| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0443/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/553 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч Ц.Сайнзаяа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хохирогч *******, түүний өмгөөлөгч Т.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны дугаар сарын -ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ******* /Регистрийн дугаар:УС661/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202 оны 04 дүгээр сарын -ны өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын гадна ил зогсоолын төлбөрөө төлөхгүй машинаа авч явна гэж хохирогч *******ыг татаж, чирч, улмаар эрүүл мэндэд нь зүүн бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нар “... гэм буруугүй, энэ хүнийг зодоогүй, өөрийн эд хөрөнгийг хамгаалсан ...” гэсэн байр суурьтайгаар оролцов.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс хохирогч *******ын “...Би 202 оны 04 дүгээр сарын -ны өдөр ажил дээрээ буюу дүүргийн дугаар хороо “” зочид буудлын баруун талд байдаг ил зогсоол дээр байгаа тээврийн хэрэгслийг гарах үед тооцоог авдаг ажлыг хийж байх үед тэр зогсоолд 9 сар байршуулсан байсан саарал өнгийн бүхээгтэй “Портер” автомашиныг эзэн нь гээд гэж хүн төрсөн хүү гэх 0 орчим насны залуутай, тэр залуугийн найз гээд 0 орчим насны хоёр залуутай нийт дөрвүүлээ ирээд тухайн тээврийн хэрэгслийг авч гарах гэхээр нь би төлбөр болох өдрийн 000 төгрөгөөр бодохоор “нийт 8.000 төгрөг болсон тэрийг төлөөд авч гар” гэсэн чинь “үгүй” гэсэн. Тэгэхээр нь ядаж “00.000 төгрөг өгчих” гэсэн чинь “чадахгүй” гээд автомашинаа авч гарах гэхээр нь би машиных нь урд талд гараад урд гупернээс зуурсан чинь гэх хүн намайг салгах үедээ миний гарыг гуперэнд холгож гэмтээсэн. Тэгээд намайг нь газар шороон дээр чирээд миний хоёр өвдөг зүүн талын гарын тохойг зулгалсан. Намайг тухайн тээврийн хэрэгслээс холдуулаад хүү нь гэх залуу намайг саатуулаад аав нь машинаа унаад гараад явсан. гэж хүн л миний биед халдаж намайг цохиж зулгаасаар байгаад гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 0-2 дахь тал),
Гэрч “...202 оны 4-5 сарын үед миний газар дээр харуул хийж байсан гэж залуу над руу утсаар яриад ” гэж залуу хүүхэдтэйгээ ирээд машинаа авна гээд байна. Би мөнгийг нь авмаар байна гээд машиныг нь өгсөнгүй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь над руу залгаад гэж залуу хүмүүстэй ирээд машинаа авах гэхээр нь би урдуур нь ороод тэгнээд байсан чинь намайг зодоод машин аваад явлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч 202 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4129 дугаартай “1.*******ын биед зүүн бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. . Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45 дахь тал/,
Хохирогч *******аас ирүүлсэн гэрэл зураг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үзлэгийн баримтууд /хх-ийн 6-9, 4 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202 оны 04 дүгээр сарын -ны өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын гадна ил зогсоолын төлбөрөө төлөхгүй машинаа авч явна гэж хохирогч *******ыг татаж, чирч, улмаар эрүүл мэндэд нь зүүн бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч *******ын “... “нийт 8.000 төгрөг болсон тэрийг төлөөд авч гар” гэсэн чинь “үгүй” гэсэн. Тэгэхээр нь ядаж “00.000 төгрөг өгчих” гэсэн чинь “чадахгүй” гээд автомашинаа авч гарах гэхээр нь би машиных нь урд талд гараад урд гупернээс зуурсан чинь гэх хүн намайг салгах үедээ миний гарыг гуперэнд холгож гэмтээсэн. Тэгээд намайг нь газар шороон дээр чирээд миний хоёр өвдөг зүүн талын гарын тохойг зулгалсан. ... гэж хүн л миний биед халдаж намайг цохиж зулгаасаар байгаад гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 0-2 дахь тал),
Гэрч “... Тэгээд маргааш нь над руу залгаад гэж залуу хүмүүстэй ирээд машинаа авах гэхээр нь би урдуур нь ороод тэгнээд байсан чинь намайг зодоод машин аваад явлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч 202 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4129 дугаартай “1.*******ын биед зүүн бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. . Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж дүгнэлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг байх ба тус гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* хохирогч *******ын биед гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсаж татаж, чирсэн идэвхтэй үйлдэл болон хохирогчийн “зүүн бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чих, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Нийслэлийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт 5.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 5.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбогдуулан гомдолтой гэж мэдүүлэг өгч, хохирогч ******* нь баримтаар 2.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* төлж барагдуулаагүй байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөртэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн эрх юм.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэхэд харшлах зүйлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 60 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон 7 хоног буюу 56 цагийг хасаж, нийт 04 цагийн нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. ...” гэсэн дүгнэлтийг,
хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Баримтаар 2,000 төгрөг нэхэмжилсэн ч хохирол, хор уршиг арилаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч: ******* ажилтай, орлоготой, олон хүн цалинжуулаад явдаг. Иймд энэ хүний нас, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ба шүүгдэгч ******* “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн эцсийн үг хэлэх мөчид гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 256 (хоёр зуун тавин зургаа) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоног буюу 56 цагийг хасаж /256-7х8/ 200 (хоёр зуу) нийт 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 7 хоногтой, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч *******т төлөх 2.000 төгрөгийн төлбөртэй. Хохирогч ******* нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өөрт учирсан хохирлоо шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.2 дугаар зүйлийн 1, 2,, 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6. дугаар зүйлийн 1,2,,4 дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
1.Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овогт ******* ******* хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ..................... төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг .... /.........../ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж /.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч *******ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч *******оос хохирлын ...................... төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгосугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН