| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2021/00211/И |
| Дугаар | 132/ШШ2021/00302 |
| Огноо | 2021-06-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 132/ШШ2021/00302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сумын ******* дугаар цэцэрлэгт холбогдох,
Хохирол 1,459,208 төгрөг гаргуулах тухай 132/2021/00211/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч О, иргэдийн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие М.******* нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булган сумын ******* дугаар цэцэрлэгт жижүүрээр үндсэн орон тоон дээр ажилд орсон. Ээлжийн амралтаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс авсан. Гэвч амралтын мөнгө орохгүй 03 дугаар сарын 25-ны өдрийг хүрсэн. Амралтын мөнгө орохгүй болохоор нь нягтлан бодогч асуухад “чамд амралтын мөнгө гарахгүй, чи амралт авах эрхгүй” гэж хэлсэн. Намайг ******* дугаар цэцэрлэгийн жижүүрийн ажлаас чөлөөлсөн тухай эрхлэгч М 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/4 тоот тушаал гарсан байсан ба надад уг тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн.
Ингээд ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч тэтгэмж авах хугацаа хэтэрсэн тул олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.
Иймд ажилласан хугацааны амралтын олговор 330,000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1,129,208 төгрөг, нийт 1,459,208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...М.******* нь манай цэцэрлэгт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс харуулын ажилд орсон ба 2019 онд оны ээлжийн амралтаа 08 сарын 15-ны өдөр авч ээлжийн амралтын мөнгө болох 462,946 төгрөг, 2020 оны ээлжийн амралтаа 0******* дугаар сарын 28-ны өдөр авч, ээлжийн амралтын мөнгө болох *******95,268 төгрөг авсан. Түүний 2021 оны ээлжийн амралт эдлэх эрх үүсээгүй байгаа тул ажиллаж байх хугацаанд ээлжийн амралтын мөнгө олгох боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д “ажил олгогч нь ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ", 55 дугаар зүйлийн 55.1-д “ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох бөгөөд олговрыг тухайн жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр олгох”-оор заасан. М.******* нь жилд 1 удаа ээлжийн амралт эдлэх ёстой ба 2020 оны ******* дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдэлсэн нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт эдлэх эрх үүсээгүй учир түүнд ээлжийн амралт олгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл энэ хүн манай цэцэрлэгт 24 сар ажиллаад 2 удаа амарсан болно.
М.******* нь 2021 оны 01 дүгээр сараас эхлээд ажлаас гарна гэж байнга хэлж ярьж байсан ба энэ тухайгаа ажилчдад хүртэл хэлж, ажил цалгардуулж байсан. Миний бие түүнийг ажлаас гарах гэж байгаа бол хүсэлтээ албан ёсоор өгөөрэй гэж хэлсэн. Тэрээр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гаръя гэж амаар хэлсэн бөгөөд харин албан ёсоор бичгээр хүсэлтээ өгөөгүй.
Тухайн үед миний бие М.*******ыг ажил цалгардуулаад байхаар нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/04 дугаар тушаал гарч ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч тэрээр ажлаас гарахгүй байсан, ажлаас гарах хүсэлтээ өгөөгүй байсан учир надад цалингүй чөлөө өгөөч гэж хүсэлт бичиж өгсөн.
Миний гаргасан Б/04 дугаар тушаал ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгээгүй, хууль зүйн үндэслэлгүй байсан учир уг тушаалыг хүчингүй болгож М.*******од өөрт нь тусалж цалингүй чөлөө олгож шийдвэрлэсэн. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаар М.*******од цалингүй чөлөө олгож, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.
Учир нь 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд хүчингүй болгох эрхтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасныг М.******* эсэргүүцсэн тул тус тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж, М.*******ын хүсэлтийг харгалзан үзэж чөлөө олгож шийдвэрлэсэн.
