Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0113/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,

Шүүгдэгч Г.***гийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч *** нарын өмгөөлөгч Д.Цагаандарь,

Шүүгдэгч *** нарын өмгөөлөгч Ч.Булган,

Шүүгдэгч *** нар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т гэмт хэрэгт ***, А***, ***, Б***, Л*** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000076 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “***”ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, С*** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ***, регистрийн дугаар: 

2. Монгол улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Шинэ төв” угаалгын газарт машин угаагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, ***тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, А***, регистрийн дугаар:

3. Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***, регистрийн дугаар: /

4. Монгол улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б***, регистрийн дугаар:

5. Монгол улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зүүнмод суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л***, регистрийн дугаар: 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Шарын гол сум Дархан багийн Уурхайчдын ******* тоотод оршин суух иргэн ***гийн байшингийн амбаарт байсан иргэни ***гийн эзэмшлийн улаан өнгийн Generator Yolee гэсэн бичигтэй 1 ширхэг цахилгаан үүсгэгч, иргэн Р***ийн эзэмшлийн шар өнгийн Lutian LT36000E гэсэн бичигтэй 1 ширхэг цахилгаан үүсгэгчийг хулгайлж 800 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Шарын гол сум Дархан багийн Уурхайчдын 1-13-01 тоотод оршин суух иргэн ***гийн хашаанд байсан иргэн ***гийн эзэмшлийн ***улсын дугаартай Тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 300 000 төгрөгний хохирол учруулсан. Шүүгдэгч *** нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Шарын гол сумын нутаг дэвсгэрт авто машины ил зогсоолд байрлуулсан байсан иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 толийг хулгайлж 500000 төгрөгний хохирол учруулсан, иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото вилла висс маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 160000 төгрөгний хохирол учруулсан, иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото чэйзер маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 110000 төгрөгний хохирол учруулсан, иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото хайлюкс маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 950 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд: Шүүгдэгч ***ийг шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017.01.25-ны өдөр Шарын гол сумын билльярдад ***, *** бид нар билльярд тоглож байсан. Тэгсэн ***, ***, *** бид гурвыг дуудсан. Тэгэхээр нь билльярдаас гараад *** дээр ***, *** бид гурав очсон. Тэгтэл хажуу талын шилэн дэлгүүр руу ороод 1 литрийн голд нэртэй архи авсан. Бид 3 тоглоомын талбайн хажууд машин дотор авсан архиа уусан. Удалгүй ***, *** хоёр залгаад бид гурав дээр нэг том пивотой хүрч ирсэн. Тэгээд бид 5 тэр пиво, архиа ууж дуусаад гэр хороолол руу хамт явж 2 литрийн нэрмэл архи авсан. 2 литр нэрмэл архиа аваал голын эрэг дээр ууж сууж байгаад ***гийн дэлгүүр руу очиж пиво авахаар явсан. ***гийн дэлгүүр дээр очоод дэлгүүрийн цонх, байшингийн арын цонхыг нүдэхэд хүн байхгүй, гарч ирэхгүй байсан. Тэгтэл ***гийн байшингийн амбаар онгорхой, амбаарт нь 2 цахилгаан моторыг авсан. Нэг моторыг нь *** бид хоёр авч, нөгөө нэг моторыг нь ***, *** хоёр авсан. Бид 4 авсан 2 мотороо машиныхаа багажид хийгээд авч яваад*******гийн хашаанд аваачиж тавьсан. Тэгээд *** бид хоёр байшингийн урд зогсож байсан прүүс-11 машины толийг хугалсан. Харин 15 дугаар байрны урд зогсож байсан прүүс-20 машины хоёр талын толийг *** бид хоёр хугалсан. Дараа нь 1-р байрны ард зогсож байсан тоёото чейзер машины 2 толийг *** бид хоёр хугалсан. 