| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2021/01028/И |
| Дугаар | 183/ШШ2021/01506 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2021/01506
| 2021 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2021/01506 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт э.о, Хатагин овогт р.м нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин О.С эх Р.М , 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин О.А эцэг Э.О асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохирсноор охин О.С сар бүрийн эхний долоо хоногт эцэг Э.О уулзуулж байхыг эх Р.М охин О.А сар бүрийн сүүлийн долоо хоногт эх Р.М уулзуулж байхыг эцэг Э.О тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 70.200 төгрөг, хариуцагч Э.О 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.М , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.430 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Э.О тус тус олгосугай.
6.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН