Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2021/00421

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* ******* дахь******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар ******* *******,**************,*********************,**************-07, овогтийн /РД:ЖЯ56021208/-ийн нэхэмжлэлтэй, ******* *******,**************,*******т, ******* /РД:2693321/-т холбогдох, 6 848 016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч, /онлайн/, гэрч , Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:*******017 оны 01 сарын 03-ны өдөр хамтран амьдрагч Орозбайн Алднаш нас барж,*******017 оны 03******* сараас эхлэн банкнаас дарамт шахалт ирж Алднашийн өрийг төлөхгүй бол намайг муу зээлэнд хамруулж Монгол улсын аль ч банкнаас зээл авах боломжгүй болгоно, шүүхэд өгч бүх гэр оронг чинь битүүмжилж хураалгана. Та заавал төлөх ёстой гэж айлган сүрдүүлснээс болж өөрийн тэтгэврийн зээлтэй жижиг дунд үйлдвэрийн сангаас 10 сая төгрөгийн зээлтэй байна, ямар ч төлөх чадваргүй байхад дарамтнаас болж өөрийн тэтгэврийн зээлийн 13 удаа улайсан зээл авч тэр үед 851 630 төгрөгийн зээлтэй байсан ч дахин зээл авснаар 10 сая хол илүү давж Алднашийн зээлд 595 399 төгрөг, хүүд 1 388 617 төгрөг төлсөн. Мөн жижиг дунд үйлдвэрлэлээс авсан 10 сая төгрөгийн зээлийг төлж чадалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин одоог хүртэл төлж байгаа. Үүнээс болж би жил орчим орлогогүй арай гэж амь зууж байна. Хууль мэдэхгүйгээр минь далимдуулж үхсэн хүний зээлийг хүүтэй алдангитай нь төлүүлж хэвийн зээл мэт харагдуулан дуусгавар болгох зорилготойд гомдолтой байна. Анх зээл авахад хүүг нь шууд суутган, авсан хүүгээ нэхэмжилж байна. Би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, албан ёсны гэр бүлийн баталгаагүй хууль мэдэхгүйгээр нь далимдуулан айлган сүрдүүлж, төлүүлсөн 6 848 016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алимаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Д.Оюунцэцэг нь *******ын төв тооцооны төвтэй*******018 оны 08******* сарын*******2-ны өдөр*******01843833703 тоот зээлийн гэрээ байгуулж 5 615 569 төгрөгийн зээл дээр нэмж******* 145 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зориулалтаар,*******018 оны 11 сарын 12-ны өдөр*******01844057295 тоот зээлийн гэрээ байгуулж, 7*******43 026 төгрөгийн зээл дээр нэмж 504 800 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зориулалтаар,*******020 оны 03******* сарын 03-ны өдөр*******02045116320 тоот зээлийн гэрээ байгуулж 1 395 600 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй тэтгэврийн зориулалтаар,*******021 оны 01 сарын*******2-ны өдөр*******02145980512 тоот зээлийн гэрээ байгуулж******* 026 500 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй тэтгэврийн зохиулалтаар ирээдүйд орж ирэх өөрийн тэтгэврийг барьцаалуулж барьцааны гэрээ байгуулж зээл авсан.

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн51 зүйлийн51.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн зүйлийн51.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтын Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/*******1 зүйлийн 1-д заасан Иргэний хуулийн51 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээний дагуу зээлдүүлэгч буюу банк ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид зээлийг шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн0 зүйлийн0.1, 196******* зүйлийн 196.1,*******42******* зүйлийн*******42.1,51 зүйлийн51.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ айлган сүрдүүлж хууль мэдэхгүйгээр нь далимдуулан зээл авхуулж зээлийг төлүүлсэн гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Иргэний хуулийн 3******* зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд тус зээлийг харилцагчийн банкинд гаргасан хүсэлтийн дагуу банк зээлийг судалж зээл олгосон мөн хуулийн0 зүйлийн0.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл болно. Зээлдэгч Д.Оюунцэцэг нь дээрх зээлийн гэрээгээр авсан зээлийн төлбөрийг өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулж гэрээний үүргээ дуусгавар болсон болно.

Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Хаан банкин дээр явж байтал миний таньдаг Наранцэцэг эгч таараад энэ******* хүн тэтгэврийн зээл авах гэсэн чинь Нийгмийн даатгал төлдөг хүн хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурах хэрэгтэй гэнээ. Чи нийгмийн даатгал төлдөг бол гарын үсэг зураад өгөөч чамд хамаагүй, тэтгэврээс нь шууд авдаг. Хүүхэд нь хятадруу эмчилгээнд явах гээд байгаа юмаа тус болооч гэхээр нь би тус болж гарын үсэг зурсан. Тэгэхэд гуай Алданаш гуай******* хамт явж байсан. Алданаш гэдэг хүнийг би танихгүй, нас барсаныг нь мэдээгүй байж байтал миний данснаас мөнгө татсан. Тэгээд Хаан банкин дээр очиж асуухад Алданаш гэдэг хүний хамтран зээлдэгч тул татсан гэсэн, би гуай дээр Зүүн захад хувцас зардаг юм билээ очиж уулзахад эгч нь төлнөө чи санаа зоволтгүй гэсэн. Үүнээс хойш миний данснаас мөнгө аваагүй гэв.

Гэрч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: эгч тэтгэврийн зээл авдаг. Тэр авсан зээлээ юунд зарцуулж байгааг би мэдэхгүй, тэр бол хувь хүний өөрийнх нь асуудал. Би тэтгэврийн зээлтэй гэдгийг мэднэ. Алданаш гэдэг хүн мөн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгч тал, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь хариуцагч *******аас хамтран амьдарч байсан О.Алднашийн зээлд төлсөн 6 848 016 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Нэхэмжлэгч нь О.Алднаштай хамтран амьдарч байсан О.Алднаш нь*******017 оны 01 сарын 30-нд нас барсан. Нас барахаасаа өмнө*******016 оны 12 сарын 16-ны өдөр Хаан банктай Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 8 111 962.09 төгрөгийн зээлийг авсан. / Зээлийн үлдэгдэл 7 826 662.09, нэмж авсан зээл*******85 300/ Энэ зээлийг авахдаа О.Алднашын хамтран зээлдэгчээр гэх хүн оролцсон ба О.Алднашийг нас барсанаар түүний зээлийн гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхийг Хаан банк хамтран үүрэг гүйцэтгэгч болох ээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Энэ тэтгэврийн зээлийн гэрээтэй холбоотой Хаан нэхэмжлэлтэй, т холбогдох иргэний хэргийг тус анхан шатны шүүх*******020 онд шийдвэрлэсэн ба ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн*******020 оны 12 сарын 04-ны өдрийн*******26/МА2020/00025*******тай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. / хэргийн материалын 17-22р хуудас/ Энэхүү магадлалд Үндсэн зээлдэгч О.Алднаш нь*******017 оны 01 сарын 30-ны өдөр нас барсны дараа эхнэр Д.Оюунцэцэг нь үндсэн зээлд 559 399, хүү 1 388 619 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ гэж дүгнэсэнг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр энэ магадлалаар Д.Оюунцэцэг нь Хаан банкинд 6 848 016 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, Д.Оюунцэцэг нь Хаан банкинд О.Алднашийн тэтгэврийн зээлийг төлөх үндэслэл байхгүй, тухайн үед Хаан дарамт шахалтанд орж төлдөг байсан, хууль мэдэхгүйгээр нь далимдуулж хүчээр төлүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцдэг боловч хариуцагч Хаан банкнаас яаж, хэрхэн дарамт учруулсан талаар баримтыг ирүүлээгүй, энэ нь цугларсан баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэгчийг дарамталсан зүйл байхгүй, Д.Оюунцэцэг нь нас барсан О.Алднаштай хамт амьдардаг байсан, нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрч бусдын үүргийг сайн дураараа гүйцэтгэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцдэг ба татгалзлын үндэс болгож Хаан орлогын мэдүүлэг буюу О.Алднашийн 5954352496 тоот дансанд*******017 оны 04 сарын*******5-наас эхлэн 11 удаа бэлнээр гүйлгээ хийж нэхэмжлэгч нь өөрөө гарын үсэг зурж тушааж байсан баримтыг хэрэгт ирүүлсэн байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. / хэргийн материалын 139-149р тал/ Эдгээр баримтууд дээр нэхэмжлэгч тал маргадаггүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн92******* зүйлийн92.1.1-д заасан үндэслэл буюу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж мэтгэлцдэг ба О.Алданашийн зээлийн гэрээний үүргийг Хаан өмнө хүлээгээгүй боловч Д.Оюунцэцэг нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр дээрх үүргийг гүйцэтгэж байсан тул нэгэнт гүйцэтгэсэн үүргийг буцаан шаардах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 13-р зүйлийн 13.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж хуульчилсан ба нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь хамтран амьдарч байсан О.Алданашийн зээлийг нас барсаных нь дараа өөрийн сайн дурын үндсэн дээр Хаан банкинд төлж байсан нь хуульд харшлаагүй байна. Энэ нь түүний Хаан банкинд гаргасан өргөдөл, хүсэлт, зээл төлж байсан баримтууд / хэргийн материалын 137, 138-р хуудас/, гэрч ийн шүүх хуралдаанд өгсөн би банкин дээр явж байгаад өөрийн таньдаг Наранцэцэгтэй таарсан. Тэгэхэд О.Алданаш, гэх энэ хүмүүстэй хамт явж байгаад намайг зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгөөч гэж гуйсан, нь тэр үед хамт явж байсан, дараа нь Хаан банк миний данснаас мөнгө татахад гуайг олж очиж уулзахад надад энэ зээлийг би төлнөө, чи санаа зоволтгүй гэж хэлж байсан гэх мэдүүлгээр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр О.Алданашийн зээлийг төлж байсан болох нь тогтоогдож байна.

Мөн Иргэний хуулийн92******* зүйлийн92.2.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж зохицуулсан. Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь О.Алданаштай гэр бүлийн харилцаатай буюу хамтран амьдарч байсан нь өөрийнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, мөн Хаан банкинд гаргасан хүсэлт, Нийгмийн даатгалын хэлтэст оршуулгын зардал авахаар гаргасан өргөдөл, оршуулгын зардлыг олгосон баримт зэргээр тогтоогдож байна. Иймээс өөрийн хүсэл зоригийн үндсэн дээрээс О.Алданашийн зээлийн төлбөрийг төлж байсан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшлахгүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хэдийгээр гэрлэлтийн бүртгэлгүй боловч хамт амьдарч байсан, гэр бүлийн харилцаатай хүний бусдын өмнө / Хаан банк/ хүлээсэн үүргийг хариуцан гүйцэтгэсэн нь бидний уламжлалт амьдралын хэв маяг, зан суртахуунд нийцсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь хууль мэдэхгүй хүнийг дарамталж зээлийг төлүүлж байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч Иргэний хуулийн 3******* зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулсанг дурдах нь зүйтэй.

******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн*******020 оны 12 сарын 04-ны өдрийн*******26/МА2020/00025*******тай магадлалаар нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийг үндсэн зээлд 559 399, хүү 1 388 619 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ гэж дурдсан нь нэхэмжлэгчийг Хаан банкинд зээл төлөх ёсгүй, төлсөн төлбөрийг буцаан шаардах эртхэй гэж дүгнэсэн дүгнэлт биш юм. Мөн энэ шийдвэр гарсанаар О.Алданашийн одоо төлөгдөөгүй үлдсэн зээлийг нэхэмжлэгч Д.Оюунцэцэг Хаан банкинд төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлт биш гэдгийг дурдах нь зүйтэй байна. Тухайлбал нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь нэгэнт өөрийн сайн дурын үндсэн дээр зээлийг төлж байсан нь хуульд харшлаагүй, нийтээр зөвшөөрсөн зан суртахуунд нийцсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115******* зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 13******* зүйлийн 13.2,92******* зүйлийн92.2,92.2.1-д зааснаар Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Хаан банк *******т холбогдох, 6 848 016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