Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/318

 

 

    2024         04         18                                    2024/ШЦТ/318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б, Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Нямдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Бат-Эрдэнэ, 

шүүгдэгч: Ж.Э, түүний өмгөөлөгч Х.У,

шүүгдэгч: Х.Б, түүний өмгөөлөгч П.А,

шүүгдэгч: Х.Э, түүний өмгөөлөгч Ж.Б,

шүүгдэгч: Э.Д, түүний өмгөөлөгч Ц.Б, Б.О,

нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших нарыг оролцуулан эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М овогт Х.Б

Монгол Улсын иргэн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч: Х овогт Ж.Э

Монгол Улсын иргэн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “Б” ХХК, "Т ББСБ" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, эцэг, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч: Б овогт Э.Д

Монгол Улсын иргэн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Б”-д нягтлан бодогч, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч: Л овогт Х.Э

Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “С ББСБ” ХХК-ийн захирал, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Б нь Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага Тойруу Эн-Ти-Эн Цамхгийн 0 давхарт үйл ажиллагаа явуулах Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сангийн мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан,

- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны заавар”, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А108 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Бгийн данснууд байрших арилжааны банкнуудыг Б сонгож Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөлөөр батлуулна”, “Оролцогч санхүүгийн байгууллагуудад зээл олгох зорилгоор олгогдоогүй, мөн Б бусад үйл ажиллагаа, төсөвт зарцуулагдаагүй хөрөнгийг Бгийн зорилго болон алслагдсан орон нутгийн иргэдийн орлогыг өсгөх зорилтыг хангах үүднээс богино хугацааны хөрөнгө оруулалтын хэлбэр болох хадгаламжийн хэлбэрээр байршуулж болно”, “Бгийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад үндэслэн Зөвлөлийн шийдвэрээр бусад шаардлагатай дансыг нээж болно” гэж зааныг зөрчиж Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөлийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 02/15 дугаартай “Хадгаламжийн данс нээх тухай” тушаал гаргаж, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Тусгай нөхцөлт хадгаламжийн дансны гэрээ”-г “Ч Банк” ХХК-тай байгуулж, 2,000,000,000 төгрөгийг “Ч Банк” ХХК-нд 1 жилийн 12 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар байршуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,

Улмаар тус “Ч Банк” ХХК дахь хадгаламжийн дансанд байх 2,000,000,000 төгрөгөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “0016695 тоот чекээр бэлнээр авав” гэсэн утгатайгаар 200,000,000 төгрөгийг бэлнээр зарлагдаж авч, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 155,000,000 төгрөг, 45,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг буцаан орлогдож хийсэн,

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “0017056 тоот чекээр бэлнээр авав” гэсэн утгатайгаар 155,000,000 төгрөгийг бэлнээр,

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр "0017673 тоот чекээр бэлнээр авав" гэсэн утгатайгаар 1,500,000,000 төгрөгийг бэлнээр,

2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр  "касс-д" гэсэн утгатайгаар 57,611,000 төгрөгийг бэлнээр,

2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр "0018932 тоот чекээр касс-нд" гэсэн утгатайгаар 50,000,000 төгрөгийг бэлнээр,

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 251,445,493.65 төгрөгийг бэлнээр тус тус зарлагадан авч, тус хадгаламжийн дансыг хааж, тус хугацаанд бодогдсон хүүгийн орлогын хамт нийт 2,014,056,439.65 төгрөгийг авч, өөртөө давуу байдал бий болгож, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай нөхцөлт хадгаламжийн дансны гэрээ”-ний дагуу хадгалуулсан 2,000,000,000 төгрөгийн 2 жилийн 12 хувийн хүүгийн орлого болох 720,000,000 төгрөгийг Бд орох нөхцөлийг үгүй болгож, 2,720,000,000 төгрөгийн хохирол учруулсан;

- Бгийн мөнгөн хөрөнгийг хууль бусаар авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан,

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.4 дэх хэсэг “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”,13.6 дахь хэсэг “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7 дахь хэсэг “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”,

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны заавар”, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А108 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “Хөрөнгийн удирдлага”: “...оролцогч санхүүгийн байгууллагуудад олгосон зээлийн хүүгийн орлогыг үйл ажиллагааны бүхий л зардал /байрны түрээс, ашиглалтын зардал, тоног төхөөрөмж болон бусад хэрэгцээт зүйлс гадаад ба дотоод томилолт, сургалт сурталчилгаа, ажилчдын цалин, нийгмийн даатгал, хяналт шалгалт, зөвлөхийн үйлчилгээ/-ыг санхүүжүүлэхэд зарцуулна” гэж зааныг тус тус зөрчиж,

- Бгийн Төрийн банк дахь .... дугаартай харилцах данснаас анхан шатны баримтгүйгээр 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр  “ТАВИЛГА ҮНЭ ХВ75052571 Б” гэсэн утгатайгаар 4,400,000 төгрөгийг бэлнээр гарган авч өөртөө давуу байдал бий болгосон,

- Бгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Ад кредит карт захиалахад, батлан даагчаар гэрээ байгуулан А.Ад давуу байдал бий болгосны улмаас Бгийн Төрийн банк дахь .... дугаарын данснаас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк нь кредит картын төлбөрт 6,696,282 төгрөгийг “2017/02/06-ны 12/17-25 тоот гэрээний дагуу А кредит картын төлбөр” гэсэн утгатайгаар суутгах нөхцөлийг бүрдүүлсэн,

- Бгийн Төрийн банк дахь .... дугаарын данснаас анхан шатны баримтгүйгээр 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Томилолт у-....” гэсэн гүйлгээний утгатайгаар 4,500,000 төгрөгийг бэлнээр гарган авч өөртөө давуу байдал бий болгосон,

- Бгийн Төрийн банк дахь .... дугаарын данснаас анхан шатны баримтгүйгээр /анхан шатны баримтуудыг нөхөн бүрдүүлсэн/ 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өөрийн багын найз Ж.Эийн хамаарал бүхий “Б” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банк дахь .... дугаарын данс руу “загвар, хэвлэх цаасны үнэ” гэсэн утгатайгаар 10,000,000 төгрөгийг, “хэвлэлийн үнэ” гэсэн утгатайгаар 16,500,000 төгрөгийг, “эх бэлтгэлийн төлбөр” гэсэн утгатайгаар 23,300,000 төгрөгийг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 49,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө болон Ж.Эд давуу байдал бий болгосон,

- Бгийн Төрийн банк дахь .... дугаарын данснаас анхан шатны баримтгүйгээр /анхан шатны баримтуудыг нөхөн бүрдүүлсэн/ 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн багын найз Ж.Эийн хамаарал бүхий “Эл Ти Партнерс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь .... дугаартай данс руу “олон нийтийн санхүүгийн боловсрол-гарын авлага эх бэлтгэл” гэсэн утгатайгаар 26,400,000 төгрөг, 23,100,000 төгрөг, нийт 2 удаагийн гүйлгээгээр 49,500,000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон Ж.Эд давуу байдал бий болгосон,

- Бгийн нягтлан бодогч Э.Дд хууль бус үүрэг даалгавар өгч Бгийн Төрийн банк дахь .... дугаартай данснаас анхан шатны баримтгүйгээр 2019 оны 1 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-ийн Голомт банкны .... тоот данс руу “Гэрээт ажлын төлбөр” гэсэн утгатайгаар 20,500,000 төгрөгийг,

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгийн нөхөр Г.Аын үүсгэн байгуулж, захирлаар ажилладаг “А” ХХК-ийн Хаан банк дахь 0000000000 дугаарын данс руу "гэрээт ажлын төлбөр" гэсэн утгатайгаар 19,500,000 төгрөгийг,

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгийн нөхөр Г.Аын үүсгэн байгуулж, захирлаар ажилладаг “А” ХХК-ийн Хаан банк дахь 0000000000 дугаарын данс руу “ГЭРЭЭТ АЖЛЫН ТӨЛБӨР” гэсэн утгатайгаар 15,000,000 төгрөгийг, “ГЭРЭЭТ АЖЛЫН ТӨЛБӨР” гэсэн утгатайгаар 15,000,000 төгрөгийг, “ГЭРЭЭТ АЖЛЫН ТӨЛБӨР” гэсэн утгатайгаар 15,000,000 төгрөгийг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 45,000,000  төгрөгийг,

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгийн төрсөн дүү болох Э.Цгийн “Гэртээ” ХХК-ийн Хаан банк дахь 000000000 дугаартай данс руу “үйлчилгээний төлбөр” гэсэн утгатайгаар 60,700,000 төгрөгийг,

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгээр 40,000,000 төгрөгийг,

2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгээр 20,000,000 төгрөгийг бэлэн зарлагаар тус тус гаргуулан, нийт  205,700,000 авч өөртөө давуу байдал бий болгосон;

- Өөрийн багын найз Ж.Эийн ашиг сонирхлын үүднээс, түүний ятгалгаар Бгийн Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэг “Дамжуулан зээлдэгч оролцогч санхүүгийн байгууллага нь бөөний зээл авах анхны тохиолдолд дамжуулан зээлдүүлэхээр батлагдсан зээлийн эх үүсвэрийн 150 хувиас доошгүй үнийн дүнтэй барьцааны зүйлийг” барьцаалахаар заасан зээлийн барьцаанд тавигдах шаардлагыг хангаагүй байхад, “Г ББСБ” ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 41/07 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г 450,000,000 төгрөг олгохоор байгуулсан боловч 500,000,000 төгрөг олгохоор өөрчлөн дахин байгуулсан, мөн өдөр 41/07-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-д барьцаа хөрөнгийн үнэлгээг 688,500,000 төгрөгөөр үнэлсэн боловч дахин 500,000,000 төгрөгийн 150 хувьд хүргэн 756,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэн дахин байгуулж, тус гэрээнүүдийн дагуу 500,000,000 төгрөгийг “Г ББСБ” ХХК-д олгож,

Улмаар Ж.Эийн “Т ББСБ” ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ”-г “Г ББСБ” ХХК-тай байгуулж, 300,000,000 төгрөгийг Ж.Эд олгуулж, “Г ББСБ” ХХК болон Ж.Э нарт давуу байдал болгосон,

- Өөрийн багын найз Ж.Эийн ятгалгаар өөртөө болон Ж.Эд давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс “Т-2” төслийн санхүүжилтийн гэрээнд заасан олон улсын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын журам /International competitive bidding-ICB/-аас гадна дотоодын өрсөлдөөнт тендерийн журам /National competitive bidding-NCB/-ыг хэрэглэж болохыг заасан байхад,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтын дагаж мөрдөнө”, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 3.2 дахь хэсэг “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж,

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралт “Бгийн үйл ажиллагааны заавар”-ын 6 дугаар зүйл “Бд зориулан бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа холбогдох хууль, дүрмийг баримтална”, “Бгийн гүйцэтгэх захирал нь дор хаяж 3 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо байгуулна. Тус үнэлгээний хороо нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулна” гэж тус тус заасныг зөрчиж,

Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, олон улсын болон дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын журмыг ашиглалгүйгээр өөрийн багын найз Ж.Эийн “Б” ХХК-ийн эзэмшилд байсан 2018 онд Монгол улсад орж ирсэн, .... арлын дугаартай, .... УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн хуучин автомашиныг 190,000,000 төгрөгөөр худалдаж авах “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, автомашины төлбөрт 160,000,000 төгрөгийг өгч, өөртөө 30,000,000 төгрөгийг авч, Ж.Э болон өөртөө давуу байдал бий болгож, нийт Монгол Улсад 3,730,596,282 төгрөг /Гурван тэрбум, долоон зуун гучин сая, таван зуун ерэн зУн мянга, хоёр зуун наян хоёр төгрөг/-ийн буюу их хэмжээний хохирол учруулсан үргэлжилсэн гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэсэн,

- Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага Тойруу Эн-Ти-Эн Цамхгийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө болон Ж.Эд давуу байдал бий болгох зорилгоор Бгийн Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэг “Дамжуулан зээлдэгч Оролцогч санхүүгийн байгууллага нь бөөний зээл авах анхны тохиолдолд дамжуулан зээлдүүлэхээр батлагдсан зээлийн эх үүсвэрийн 150 хувиас доошгүй үнийн дүнтэй барьцааны зүйлийг” барьцаалахаар заасан зээлийн барьцаанд тавигдах шаардлагыг хангаагүй өөрийн багын найз Ж.Эийн “Т ББСБ” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 39/09 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”, 39/09-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг “Т ББСБ” ХХК-д олгосон,

Мөн “Т ББСБ” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 39/09 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”, 39/09-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-үүдийн дагуу 400,000,000 төгрөгийн зээл олгохдоо Бгийн Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэг “Дамжуулан зээлдэгч Оролцогч санхүүгийн байгууллага нь бөөний зээл авах анхны тохиолдолд дамжуулан зээлдүүлэхээр батлагдсан зээлийн эх үүсвэрийн 150 хувиас доошгүй үнийн дүнтэй барьцааны зүйлийг” барьцаалахаар заасан зээлийн барьцаанд тавигдах шаардлагыг зөрчиж олгосныг мэдсээр байж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40/06 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”, 40/06-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг “Т ББСБ” ХХК-д дахин олгосон буюу Бгаас нийт 800,000,000 төгрөгийн зээлийг “Т ББСБ” ХХК-д олгосны хариуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Б.Бтэй хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь .......... дугаартай төгрөгийн дансаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 25 удаагийн гүйлгээгээр 148,310,000 төгрөгийг багын найз Ж.Эөөс хахуульд авсан;

- Мөн үргэлжилсэн үйлдлээрээ хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Бичил санхүүгийн хөгжлийн бангийн Зээлийн үйл ажиллагааны журмын дагуу “С ББСБ” ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 42/03 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг “С ББСБ” ХХК-д олгосон буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хамаарал бүхий этгээд болох Б.Бтэй хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 дугаартай төгрөгийн дансаар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Сентелион ББСБ” ХХК-ийн Төрийн банк дахь ....... дугаарын данснаас “B-D ZEEL OLGOV” гэсэн утгатайгаар 50,000,000 төгрөгийн хахуулийг авч, үргэлжилсэн үйлдлүүдээр бусдаас нийт 198,310,000 төгрөгийг хахууль авч, Монгол Улсад нийт 1,200,000,000 төгрөг /Нэг тэрбум хоёр зуун сая төгрөг/-ийн хохирол учруулсан;

- Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага Тойруу Эн-Ти-Эн Цамхгийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийн улмаас бий болсон буюу “Ч банк” ХХК-нд хадгалуулсан 2,000,000,000 төгрөгийг

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “0016695 тоот чекээр бэлнээр авав” гэсэн утгатайгаар 200,000,000 төгрөгийг,

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “0017056 тоот чекээр бэлнээр авав” гэсэн утгатайгаар 155,000,000 төгрөгийг,

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “0017673 тоот чекээр бэлнээр авав” гэсэн утгатайгаар 1,500,000,000 төгрөгийг,

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр  “касс-д” гэсэн утгатайгаар 57,611,000 төгрөгийг,

2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “0018932 тоот чекээр касс-нд” гэсэн утгатайгаар 50,000,000 төгрөгийг,

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 251,445,493.65 төгрөгийг тус тус бэлнээр гарган авч,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл буюу гэмт хэрэг таслан зогсоогдох хүртэл хугацаанд 2,014,056,439.65 төгрөгийг эзэмшиж, ашиглаж мөнгө угаасан;

- Мөн үргэлжилсэн үйлдлээрээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө буюу Бд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдах авсан автомашины үнэ болох 190,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас бий болсон гэдгийг мэдсээр байж түүний авч 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл буюу гэмт хэрэг таслан зогсоогдох хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж мөнгө угаасан буюу албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглан үргэлжилсэн үйлдлээрээ гэмт хэргийн улмаас бий болсон нийт 2,044,056,439.65 төгрөгийг мэдсээр байж авч, эзэмшиж, ашиглан мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт,  

Шүүгдэгч Ж.Э нь:

- Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу Эн-Ти-Эн Цамхгийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтан Х.Бгийн тус сангийн мөнгөн хөрөнгийг хууль бусаар авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, Бгийн Төрийн банк дахь .... дугаарын данснаас анхан шатны баримтгүйгээр /анхан шатны баримтуудыг нөхөн бүрдүүлсэн/ 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өөрийн багын найз Ж.Эийн хамаарал бүхий “Б” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банк дахь .... дугаарын данс руу “загвар, хэвлэх цаасны үнэ” гэсэн утгатайгаар 10,000,000 төгрөгийг, “хэвлэлийн үнэ” гэсэн утгатайгаар 16,500,000 төгрөгийг, “эх бэлтгэлийн төлбөр” гэсэн утгатайгаар 23,300,000 төгрөгийг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 49,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө болон Ж.Эд давуу байдал бий болгосон,

