Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0199/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 147 дугаар зүйлийн 147.1-т гэмт хэрэгт М***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000144 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын***тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай М*** /

Шүүгдэгч *** нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 27 дугаар байрны 1 дүгээр орцонд ***гийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж цээж рүү нь өшиглөж 165 000 төгрөгний эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлгийн наад талын 27-р байрны орцонд хөгшин настай хүний эд зүйлийг нь булааж, биед нь гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, “...тэр настай эмэгтэй надад 1000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би буцаж гарч ирж чадахгүй гээд а өөрөө дагаж ороод үнэмлэхээ аваа гэж хэлсэн. Тэгээд орцоор ороод 5 давхар хүртэл яваад 5 давхарт гараа тэр эмэгтэйгийн гартаа барьсан цүнхийг зулгааж байгаад авсан. Тээгд тэр эмэгтэйгээс зугтаагаад орцноос гүйж гараад хажуу талынх нь орц руу ороод 4 давхарт гарч байсан чинь тэр настай эмэгтэй нэг ахтай хамт орж ирсэн. Тэр настай эмэгтэй чанга орилоод байсан юм. Тэгээд нэг хүнтэй орж ирээд тэр хүн намайг чи хөгшин хүнийг цүнх булаадаг яадаг муу пизда вэ гээд намайг цамц куртикнээс чирээд миний зургийг авсан. Тэгээд цагдаад дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/, “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан зүйл анги, ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/, Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...27-р байшингийн 4-р орцны подвольд байрлах каноны хажууд нэг намхан хар савхин хувцастай залуу ирээд надаас канон хаалттай байна уу гэж асуухаар нь би тийм гэсэн чинь тэр залуу яах байгаа юм бэ гэхээр нь би иргэний үнэмлэхээ хуулбарлуулах гэж байна аа гэж хэлсэн чинь тэр залуу манай гэрт канон байгаа би канондоод өгье эгэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд 1000 төгрөг иргэний үнэмлэхтэйгээ тэр залууд өгөөд орцны үүдэнд хүлээх гэтэл тэр залуу би буцаж бууж ирэхээс залуу хүрээд байна. Та дагаж ороод авчих гэж хэлэхээр нь би за тэгье гээд 4-р орц руу тэр залууг дагаад орсон. Тэгээд 5 давхарт гарсан чинь тэр залуу урд явж байснаа намайг гэнэт эргэж хараад гааараа цээж рүү 4-5 удаа цохиод бас хөлөөрөө миний зүүн хөлний өвдөгний ар хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би газар унасан. Тэгсэн чиний цүнхийг авах гэж оролдсоор байгаад аваад гүйгээд буугаад явчихсан. Тухай үед би аймар муухай чангаар авраарай гэж орилсон. Тэгээд арай гэж босоод шатаар буугаад орцны үүдэнд гарсан чинь нэг залуу намайг юу болсон бэ гэхээр нь би эмээ нь цүнхээ дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн чинь надад барьж явсан юм аа өгөөд 3-р орц руу нэг залуу орсон гээд гүйгээд орсон. Тэгээд 3, 4 давхарт намайг дээрэмдсэн залууг барьж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4/, Капитал зууч ХХК-ний эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 09-10/, Шүүх сэтгэц эмгэг судлалын: “...*** нь сэтгэцийн хувьд эрүүл болно...” гэх эмнэлгийн магадалгаа /хавтаст хэргийн 16/, Шүүх эмнэлгийн шинжээчийн: “...хохирогч ***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 27 дугаар байрны 1 дүгээр орцонд ***гийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж цээж рүү нь өшиглөж 165 000 төгрөгний эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Иймд шүүгдэгч ***ыг хохирогч ***гийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн хуудсаар ял шийтгэл эдэлж байгаагүй, цагдаагийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна. Шүүгдэгч ***ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ***д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 13 хоног хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцож, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад,