Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/440

 

 

   2024         06         05                                   2024/ШЦТ/440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Х.Гантулга,

Хохирогч С.Н,

Иргэний хариуцагч, “.....................................” ОНӨААТҮГ-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ар гөрөөчин овогт ОБд холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ар гөрөөчин овогт О.Б, регистрийн дугаар .............................................,

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .................................жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч О.Б 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Салхитын замд Xiamen XML 6105J15C маркийн 00-00 УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн XML 6105J15C маркийн 00-00 УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн автобусыг жолоодож явсан жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр.Тээврийн хэрэгслийн хурд. 12.5-т Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: а/автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км, мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөний улмаас чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч С.Н унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэв. 

Хохирогч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...7.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа. Би хувийн эмнэлэгт хэвтсэн. Миний хүүхдүүд намайг ээлжлээд сахиж байсан. Надад одоо өвдөлт мэдрэгдсээр байгаа ...” гэв.

Иргэний хариуцагч, “Зорчигч *******” ОНӨААТҮГ-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай байгууллага хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл тухайн автобус дотор бариулаас барьж явах сануулга байсан. Хохирогч өөрөө хүнтэй яриад байсан ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Нгийн  “...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16-17 цагийн хооронд охин Батжаргал болон 2 зээгийн хамтаар 4-үүлээ Шадивлангийн автобусны буудлаас Улаан өнгийн Санзай гэсэн бичиглэлтэй автобусанд бид 4 орж суусан. Бид хэдийг орох үед тухайн автобусны жолооч нь хурдан суугаарай гэх үг хэлж байсан. Бид хэд автобусанд орох үед тухайн автобусанд нээх их хүн байхгүй цөөхөн хэдэн хүн суудал сууцгааж байсан. Бид 4 ороод автобусны хойно нь байдаг шаттай суудал дээр суусан. Би Салхитын автобусны буудал дээр автобуснаас буух байсан бөгөөд тухайн автобус Салхитын автобусны буудал дөхөж ирэхэд би суудлаасаа босож бариулаас буух гээд автобусны урт бариулаас барьж зогсож байгаад автобус донслоод миний гар гулсаад бариулаас гар алдан автобусны шалан дээр бөгсөн хэсгээрээ унаж гэмтсэн. Унах үед миний нуруу болон бэлхүүс хэсэг их эвгүй болоод босож чадахгүй байсан. Тухайн автобус зогсоод автобус суудлаасаа босоод бариулаас бариад явсан ба жолооч их хурдтай донсолоод дээш доошоо болоод яваад байсан. Би урт бариулаас бариад явж байтал автобус савлаад донсолоод би бариулаасаа гар алдаад автобусаны шалан дээр бөгсөөрөө маш хүчтэй унасан, тэгэхэд миний бөгсөн бие хачин болоод хэвлийн хөндий нуруу янгинж өвдөөд гол тасартал өвдсөн энэ үед автобус зогсоход автобусанд зорчиж байсан хүмүүс жолоочийг загнаад чи эхнээсээ их хурдтай яваад байсан шүү дээ түргэн дууд гэхэд автобусны жолооч би цагаасаа хоцорч явсан гээд байсан. Төд удалгүй түргэний машин ирээд намайг насилк дээр хэвтүүлээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод зураг авахуулж Гэмтлийн хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн”... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-28 дугаар тал/,

Гэрч Н.Б “...Би 2023 оны 08 сарын 17-ны өдөр би ээж Н-гийн хамтаар болон Х /13 настай/ А /7 настай/ хүүхдүүдийнхээ хамтаар Шадивлангийн автобусны буудлаас 5 буудлын гэрлүүгээ харих гээд улаан өнгийн автобусанд суусан. Автобусны ямар чиглэлийг мэдэхгүй байна. Тухайн автобусанд бид хэд автобусанд бэлэн 500 төгрөг өгч бид хэд ороод автобусны дунд талын суудал дээр бид хэд сууцгаасан. Бид хэд автобус дотор сууж явж байгаад манай ээж буух пост гэдэг нэртэй автобусны буудал дөхөж ирээд манай ээж суудлаасаа босоод хойно нь сууж байсан надаас юм авах гээд босож ирээд юмаа авчихаад доошоо буусан шатаар нь буух гээд байж байтал автобус тоормозлож манай ээж автобусны шатнаас доош хэд хэд алхан автобусны шалан дээр бөгсөөрөө унаад өгсөн. Тэрний дараа тухайн автобус зам дээрээ зогсоод автобусны жолооч хойшоо манай ээж дээр хүрч ирсэн. Тухайн автобус дотор зорчиж байсан 3-4 хүмүүс байсан бөгөөд тухайн хүмүүс дунд байсан нэг настай ах нь тухайн автобусыг барьж явсан автобусны жолооч руу уурлаж орилж байсан. Тухайн автобусны жолооч ирээд түргэн тусламж дуудсан. Тэрний дараахан автобусны жолооч автобусны буудал дээр очиж зогсоод тухайн зорчиж байсан хэдэн хүмүүсийг автобусны буудал дээр буулгасан. Тэрний дараа автобусны буудал дээр автобус зогсож байх үед түргэн тусламжийн машин ирээд эмч автобус дотор орж ирээд манай ээжийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэгт бид хэд очоод үзүүлтэл ахар сүүл нь хугарсан, нурууны Л1-дүгээр үе хугарсан харагдаж байна гэж эмч хэлсэн. Тухайн эмч нь манай ээжийг хагалгаанд орох шаардлагагүй гэмтэл байна 3 cap гэртээ гам барихад болно гэж хэлсэн”... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

Гэрч С.Н “...2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хотоос охин залгаж яриад ээж автобусанд явж байхад нь жолооч нь хурд хэтрүүлж яваад ээж унаад бөгсөн биений ахар сүүл нь хугарсан одоо хувийн эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Би тэр ажлаа хаяад явж болдоггүй энэ хэрэг нь шийдэгдэхгүй удаад сунжраад байхаар  нь ажлаасаа чөлөө авах гэсэн чинь оронд гарах хүн байхгүй гэхээр нь 2023 оны 11 сард ажлаа хаяад хотод ирсэн. Ингээд ирэхэд эхнэр хэвтрийн дэглэмтэй гэртээ охиныхоо асаргаанд байж байсан. Юу болсон талаар тодруулахад суусан автобус нь их хурдтай явсан ба донсолоод би бариулаад алдаад бөгсөн биеэрээ унасан гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Гэрч А.Бийн “...2023 оны 08 дугаар сарын 17-ны орой би Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Яргайт-1 автобусны буудлаас хотын төв орохоор чиглэлийн нийтийн тээврийн автобусанд 20 цагийн үед суусан юм. Намайг автобусанд суухад хүн бараг байгаагүй би автобусны урд талын сандал дээр сууж явсан. Намайг автобусанд суусан цагаас л автобусны жолооч залуу маш хурдтай явсан би дуугарахгүй хэсэг явсан бүр сүүлдээ утсаар яриад донсолоод ачааны машины ард суучихсан юм шиг байсан ба нэг л юманд яараад байгаа бололтой байхаар нь чи арай дэндүү хурдан яваад байна, чи ямар мах ачиж яваа биш гэж хэлсэн, ...Миний санаж байгаагаар Шадивлангийн автобусны буудал дээрээс суусан настай эгч автобусны дунд хэсгээс автобус гэнэт тормослох үед урагшаа нисээд шалан дээр маш хүчтэй ар нуруу бөгсөн биеэрээ маш хүчтэй унасан ба гол тасартал хүчтэй ёолсон. Тэгээд автобус зогсоод жолооч очсон тэгэхэд нь би жолоочид чи арай дэндүү хурдан яваад байсан ийм зүйл боллоо түргэн дууд гэсэн чинь жолооч намайг та дуугүй бай буу бид нар өөрсдөө шийднэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дууд гэсэн чинь газар унасан эгчийн хамт явсан охин нь та дуудаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө 00000000 дугаараас цагдаад дуудлага өгсөн. Түргэн ирээд нөгөө эгчийг үзээд эмнэлэг яаралтай авч явна гээд хэвтүүлээд аваад явсан. Тэр эгч босож чадахгүй ёолоод хэвтээд байсан. Би тэндээсээ такси бариад гэртээ харьсан тэр өдрөөс хойш тэр хүмүүстэй огт уулзаагүй. Ийм л зүйл болсон”... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Х-ийн “...Би тэр өдөр ээж Батжаргал эмээ Н нарын хамт гэртээ харихаар Шадивлангийн автобусны буудлаас автобусанд суугаад явсан. Бид нарын суусан автобус улаан өнгийн дээшээ өгсдөг шаттай шинэвтэр автобус байсан ба бид нарыг суусан цагаас л маш хурдтай явсан ээж хөөе чи яасан хурдан явдаг юм бэ гэхэд утсаар ярьчихсан чи ямар хамаатай юм гээд тоохгүй байсан, мөн машин түрүүлээд хурд сааруулагч хурдтай дайраад явсан. Ээж бид хоёр автобусны дундаас арагш суусан эмээ урд ганцаараа суусан эмээ ээжээс түлхүүр авах гэж ирээд хажууд зогсоход автобус гэнэт тормослоод эмээ урагшаагаа үсрээд унасан. Тэгээд эмээ аймаар чанга ёолоод байсан хүмүүс автобусны жолоочийг хурдан явсан чи гээд загнаад байсан. Эмч ирээд эмээг үзээд аваад явсан би хамт эмнэлэг орсон. Тэрнээс хойш эмээ эмнэлэгт хэвтсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Сийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 898.000 төгрөгийн зардал гарсан болох нь lavlagaa.emongolia.mn" системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Бгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 00000000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дугаар тал/,

Иргэний хариуцагч Ц.Цийн “...Жолооч О.Бг хариуцсан хэсгийн дарга тухайн өдөр өдрөөр нь ямар автобусаар ямар чиглэлд явах вэ гэдэг хуваарийг гаргаж оноогдсон автобусыг жолооч нар жолоодож ажилдаа гардаг. Тухайн үед нийтийн тээврийн автобусны жолоочийн хүрэлцээ муу байсан учраас хувиараар жолооч нар автобусаа жолоодоод ажилдаа гардаг, өөрт оноогдсон автобус гэж байгаагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дүгээр тал/,

Гэрч Л.Оын ” ...Хүн дотор нь унасан учир олон талаас харуулах гээд 3-н талаас харсан камерийг хамтдана явуулсан... Ерөнхийдөө манай бусад автобусны бичлэгээс харахад яг таарч явдаг. Тухай автобус Хятад улсаас орж ирэхдээ камерт нь хурд хэмжигч GPS суулгацан байдаг бөгөөд манай байгууллага автобусыг хэдэн км цагийн хурдтай явж байгаа хянаж байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бын 2023.08.25-ны өдрийн №10542 дугаартай дүгнэлтэд: “...1.2. С.Нгийн биед бүсэлхийн 1-р нугалам, ууцны 4,5-р нугалам, ахар сүүлний 1-р нугалмын далд хугарал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Бусадтай тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ /хавтаст хэргийн 55-56 дугаар тал,

Шинжээч Г.Гийн “...шинжилгээнд автобусны дотор болон гадна орчныг харуулсан 3 өөр өнцгөөс авсан дүрс бичлэгийг 1904x892 Pixel нягтралтай 1 ширхэг дүрс бичлэг болгож хувиргасан, эвлүүлсэн байсан. Ингэж хувиргахад үндсэн дүрс бичлэгийн чанар болон мэдээлэл алдагддаггүй. Дүрс бичлэгээс хурд тогтооход тухайн дүрс бичлэгийн мэдээлэл буюу 1 секундэд хэдэн прометр тогтоогдож байгаа нь чухал хэрэгтэй. Тиймээс хурдыг тогтоох боломжгүй ...Тиймээс тухайн хүн унаж байгаа, гадна орчныг харуулж байгаа хэсгүүдэд эвлүүлэг хийгдээгүй, үргэлжлэх явцад дүрс өөрчлөгдсөн. Frane зөрсөн үсэрсэн, зэрэг өөрчлөлтүүд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147 дугаар тал/,

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2023.08.17 нэртэй 89,939,923 bytes хэмжээтэй видео файл байх бөгөөд файлыг тоглуулахад чиглэлийн тээврийн хэрэгсэл доторх хяналтын камерын бичлэг байх бөгөөд дэлгэцийн зүүн дээд өнцөгт 23-08-17 20:22:08 Хятад ханз D110, зүүн доод өнцөгт СНО3 1066 9257 47.9933 0km/h гэсэн бичиглэл байх бөгөөд үүргэвч үүрсэн хар өнгийн урдаа бичиглэлтэй цамцтай эрэгтэй хүн орж ирэн хойд суудал дээр суух бөгөөд үүний ардаас цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй шатаар гарч ирэн зүүн талын хамгийн эхний суудал дээр сууж байсан хүнтэй ямар нэгэн зүйл ярьж зүүн гараараа сандалны түшлэг хэсгийн бариулаас барьж байх бөгөөд түүний ардуур үүргэвч үүрсэн цайвар өнгийн хувцастай эрэгтэй хүн, хар өнгийн куртка мэт зүйл өмссөн үүргэвч үүрсэн эрэгтэй хүн, цайвар өнгийн хувцастай эрэгтэй хүмүүс орж ирэн хойд суудал дээр суух бөгөөд энэ үед чиглэлийн тээврийн хэрэгслийн чанга яригчаар дараагийн зогсоолын нэрийг зарлах бөгөөд тодорхой сайн сонсогдохгүй байв. Энэ үед цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй хүн зүүн гараараа хашлага баганы бариулаас барьж зогсож байгаа нь харагдах бөгөөд энэ үед дэлгэцийн дор гол хэсэгт харагдах чиглэлийн тээврийн хэрэгслийн явж буй хурдыг тодорхойлж байгаа хурдны заалт 0-7-11-15-19-22-32-36-41-44-48-52-57-64-68-67-68 гэж өсөж байх бөгөөд энэ үед цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй дэлгэцэн дээрх байх хугацаагаар урагш алхан шатруу ойртож харагдах бөгөөд энэ үедээ зүүн гараараа бариулаас барьсан байх бөгөөд энэ үед хойд суудал дээр сууж байсан хүмүүс бүгд зэрэг хөдлөж байгаа нь харагдах ба автобус ямар нэгэн байдлаар донсолж буй мэт дүрс харагдах ба энэ үед цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй хүн шатны уруу 4 алхам алхаад гар алдан 20:22:54 секундэд хойш унаж байгаа нь харагдаж байв энэ үед дэлгэцийн дор гол хэсэгт харагдах чиглэлийн тээврийн хэрэгслийн явж буй хурдыг тодорхойлж байгаа хурдны заалт 68-66-54-39-22-5-0 гэж буурч байх бөгөөд байх бөгөөд суудал дээр сууж байсан хүмүүс босон унасан эмэгтэй дээр очиж байв. Уг бичлэгийг залгуулан чиглэлийн тээврийн хэрэгслийн урд хаалгаар хүмүүс орж ирж байгаа бичлэг гарах бөгөөд дэлгэцийн зүүн дээд буланд 23-08-17 20:22:05 Хятад ханз D110 гэсэн бичиглэл зүүн дор өнцөгт СН04 10669257 47.9933 0km/h гэсэн бичиглэл байх бөгөөд чиглэлийн тээврийн хэрэгслийн урд хаалга хаагдан хөдлөх үед дэлгэцийн голд байрлах хурдны заалт 0-7-11-15-19-22 32-36-41-44-48-52-57-64-68-67-68 болж өсөж байгаа нь харагдаж байна уг бичлэгийн хэсгийн дэлгэцэн дээр байгаа хугацаагаар 20:22:54 секундэд цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй хүн шатны уруу унаж ирж байгаа нь харагдаж байх бөгөөд түүнийг унасаны дараа жолооч хойш заал руугаа харж байгаа нь харагдах бөгөөд энэ үед дэлгэцийн голд байрлах хурдны заалт 66-54-39-22-5-0 гэх байдлаар бууж байгаа нь харагдах бөгөөд 0 км/h болсны дараа жолооч кабинаас гарч харагдах бөгөөд бичлэг шилжин чиглэлийн тээврийн хэрэгслийн урд зам руу харсан хяналтын камер луу орох бөгөөд чиглэлийн тээврийн хэрэгсэл буудлаас хөдлөн хөдөлгөөн эхлэх үед замын 1 болон 2-р эгнээгээр тодорхой хэмжээний зайд тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож 'байгаа нь харагдах ба дэлгэцийн голд доод хэсэгт харагдах хурдны хэмжилт 0-7-11-15-19-22-32-36-41-44-48-52-57-64-68-67-68-66-54-39-22-5-0 гэх байдлаар өгсөж бууж байх ба чиглэлийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөн бүрэн зогсох үед хурдны заалт 0km/h болж байв. Зорчигчийг унаж байх цаг үед буюу бичлэгийн дэлгэц дээрх хугацаагаар 20:22:53 секундэд чиглэлийн тээврийн хэрэгслийн хурд заалны хяналтын камерын бичлэг дээр 68km/h, урд хаалганы хяналтын камерын бичлэг дээр 66km/h, урд зам руу харсан хяналтын камерын бичлэг дээр 66km/h гэж зааж байв. Уг бичлэгний дууг сонсон үзлэг явуулахад чиглэлийн тээврийн хэрэгслийн дараагийн зогсоолыг зарлах бөгөөд хүмүүс хоорондоо ярьж байгаа нь бүдэг сонсогдох бөгөөд эмэгтэй хүүхэд хүүеэ эмээ гэж орилосоны дараагаар дахин дараагийн буудлыг зарлах бөгөөд эмэгтэй хүн аятайхан явалдаа новшоо гэж орилож дуусах үед эмэгтэй хүн ёолж байгаа нь сонсогдож байв. Зураг 1: Цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй хүн автобусны хойд шатаар гарч ирэн зүүн гараараа сандалны түшлэг хэсгээс барьж зогсож байгаа нь харагдаж байна. Зураг 2:Цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй хүн зүүн гараа шилжүүлэн урд хашлаганы бариулаас барьж байгаа нь чиглэлийн тээврийн хэрэгслийн хурд нь 22km/h гэж зааж байгаа нь харагдаж байна. Зураг 3: Цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй шатаар бууж байгаа нь чиглэлийн тээврийн хэрэгслийн хурд нь 68km/h хурд харагдаж байна. Зураг 4: Цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй урагш унаж байгаа нь харагдах ба энэ үед автобусны хурд 54km/h гэж зааж байгаа харагдана. Зураг 5: Цайвар өнгийн /өнгө нь тодорхой ялгагдаж харагдахгүй/ хувцастай баруун гарандаа хар өнгийн цүнх мэт зүйл болон тор мэт зүйлийг хамтад нь нийлүүлэн барьсан эмэгтэй хүн унаж орж ирж байгаа нь урд хаалганы хяналтын камерын бичлэгт харагдаж байна, чиглэлийн тээврийн хэрэгслийн хурд нь 66km/h цаг зааж байв. Зураг 6: Чиглэлийн тээврийн хэрэгслийн урд хяналтын камерын бичлэгт урд зам нь хоосон ямар нэгэн саад бартаа харагдахгүй байх бөгөөд чиглэлийн тээврийн хэрэгслийн хурд 68km/h харагдаж байна ...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 150-154 дүгээр тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 320 магадлагаанд “...А.Зорчигч С.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Б.Xiamen маркийн 00-00 УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн автобусыг жолоодож явсан жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.5 Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдснаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: а/ автобус троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км; Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна”  гэжээ /хавтаст хэргийн 154 дүгээр тал/,

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 113-117 дугаар тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 91-94 дүгээр тал/,

Шүүгдэгч О.Бгийн гэрчээр дахин өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ажилладаг Зорчигч Тээврийн 3 ОНӨААТҮГ-д автобусны жолоочоор ажиллаад тухайн бааздаа 1 жил орчим болж байна. Энэ зорчигч тээврийн компаниас өмнө Тэнүүн Огоо ХХК-д автобусны жолоочоор ажиллаж байсан ба бас 1 жил орчим хугацаанд ажиллаж байсан ба би нийт 2 жил гаран автобусны жолоочоор ажиллаж байна. Би жолооч болоод нийт 7 жил болж байна. Би тухайн өдөр буюу оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗҮ-2 чиглэлд явж байсан ба тухайн чиглэл нь Гоодойн амаас Тэнгис кино театр хүртэл явдаг. Би /0000УЕМ/ улсын дугаартай нийтийн тээвэртэйгээ явж байсан ба тухайн автобусан дотор миний мэдэхээр 10 орчим хүмүүс явж байсан. Тухайн миний автобус дотор унасан гэх эмэгтэй Шадивлан 1 орчмын автобусны буудлаас нэг том охин ба 2 жоохон хүүхэдтэй орж ирж суусан. Тухайн үед би автобустайгаа явж байгаад Салхит-3 орчим намайг автобусаа жолоодоод явж байх үед замын урд миний урд явж байсан автомашин нөгөө эгнээ рүү буцаж эргэх гээд зогсож байх үед би хаазнаасаа хөлөө авч тухайн үед автобус хурд нь саарч байсан. Тухайн автобус нь механик автомашин учир хаазнаас хөлөө авах үед хурд нь саардаг учраас би тухайн үед хөлөө хаазнаасаа салгасан. Тухайн хаазнаас хөлөө салгах үед автобусан дотор нэг эмэггэй унах шиг болсон. Би тухайн үед хурдаа хасаж нэгдүгээр эгнээ рүү орж зогсоод тухайн эмэгтэй дээр очих үед автобусны шал нь дээр уначихсан байдалтай хэвтэж байсан. Тухайн эмэгтэйгээс юу болсон талаар болон автобус дотор ямар нэгэн бариулаас бариагүй байсан юм уу? гэж асуухад  тухайн эмэгтэй надад би ямар нэгэн бариулаас барьж чадсангүй тэгээд би уначихлаа гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн гар утсаараа түргэн тусламж дуудсан. Автобус дотор байсан нэг эрэгтэй зорчигч надад хандан автобусны жолооч нар ингээд хүн амьтан гэмтээгээд алга болдог гэх мэт зүйлс хэлээд өөрийн гар утсаараа цагдаа дуудах шиг болсон. Түргэн тусламж дуудсаны дараа би автобус дотор зорчиж явсан хүмүүсээ салхит-3 автобусны буудалд автобусаараа очиж тухайн автобусны буудалд буулгасан. Хүмүүсээ буулгасны дараа автобус дотор автобусан дотор унадаг эмэгтэй болон түүний охин бас цагдаад дуудлага өгдөг эрэгтэй цуг автобус дотор байсан. Тэрний дараагаар түргэний эмч автобус дотор орж ирээд үзэхэд тухайн эмэгтэйг даралт нь хэвийн байна тухайн хүнээс зовиурыг нь асуухад тухайн эмэгтэй өгзөг хэсгээр өвдөж байгаа талаар хэлсэн. Тухайн эмэгтэйг түргэний машин авч явж гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ба би тухайн үед би автобустайгаа дагаж гэмтлийн эмнэлэг рүү очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очоод тухайн эмэгтэйн хэвлийн эхо-д үзүүлэхэд тухайн үзсэн эмч нь гэмтэл нь гайгүй хэвтрийн дэглэм бариад 7 хоног болоорой гэж байсан бас та хэд шаардлагатай гэж үзвэл манай эмнэлгийн хажууд байгаа хувийн эмнэлэг дотор үзүүлж болно гэсэн. Тэр хувийн эмнэлэг дотор орж нурууны болон аарцагны ясны зургийг нь авахуулсан.Тухайн зурагны хариуг нь гэмтлийн эмнэлэг дотор орж эмчээр нь үзүүлэхэд тухайн нуруу болон аарцагны зургийг нь хараад нээх хүнд гэмтэл биш аарцагны яс чинь жоохон цуурсан байна нурууны мөгөөрс чинь суулт өгсөн юм шиг байна гэртээ хэвтрийн дэглэм 1 сар орчим барьчихад зүгээр болно гэж гэмтлийн эмч тэгэж хэлсэн. Тухайн эмэгтэйтэй гэмтлийн эмнэлгээс гараад би уулзаад эмнэлэг хэвтүүлэх талаар ярьж салсан. Тухайн эмэгтэй охин гэх хүн маргааш нь уулзаад эмнэлэг хэвтүүлэх талаар ярьж салсан. Тухайн эмэгтэй охин гэх хүн маргааш нь над руу залгаж Зайсанд байдаг хувийн эмнэлэгт хэвтүүлэх гэж байна урьдчилгаа нь 400.000 төгрөг болно явц дундаа эм тарианы гэх мэт төлбөрүүд болон бас нааш цааш явах бинзен тосны мөнгө болох 300.000 төгрөг гэж хэлж байсан. Надаас нийт тэгээд 700.000 төгрөг тухайн үед шууд над руу явуул гэж байсан. Би тэгээд тухайн үед мөнгийг нь би шилжүүлээгүй орхисон. Би тухайн үед автобус барьж байх үед ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэг зөрчсөн зүйл байхгүй. Харин автобусны хурдны заалтаа тухайн үед анзаараагүй. Автобуснууд ер нь 60 км цагаас хурдтай явах үед автобус сигнал өгдөг. Тухайн үед би автобустайгаа доош уруудаж байсан учир автобус доош уруудаад хурд нь нэмэгдсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дугаар тал/, Цагдаагийн Ерөнхий газар Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Б 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Салхитын замд Xiamen XML 6105J15C маркийн 00-00 УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн XML 6105J15C маркийн 00-00 УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн автобусыг жолоодож явсан жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр.Тээврийн хэрэгслийн хурд. 12.5-т Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: а/автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км, мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөний улмаас чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч С.Н унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Нгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-28 дугаар тал/, гэрч Н.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/, гэрч С.Н мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/, гэрч А.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч Б.Х мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дугаар тал/, иргэний хариуцагч Ц.Ц-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дүгээр тал/, гэрч Л.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дүгээр тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бын 2023.08.25-ны өдрийн №10542 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал, шинжээч Г.Гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 147 дугаар тал/, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 150-154 дүгээр тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 320 магадлагаа /хавтаст хэргийн 154 дүгээр тал/, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дугаар тал/, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 113-117 дугаар тал/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 91-94 дүгээр тал/, шүүгдэгч О.Б-гийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.     