Гэтэл М.******* нь 2021 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр өөрийн биеэр ажлаас гарах өргөдлөө өгч, өөрийн гүйцэтгэж байсан ажил үүргийг нягтлан Ч.Гантулга, нярав Д.Жавзандуламд хүлээлгэн өгсөн.
Иймд М.******* нь албан ёсоор ажлаас гарах хүсэлтээ ирүүлсэн байгаа тул түүнийг 2021 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр Б/09 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. М.******* нь ажилгүйдлийн тэтгэмж авахаар Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч тэрээр 2021 дугаар 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг үндэслэж хүсэлт бичсэн ба түүнд Нийгмийн даатгалын хэлтсээс хугацаа хэтэрсэн тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн учир одоо энэ мөнгийг төлөх талаар маргаан үүсгэсэн.
Тухайн үед миний бие тушаалын талаар өөрт нь учрыг нь хэлж 2021 оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн тушаалаар та ажлаас халагдсан учир 2021 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн Б/09 дугаар тушаалын дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ авах эрхтэй талаар хэлж явуулсан. Түүнээс гадна би түүнд туслахын тулд Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай албан бичгээр М.*******од ажлаас халагдсаны тэтгэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт явуулсан.
Гэвч Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1-2/182 дугаар албан бичгээр М.*******ыг ажлаас нь халсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаар захиргааны акт нь зөрчилгүй захиргааны акт учир даатгуулагч М.*******од бүртгүүлэх хугацаа хоцроосон гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүсэхгүй” гэсэн хариу ирүүлсэн.
Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс цэцэрлэгийн эрхлэгч миний тушаалыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах эрх байхгүй ба түүнчлэн аль нь зөв, аль нь буруу эсэхийг тогтоох эрхтэй субъект биш. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд өөрийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй тушаалыг өөрөө хүчингүй болгосон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн хууль ёсны тушаалаар М.*******ыг ажлаас чөлөөлсөн байхад танай байгууллагын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг л авч үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж өөрт олгогдоогүй эрх хэмжээгээр асуудалд хандаж шийдвэрлэснээс болж М.******* нь ажилгүйдлийн тэтгэмжийг олгоогүй үйлдэл болсон.
Иймд нэхэмжлэгч М.******* нь Булган сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс ажилгүйдлийн тэтгэмж нэхэх бус харин Нийгмийн даатгалын хэлтсээс тухайн тэтгэмжийг гаргуулан авах нь зүйтэй. Түүнчлэн манай байгууллага ажлаас халагдсан хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгодог байгууллага биш гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Булган сумын ******* дугаар цэцэрлэгт холбогдуулан ээлжийн амралтын олговорт 330,000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан хохиролд 1,129,208 төгрөг, нийт 1,459,208 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. Ээлжийн амралтын олговорт 330,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч М.******* нь Булган сумын ******* дугаар цэцэрлэгт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох бөгөөд мөн зүйлийн 55.2-т зааснаар ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно. М.******* нь Булган сумын ******* дугаар цэцэрлэгт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн байх ба 2020 оны ******* дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралт эдэлсэн байна.
Хариуцагчийн зүгээс М.*******ыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт эдлэх эрх үүсээгүй учир түүнд ээлжийн амралт олгох боломжгүй гэх тайлбар гаргасан байх боловч ажилтан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэл нь ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй. Ажилтанд ээлжийн амралт олгох хугацаа болоогүй байхад ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийх бөгөөд ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох үүрэгтэй байна.
М.*******ын ээлжийн үндсэн амралтын хугацааг нэг жилд ажлын 22 өдрөөр тооцох бөгөөд М.******* нь 2020 оны ээлжийн амралтаа эдэлснээс хойш ******* дугаар цэцэрлэгт 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын хүртэл 06 сар ажилласан байх тул Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дугаар зүйлд заасны дагуу тухайн ажилтны ээлжийн амралтын нийт хугацааг 12 сард хувааж, нэг сард ногдох амралтын өдрийг 1.83 хоногоор, үүнийг ажилласан 6 сард үржүүлэн тооцож үзэхэд М.*******ын ажилласан хугацаанд ногдох амралтын өдөр нь 10.9 өдөр болж байна.
