| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00398/И |
| Дугаар | 156/ШШ2021/00426 |
| Огноо | 2021-09-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2021/00426
2021 09 14 156/ШШ2021/00426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар **************,**************,*********************,*******-28-12 оршин, овогт /РД:СЭ85102319/-ийн нэхэмжлэлтэй, **************,**************,**************,-01 оршин, овогтын /РД:ЖН86122065/-т холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,021 оны 08 дугаар сарын6-ны өдөр 156/2021/00398/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Баярмагнай, хариуцагч Х.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Саранцэцэгтэй007 онд танилцаж, дотносон,008 оны 02******* сард гэр бүл болсон.008 оны 07******* сарын 09-ний өдөр хүү Б.Чинзориг,013 оны 05******* сарын5-ны өдөр охин Б.Золзаяа нар төрсөн. Бид гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас015 оноос хүүхдүүдээ нэг нэгээр нь авч тусдаа амьдрах болсон.020 оноос бид хоёр тус тусын амьдралтай болсон. Бид хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч өсгөх ба эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгт ямар нэгэн маргаан байхгүй.
Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Саранцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч О.Баярмагнайгаас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Бид018 онд гэр бүл болж,018 оны 07 сарын 09-нд хүү Чинзориг,013 оны 05 сарын5-нд охин Золзаяа нар төрсөн. Бид015 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Чинзоригийг аавн асрамжид, охин Золзаяаг би өөрийн асрамжид авч гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Баярмагнай нь хариуцагч Х.Саранцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид008 оны 02******* сарын 25-ны өдөр гэр бүл болж,008 оны 02******* сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0026760 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Чинзориг,015 оны 05******* сарын5-ны өдөр төрсөн охин Б.Золзаяа нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.
Нэхэмжлэгч О.Баярмагнай, хариуцагч Х.Саранцэцэг нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар тус тусын амьдралтай болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 16******* зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17******* зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын************** зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Б.Чинзоригийг эцэг О.Баярмагнайн, охин Б.Золзаяаг эх Х.Саранцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн6******* зүйлийн6.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Чинзоригийг эцгийн, охин Б.Золзаяаг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд түүний эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн6******* зүйлийн6.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82******* зүйлийн 82.1.3, 115******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118******* зүйл, 132******* зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Тэгшмагнай овогт /РД:СЭ85102319/, овогтын /РД:ЖН86122065/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Чинзоригийг эцэг О.Баярмагнайн,015 оны 05******* сарын5-ны өдөр төрсөн охин Б.Золзаяаг эх Х.Саранцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн6******* зүйлийн6.4,6.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхэд нь хэн аль нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56******* зүйлийн 56.1, 57******* зүйлийн 57.3, 60******* зүйлийн 60.1, 63******* зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7******* зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9,*******8******* зүйлийн*******8.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0******* зүйлийн0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