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:

Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна.  Шүүгдэгч О.Б нь Тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.5, 1.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.Н унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал төлсөн гэх боловч баримтаар ирүүлээгүй. Эрүүл мэндийн даатгалын санд 898,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлсөн. Шүүгдэгчээс эмчилгээний зардал болох 7,534,454 төгрөгийг гаргуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болох 7.150.000 төгрөгийг Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн ажил олгогчоос гаргуулах саналтай байна ...” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эрүүл мэндийн тусламж авсан зардал болох 898.000 төгрөгийг миний үйлчлүүлэгч төлсөн. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн гэрээ хийсэн ажил олгогч байгууллагаас гаргуулах саналтай байна ...” гэв.

Шүүх Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч  О.Бд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Гэмт хэрэг 2023 онд үйлдэгдсэн тул жолооны эрх хасахгүй байх саналтай ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөөс төлсөн зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна ...” гэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч О.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал 3.000.000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд төлсөн, бусад хохирлыг төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг барагдуулсан, хохирол төлөхөө илэрхийлсэн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчид эмчилгээний зардал 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан;

Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

511 дүгээр зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах

511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ,

511.3.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ,

499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах

499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,

499.3.Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй,

499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж,

мөн бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах

505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байна.

Шүүх хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байх тул хохирогчид учирсан эрүүл мэнд болон сэтгэцэт учирсан хор уршгийг арилгах үүргийг хуваан хариуцуулах нь энэ хууль болон Эрүүгийн хуулийн Шудрага ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын баримт /хх 122-124/-ыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь хохирогчид хохирлын 7.534.454 төгрөгнөөс шүүхийн хэлэлцүүлгийн үед 3.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 4.534.454 төгрөгийн хохиролыг Иргэний хуулинд зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох,

харин Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.

3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,

дөрөв дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ. Энэ нь шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гуравдугаар зэрэглэл /хх 121/-ээр тогтоогдсон.

Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэт учирсан хохиролын хэмжээг Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хавсралтаар буюу 3 дугаар зэрэглэлд заасан ...хөдөлмөрийн хөлсний доод хэмжэг 13 дахин нэмэгдүүлнээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоох... гэснээс энэ тогтоолын 3.8-д заасан үндэслэлийг харгалзан 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, мөн уг зэрэглэлээс хамаарч түүний хувь хэмжээг 15 хувиар тогтоож шийдвэрлэлээ.

Иймд шүүх хохирогчид учирсан хохирлыг харгалзан түүнд учирсан сэтгэл санааны гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550 000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 7 150 000 төгрөгөөр тооцож, иргэний хариуцагч “Зорчигч *******” ОНӨААТҮГ-аас хохирогч С.Нгийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулж хохирогч С.Нд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн нэхэмжилсэн 898.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төрийн сангийн 000000000000 тоот дансанд тушаасан болох нь Хаан банкны Шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байх тул,

Шүүгдэгч О.Бг иргэний нэхэмжлэгч С.С төлөх төлбөргүй, мөн эмчилгээнд 300 000 төгрөг, нурууны бүс авч өгсөн нь талуудын мэдүүлгээр тогтоогдсон, үүнд маргаагүй тул тогтоолд дурдаж шидвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээний зардал 3.300.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ар гөрөөчин овогт О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505. 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Бгаас хохирлын 4.534.454 төгрөгийг,

хохирогч С.Нгийн сэтгэцэт учирсан эдийн бус гэм хорын хохирлын 7.150.000 төгрөгийг иргэний хариуцагч “.........................” ОНӨААТҮГ-аас гаргуулан хохирогч С.Нд тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгч нь хохирогчид 3.300.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