10.9 хоногт ногдох ээлжийн амралтын олговрын хэмжээг тооцохдоо Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг баримтлах бөгөөд уг журмын 5 дугаар зүйлд заасны дагуу М.*******ын нийт ажилласан 6 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр ээлжийн амралтын олговрын хэмжээг тооцвол нэг сарын цалин 4*******8,*******42 төгрөг, үүнийг нэг сарын дундаж ажлын хоног 21.5 хоногт хувааж тооцоход нэг хоногт ногдох ээлжийн амралтын олговрын хэмжээ нь 22,26******* төгрөгөөр тооцон, үүнийг 10.9 хоногоор үржүүлэн, ээлжийн амралтын олговорт 242,*******11 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хоёр. Ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан хохиролд 1,129,208 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч М.******* нь Булган сумын ******* дугаар цэцэрлэгт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр жижүүрийн албан тушаалд анх томилогдон ажиллаж байгаад ******* дугаар цэцэрлэг эрхлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.
Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаал ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгээгүй, хууль зүйн үндэслэлгүй байсан учир уг тушаалыг хүчингүй болгож М.*******ын хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 тоот тушаалаар түүнд цалингүй чөлөө олгож, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2021 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн Б/09 тоот тушаалаар М.*******ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан тул мөн үеэс ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн дээрх тайлбар нь нэхэмжлэгч М.*******ын “...Би ээлжийн амралтаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс авсан. Гэвч амралтын мөнгө орохгүй 03 дугаар сарын 25-ны өдрийг хүрсэн. Намайг ******* дугаар цэцэрлэгийн жижүүрийн ажлаас чөлөөлсөн тухай эрхлэгч М 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/4 тоот тушаал гарсан. Надад уг тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн” гэх тайлбараар үгүйсгэгдэж байх бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг биелүүлээгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар нэхэмжлэгч нь “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “ Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаар ажил олгогч хариуцагч Булган сумын ******* дугаар цэцэрлэг нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 14 хоногийн дотор ажилтанд гардуулж, холбогдох тооцоог хийж дууссан тухай албан ёсны тодорхойлолт гарган өгч, холбогдох байгууллагад бүртгүүлэх болон тэтгэмж олгох нөхцөл, журмын талаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үүрэгтэй байжээ.
Хариуцагч хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан байх ба тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.5, 6 дугаар зүйлийн 6.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг үндэслэн тооцлоо.
Уг тооцооллоор “нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 60 хувиар” буюу “2020 оны 12, 2021 оны 1, 2 дугаар сарын (4*******8,*******42 төгрөг+4*******8,*******42 төгрөг+4*******8,*******42 төгрөг):3=4*******8,*******42 төгрөгийн сарын хөдөлмөрийн хөлс, нэг өдөрт ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг 4*******8,*******42 төгрөг:21.2 өдөр=22,582 төгрөг, нэг өдрийн тэтгэмжийн хэмжээ нь 22,582 төгрөгийг х 60 хувь:100 хувь=13,549 төгрөг, 13,549 х *******6=1,029,*******39 төгрөгийг хариуцагч ******* дугаар цэцэрлэгээс гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Булган сумын ******* дугаар цэцэрлэгээс 1,2*******2,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******од олгож, үлдэх 186,*******5******* төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.5, 6 дугаар зүйлийн 6.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Булган сумын ******* дугаар цэцэрлэгээс 1,2*******2,450 /нэг сая хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 186,*******5******* /нэг зуун наян зургаан мянга долоон зуун тавин долоо/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.640 /арван мянга зургаан зуун дөч/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган сумын ******* дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 35,088 /гучин таван мянга наян найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******од *******,931 /долоон мянга есөн зуун гучин нэг/ төгрөг, Төрийн санд 2*******,15******* /хорин долоон мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Р.ҮҮРИЙНТУЯА