3 дугаар байрны ард зогсож байсан машины урд толийг ***, хойд толийг би хугалсан. Мөн 10 дугаар байрны хажууд зогсож байсан машины 2 толийг хугалсан. Тухайн үед *** машин барьж явсан учраас ганцаараа архи уугаагүй байсан. Маргааш нь бүгд ажилтай байсан учраас нэгнийгээ гэр гэрт нь хүргэж өгөөд салцгаасан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг, “...анх ***гийн дэлгүүрээс архи авах гээд орох үедээ ***ийг эрүүл байгаа юм байна гээд хамт дагуулж орсон. Тэгээд цонхыг тогтоод онгойхгүй болохоор нь арын байшин руу орж хаалгыг нь нь нүдэх гэж ортол амбаарт нь 2 шширхэг цахилгаан үүсгэгч байна гэж *** хэлээд үүнийг авчихъяа гэж ***т хэлэхэд *** бид 2 зөвшөөрөөд би мшаин руу очиж 2 нь гараад ир гэхэд *** *** нар гарч ирэхээр нь би ***тэй нэг моторыг өргөж хашааны үүдэнд аваачих үед *** цааш өргөж гарч рээд машины багааж руу хийсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132/, “...би ***тэй байрнуудын өмнө байрлуулж тавьсан автомашинуудын толийг хулгайлж зарж борлуулах зорилгоор хугалж авсан. Өөр ямар нэгэн зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 150/, Шүүгдэгч Г.***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017.01.25-ны орой намайг гэртээ байж байтал “гараад ир, машин бариад өг” гэж утсаар дуудсан. Би машин бариад ***гийн хашааны гадаа очиход 2 нь машинаас буугаад ир гэж хэлсэн. Тэгээд *** бид хоёр машинаас бууж очоод моторыг өргөлцсөн. Машинуудын толийг хугалж авч байгааг мэдээгүй. Намайг “тэнд очоод байж бай” гэсэн газар нь би очиж зогсож байсан. Өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, “...***, *** 2 буугаад тэр дэлгүүрийн хаалгыг нүдэж байгаад хашаа руу нь орчихоод буцаж гарч ирээд 2 нь буугаад ир эндээс мотор авалцаадах гэхээр нь би ***ын хамт буугаад тэр архи авах гэж байсан айлын амбаар руу орж тэнд байсан 2 ширхэг цахилгаан үүсгэгт моторыг би ***ын хамт өргөж хашаанаас гарсан. Харин ***, ***той мотор өргөж гарч ирсэн. Тэгээд машины ард *** хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140-141/, Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.01.25-ны орой ***, *** бид 3 билльярдад тоглож байгаад 23 цагийн үед билльярдаас гарч, ***аас салаад *** руу ярьсан. *** руу залгаад “хаана байгаа юм бэ” гэж асуухад 8 дугаар байрны гадаа машин дотроо ууж байна гэж хэлсэн. *** бид хоёр нэг пиво аваад *** дээр очиход ***, Улаакаа, *** нар хамт байсан. Бид нар пиво ууж дуусаад Шаазгайтад очиж нэрмэл архи авахаар явсан. Тэндээс 2 лиртийн нэрмэл архи аваад ***гээр машин бариулахаар утасдаж дуудсан. Тэгээд *** ирж машин бариад ***гийн дэлгүүр руу очиж архи авахаар бид нар явсан. ***гийн гадаа очоод ***, *** хоёр машинаас бууж, архи авахаар ***гийн дэлгүүр руу орсон. Тэгтэл *** буцаж бид нар дээр ирээд “хоёр нь буугаад ир” гэж хэлсэн. Би машинаас буухад 2 цахилгаан үүсгүүртэй мотор барьсан байсан. Тэгээд тэр 2 моторыг машины багажид хийсэн...” гэх мэдүүлэг, “...анх ***гийн дэлгүүрээс архи авах гээд ***, ***, *** орсон. Тэгээд удаагүй байж байтал *** машин дээр ирээд 2 нь гараад ирээч гэхээр нь би ***гийн хамт гарсан чинь *** ***ий хамт нэг ширхэг цахилгаан үүсгэгч өргөөд хашааны үүдэнд ирэх үед би моторыг нь өргөөд машины ар талын багаажинд хийсэн. Харин нөгөө моторыг *** ***ын хамт өргөж гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128/, Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.01.25-ны өдөр намайг гэртээ байж байхад******* “хоёулаа ганц юм ууя” гэж дуудсан.******* бид хоёр уулзаад билльярдаас *******ийг очиж авсан. Бид гурав дэлгүүрээс 1 литрийн голд нэртэй архи аваад тоглоомын талбай дээр очиж хувааж уусан. Удалгүй над руу *** яриад *** тэр хоёр 1 том пиво барьсан ирсэн. Бид 5 архи, пиво хувааж уугаад Шаазгайт руу нэрмэл архи авахаар явсан. Шаазгайтад очоод 2 литрийн нэрмэл архи авсан. Тэгээд ***гийн дэлгүүр руу паво авахаар очиход дэлгүүрт нь хүн байхгүй байсан. ***гийн дэлгүүрийн цонх, байшингийн цонхыг нүдэхэд хүн гарч ирэхгүй байсан. Тэгсэн ***гийн байшингийн амбаар нь онгорхой байсан. Тэгээд дэлгүүрийн хаалгыг нь тогших гээд ороход амбаарт нь 2 цахилгаан үүсгүүр байсны нэгийг нь *** бид хоёр өргөж авчраад машины багаж руу хийсэн. *** бид 2 машины толийг хугалж аваад машинд ирж суугаад унтсан байсан...” гэх мэдүүлэг, “...Моторыг анх *** мэдээд өргөөд гаръяа гэхээр нь хажууд ннь байсан *** бид 2 зөвшөөрөөд *** *** 2 эхний моторыг өргөж гараад миний машины ард хийсэн. Харин дараагийн моторыг *** бид 2 өргөж машин руу хийсэн энэ үед *** хажууд хамт явж байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 137/, Шүүгдэгч ***ий шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017.01.25-ны орой 19 цагийн орчим би гэрээсээ билльярд тоглохоор гарсан. Орой 23-00 цагийн хооронд билльярдаас гарч, .***, ***, ***, *** нартай уулзахаар очсон. Би энэ хэдтэй уулзахаар очихдоо 1 том пиво авч очсон. Бид пиво ууж дуусаад Шаазгайт орж нэрмэл архи авахаар явсан. Дараа нь ******* гэдэг айлын дэлгүүрээс пиво авахаар очиход хүн байхгүй байсан. Тэгсэн тэр дэлгүүрийн үүдний амбаар нь онгорхой байсан учраас амбаарт байсан 2 моторыг авч, ***ын машины багаж руу хийсэн. Тэгээд бид хамтдаа 15 дугаар байранд очиж, байрны гадаа зогсож байсан машинуудын толийг хугалж авсан...” гэх мэдүүлэг, “...***гийн гэрийн гадаа очиход *** *** 2 эхлээд ***гийн хашаа орчихоод гарч ирэхээр нь би машинаас бууж тэр хоёртой буцаад хашаа руу нь ороод ***гийн амбаар руу ороод амбаарт нь байсан 2 ширхэг цахилгаан үүсгэгчийн нэг улаан өнгийн цахилгаан үүсгэгчийг ***той хамт өргөж гарч ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26/, “...би ***той байрнуудын өмнө байрлуулж тавьсан автомашинуудын толийг хулгайлж зарж борлуулах зорилгоор хугалж авсан. Өөр ямар нэг зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 154/, Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний зүс таних *******надаас 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажил явдал гарчихлаа мотороо хэрэглүүлээч газар ухчихаад өгье гээд миний цахилгаан үүсгэгч мотор, молдок хоёрыг авсан. Тэгээд би мотороо аваагүй байж байтал ******* над руу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр залгаад танай моторыг хулгайд алдчихлаа гэхдээ цагдаа нар олчихсон байна гэхэд нь л хулгайд алдсанг нь мэдсэн. Тэрнээс өөр юм мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58/, “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх утсаар ярьсан тэмдэглэл, Хохирогч О***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найз*******гийн ээж нь өөд болсон гээд надаас газар ухах гэсэн юм цахилгаан үүсгэгч мотор байна уу? гэхээр нь би байгаа гээд өөрийнхөө мотрыг аваад *******гийн приус 11 маркийн машинтай газар руу очсон. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр моторын хэрэг болоод байхаар нь *******рүү хэлсэн чинь мотор нь хөдөө үлдсэн байгаа харин араас ах *** ачаад ороод ирнэ. Орой авчих гэхээр би тэр орой авч чадахгүй байхаар нь маргааш өглөө мотороо авъяа гэсэн чинь *******надад мотор чинь алга болсон байна бас миний машины тол алдагдчихсан байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55/, Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ******* улсын дугаартай приус 11 маркийн машинаа хашаандаа байрлуулж тавьчихаад гэртээ ороод аавын дүү *******, ******* нарын хамт амарсан. Тэгээд маргааш өглөө босоод эмнэлэг рүү эхнэртээ цай хоол хүргэж өгөх гээд гараад машинаа асуусн чинь машины 2 толь байхгүй сууриараа хугараад алга болсон байсан. Надад хохирол гэж 330 000 төгрөг өгсөн байгаа. Тийм учраас надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51/, Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчим 10 дугаар байрны гадаа зогсоол дээр машинаа тавьчихаад вагоноор Дархан руу явж 26-ны өдөр хуралд суучихаад суудлаар буцаж ирээд машинаа асаах гэсэн чинь тол байхгүй болсон талаар мэдсэн. Надад хохирол гэж 205 000 төгрөг бэлнээр өгсөн. Тийм учраас надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156/, Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 марзийн машиныг өөрийн байрны гадаа найзанхаа цонхон доор зогсоолд байрлуулж тавьчихаад 26-ны өглөө 07 цагийн үед манай найз ******* над руу залгаад толь чинь байхгүй байна гэж утсаар хэлэхээр нь би гараад харсан чинь миний машины толь байхгүй сууриараа хугарчихсан байсан. Надад хохирол гэж 500 000 төгрөг өгсөн байгаа. Тийм учраас надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190-191/, Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 23 цаг өнгөрч байхад цонхоор харахад машины 2 толь зүгээр байсан юм. Өглөө 10 цаг өнгөрөөд гэртээ байж байхад манай охин надад таны машины зургийг цагаа нар аваад байна гэхээр нь би тагтан дээр гараад харахад машины толь алга болсон байна. Та гараад ир гэхээр нь би гараад очиход миний машины баруун болон хамар дээр байдаг эвэр толь алга болчихсон зүүн толь хагараад унжчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 223/, Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө 10 цаг өнгөрч байхад машинаа авах гэж гарч ирээд хучлагаа сөхөхөд миий машины 2 ширхэг толь нь алдагдсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Надад хохирол гэж 110 000 төгрөг бэлнээр өгсөн. Тийм учраас гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...унтаж байтал 01 цаг өнгөрч байхад *** над руу залгаад гэрийнхээ гадаа гараад ир гэхээр нь би гараад очтол ***ын машины арын багаажнаас ***, *** нар 2 ширхэг цахлгаан үүсгэгч мотор гаргаж ирээд энэ моторыг танайд тавьчихъяа гэхээр нь би тэт тэг гээд гэрийнхээ үүдний амбаарт тавихад тэд нар яваад өгсөн. Тэр үед ***ын машиныг *** барьчихсан хажууд нь ***, ***, ***, ***, *******, *** нар явж байсан юм. Би тэр үед ***ын мотор гэж бодсон. Харин мотор тавих үедээ *** надад энэ моторыг танайд түр тавьчихъяа гэсэн. Тэгэхээр нь би гэртээ тавиулсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59/, Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***, *** 2 буугаад тэр айлын хашаа руу орж нэг их удалгүй гарч ирээд тэр хоёрын нэг нь буцаж гарч ирээд машины хаалга онгойлгоод 2 нь буугаад ир гэхээр нь ***, *** 2 буугаад удалгүй буцаж гарч ирэх үед *******, *** хоёрын нэг нь машины багааж онгойлгоод тэр 4 багааж руу цахилгаан үүсгэгч мотор хийсэн. Би тэр үед машин дотор сууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61/, Хохирогч ***гийн эзэмшлийн Lutian TL3600E маркийн цахилгаан үүсгүүрийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 73-74/, Хохирогч ***гийн эзэмшлийн YOLEE маркийн цахилгаан үүсгүүрийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 84-85/, Хохирогч ***ын эзэмшлийн Тоёота вилл висс маркийн суудлын авто машины баруун зүүн талын гадна 2 ширхэг толинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 159-160/, Хохирогч ***ын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн суудлын авто машины баруун зүүн талын гадна 2 ширхэг (суурьтайгаа) толинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 225-226/, Хохирогч ***ийн эзэмшлийн Тоёота Хайлюкс маркийн суудлын авто машины баруун зүүн талын гадна 2 ширхэг толинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 159-160/, Хохирогч *** эзэмшлийн Тоёота Чейзер маркийн суудлын авто машины баруун зүүн талын гадна 2 ширхэг толинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 8-9/, Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* улсын дугаартай Тоёота марк 2 маркын тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ машин нь миний нэр дээр болохоос биш харин манай хүү *** унаж хэрэглэдэг юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48/, -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 01/, -Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 02/, -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 04-10/, -Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 11-15/, -Эд зүйл түр хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-22/, -2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 24-25/, -*******гийн эзэмшлийн Тоёота марк 2 ******* улсын дугаартай суудлын авто машинд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 29-30/, -Хохирогч ***д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 34-35/, -Хохирогч Р*** эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 36-37/, -Тээврийн хэрэгсэлд үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-41/, -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 42-46/, -Хэрэг нэгтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 147/, *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 38/, -******* ***гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 40/, -*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 44/, -******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 47/, -*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 53/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, ***, ***, Г.*** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Шарын гол сум Дархан багийн Уурхайчдын *******тоотод оршин суух иргэн ***гийн байшингийн амбаарт байсан иргэн ***гийн эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн Generator Yolee гэсэн бичигтэй 1 ширхэг цахилгаан үүсгэгчийг, иргэн Р***ийн эзэмшлийн 400 000 төгрөгний үнэ бүхий шар өнгийн Lutian LT36000E гэсэн бичигтэй 1 ширхэг цахилгаан үүсгэгчийг тус тус хулгайлсан гэмт хэргийг , мөн 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Шарын гол сум Дархан багийн Уурхайчдын******* тоотод оршин суух иргэн ***гийн хашаанд байсан иргэн ***гийн эзэмшлийн ***улсын дугаартай Тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 300 000 төгрөгний хохирол, Дархан-Уул аймаг, Шарын гол сумын нутаг дэвсгэрт авто машины ил зогсоолд байрлуулсан байсан иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 толийг хулгайлж 500 000 төгрөгний хохирол, иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото вилла висс маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 160 000 төгрөгний хохирол, иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото чэйзер маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 110 000 төгрөгний хохирол, иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото хайлюкс маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 950 000 төгрөгний хохирол нийт 2 820 000 төгрөгийн буюу бага учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ***гийн “...би мотороо аваагүй байж байтал ******* над руу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр залгаад танай моторыг хулгайд алдчихлаа гэхдээ цагдаа нар олчихсон байна гэхэд нь л хулгайд алдсанг нь мэдсэн. Тэрнээс өөр юм мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58/, хохирогч О***ийн “...маргааш өглөө мотороо авъяа гэсэн чинь ******* надад мотор чинь алга болсон байна бас миний машины тол алдагдчихсан байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55/, гэрч ******* “...унтаж байтал 01 цаг өнгөрч байхад *** над руу залгаад гэрийнхээ гадаа гараад ир гэхээр нь би гараад очтол ***ын машины арын багаажнаас ***, *** нар 2 ширхэг цахлгаан үүсгэгч мотор гаргаж ирээд энэ моторыг танайд тавьчихъяа гэхээр нь би тэт тэг гээд гэрийнхээ үүдний амбаарт тавихад тэд нар яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59/, хохирогч ***гийн “...өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ******* улсын дугаартай приус 11 маркийн машинаа хашаандаа байрлуулж тавьчихаад гэртээ ороод аавын дүү *******, ******* нарын хамт амарсан. Тэгээд маргааш өглөө босоод эмнэлэг рүү эхнэртээ цай хоол хүргэж өгөх гээд гараад машинаа асуусан чинь машины 2 толь байхгүй сууриараа хугараад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51/, хохирогч ***ын “...би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчим 10 дугаар байрны гадаа зогсоол дээр машинаа тавьчихаад вагоноор Дархан руу явж 26-ны өдөр хуралд суучихаад суудлаар буцаж ирээд машинаа асаах гэсэн чинь тол байхгүй болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156/, хохирогч ***ын “...би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн *******улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 марзийн машиныг өөрийн байрны гадаа найзанхаа цонхон доор зогсоолд байрлуулж тавьчихаад 26-ны өглөө 07 цагийн үед манай найз ******* над руу залгаад толь чинь байхгүй байна гэж утсаар хэлэхээр нь би гараад харсан чинь миний машины толь байхгүй сууриараа хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190-191/, хохирогч ***ийн “...