- Мөн Бгийн Төрийн банк дахь .... дугаарын данснаас анхан шатны баримтгүйгээр /анхан шатны баримтуудыг нөхөн бүрдүүлсэн/ 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн багын найз Ж.Эийн хамаарал бүхий “Эл Ти Партнерс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь .... дугаартай данс руу “олон нийтийн санхүүгийн боловсрол-гарын авлага эх бэлтгэл” гэсэн утгатайгаар 26,400,000 төгрөг, 23,100,000 төгрөг, нийт 2 удаагийн гүйлгээгээр 49,500,000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон Ж.Эд давуу байдал бий болгож, Монгол Улсад нийт 99,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

Өөрийн хамаарал бүхий “Б” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь .... дугаарын дансаар 3 удаагийн гүйлгээгээр 49,800,000 төгрөгийг, “Эл Ти Партнерс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь .... дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 49,500,000 төгрөгийг тус тус хүлээн авч, гэрээ, санхүүгийн баримтуудыг нөхөж бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон;

- Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу Эн-Ти-Эн Цамхгийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтан Х.Бгийн тус сангийн мөнгөн хөрөнгийг хууль бусаар авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, Бгийн Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэг “Дамжуулан зээлдэгч оролцогч санхүүгийн байгууллага нь бөөний зээл авах анхны тохиолдолд дамжуулан зээлдүүлэхээр батлагдсан зээлийн эх үүсвэрийн 150 хувиас доошгүй үнийн дүнтэй барьцааны зүйлийг” барьцаалахаар заасан зээлийн барьцаанд тавигдах шаардлагыг хангаагүй “Г ББСБ” ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 41/07 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г 450,000,000 төгрөг олгохоор байгуулсан боловч 500,000,000 төгрөг олгохоор өөрчлөн дахин байгуулсан, мөн өдөр 41/07-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-д барьцаа хөрөнгийн үнэлгээг 688,500,000 төгрөгөөр үнэлсэн боловч дахин 500,000,000 төгрөгийн 150 хувьд хүргэн 756,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж дахин байгуулж, тус гэрээнүүдийн дагуу 500,000,000 төгрөгийг “Г ББСБ” ХХК-д олгож, улмаар Ж.Эийн “Т ББСБ” ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ”-г “Г ББСБ” ХХК-тай байгуулж, 300,000,000 төгрөгийг Ж.Эд олгуулж, “Г ББСБ” ХХК болон Ж.Э нарт давуу байдал болгож, Монгол Улсад 500,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор өөрийн багын найз Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Х.Бд нөлөөлж, шаардлага хангаагүй “Г ББСБ” ХХК-нд Бгаас зээл олгох талаар хатгаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь хүргэсэн, улмаар Б болон “Г ББСБ” ХХК нарын хооронд 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу “Г ББСБ” ХХК-д олгогдсон 500,000,000 төгрөгөөс 300,000,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өөрийн “Т ББСБ” ХХК-ийн нэрээр “Г ББСБ” ХХК-тай “Зээлийн гэрээ”-г байгуулан авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу хатгагчаар хамтран оролцсон,

- Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу Эн-Ти-Эн Цамхгийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтан Х.Бгийн өөртөө болон Ж.Эд давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс

“Т-2” төслийн санхүүжилтийн гэрээнд заасан олон улсын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын журам /International competitive bidding-ICB/-аас гадна дотоодын өрсөлдөөнт тендерийн журам /National competitive bidding-NCB/-ыг хэрэглэж болохыг заасан байхад,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтын дагаж мөрдөнө”, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 3.2 дахь хэсэг “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж,

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралт “Бгийн үйл ажиллагааны заавар”-ын 6 дугаар зүйл “Бд зориулан бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа холбогдох хууль, дүрмийг баримтална”, “Бгийн гүйцэтгэх захирал нь дор хаяж 3 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо байгуулна. Тус үнэлгээний хороо нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулна” гэж тус тус заасныг зөрчиж,

Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, олон улсын болон дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын журмыг ашиглалгүйгээр өөрийн багын найз Ж.Эийн “Б” ХХК-ийн эзэмшилд байсан 2018 онд Монгол улсад орж ирсэн, .... арлын дугаартай, .... УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн хуучин автомашиныг 190,000,000 төгрөгөөр худалдаж авах “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, автомашины төлбөрт 160,000,000 төгрөгийг өгч, өөртөө 30,000,000 төгрөгийг авч, Ж.Э болон өөртөө давуу байдал бий болгож, Монгол Улсад 190,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

Өөртөө болон Х.Бд давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс өөрийн багын найз Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Х.Бг хатгаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд хүргэсний улмаас өөрийн хамаарал бүхий “Б” ХХК-ийн эзэмшилд байсан 2018 онд Монгол улсад орж ирсэн .... арлын дугаартай, .... УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашиныг Сангийн яамны дэргэдэх Бд 190,000,000 төгрөгөөр худалдсан мэт гэрээ байгуулж, өөртөө болон Х.Бд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон;

- өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Бгийн Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэг “Дамжуулан зээлдэгч Оролцогч санхүүгийн байгууллага нь бөөний зээл авах анхны тохиолдолд дамжуулан зээлдүүлэхээр батлагдсан зээлийн эх үүсвэрийн 150 хувиас доошгүй үнийн дүнтэй барьцааны зүйлийг” барьцаалахаар заасан зээлийн барьцаанд тавигдах шаардлагыг хангаагүй өөрийн “Т ББСБ” ХХК-аар Сангийн яамны дэргэдэх Бтай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 39/09 дугаартай "Дамжуулан зээлдүүлэх гэрээ"-г байгуулж, тус гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 40/06 дугаартай "Дамжуулан зээлдүүлэх гэрээ"-г байгуулж, тус гэрээний дагуу 400,000,000 төгрөгийн зээлийг тус тус авч, нийт 800,000,000 төгрөгийг зээлийг Бгаас авч өгсний хариуд Бгийн Гүйцэтгэх захирал Х.Бд болон түүний хамаарал бүхий Б.Б нарын хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 дугаартай төгрөгийн данс руу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 25 удаагийн гүйлгээгээр 148,310,000 төгрөгийг шилжүүлж, Бгийн Гүйцэтгэх захирал Х.Бгийн албан чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 148,310,000 төгрөгийг хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Д нь Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу Эн-Ти-Эн Цамхгийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах Сангийн яамны дэргэдэх Бгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа:

Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтан Х.Бгийн тус сангийн мөнгөн хөрөнгийг хууль бусаар авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.4 дэх хэсэг “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”,13.6 дахь хэсэг “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7 дахь хэсэг “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”,

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны заавар”, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А108 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “Хөрөнгийн удирдлага”: “...оролцогч санхүүгийн байгууллагуудад олгосон зээлийн хүүгийн орлогыг үйл ажиллагааны бүхий л зардал /байрны түрээс, ашиглалтын зардал, тоног төхөөрөмж болон бусад хэрэгцээт зүйлс гадаад ба дотоод томилолт, сургалт сурталчилгаа, ажилчдын цалин, нийгмийн даатгал, хяналт шалгалт, зөвлөхийн үйлчилгээ/-ыг санхүүжүүлэхэд зарцуулна” гэж заасныг тус тус зөрчиж,

Бгийн нягтлан бодогч Э.Дд хууль бус үүрэг даалгавар өгч Бгийн Төрийн банк дахь .... дугаартай данснаас анхан шатны баримтгүйгээр

2019 оны 1 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-ийн Голомт банкны .... тоот данс руу “Гэрээт ажлын төлбөр” гэсэн утгатайгаар 20,500,000 төгрөгийг,

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгийн нөхөр Г.Аын үүсгэн байгуулж, захирлаар ажилладаг “А” ХХК-ийн Хаан банк дахь 0000000000 дугаарын данс руу "гэрээт ажлын төлбөр" гэсэн утгатайгаар 19,500,000 төгрөгийг,

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгийн нөхөр Г.Аын үүсгэн байгуулж, захирлаар ажилладаг “А” ХХК-ийн Хаан банк дахь 0000000000 дугаарын данс руу “ГЭРЭЭТ АЖЛЫН ТӨЛБӨР” гэсэн утгатайгаар 15,000,000 төгрөгийг, “ГЭРЭЭТ АЖЛЫН ТӨЛБӨР” гэсэн утгатайгаар 15,000,000 төгрөгийг, “ГЭРЭЭТ АЖЛЫН ТӨЛБӨР” гэсэн утгатайгаар 15,000,000 төгрөгийг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 45,000,000  төгрөгийг,

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгийн төрсөн дүү болох Э.Цгийн “Гэртээ” ХХК-ийн Хаан банк дахь 000000000 дугаартай данс руу “үйлчилгээний төлбөр” гэсэн утгатайгаар 60,700,000 төгрөгийг,

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгээр 40,000,000 төгрөгийг,

2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Бгийн нягтлан бодогч Э.Дгээр 20,000,000 төгрөгийг бэлэн зарлагаар тус тус гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгож, Монгол Улсад нийт 205,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэхэд нь

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хууль бус гэдгийг мэдсээр байж, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн хөрөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх хуулийн этгээдийн данс руу шилжүүлсэн, тус данснуудаас бэлнээр авч Х.Бд өгсөн, мөн хууль бус үүрэг даалгаврын биелүүлж Бгийн данснаас бэлнээр гарган авч Х.Бд өгч гэмт хэрэг үйлдэхэд нь хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Х.Э нь өөрийн эхнэр Т.Б захирлаар ажилладаг “С ББСБ” ХХК-ийн нэр дээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сангийн яамны дэргэдэх “Б”-аас 400,000,000 төгрөгийн зээлийг гаргуулан авсныхаа хариуд, дахин зээл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Сангийн яамны дэргэдэх Бгийн Гүйцэтгэх захирал Х.Бгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Х.Б болон түүний хамаарал бүхий этгээд болох Б.Б нарын хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь ..... дугаартай данс руу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкны ....... дугаарын данснаас 50,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч П.А: “...1-д Х.Б нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект биш. 2-т тэрээр мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй. 3-т Х.Бг төрд, улсад 3,730,596,282 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокуророос миний үйлчлүүлэгч Х.Бг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай хэмээн яллаж байгаа боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсныг дүгнээд үзвэл дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Бгийн захирлын албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9-д заасан албан тушаалтнуудын алинд нь ч хамаарахгүй байна. Энэ нь Х.Бг ажилд томилсон тушаал болох Сангийн Яамны ТНБД-ын 2016 оны 8-р сарын 30-ны өдрийн А/232 дугаар “БСХС-ийн Гүйцэтгэх захирлыг томилох тухай” тушаал (7хх-ийн 3), мөн түүний 2018 оны 9-р сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ (9хх-ийн 14)-гээр нотлогддог бөгөөд дээрх тушаалд төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээний аль зэрэглэлийн, хэддүгээр шатлалаар цалин олгохыг огт заагаагүй. Өөрөөр хэлбэл төсвөөс цалинждаггүй, төрийн албан хаагч биш буюу нийтийн албан тушаалтан биш байна. Прокурорын дурдаж байсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20-р тогтоолын хавсралтаар баталсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-н хувьд уг жагсаалт нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт бөгөөд уг мэдүүлгийг гаргасан албан тушаалтан бүхэн нийтийн албан тушаалтан болно гэж заасан хуулийн зохицуулалт байхгүй. Мөн уг жагсаалтаас дурдаад байгаа 1.2. “... Засгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан /олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан нэгэн адил хамаарна/” гэж заасан хэсэгт БСХСангийн захирлын албан тушаал хамаарахгүй байна. Тухайлбал, энэ жагсаалтад Засгийн газрын тусгай сангуудыг хамааруулсан боловч хуулиар БСХСанг Засгийн газрын тусгай санд хамааруулаагүй тул уг сан нь хууль ёсоор байгуулагдсан тусгай сан биш тул тус сангийн захирлын албан тушаал нь дээрх жагсаалтад хамаарах этгээд биш гэж үзэж байна. Нөгөө талаар дээрх жагсаалтад “олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан нэгэн адил хамаарна” гэж заасан боловч Бг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуулийн этгээдийн гэрчилгээгүй, хуулийн этгээдийн эрхгүй байх тул мөн л тус сангийн захирлыг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 2003 онд батлагдсан Гадаадын зээл тусламжийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.5.-т “төсөл хэрэгжүүлэгч гэж гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр Засгийн газраас эрх авсан байгууллагыг хэлнэ.” гэж заасан байтал Б нь Засгийн Газраас ямар ч эрх аваагүй байна. Нөгөө талаар Засгийн газрын бүх тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлага, зохион байгуулалт болон хяналт тавих харилцаанд Засгийн газрын тусгай сан (2019 он)-гийн тухай хууль үйлчлэхээр заасан ба уг хуулийн 4-р зүйлийн 4.1.1.-д “Засгийн газрын тусгай сан” гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг” гэжээ. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгахаар заасан ба харин тусгай сан нь 24 төрөлтэй байхаар заасны дотор “Б”-г хамааруулаагүй. Улсын яллагч 2017 оны 06-р сарын 05-ны өдөр Ч банканд 2,000,000,000 төгрөгийг “Тусгай нөхцөлт хадгаламжийн дансны гэрээ” байгуулан, Зөвлөлийн зөвшөөрөлгүй байршуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, мөнгө зарлагадан авч хохирол учруулсан гэж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3-р зүйлийн 1 дэх заалтад “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр хадгалуулсан үндэсний болон гадаад валютыг мөнгөн хадгаламж гэнэ.” гэж заасны дагуу банканд зөвхөн иргэн, хуулийн этгээд л гэрээ байгуулан, данс нээлгэж, мөнгө байршуулдаг. Гэтэл БСХС нь дээр дурдсаны дагуу хуулийн этгээд биш учраас данс нээлгэх эрхгүй байсан юм. Б нь нэгэнт данс нээлгэх эрхгүй этгээд учраас Зөвлөлийн шийдвэргүйгээр хадгаламжийн дансны гэрээ байгуулан, мөнгө байршуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн улсын яллагч хадгаламжийн дансыг хааж, 2,014,056,439.65 төгрөгийг гарган авч, хүүгийн орлого 720,000,000 төгрөгийг БСХС-д орох нөхцөлийг үгүй болгож, 2,720,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Байгууллагын дансны үлдэгдлээс Ч банканд гэрээгээр 2,000,000,000 төгрөгийг хүүтэй байршуулсан нь ямар нэг хууль зөрчөөгүй бөгөөд энэ үйлдэл нь дүрмээрээ зөвшөөрөгдсөн байдаг боловч тус банкийг дампуурах сУр байршуулсан мөнгөө буцаан авч, БСХС-ийн дансанд хийсэн байсан. Ч банкнаас 2022 оны 08-р сарын 05-ны өдөр ирсэн 887 тоот Хариу албан бичигт 12,611,095.89 болон 1,447,397.76 төгрөгийн хүү олгосныг дурдсан байдаг. Гэтэл мөрдөгч гэрээний заалтыг харж байгаад тооцоолол хийж, хүү 720,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж яллаж байгааг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Улсын яллагч нь батлан даагчаар гэрээ байгуулан А.Ад давуу байдал бий болгосны улмаас БСХС-ийн данснаас 2018.06.28-ны өдөр Төрийн банк нь кредит картын төлбөрт 6,696,262 төгрөгийг суутгах нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ. Бүх банкнууд цалингийн орлогоор авч байгаа кредит картын тухайд байгууллагатай нь батлан даалтын гэрээ хийдэг журамтай байдаг. А.А ажлаасаа гарсны дараа банк мэдэгдэлгүйгээр БСХС-ийн данснаас уг кредит картын төлбөрийг татаж авсан байсан. Мөрдөн шалгах шатанд А.Аг дуудаж мэдүүлэг авч, уг төлбөрийг төлүүлээгүй учраас Х.Б нь Б руу энэ мөнгийг мөн шилжүүлсэн. Анх кредит карт авахад А.А цалингаасаа өөрөө төлөх л гэрээтэй байсан бөгөөд мөн тухайн үед захирал байсан Х.Бд мэдэгдэлгүйгээр сангаас уг картын төлбөрийг татсан тул түүнд давуу байдал олгосон гэж үзэхгүй юм.  Улсын яллагч Ж.Эийн ятгалгаар 2019.10.02-ны өдөр тендер шалгаруулалтын журам, холбогдох хууль, БСХС-ийн Үйл ажиллагааны зааврыг зөрчиж, 190.000.000 төгрөгийн автомашин худалдаж авах гэрээг байгуулж, автомашины төлбөрт 160,000,000 төгрөгийг өгч, өөртөө 30,000,000 төгрөгийг авч, Ж.Э болон өөртөө давуу байдал бий болгосон гэжээ. Хохирогч Сангийн яамны төлөөлөгч нь уг автомашиныг одоо бодитоор Сангийн яаманд хэрэглэгдэж байгаа бөгөөд гражийн төлбөрийг мөн БСХС-д төлсөн учир хохирол гэж нэхэмжлэхгүй гэж мэдүүлдэг. Ж.Эийн “Т ББСБ” ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээг эцсийн байдлаар Зөвлөл баталгаажуулдаг учраас барьцаалбар хүрэхгүй эсэх асуудал нь Х.Бд хамааралгүй бөгөөд Зөвлөл нь барьцаалбарын шалгуур хангасан учраас л зээл олгох шийдвэр гаргасан байгаа. Дээрх 148,310,000 төгрөгийг Ж.Э нь яг яаж өөртөө давуу байдал бий болгохын тулд Х.Бд шилжүүлсэн нь нотлогдоогүй. Хамаарал бүхий этгээд биш Ж.Эийн ББСБ нь зээл авах шалгуур үзүүлэлт хангасан байсан, мөн Х.Бд зээл олгох шийдвэр гаргах эрх байхгүй, Зөвлөл уг шийдвэрийг гаргадаг учраас БСХС-аас зээл авахын тулд Х.Бд хахууль өгөх шаардлагагүй бөгөөд энэ олон удаагийн гүйлгээгээр Бгийн ашгаас давсан их мөнгийг илээр, дансаараа, 20 гаруй удаагийн гүйлгээгээр “хахууль” гэж шилжүүлсэн байх боломжгүй. Х.Б нь 2018 оноос Ж.Эд түүний хүсэлтээр өөрт нь болон эхнэрт нь, нэр заасан найз нарынх нь нэр дээрх дансанд хувийн журмаар олон удаа цувуулан зээлдүүлсэн нь Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Соёлмаагийн мэдүүлэг болон дансны хуулгуудаар нотлогддог бөгөөд мөнгөө өөрийн дансаар эргүүлэн авсан байдлыг хахууль авсан мэтээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэсгүй байна. Сүүлийн Яллах дүгнэлтээр 191 сая төгрөгөөс ямар гүйлгээнүүдийг нь хасаад 148,310,000 болгоод байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл энэ асуудлын бодит байдлыг шалгаж, нотлон тогтоогоогүй юм. Зөвлөл хуралдаж, хамтын шийдвэрээр зээл олгох шийдвэр гаргаж, тус ББСБ-д зээл олгосон байдаг. Нэгэнт шалгуур хангаад, Зөвлөл батлаад зээл олгосон байхад Х.Бд уг Бгаас хахууль авах ямар ч шаардлага байхгүй. Х.Б нь бусдаас авлига авах ямар ч санаа зорилго байгаагүй, мөн тус ББСБ нь уг 50.000.000 төгрөгийг “зээлийн авлага” гэж санхүүгийн бүртгэлдээ бүртгэсэн байдаг тул хахууль гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн Бгийн хувьд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, амласан, санал болгосон зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй. Учир нь Х.Бд дээр дурдсаны дагуу түүнд зээл олгох албаны чиг үүрэг байхгүй. Нөгөө талаар хуулийн уг заалтыг харахад өөртөө давуу байдал бий болгохоос өмнө хахууль өгсөн байх ойлголттой байхад цаг хугацааны хувьд зээл авах зорилго нь биелэгдсэн байхад зээл авсны дараа хахууль өгсөн гээд байгаа нь үндэслэлгүй байна.   Х.Б нь Бгийн захирлын хувьд харилцагч ББСБ-аас хувиараа зээл авахыг хориглосон ямар нэг ёс зүйн дүрэм байхгүй, энэ үйлдлийг нь хориглосон хууль, дүрэм, журам байхгүй. Тиймээс Х.Б нь хувиараа зээл аваад, түүнийгээ “С ББСБ” ХХК-иас 2022 оны 04-р сарын 22-ны өдөр Б.Б, Х.Б нарт өгсөн Мэдэгдлийн дагуу буцааж төлсөн  байна. Х.Бгийн хувьд нягтлан Э.Дд хууль бус үүрэг даалгавар өгч эдгээр гүйлгээг хийсэн үйлдэл байхгүй. Эдгээр ажлууд нь бүгд гэрээтэй ажлууд. Эрүүгийн хэрэг үүсэх үед эдгээр ажлууд хийгдээгүй, үр дүн эцэслэн гараагүй байсан учир Х.Б нь байгууллагыг хохироохгүй гэх зорилгоор эдгээр гэрээний биелэгдээгүй зардлуудыг холбогдох этгээдүүдээс олж, заримыг өөрөө төлж барагдуулсан байдаг. Дахин давтан хэлэхэд Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Э.Д эдгээр хохирол гээд байгаа зарлагуудыг данс тооцоондоо “авлага” гэж бүртгэсэн, түүнийг нь Сангийн яам баталгаажуулж, хүлээж авсан талаараа мэдүүлдэг бөгөөд энэ нь Э.Дгийн 2020 оны 07-р сарын 27-ны өдрийн Гэрчээр өгсөн мэдүүлэг дээр ч “... өнөөдрийг хүртэл авлага үүссэн байдалтай байна. ... данс тооцоондоо авлага үүсгэв гэх утгатайгаар бичиж тэмдэглэсэн ...” гэдгээр нотлогддог тухай дахин дурдъя. Нягтлан бодогч данс тооцоондоо нэгэнт “авлага” гэж бүртгэсэн бол энэ нь хөрөнгө, мөнгө завших, үрэгдүүлэх гэмт хэргийн шинжгүй байна. Автомашин худалдаж авсан мөнгөнөөс 30,000,000 төгрөгийг граж авах гээд байлгаж байсан бөгөөд буцаагаад БСХС-д тушаасан гэдгээ Х.Б мэдүүлдэг. Тиймээс тухайн гражны мөнгийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, авч ашигласан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна. Ийнхүү Х.Бг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн гэмт хэрэг нь дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу үгүйсгэгдэж байгаа тул Ч банкнаас авсан 2,014,056,439.65 төгрөг болон гражийн 30,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.Түүнчлэн Бгийн статус тодорхой биш, улмаар тус сангийн захирлын албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байна. Мөн Б нь Төрийн аль байгууллагад хэрхэн яаж харьяалагддаг эсэх, хуулийн этгээдийн эрхтэй эсэх нь тодорхойгүй байгаа шалтгаанаар хохирогч нь хэн болохыг зөв тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт Сангийн яам шалгалт явуулах эрхгүй, төрд ийм хэмжээний хохирол учирсан гээд байгаа бол Төрийн аудитын хууль болон Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл яагаад төрийн мөнгө, төсвийн мөнгө болоод байгаа талаар хангалттай нотолж чадахгүй байгаа учраас энэ хэргийн хохирогч Сангийн яам биш байна. Иймд дээрх дүгнэлтүүдээс үзэхэд Х.Б нь бусдаас хахууль аваагүй, сангийн хөрөнгийг хууль бусаар авч, ашиглан шамшигдуулаагүй, мөнгө угаагаагүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү”  гэж,

Шүүгдэгч Ж.Эийн өмгөөлөгч Х.У “Миний үйлчлүүлэгч Ж.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж байгааг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна. Ж.Э нь авилгийн гэмт хэргийн субъект гэж үзэх үндэслэлгүй.  Б нь Сангийн яамны зохион байгуулалтын бүтцэд хамаардаггүй, хуулийн этгээдийн эрхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 91 дүгээр тогтоолоор Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зэргийг тогтоосон, Монгол Улсын Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ”, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно”, 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх барих байгууллагаараа хэлэлцүүлэн хэвлүүлж, олон нийтэд түгээнэ” гэж тус тус хуульчилсан. Бгийн асуудал нь Иргэний хууль, Сангийн яамны төсөл, бие даасан байгууллага эсэхийг тодорхой болгох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн нарийн бичгийн дарга баталж, үйл ажиллагааг мөрдлөг болгож буй Бгийн үйл ажиллагааны заавар, эрх зүйн ноцтой үр дагаврыг үүсгэж байдаг. Тухайлбал, барьцаа хөрөнгө нь миний үйлчлүүлэгчийн хувьд 120.000.000 төгрөг, эсвэл 150.000.000 төгрөг байх эсэх, барьцаа хөрөнгийн шаардлага хангасан эсэх, давуу байдал олгосон эсэх асуудал хөндөгддөг. Т ББСБ-ын авсан 2 зээлийн хувьд барьцаа хөрөнгийн шаардлага хангасан болох нотлох баримтаар тогтоогдсон, одоог хүртэл барьцаа хөрөнгө Сангийн яаманд байгаа. Т Бд олгосон 2 зээлийг Х.Б өөрийн эрх хэм хэмжээний хүрээнд дур мэдэж, давуу байдал олгож олгосон үйл баримт хавтас хэрэгт тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Ж.Э нь өөрийн хэрэгцээнд ашиглагдаж байсан автомашиныг зарах шаардлага гарсан учир худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автомашиныг нийлүүлсэн бөгөөд үүнээс үүдэн хэн нэгэн этгээд хохирсон зүйл байхгүй. Улсын яллагч Ж.Эийн ятгалгаар 2019.10.02-ны өдөр тендер шалгаруулалтын журам, холбогдох хууль, Бгийн Үйл ажиллагааны зааврыг зөрчиж, 190.000.000 төгрөгийн автомашин худалдаж авах гэрээг байгуулж, автомашины төлбөрт 160,000,000 төгрөгийг өгч, өөртөө 30,000,000 төгрөгийг авч, Ж.Э болон өөртөө давуу байдал болгосон гэж буруутгасан боловч Т-2 төсөл бодит байдал дээр дууссаны дараа буюу 2013 оны 12-р сарын 31-нээс хойш Бд ОУХА-с дахин санхүүжилт олгоогүй буюу Санхүүжилтийн гэрээ дуусаад, дахин сунгагдаагүй гэсэн үг.Тэгэхээр нэгэнт хэрэгжээд дууссан, уг төслийн Санхүүжилтийн гэрээний заалтыг Б баримтлах ёсгүй бөгөөд өмнө нь ч БСХС-аас дээрх тендерийн журмыг баримтлахыг Сангийн яам шаарддаггүй байсан. Гэхдээ Бгийн дотоодын Үнэлгээний хороо нь батлагдсан төсвийнхөө хүрээнд жишиг үнэ судалсан байдаг бөгөөд үүнийг шалгалт явуулсан Сангийн яамны мэргэжилтэн ч хэлдэг. Мөн хохирогч Сангийн яамны төлөөлөгч нь уг автомашиныг одоо бодитоор Сангийн яаманд хэрэглэгдэж байгаа бөгөөд гражийн төлбөрийг мөн Бд төлсөн учир хохирол гэж нэхэмжлэхгүй гэж мэдүүлдэг. Улсын яллагч санхүүгийн анхан шатны баримтгүйгээр Ж.Эийн хамаарал бүхий “Б” ХХК руу “загвар, хэвлэх цаасны үнэ”, “хэвлэлийн үнэ”, “эх бэлтгэлийн төлбөр” 49,800,000 төгрөг, “Э” ХХК руу “олон нийтийн санхүүгийн боловсрол гарын авлага эх бэлтгэл” 49,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө болон Ж.Эд давуу байдал бий болгосон гэж үзсэн. Харин Захирал батлагдсан төсвийн хүрээнд дээрх зардлыг шилжүүлсэн боловч мөнгө хүлээн авсан байгууллага ажлаа гүйцэтгэх боломжгүй болж сангийн дансанд буцаан төлсөн бөгөөд нягтлан бодогч мөн авлагаар бүртгэсэн болохыг Э.Д мэдүүлдэг тул Х.Бг санаатайгаар хохирол учруулсан мэтээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулсан 2 талын хайхрамжгүй байдлын улмаас ажил хийгдэх боломжгүй болсон тул мөнгийг буцаасан нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Мөн Ж.Эийг Х.Бд өөртөө давуу байдал бий болгохын тулд авлига өгсөн гэж байгаа боловч дансны хуулга болон гэрчийн мэдүүлгээр Ж.Э нь Х.Бд өгсөн гэх авлигаасаа илүү их мөнгийг буцаан авсан болох нь тогтоогдсон. Улсын яллагчийн зүгээс энэ гүйлгээнүүд дээр тайлбар хийж, нотлох баримтаар тогтоогдоогүй тул авлига өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд дээрх дүгнэлтүүдээс үзэхэд Ж.Э нь бусдад хахууль өгсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

Шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч Ц.Б: “Миний үйлчлүүлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хууль бус гэдгийг мэдсээр байж, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн хөрөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх хуулийн этгээдийн данс руу шилжүүлсэн, тус данснуудаас бэлнээр авч Х.Бд өгсөн, мөн хууль бус үүрэг даалгаврын биелүүлж Бгийн данснаас 205,700,000 төгрөгийг бэлнээр гарган авч Х.Бд өгч гэмт хэрэг үйлдэхэд нь хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” тодорхойлсон, Э.Д Х.Бд ямар байдлаар урьдчилсан амлалт өгсөн талаар тогтоосон үйл баримт, нотлох баримт байхгүй. Мөн тухайн ажил үйлчилгээтэй холбоотой гэрээ хийгдсэн, төлбөрийн даалгавар нь ирсэн тохиолдолд анхан шатны бүрдэл хангагдаагүй боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тухайн гүйлгээ хийсний дараа, хойшилсон асуудал байдаг. Гүйлгээ хийсний дараа гэрээ хойшилсон талаар миний үйлчлүүлэгч мэдэх боломжгүй, энэ талаар Х.Б хэлж байсан удаагүй, удирдах албан тушаалтан тул Э.Дд хэлж, тайлбарлах шаардлагагүй. Тухайн хойшилсон асуудлыг Э.Д мэдэх боломжгүйн дээр тухайн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгийг хэрхэн ашиглах, ямар гэмт хэрэгт ашиглах талаар мэдэх боломжгүй. Бд өгч гэмт хэрэг үйлдэхэд нь хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б ямар гэмт хэрэг үйлдэх талаар мэдэх боломжгүй, мэдсэн гэж үзэх нотлох баримт байхгүй. Иймд тухайн 6 удаагийн гүйлгээ гэрээ хийгдсэнээс 2 гүйлгээ нь Э.Дгийн нөхөр, төрсөн дүүгийн компаниар дамжин гарсан. Хэрэв Э.Д Х.Бг гэмт хэрэг үйлдэхийг мэдсэн бол өөрийн ойр дотнын хүмүүсийн компаниар дамжуулан гаргахгүй байсан. Э.Д нь Х.Бтэй ажил хэргийн хүрээнд таарамжгүй харилцаатай, ковидын үеийн нөхцөл байдлын үед удирдлагатай санал зөрдөг байсан болох нь гэрч н.Д мэдүүлэг болон Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогдсон. Анхан шатны бүрдэлгүй гүйлгээ хийсэн, Х.Бд бэлэн мөнгө гаргаж өгсөн дээр миний үйлчлүүлэгч тодорхой хэмжээнд буруутай, боловч гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор тухайн үйлдлийг хийгээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Э.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

            Шүүгдэгч: Э.Дгийн өмгөөлөгч Б.О: “Э.Д өөрийн ажил мэргэжилтэй холбоотойгоор Б татан буугдсаны дараа өөрийн сайн дураар бүх гүйлгээний тайлан тооцоог гаргаж Сангийн яам руу явуулсан. Э.Дгийн тайлан хийсэн нийт гүйлгээний 1 хувь буюу 68 гүйлгээ анхан шатны бүрдэлгүй дутуу хийгдсэн боловч үүнээс 6 гүйлгээг нь гэмт хэрэг гэж үзсэн. Учир нь эдгээр 6 гүйлгээ Э.Дгийн хамаарал бүхий этгээдүүдийн компани руу хийгдсэн тул хувийн байдлаар хандаж, тухайн гүйлгээнүүдийг хийсэн гэж үзсэн. Сангийн яамны зүгээс Э.Дг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн эсэхийг тогтоогоогүй. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын дагуу Э.Дгийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч Э.Дгийн хувийн байдал, ажил мэргэжилдээ хандаж байсан хандлага зэргийг харгалзан үзэж Э.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус хууль зүйн дүгнэлт хийж шүүх хуралдааны гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үе шатанд мэтгэлцсэн болно.

Шүүх шүүгдэгч нарын гэм буруугүй талаарх гаргасан өмгөөлөгч нарын дээрх өмгөөллийн саналуудаас тухайлбал: шүүгдэгч Х.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан”, шүүгдэгч Ж.Эийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” зэргийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болохоо тус шийтгэх тогтоолд дүгнэсэн болно.

           Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилгаа сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “”нитийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;”, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Б нь 2016 оны 8-р сарын 30-ны өдрийн Сангийн яамны ТНБДаргын А/232 дугаартай тушаалаар Бгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон, мөн Сангийн яамны ТНБДаргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах жагсаалт”-ын 1.2-т “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийг захиран зарцуулж байгаа Засгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан /олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан нэгэн адил хамаарна/ ” гэж заасны дагуу жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнаж байсан болох нь тогтоогдож байна. /8 дугаар хавтаст хэргийн 92-112 дугаар тал/ Тиймээс Х.Бгийн эрхэлж байсан Бгийн гүйцэтгэх захирлын албан тушаал нь нийтийн албан тушаалтан мөн болно.

Мөн Бгийн мөнгөн хөрөнгө нь 2003 онд Монгол Улс нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулсан “Хийн гэрээ"-ний дагуу орж ирсэн зээлийн санхүүжилтээс эх үүсвэртэй бөгөөд тус гэрээний үүргийн дагуу жил бүр үндсэн мөнгийг нь хүүгийн хамт төлдөг байх ба Монгол Улсын Төсвийн тухай хуулиар төсвийн бүрэлдэхүүний нэг хэсэг болдог нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр Б нь хуулийн этгээдийн гэрчилгээгүй ч хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаар: тус сангийн дүрэм, зааврыг Сангийн яамны ТНБДарга баталж байсан мөн удирдах албан тушаалтныг нь буюу гүйцэтгэх захирлыг томилж байсан зэргээс харахад Б нь Сангийн яамны харьяанд байсан нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект мөн гэж шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудаас дүгнэхэд: Шүүгдэгч Х.Б нь Бгийн мөнгөн хөрөнгө болох 2.000.000.000 төгрөгийг Ч банканд тус сангийн нэр дээр байршуулсан атлаа гүйцэтгэх захирлын албан тушаал буюу санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхээ ашиглан хэд хэдэн удаагийн гүйлгээгээр бэлнээр өөртөө гарган авч давуу байдал бий болгосон, найз Ж.Эийн ашиг сонирхлын үүднээс өөрийн эрхэлж буй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сангийн мөнгөн хөрөнгөнөөс анхан шатны санхүүгийн баримтгүй, эсхүл нөхөж баримтыг бүрдүүлэх замаар дур зоргоороо аашлан олгосон, найз Ж.Эийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагад Бгийн журмыг зөрчин албан тушаалын урвуулан ашиглаж зээл олгосон, найз Ж.Эийн ятгалгаар түүний ашиг сонирхлын үүднээс давуу байдал олгох зорилгоор бусдын банк бус санхүүгийн байгууллагад тус сангийн зээл олгох журамд заасан шаардлага хангаагүй байхад зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээл олгосон, өөртөө давуу байдал олгох замаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль,  Бгийн дүрэм, заавар зэргийг зөрчин санд тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа, худалдах, худалдан авах гэрээг найз Ж.Этэй үнийн дүнг өсгөж байгуулж өөртөө мөнгө гарган авсан, Бгийн нягтлан бодогч Э.Дтэй хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сангийн мөнгөн хөрөнгөөс санхүүгийн анхан шатны баримтгүйгээр үйл ажиллагааны зардал хэмээн Э.Дгийн хамаарал бүхий хүмүүсийн хуулийн этгээд рүү шилжүүлэн улмаар бэлнээр өөртөө гаргаж авч байсан зэрэг нь хөдөлбөргүй тогтоогдож байна.    

Тиймээс өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож цагаатгуулахаар гаргасан өмгөөллийн саналыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Х.Б нь Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо Бага Тойруу....үйл ажиллагаа явуулдаг Сангийн яамны дэргэдэх Бгийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

1. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны заавар”, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А108 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Бгийн үйл ажиллагааны дүрмийг зөрчиж Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөлийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 02/15 дугаартай “Хадгаламжийн данс нээх тухай” тушаал гаргаж, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Тусгай нөхцөлт хадгаламжийн дансны гэрээ”-г “Ч Банк” ХХК-тай байгуулж, 2,000,000,000 төгрөгийг байршуулж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 2,014,056,439.65 төгрөгийг  өөртөө гарган авсан,

2. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 13.6, 13.7 дахь хэсгүүд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны заавар”, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А108 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж  Бгийн Төрийн банк дахь .... дугаартай харилцах данснаас анхан шатны баримтгүйгээр 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр тус тус нийт 8,900,000 төгрөгийг бэлнээр өөртөө авсан, Бгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Ад кредит карт захиалахад, батлан даагчаар гэрээ байгуулан 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк нь кредит картын төлбөрт 6,696,282 төгрөгийг суутгах нөхцөлийг бүрдүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найз Ж.Эийн хамаарал бүхий “Б” ХХК, “Эл Ти Партнерс” ХХК-ийн данс руу нийт 99.300.000 төгрөгийг шилжүүлсэн, Бгийн нягтлан бодогч Э.Дтэй хамтран 2019 оны 1 дугаар сарын 14-ний өдрөөс  2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Э.Дгийн хамаарал бүхий хүмүүсийн хуулийн этгээдүүдийн данс руу нийт 185.200.000 төгрөгийг бэлнээр болон шилжүүлүүлэн улмаар өөртөө гаргуулан авсан,

3. найз Ж.Эийн ашиг сонирхлын үүднээс, мөн түүний ятгалгаар Бгийн Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцаанд тавигдах шаардлагыг хангаагүй Ж.Эийн хамаарал бүхий “Т ББСБ” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 39/09 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”, 39/09-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг “Т ББСБ” ХХК-д олгосон, Мөн “2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40/06 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”, 40/06-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг “Т ББСБ” ХХК-д дахин олгосон, “Г ББСБ” ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 41/07 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г 450,000,000 төгрөг олгохоор байгуулсан боловч 500,000,000 төгрөг олгохоор өөрчлөн дахин байгуулсан, барьцаа хөрөнгийн үнэлгээг 756,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэн дахин байгуулж, тус гэрээнүүдийн дагуу 500,000,000 төгрөгийг “Г ББСБ” ХХК-д олгосон, улмаар Ж.Эийн “Т ББСБ” ХХК нь “Г ББСБ” ХХК-аас 300,000,000 төгрөгийн зээлэн авч Ж.Эд олгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

4. “Т-2” төслийн санхүүжилтийн гэрээнд заасан олон улсын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын журам /International competitive bidding-ICB/-аас гадна дотоодын өрсөлдөөнт тендерийн журам /National competitive bidding-NCB/-ыг хэрэглэж болохыг заасан байхад, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 3.2 дахь хэсэг,  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралт “Бгийн үйл ажиллагааны заавар”-ын 6 дугаар зүйл зэргийг тус тус зөрчиж найз Ж.Эийн хамаарал “Б” ХХК-ийн эзэмшилд байсан 2018 онд Монгол улсад орж ирсэн, .... арлын дугаартай, .... УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн хуучин автомашиныг 190,000,000 төгрөгөөр худалдаж авах “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, автомашины төлбөрт 160,000,000 төгрөгийг өгч, өөртөө 30,000,000 төгрөгийг авсан тус тус гэмт үйлдлүүд нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

