Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/354

 

 

 

   2024          04         30                                   2024/ШЦТ/354

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч Э.Оргилбат,

  шүүгдэгч Ц.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .........................овогт Ц.Сд холбогдох эрүүгийн 2311 01973 0114 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..................... овогт Ц.С, регистрийн дугаар .................................,

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их бүрд рестораны зохион байгуулагч, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар .................................. тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Их бүрд төвд байрлах “Стрип” бааранд бүжигчин Б.Аг нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, хамарсан нуруу, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр зочид буудалд юу болсон тухай бичлэг надад байгаа. Би зочид буудал руу ороод болсон зүйлийг хараад ухаан алдаад унасан. Сэргээд босоод ирсэн чинь Ариунзаяа явчихсан байсан. Маргааш нь Ариунзаяа над руу холбогдоод “Би хувцсаа авъя, миний буруу биш” гээд намайг өдөөд байсан. Тиймээс түүний биед халдсан. Түүнээс хойш би нөхрөөсөө салаад, жирэмсэн байсан учраас төрхөөсөө өмнө байнга эмнэлэгт хэвтэж хүндрэлтэй төрсөн. Тэгээд төрөөд гэртээ ирсэн чинь Цагдаагийн байгууллагын алба хаагч нар манай гэрт шууд ороод ирсэн. Хохирогч гэх Ариунзаяа миний хүүхдийн амьдралаар тоглосон. Хэрвээ би жирэмсэн биш байсан бол асуудал ийм дээрээ тулахгүй байсан. Ариунзаяа хэрэг болсон өдрөөс хэд хоногийн дараа хорооллын бааранд бүжиглээд явж байсан. Хохирогч өөрөө ажлаа хийгээд явж байгаа учраас надаас 290,000 төгрөгийг нэхэмжлэх шаардлагагүй гэж бодож байна ” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Агийн “...Би Баянбүрдийн Их бүрд төвд стрип баранд бүжиглэдэг. Манай захирлын охин Сансармаагийн нөхөр Ганбаттай цуг 2023 оны 09 сарын 15-ны өдөр 17 цагийн үед Баянбүрдийн эсрэг талд байх буудал орсон. Тэгээд буудалд ороод Ганбат ахтай дотно харьцаанд орсон ба 18 цагийн үед эхнэр Сансармаа нь ирээд бичлэг хийж, намайг хана руу түлхэж, мөн үсдэж, нуруу луу цохисон. Тэгээд сандраад гялс хувцсаа өмсөөд гараад гүйсэн. Тэгээд гараад хамт ажилладаг найзтайгаа уулзаад болсон хэргийг ярьсан. Ярьж дуусаад найз ажил руугаа явж би гэр лүүгээ явсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 09 сарын 16-ны өдөр 02 цагийн үед ажилладаг стрип бааранд очиж Сансармаатай уулзахаар очсон чинь Сансармаа нөхрийгөө дуудаж авчраад бид 3 байж байсан. Тэр үед Сансармаа 2 хацар луу 10-20 удаа алгадсан, тавчик барьж байгаад зүүн талын нүд рүү цохисон, нуруу руу цохиод жийж унагаасан. Бас намайг хананд багалзуурдаж шахаад, миний өмдийг урчихсан. Тэгээд намайг яасан сайхан алтай юм гээд миний үтрээ рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гараад байж байсан чинь Сансармаа өөрөө цагдаа руу залгасан. Тэгээд миний бичлэгийг хийчихсэн байсан болохоор сургуулийнханд чинь үзүүлнэ гээд байсан. Би тухайн Их Бүрд төвийн стрип бааранд бүжиглэдэг ба миний бүжиглэхдээ өмсдөг плаж гутал, дотуур хувцаснууд гэх мэт зүйлс жижиг цаасан хайрцагтай ажил дээр байсан юм. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би ажил дээр очоод Сансармаа эгч намайг цохиж зодсон ба би шууд стрип клубаасаа гараад надтай хамт ажилладаг Үжин эгч рүү залгасан чинь Сансармаа надад чиний хувцасыг нуучих гэж хэлсэн тэгэхээр нь би нуучихсан байгаа гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгвэл та миний хувцсыг гаргаад өгчихөөч гэсэн чинь Үжин эгч тэгэж болохгүй байхаа гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь найз Шинэцэцэг хэлээд миний хувцас байгаа эсэхийг харуулсан чинь ямар ч хувцас байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Сансармаатай утсаар холбогдоход би чиний хувцаснуудыг хогийн пункер руу хаячихсан гэж хэлсэн. Миний хувцас хэрэгслүүдийг хаясан асуудалд би гомдолтой байна. Миний бүжиглэхдээ өмсдөг байсан бенз, дотуур хувцас, плаж, өсгийтэй гутал, цамц, топ гэх мэт зүйлс байсан. Эдгээрийг би 2023 оны 07 дугаар Нимэг сараас 08 дугаар сарын хооронд онлайн шоп болон фейсбүүк дээрээс захиалж, дэлгүүрүүдээс худалдаж авч байсан ба би эдгээр зүйлийн жагсаалтыг бичиж гаргаж өгье. Би өөрийн нийт эд зүйлээ 1.280.000 төгрөгөөр үнэлж байна. Томограппын зураг авахуулсан 290,000 төгрөгийг нэхэмжилж байна...”, мөн түүний дахин өгсөн“...Би өөрийн хувцас болон эд ззүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан. Би эмчилгээний зардал болох 290,000 төгрөгийг нэхэмжилж байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-17 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 11832 тоот дүгнэлтэд: “Б.Агийн биед зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга хамарсан, нуруу, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

Хохирогч Б.Агийн 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11:26 цагт цээж, толгой зэргийн зургийг авхуулсан "Med Trauma” эмнэлгийн үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.Сгийн “...би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их бүрд төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах стрип клубыг ажиллуулаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаа ба Ариунзаяа нь манай стрип клубд бүжигчин хийдэг байсан юм. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагийн үед манай нөхөр Ганбат, Ариунзаяа нар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах зочид буудалд байж байсан ба хоёуулаа нүцгэн байсан учраас би тэр үедээ Ариунзаяатай уулзаж чадаагүй тэр надаас зугтаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ариунзаяа манай ажлын Солонгоо гэх бүжигчин охин руу “Сансармаатай очиж учраа олно” гээд биччихсэн байхаар нь би хүрээд ир гээд хэлчих гэж хэлсэн ба 2023 лны 09 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө үүрээр 04 цагийн үед Ариунзаяа ирээд уулзсан ба юу болсон талаар ярьж байтал тэр миний өөдөөс хэгжүүрхээд ганц унтаа л биз сүртэй юм гэх мэтээр хэлээд байсан байсан ба танай нөхөр намайг уулзья гээд залгаад байдаг ба тэр өдөр би драгоноос ачаа аваад өгөөч гээд Ганбат ахыг дуудаад тэгээд бид хоёр буудал орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэд хэдэн удаа нүүр рүү нь алгадсан, цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Их бүрд төвд байрлах “Стрип” бааранд бүжигчин Б.Аг нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, хамарсан нуруу, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-17 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 11832 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, Хохирогч Б.Агийн 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11:26 цагт цээж, толгой зэргийн зургийг авхуулсан "Med Trauma” эмнэлгийн үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/, ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул шүүх хэргийн талаар няцаалт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.С нь хохирогчийн биед зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга хамарсан, нуруу, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхүй. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ц.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй  болно.

Шүүх шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бага насны хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, хүүхдээ хараад гэртээ байдаг, гэмт хэрэг гарсан байдал/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын баримт /хх 38/-ыг гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргуулсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь хохирлын 290.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул,

Шүүгдэгч Ц.Сгаас хохирлын 290.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны тов хохирогчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар өгсөн тул шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......................... овогт Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Сгаас хохирлын 290.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ад олгосугай.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3.450.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