шөнө 23 цаг өнгөрч байхад цонхоор харахад машины 2 толь зүгээр байсан юм. Өглөө 10 цаг өнгөрөөд гэртээ байж байхад манай охин надад таны машины зургийг цагаа нар аваад байна гэхээр нь би тагтан дээр гараад харахад машины толь алга болсон байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 223/, хохирогч *** “...өглөө 10 цаг өнгөрч байхад машинаа авах гэж гарч ирээд хучлагаа сөхөхөд миий машины 2 ширхэг толь нь алдагдсан байсан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5/, гэрч *******“...***, *** 2 буугаад тэр айлын хашаа руу орж нэг их удалгүй гарч ирээд тэр хоёрын нэг нь буцаж гарч ирээд машины хаалга онгойлгоод 2 нь буугаад ир гэхээр нь ***, *** 2 буугаад удалгүй буцаж гарч ирэх үед *******, *** хоёрын нэг нь машины багааж онгойлгоод тэр 4 багааж руу цахилгаан үүсгэгч мотор хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61/, хохирогч ***ын эзэмшлийн Тоёота вилл висс маркийн суудлын авто машины баруун зүүн талын гадна 2 ширхэг толинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 159-160/, хохирогч ***ын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн суудлын авто машины баруун зүүн талын гадна 2 ширхэг (суурьтайгаа) толинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 225-226/, хохирогч ***ийн эзэмшлийн Тоёота Хайлюкс маркийн суудлын авто машины баруун зүүн талын гадна 2 ширхэг толинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 159-160/, хохирогч *** эзэмшлийн Тоёота Чейзер маркийн суудлын авто машины баруун зүүн талын гадна 2 ширхэг толинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 8-9/,хохирогч ***гийн эзэмшлийн Lutian TL3600E маркийн цахилгаан үүсгүүрийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 73-74/, хохирогч ***гийн эзэмшлийн YOLEE маркийн цахилгаан үүсгүүрийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 84-85/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Иймд шүүгдэгч ***, *** ***, Г.*** нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, агуулах саванд нэвтрэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж 2 820 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******/ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 2 дугаар хавтаст хэргийн 53/ нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь хэрэгт авагдсан Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 06-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ***ийн ялтай байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан заалтад хамаарч байх тул шүүгдэгч ***ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 38/, *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 40/, *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 44/, *******ий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 47/ нарын урьд ял шийтгэгдсэн хуудсаар ял шийтгэл эдэлж байгаагүй, цагдаагийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна. Шүүгдэгч ***, ***, ***, Г.*** нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан насанд хүрээгүй шүүгдэгч ***, ***, ***, Г.*** нарт тус бүрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч ***, *** нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял шийтгэл оногдуулах хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзах нь зүйтэй байна. Шүүгдэгч ***, ***, ***, Г.*** нараас бусдын эд, хөрөнгийг хулгайлж тээвэрлэхэд хэрэглэсэн Тоёота марк 2 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслэл нь бусдын эзэмшлийн болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслэлийн зах зээлийн үнэ 3 500 000 төгрөгийг шүүгдэгч ***, ***, ***, Г.*** нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч ***, ***, ***, Г.*** нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн авто машины суурь хэсэг нь хугарсан 10 ширхэг толийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******гийн эзэмшлийн ******* дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгслэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.