтууд[17], 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1-454 дугаартай албан бичиг[18], 19.Шүүгдэгчийн ажлаас гарах хүсэлт[19], 20.Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[20], 21.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[21], 22.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[22], 23.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[23], 24.Шүүгдэгчийн үл хөдлөх үл хөрөнгийн жагсаалтын лавлагаа[24], 25.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн  лавлагаа[25], 26.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[26], 27.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[27], 28.Гэрэл зургийн үзүүлэлт[28], 29.Гэрч Н., Ч. нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[29], 30.Гэрч Э.- мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[30], 31.Гэрч Н. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[31], 32.Гэрч Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[32], 33.Гэрч Д. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[33], 34.**** хурлын тэмдэглэл[34], 35.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[35]Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[36] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэхүү хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай шүүх хуралдааны явцад мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэхээр улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг;

-тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Офицер, ахлагч, Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа дууссан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] 1-р хавтаст хэргийн 02 дугаар хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 26 дугаар хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 53 дугаар хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[15] 1-р хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас

[16] 1-р хавтаст хэргийн 59 дүгээр хуудас

[17] 1-р хавтаст хэргийн 61-72 дугаар хуудас

[18] 1-р хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас

[19] 1р хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас

[20] 1-р хавтаст хэргийн 86, 89-94 дүгээр хуудас

[21] 1-р хавтаст хэргийн 98 дугаар хуудас

[22] 1-р хавтаст хэргийн 99 дүгээр хуудас

[23] 1-р хавтаст хэргийн 100 дугаар хуудас

[24] 1-р хавтаст хэргийн 101 дүгээр хуудас

[25] 1-р хавтаст хэргийн 102 дугаар хуудас

[26] 1-р хавтаст хэргийн 103 дугаар хуудас

[27] 1-р хавтаст хэргийн 104 дүгээр хуудас

[28] 1-р хавтаст хэргийн 142-149 дүгээр хуудас

[29] 1-р хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас

[30] 1-р  хавтаст хэргийн 156 дугаар хуудас

[31] 1-р хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас

[32] 1-р хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас

[33] 1-р хавтаст  хэргийн 170-172 дугаар хуудас

[34] 1-р хавтаст хэргийн 188-193 дугаар хуудас

[35] 2-р хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[36] 1-р хавтаст хэргийн 107-108, 212-213 дугаар хуудас