   Шүүгдэгч Ж.Э нь Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо Бага Тойруу....үйл ажиллагаа явуулдаг Сангийн яамны дэргэдэх Бгийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтан найз Х.Бгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлыг нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ашиглан Бгийн Төрийн банк дахь .... дугаартай харилцах данснаас анхан шатны баримтгүйгээр өөрийн хамаарал бүхий “Б” ХХК, “Э” ХХК-ийн данс руу нийт 99.300.000 төгрөгийг шилжүүлэн өөртөө авсан, өөрийн ашиг сонирхлын үүднээс өөрийн хамаарал бүхий “Т ББСБ” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 39/09 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”, 39/09-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг “Т ББСБ” ХХК-д олгосон, Мөн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40/06 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”, 40/06-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг “Т ББСБ” ХХК-д дахин олгосон, “Г ББСБ” ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 41/07 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г 450,000,000 төгрөг олгохоор байгуулсан боловч 500,000,000 төгрөг олгохоор өөрчлөн дахин байгуулсан, барьцаа хөрөнгийн үнэлгээг 756,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэн дахин байгуулж, тус гэрээнүүдийн дагуу 500,000,000 төгрөгийг “Г ББСБ” ХХК-д олгох үйл ажиллагаанд хатгагчаар оролцон улмаар өөрийн “Т ББСБ” ХХК нь “Г ББСБ” ХХК-аас 300,000,000 төгрөгийн зээлийг авах нөхцөлийг бүрдүүлсэн, өөрийн хамаарал бүхий “Б” ХХК-ийн эзэмшилд байсан 2018 онд Монгол улсад орж ирсэн, .... арлын дугаартай, .... УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн хуучин автомашиныг 190,000,000 төгрөгөөр худалдаж авах “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г Бтай 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, автомашины төлбөрт 160,000,000 төгрөгийг авч, Х.Б 30,000,000 төгрөгийг авахад хамжигчаар оролцсон тус тус гэмт үйлдлүүд нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгагч, хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

              Шүүгдэгч Э.Д нь Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо Бага Тойруу....үйл ажиллагаа явуулдаг Сангийн яамны дэргэдэх Бгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус сангийн гүйцэтгэх захирал Х.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сангийн мөнгөн хөрөнгөөс өөртөө авч ашиглах зорилготой хууль бус үйлдэл хийж байгааг мэдсээр байж Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 13.6, 13.7 дахь хэсгүүд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны заавар”, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А108 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Бгийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж  Бгийн Төрийн банк дахь .... дугаартай харилцах данснаас анхан шатны баримтгүйгээр 2019 оны 1 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл өөрийн хамаарал бүхий хүмүүсийн хуулийн этгээдүүдийн данс руу нийт 185.200.000 төгрөгийг шилжүүлэн улмаар Х.Бд бэлнээр гаргаж өгсөн тус тус гэмт үйлдлүүд нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр нь гадаад улсад хүнд өвчин тусан эмчлүүлж байгаа болон 10-16 насны 2 хүүхэдтэй болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27.000 мянган нэгжээр торгох ял оногдуулж, өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан уг ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Бгийн цагдан хоригдсон нийт 6 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон нийт 90.000 төгрөгт шилжүүлж, шүүхээс оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 26.910.000 төгрөгөөр тогтоов.

 

Шүүгдэгч Ж.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлж барагдуулсан, төрсөн эцэг нь асрамжид нь байгаа болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25.000 мянган нэгжээр торгох ял оногдуулж, өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан уг ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

шүүгдэгч Ж.Эийн цагдан хоригдсон нийт 2 хоногийг 1 хоногийг 15 нэгжээр тооцон нийт 30.000 төгрөгт шилжүүлж, шүүхээс оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 24.970.000 төгрөгөөр тогтоов.

 

Шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бага насны хүүхэдтэй болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000 мянган нэгжээр торгох ял оногдуулж, өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан уг ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

             Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

Б нь “тусгай нөхцөлт хадгаламжийн дансны гэрээ”-г Ч банктай байгуулж 2.000.000.000 төгрөгийг 1 жилийн 12 хувийн хүүтэй 2 жилийн хугацаагаар байршуулсан байна. Улсын яллагч нь яллах дүгнэлтдээ уг хүүг тооцон нийт 720.000.000 төгрөгийг учруулсан хохиролд оруулан тооцсон байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь Ч банкнаас байршсан хугацааны хүүг тооцуулан нийт 2,014,056,439.65 төгрөгийг өөртөө гарган авсан байна. 2 жилийн хугацааны хүү буюу ирээдүйд тооцон олгогдох 720.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 720.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Т ББСБ” ХХК, “Г ББСБ” ХХК-аас зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангийг тооцон нэхэмжилсэн үнийн дүн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаар бүрэн бодитойгоор тооцоолох боломжгүй, үнэн зөв тогтоогдохгүй, холбогдох баримт нь шүүхэд ирээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч байгууллагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

           

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлийн үнэлгээ хийлгүүлэхэд гарсан зардал болох 200.000 төгрөг нь  Эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны зардал мөн тул шүүгдэгч Х.Б, Ж.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Сангийн яамнаас Бд санхүүгийн шалгалт оруулсан үеэс тус хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Б, Ж.Э нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б, Ж.Э, Э.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Х.Б, Ж.Э нар нь бусдад төлөх төлбөргүй тул 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 62 дугаартай тогтоолоор 280,000,000 төгрөгийн үнэ бүхий /8хх-37-64х/ яллагдагч Х.Бгийн өмчлөлийн .... улсын дугаартай, ........арлын дугаартай, ...... загварын тээврийн хэрэгслийг битүүмжилснийг, 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 63 дугаартай тогтоолоор 341,000,000 төгрөгийн үнэ бүхий /8хх-37-64х/ яллагдагч Ж.Эийн өмчлөлийн ......... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ........ эрхийн дугаартай орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг байгаа газарт нь битүүмжилснийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нууц ажиллагааны магадалгаа, СиДи 1 ширхэг зэрэг нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байх тул хэрэгт нь үлдээв.

 

Шүүгдэгч Х.Б, Ж.Э, Э.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, Э.Д, Х.Э нар цагдан хоригдсон хоноггүй, Х.Б 6 хоног, Ж.Э 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37 дугаар зүйл, хэсэг,  заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л овогт Х.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

              2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Х.Бг шүүгдэгч Х.Эээс 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хахууль авсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

             

              3. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Х.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэхь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

              4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Ж.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Х.Бг шүүгдэгч Ж.Эийн “Т ББСБ” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл гаргаж өгч түүний хариуд 148.310.000 /нэг зуун дөчин найман сая гурван зуун арван мянган/ төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

              6. Шүүгдэгч М овогт Х.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              7. Шүүгдэгч Х овогт Ж.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгагч, хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              8. Шүүгдэгч Б овогт Э.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              9. Шүүгдэгч М овогт Х.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 27.000 /хорин долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

              10. Шүүгдэгч Х овогт Ж.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 25.000 /хорин таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

               

              11. Шүүгдэгч Б овогт Э.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8.000 /найман мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

              12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Х.Бгийн цагдан хоригдсон нийт 6 /зУ/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжээр тооцон нийт 90.000 /ерэн мянган/ төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 26.910.000 /хорин зУн сая есөн зуун арван мянган/ төгрөг, шүүгдэгч Ж.Эийн цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ хоногийг 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжээр тооцон нийт 30.000 /гучин мянган/ төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 24.970.000 /хорин дөрвөн сая есөн зуун далан мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

              13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Х.Б, Ж.Э нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Э.Дг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв төлөөгүй тохиолдолд хорих  ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

              14. Иргэний нэхэмжлэгч, хохирогч байгууллага болох Сангийн яам, түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 720.000.000 /долоон зуун хорин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              15. Иргэний нэхэмжлэгч, хохирогч Сангийн яам болон түүний хууль ёсны төлөөлөгч нь иргэний хариуцагч “Т ББСБ” ХХК, “Г ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийг тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул түүний хэмжээний тухай асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

             

              16. Шүүгдэгч Х.Б, Ж.Э, Э.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Д, Х.Э нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

              17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нууц ажиллагааны магадалгаа, СиДи 1 ширхгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

              18. 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 62 дугаартай тогтоолоор 280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөгийн үнэ бүхий яллагдагч Х.Бгийн өмчлөлийн ....... улсын дугаартай, ....... арлын дугаартай, ...... загварын тээврийн хэрэгслийг битүүмжилснийг, 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 63 дугаартай тогтоолоор 341,000,000 /гурван зуун дөчин нэгэн сая/ төгрөгийн үнэ бүхий яллагдагч Ж.Эийн өмчлөлийн ....... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ........ эрхийн дугаартай орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг байгаа газарт нь битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

              19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,2 дахь  хэсгүүдийг тус тус баримтлан энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Х.Б, Ж.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулсугай. 

 

              20. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

              21. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Бд урьд авсан тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Э, Э.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