Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ***** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар 27-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн агуулга: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч ******* нь: 2021 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн худалдагч *******, туслах ажилтан нарыг цагдаад хэлж тэнэгтвэл дэлгүүртэй чинь хамт бензин асгаж байгаад шатаачихна шүү хэмээн айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 0.75 литр хэмжээтэй Соёрхол архи 1 ширхэг, Багро нэртэй алаг салат 1 ширхэг, Парламент тамхи 1 хайрцаг, 2 литр хэмжээтэй Коко кола ундаа 1 ширхэг зэргийг хууль бусаар хууль бусаар авч 35’600 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

- 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн худалдагч *******г айлган сүрдүүлж, 1 литрийн Elvet нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Evok нэртэй архи 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч хохирогчид 118’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас), хохирогч *******н мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27-р хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), ******* хүнсний дэлгүүрийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), хохирогч *******, нарын 2024 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрийн мэдүүлэг;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол зэргийг тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Шүүгдэгч ******* 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрээс 1 литрийн Elvet гэх архи 1 шил, 0.75 литрийн Evok гэх архи 1 шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч хохирогч *******д 118’000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Эрх бүхий албан тушаалтны ******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11:40 минутад иргэн ******* нь хар өнгийн савхин хүрэмтэй ...толгой нүцгэн орж ирж байх ба тамхи худалдан авч гараад буцаж орж ирээд иргэн -тай уулзаж Elvet нэртэй ногоон өнгийн 1 шил архи болон 4 ширхэг 0.5 литрийн үзмийн шүүс цэнхэр өнгийн торонд хийлгээд гараад явж байлаа. ...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 42 минутад иргэн ******* нь толгой нүцгэн, хар өнгийн малгайтай цамцан дээр хар өнгийн хүрэм өмссөн байх ба хар өнгийн өмдтэй орж ирээд архи согтууруулах ундаа тавьсан лангуун дээрээс Elvet 1 шил, Evok 1 шил нийт 2 шил архи аваад гарч явж байх. Тухайн үед ...туслах ажилтан , худалдагч ******* нар байсан байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас);

- Хохирогч *******н “...Манайх Жаргалант сумын Хайрхан багийн 2-26 тоот хашаанд гэдэг нэртэй хүнсний дэлгүүртэй, би дэлгүүртээ зогсдог. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед байх би дэлгүүртээ байтал гаднаас ******* гэдэг залуу хажуудаа нэг залуутай орж ирсэн. ******* дэлгүүрт орж ирээд лангуун дээрээс 1 литрийн Елвет 1 шилийг, 0.75 литрийн 1 шил Евок нэртэй архинуудыг аваад тооцоо хийхгүй гарах гэхээр нь “тооцоогоо хий” гэсэн чинь намайг “ална шүү гичий минь, цагдаадаа хэлээрэй чи” гэчхээд дэлгүүрийн гадна гарчхаад “ална шүү” гэж орилж хашхираад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);

- Гэрч   “...******* гэдэг хүнсний дэлгүүрээ би тэр өглөө онгойлгоод байж байсан. Дэлгүүртээ байтал ******* 10’000 төгрөгөөр 2 тамхи худалдаж аваад гарсан, удалгүй буцаж орж ирээд 1 шил архи 3 ширхэг ундаа зээлж аваад гарсан. Үдээс хойш би дэлгүүрээс бууж миний эхнэр дэлгүүртээ зогссон. Тэгсэн чинь үдээс хойш намайг дэлгүүртээ байхгүй хойгуур ******* дэлгүүрээс 1 шил 1 литрийн Елвет, 0.75 литрийн Евок нэртэй 1 шил архи нийлээд 2 шил архи эхнэрийг сүрдүүлж байгаад аваад явсан байлаа. *******ыг дэлгүүрээс орж ирээд архи аваад явсны дараа эхнэр над руу залгаад “******* орж ирээд ална гэж айлгаад архи аваад явчихлаа” гэж хэлсэн. Тооцоогоо хий гэсэн чинь ална шүү гэж хэллээ гэсэн. Тухайн үед нь дэлгүүрт манай дэлгүүрийн туслах ажилтан миний эхнэртэй хамт байсан. ******* орж ирэхдээ 1 залуутай орж ирээд гарсан байсан. гэдэг залуу дагаж явсан гэсэн. Тэр залуу тооцоогоо хийчихье гэсэн чинь “хэрэггүй пяздаа минь” гээд аваад гараад явсан гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас);

- Гэрч ын “...Би Ховд аймгийн төвд хүнсний дэлгүүрт үйлчлэгчээр ажилладаг. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өглөө буюу 11 цагийн үед байх, дэлгүүрийн эзэн лангуун дээрээ байхад танихгүй залуу орж ирсэн. Тэр залуу ас 1 шил архи зээлээр авч гарсан, ямар нэртэй архи байсныг нь одоо сайн мэдэхгүй байна. Мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хэлээд авч гарч байсан. Тэр өдрөө 15 цаг 40 минутын үед эхнэр ******* бид хоёр дэлгүүрт байхад нөгөө залуу согтуу орж ирээд лангуун дээрээс шууд 2 шил архи аваад хаалгаар гарахад нь ******* “мөнгөө төлөөч ээ” гэж дуудахад “алчихна шүү, дэлгүүртэй чинь шатаачихна шүү гичийнүүдээ” гэж хэлээд гараад явсан. Би тэр залууд бас “архиныхаа мөнгөө төлөөч ээ” гэсэн чинь “алчихна шүү гичийнүүдээ, цагдаадаа хэлээрэй та нар” гэж хэлээд сүрдүүлээд гараад явсан. ******* бид хоёр тэр залуутай ямар нэгэн юм ярилгүй явуулсан. ...Тэр залууг хар ******* гэдэг залуу гэж , ******* хоёр хэлсэн. Урьд өмнө нүүр амаа хөөдчихсөн согтуу орж ирээд айлгаж байгаад архи аваад гарч байсан гэж ******* хэлсэн. ...Дэлгүүрийн гадна гарчхаад “алчихна шүү дэлгүүртээ чинь шатаачихна шүү” гэж орилж хашхираад байсан, хажууд нь нэг танихгүй залуу явж байсан. Тэр залуу нь “би тооцоог нь хийчихье” гэсэн чинь тэр залууг “пяздаа минь гараад ир хэрэггүй явъя” гээд тооцоо хийлгүүлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас);

-  Мөрдөгчийн ******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...******* дэлгүүрийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн камерын бичлэг байх бөгөөд бичлэгийн зүүн дээд талд 2024.02.23 гэх огноо бичигдсэн 11 цаг 39 минут 59 секундээс бичлэг эхэлж байв. Бичлэгт дэлгүүрийн ханыг дагуулан худалдаалах бараа таваарыг тавьсан байх бөгөөд камерын доод талд цагаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн байв. Уг хүнийг хохирогч ******* “миний нөхөр лангуун дээр зогсож байна” гэв. Дэлгүүр дотор хөх өнгийн ажлын хувцастай эмэгтэй хүн байх бөгөөд уг эмэгтэйг дэлгүүрийн туслах, үйлчлэгч гэж тайлбарлаж байв. 11 цаг 40 минут 37 секундэд дэлгүүрт хар өнгийн савхин өвлийн хувцастай, дотроо цэнхэр цайвар өнгийн босоо захтай цамцтай, халзан толгойтой эрүүний доогуур сахалтай 35 орчим насны эрэгтэй хүн орж ирж дэлгүүрийн худалдагч тай гар барьж халааснаас 10’000 /Арван мянга/ төгрөг гаргаж ирэн 2 хайрцаг хөх өнгийн хайрцагтай тамхи худалдан аваад хэсэг хугацаанд ярьж зогсоод цаасан дээр худалдагчаар ямар нэгэн зүйл бичүүлж аваад 11 цаг 41 минут 32 секундэд дэлгүүрээс гарч явав. ...11 цаг 41 минут 50 секундэд хар өнгийн савхин өвлийн хувцастай хүн дахин орж ирж дэлгүүрийн худалдагч тай тооцоо бодуулж байгаад тооны машин дээр тоо бодуулах бөгөөд хохирогч ******* уг хүнийг ******* гэж тайлбарлаж байв. Уг хүн худалдагчийн баруун гар талын модон лангуун дээрээс 1 шил ногоон өнгөтэй Елвет нэртэй архийг лангуун дээр авч ирж тавиад цааш явж, хөргөгчөөс хуванцар савтай цэнхэр өнгийн бичигтэй ундаа зэргийг авч лангуун дээр ирж бодуулан хөх өнгийн цаасан торонд хийлгээд гараараа тооны машин руу зааж ямар нэгэн зүйл хэлж байгаад дэлгүүрээс гарч байв. Хоёр дахь бичлэг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 41 минут 18 секундэд эхэлж байв, бичлэг 15 цаг 42 минут 37 секундэд ******* гэж тайлбарлаж байгаа халзан толгойтой, гадуураа хар өнгийн савхин өвлийн хүрэмтэй уг хүрмэн дотор хөх өнгийн малгайтай цамц өмссөн, эрүүний доогуур болон уруул дээгүүр хууз сахалтай, 35 орчим насны эрэгтэй хүн гуйвж дайвсан байдалтайгаар орж ирээд архины лангуу дээрээс 1 шилтэй Евок, ногоон өнгийн шилтэй Елвет нэртэй архи аваад дэлгүүрээс гарч байгаа байдал бичигдсэн байв. Уг хүн худалдагчид ямар нэгэн тооцоо хийлгүйгээр дэлгүүрээс гарч байв. Уг бичлэг 15 цаг 43 минут 45 секундэд дуусаж байх бөгөөд бичлэгийг хуулбарлан авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэргээр хөдөлбөргүй нотлогджээ.

2.2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сард согтуурсан үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн худалдагч *******, туслах ажилтан нарыг цагдаад хэлж тэнэгтвэл дэлгүүртэй чинь хамт бензин асгаж байгаад шатаачихна шүү гэх мэтээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 0.75 литрийн Соёрхол гэх архи 1 шил, Багро нэртэй алаг салат 1 ширхэг, Парламент гэх тамхи 1 хайрцаг, 2 литрийн Коко кола ундаа 1 ширхэг зэргийг хууль бусаар авч хохирогчид 35’600 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Хохирогч *******н “...******* 2021 оны хавар 4 дүгээр сарын үед манай дэлгүүрт согтуу сэлдэн шар өнгийн дээлтэй, энгэр заам нь задгай, нүүрээ хөөгөөр будчихсан орой харанхуй болчихсон байхад “надыг хар ******* гэдэг намайг таних уу” гэж хэлж орж ирсэн. Тэгээд үүрч явсан цүнхэндээ 2 ширхэг ундаа, 1 шил Соёрхол архи, 1 шил алаг салат, 1 хайрцаг парламент тамхи хий гэж хийлгэж аваад гарсан. Тухайн үед нь би цагдаад мэдэгдээгүй, тэгэхэд би ******* гэдэг энэ залууг мэдэж авсан. Тэр үед манай туслах бид хоёр би айгаад авна гэсэн зүйлийг нь өгөөд гаргасан. Тухайн үедээ над руу бензин асгаад энэтэй чинь хамт шатаачихна шүү гээд айлгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);

- Хохирогч *******н 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “Би ерөөсөө танихгүй, мэдэхгүй, үзээ ч үгүй байхад шар дээл өмссөн халтар, өндөр залуу орж ирсэн. Тэр орой би гэдэг туслахтайгаа хамт байсан. 2021 оны 04 дүгээр сард хоёулхнаа байсан чинь орж ирээд “намайг хар ******* гэдэг таних уу? чи гичий минь энэ рүү хий” гээд нэг цүнх үүрчихсэн нэг шил салат, нэг шил архи, нэг ундаа, нэг тамхи хийгээдэх гэж хэлэхээр нь би өөрөө гүйж очиж авчирч хийж өгсөн. Би үнэхээр их айсан. Сэлдэн шар дээл өмссөн согтуу хүн орж ирсэн. Бичлэг нь байгаа. Тэгэхэд анх би хар ******* гэж ийм хүн байдаг юм байна гэж харж мэдсэн. Орой байсан учраас 102 дуудаад 102-ын цагдаа нь ирээгүй. Маргааш нь би гэртээ очоод амраад тайвшраад өглөө нь ажилдаа ирсэн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байх гэж найдаж байсан. Миний нөхөртэй ч гэсэн найз нөхдийн холбоо сүлбээ байхгүй. Зах дээр биллиард тоглодог байхдаа хальт зүс таньдаг юм шиг байна лээ. Бид нар чинь амьдрах гэж ядаж байгаа хүмүүс. Ингэж дарамталж явах шаардлага байхгүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас);

- Хохирогч *******н дахин өгсөн “...2021 оны 04 дүгээр сард яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна, би дэлгүүртээ зогсож байхад ******* сэлдэн шар өнгийн дээлтэй, нүүрээ хөөгөөр будчихсан, согтуу орж ирээд манай туслах бид хоёрт “намайг хар ******* гэдэг таних уу, мэдэхгүй бол мэдэж аваарай, архи өгөөдөх” гээд үүрч явсан цүнх рүүгээ 1 шил 0.75 литрийн шилтэй Соёрхол нэртэй архи, 1 шил Багро нэртэй алаг салат, Парламент тамхи 1 ширхэг, 1 ундаа зэргийг цүнхэндээ хийлгүүлээд аваад явсан. Тухайн үед ******* “цагдаа гэж тэнэгтүүзэй тэгэх юм бол энэнтэй чинь хамт шатаачихна шүү” гээд айлгаж сүрдүүлж байгаад архи, тамхи, ундаа алаг салатыг цүнхэндээ хийлгүүлж аваад гарсан. Тухайн үед би *******ыг таньдаггүй байж байгаад тэр өдрөөс хойш мэддэг болсон. Тэр өдөр ******* манай дэлгүүрт орж ирэхдээ архи уучихсан согтуу нүүрээ хөөгөөр будчихсан, шар өнгийн дээл сэлдэн өмсчихсөн, дээлийнхээ дотор талд цамцгүй, хүн харахад айж сүрдмээр байдалтай орж ирээд манай туслах ажилтан бид хоёрыг айлгаж байгаад тэр архи, ундаа, алаг салат, тамхи зэргийг аваад явсан. Хүч хэрэглэж зодож цохиогүй, орж ирэнгүүтээ “намайг хар ******* гэдэг таних уу гичийнүүдээ” гээд айлгаж сүрдүүлээд эхэлсэн. Тэгэхэд нь би *******ын урдаас ямар нэгэн тайлбар хэлж хэрүүл маргаан болгоогүй авна гэсэн зүйлийг нь өгөөд гаргасан. Тухайн үед ******* гэдэг ямар хүн гэдгийг ч мэдэхгүй айж сандраад *******ын цүнхэнд хий гэсэн зүйлсийг нь хийж өгсөн. ******* архийг өөрөө лангуун дээрээс авсан. Тамхи, алаг салат, ундааг авч ирж хий гэж хэлэхэд нь би лангуун дээрээс авч ирж цүнхэнд нь хийж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 189 дүгээр хуудас);

- Гэрч “...2021 оны хавар 04 дүгээр сарын дунд үеэр эхнэр бид хоёр дэлгүүртээ байж байхад ******* дэлгүүрт ирээд 1 шил архи өгчих гэхээр нь би тухайн үед зүгээр өгөөд явуулсан. Намайг байхгүй араар дахиж оройхон дээлээ сэлдэн өмсчихсөн согтуу орж ирээд “намайг хар ******* гэдэг ална шүү” гэж айлгаж байгаад 1 шил архи, 1 огурций, 1 тамхи, ундаа зэрэг зүйлсийг үүрч явсан цүнхэндээ хийлгүүлээд аваад гараад явсан гэж миний эхнэр надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас);

- Гэрч ын “...******* гэх хүнийг хальт мэднэ. ******* эгчийн дэлгүүрт ажилладаг байхад 2021 оны 04 дүгээр сард яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна, ******* эгч бид хоёр дэлгүүрт байхад орой харанхуй болсон үед согтуу өндөр хар залуу цээж нүцгэн, тэгсэн мөртөө сэлдэн шар өнгийн дээл өмсчихсөн цүнх үүрчихсэн орж ирээд лангууны урд ******* эгчийн хажууд ирж зогсоод “намайг хар ******* гэдэг, намайг таних уу” гэж хэлээд үүрч явсан цүнхэндээ тамхи, алаг салат, 1 шил архи зэрэг зүйлсийг хийлгэж аваад гарсан. Гарахдаа “ална шүү, энийг чинь шатаачихна шүү” гэж баахан айлгаж байгаад гараад явсан. Мөн үүдний хаалгыг өшиглөөд “энэ шилэн хаалгыг чинь хагалчихна шүү, цагдаад хэлээд үзээрэй хохино шүү” гэж хэлээд явсан. Тухайн үед ******* эгч бид хоёр айгаад яах ч учраа олохгүй авна гэсэн зүйлийг нь цүнхэнд нь хийж өгөөд гаргасан. Тэгэхэд тэр хар ******* гэдэг залуу нүүрээ хараар будчихсан согтуу орж ирсэн. Тэр үеэс ******* гэдэг залууг мэдэж авсан. ...******* “намайг хар ******* гэдэг, намайг таних уу, архи, алаг салат, ундаа, тамхи авна” гээд цүнхэндээ хийлгэсэн. Өгөхгүй бол энэ дэлгүүрийг чинь шатаачихна шүү гичийнүүдээ гэж айлгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас);

- Гэрч ын дахин өгсөн “...2021 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна, ******* бид хоёр дэлгүүрт байхад шар дээлтэй нүүрээ хараар цоохорлоод будчихсан согтуу залуу орж ирээд лангууны урд ирж зогсчхоод ******* эгч бид хоёр руу хараалын үг хэлээд “намайг хар ******* гэдэг таних уу, мэдэж аваарай гичийнүүдээ” гээд лангуун дээрээс өөрөө 1 шил архи аваад цүнхэндээ хийсэн. Тэгэнгүүтээ ******* эгч бид хоёр руу “ундаа, тамхи, алаг салат өгөөдөх” гээд цүнхэндээ хийлгэж авсан. Тухайн үед ******* эгч бид хоёр айсан байсан. ******* эгч тамхи, ундаа, алаг салат авч ирж хий гэхээр нь өөрөө алаг салат 1 шил, коко кола 1 сав, 1 хайрцаг парламент тамхи авч ирж цүнхэнд нь хийж өгсөн. ******* орж ирэхдээ “гичийнүүдээ энэ дэлгүүрийг чинь бензин асгаж байгаад шатаачихна шүү” гэж хэлсэн, лав л тэгж хэлээд ******* бид хоёр айгаад чимээгүй авна гэснийг нь өгөөд гаргасан. Тухайн үед хэлж байсан үгийг нь заримыг нь одоо мартсан байна. ...******* тухайн үед шар өнгийн дээлтэй, дээлийнхээ дотор талд цамцгүй, дээлээ сэлдэн нүцгэн өмссөн, нүүрээ хараар будчихсан, цүнх үүрчихсэн орж ирээд цүнхэндээ тамхи, ундаа, архи, алаг салатаа хийлгээд гарсан. Гарахынхаа өмнө “цагдаад хэлээд үзээрэй энэ дэлгүүрийг чинь бензин асгаж байгааг шатаачихна шүү гичийнүүдээ” гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 191 дүгээр хуудас);

- ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний “...Соёрхол гэх 0.75 литрийн архи-23’000 төгрөг, Багро алаг салат-4’200 төгрөг, Парламент гэх тамхи-4’400 төгрөг, Кока кола гэх 2 литрийн ундаа 4’000 төгрөг, нийт 35’600 төгрөг” гэх агуулгатай тайлан (хавтаст хэргийн 194-197 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.

2.3. Шүүгдэгч ******* яллагдагчаар “...Тухайн сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. 2024 оны 02 дугаар сард цагаан сарын дараа би талын хашаанд байдаг ******* гэх дэлгүүрийн эзэн ас өдөр нь 1 шил Елвет, 1 тамхи, 3 ус зээлээр авсан. Тухайн өдөр үдээс хойш дэлгүүрт ороод дэлгүүрийн эзэн болох нөхөртэй нь уулзахаар орсон боловч байгаагүй, эхнэр нь дэлгүүртээ байсан. Дэлгүүрийн лангуун дээрээс архи аваад гарсан, уг нь нөхөр ас нь архи зээлчихье гэж бодож ороод лангуун дээрээс нь архи авсан, тэгсэн чинь эхнэр нь орилж хашхираад байсан. Тэгэхэд би найзуудтай нийлээд архи уучихсан согтуу байсан. Ийм л зүйл болсон. Үгүй, би эхнэртэй нь юм яриагүй, тэгээд надтай хамт Отгоо гэдэг залуу хамт явсан, Отгоо тооцоо хийчихсэн гэсэн байна лээ. Тухайн үед согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна” гэж (хавтаст хэргийн 58 дугаар хуудас);

- Шүүгдэгч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд “...Тогтоолтой танилцлаа, тогтоолд өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорт дахин хүсэлт гомдол гаргана. Өмгөөлөгчөөр дамжуулж энэ талаар хүсэлт гаргана. Би ******* гэдэг эмэгтэйг айлгаж сүрдүүлж, зодоод гэмтэл учруулсан зүйл байхгүй” гэж (хавтаст хэргийн 203 дугаар хуудас);

- Шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. ******* дэлгүүрт сууж байхад нь ороод юм авчхаад найз нь утасгүй явж байна чи дугаараа өгчих данс руу чинь 72 цагийн хугацаанд мөнгөө төлнө гэсэн. Талын хашаанд манай найзууд ирээд би нэмж 2-3 шил архи авсан. Тухайн үед хохирогчийн нөхөр нь дэлгүүртээ зогсож байна гэж ойлгосон. ******* гэдэг бүсгүй байхыг хараагүй. Дэлгүүрийн лангуун дээрээс 2 шил архи аваад гарсан. Ямар архи авснаа санахгүй байна. Эмэгтэй хүн уурлахаар нь өмнөөс нь юу гэж хэлснээ санахгүй байна. Симээ сэргээгээд орой нь гэртээ байж байхад эрүүгийн цагдаагаас залгасан. Би найзыгаа дуудаад мөнгө аваад хохирлоо төлсөн. Би хохирогчоос өөр учруулсан хохирол байна уу? гэхэд байхгүй гэсэн. Архи, салат авсан гэдгээ мэдэхгүй байна. 2021 онд хохирол байсан бол надаас нэхэмжлээд авах боломжтой байсан. Би үйлдсэн зүйлдээ чин сэтгэлээсээ гэмшиж буруугаа хүлээж байна” гэж тус тус мэдүүлжээ.

Шүүгдэгч ******* нь яллагдагчаар болон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд, шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхдөө хэргийн үйл баримтын талаар харилцан зөрүүтэй, өөрт ашигтайгаар буюу дээр тогтоогдсон нөхцөл байдлаас зөрөөтэй мэдүүлжээ. Шүүгдэгчийн мэдүүлгүүд нь дээр дурдсан нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа буюу хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэв.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” дээрэмдэх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч ******* 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрээс 1 литрийн Elvet гэх архи 1 шил, 0.75 литрийн Evok гэх архи 1 шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч хохирогч *******д 118’000 төгрөгийн хохирол учруулсан нь дээр дурдсан дээрэмдэх гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” дээрэмдэх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн худалдагч *******, туслах ажилтан нарыг цагдаад хэлж тэнэгтвэл дэлгүүртэй чинь хамт бензин асгаж байгаад шатаачихна шүү гэх мэтээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 0.75 литрийн Соёрхол гэх архи 1 шил, Багро гэх алаг салат 1 шил, Парламент тамхи 1 хайрцаг, 2 литр хэмжээтэй Коко кола ундаа 1 ширхэг зэргийг хууль бусаар авч хохирогчид 35’600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Мөн тус хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд, харин тус зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн үзэл баримтлал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тус бүр нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тохиолдолд үйлдэл бүрийг нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн бол тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор, мөн цөөн хэдэн тохиолдолд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон (тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт, 2.7, 17.1, 17.2, 17.3 дүгээр зүйлүүдийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад) хуульчилжээ. Бусад тохиолдолд тухайн үйлдэл тус бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан болно.

Гэмт хэргийн олонлогийн нэгдсэн шинж бол хоёр ба түүнээс дээш тооны гэмт хэрэг үйлдсэн байх явдал юм. Гэмт хэрэг давтан үйлдэх нь нэг талаас гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэдэг онцлогтой.

Тодруулбал гэмт хэрэг давтан үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн нэг хэсэгт, эсхүл нэг заалтад заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа биеэ даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байх явдал юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан, эсхүл нэг зүйлийн өөр өөр хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа биеэ даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн бол нийлмэл гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч *******ын хоёр удаагийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч *******д 118’000 төгрөгийн хохирол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч *******д 35’600 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

4.1. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа байх ******* нь нөхөр бид хоёрыг дэлгүүртээ хамт байхад орж ирээд “цагдаад өгчихсөн юм байна шүү дээ уучлаарай, архийг чинь буцаагаад авч ирээд өгчихье” гэж хэлээд гарсан. Удалгүй 2 цаг гарангын дараа 2 шил, 1 литрийн Елвет, 0.75 литрийн Еден гэх архи авч ирж өгсөн. ...Одоо надад хохирол гээд байх зүйл байхгүй” гэж (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);

- Хохирогч *******н 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд “...Анх цагдаа дээр байх үед нь энэ хүн мөнгөө авчраад өгөнгүүт би ямар ч хохиролгүй одоо энэ хэргийг ингээд хаая. ...Нэхэмжлэх хохиролгүй гэдгээ хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

4.2. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг нотлох зорилгоор Хаан банкнаас илгээсэн “35’600 төгрөгийн зарлага гарсан” гэх агуулгатай мессежийг зургаар бэхжүүлэн ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” бол нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тодруулбал өмгөөлөгч хуурамч баримтыг шүүхэд гаргаж өгснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг мэдэх тул уг баримтыг нотлох баримтаар тооцох нь зүйтэй байна.

Иймд уг баримтыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.  

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Мөрдөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар 27-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-77 дугаар хуудас), тус шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 78-83 дугаар хуудас), тус шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 88-93 дугаар хуудас), тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 94-102 дугаар хуудас), мөн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 103-120 дугаар хуудас), Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 123-141 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эхийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар 27-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн тул энэхүү үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож. Шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Залуу хүний цаашдын амьдралыг харгалзан үзээд 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг 50 хувь багасгаж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял, мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулдаг.

Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хууль (2022 оны)-ийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлийн тус бүрд нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоодог байсан.

Харин одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд хөнгөн ялыг хүндэд нь багтаах гэх ойлголт байхгүй юм.

Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж, мөн тус зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж тус тус нэмж нэгтгэх ялын дээд хязгаарыг тогтоож өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа дээр дурдсан журмаар оногдуулах ялын дээд хязгаарыг тогтоож өгсөн байна. Тухайлбал энэхүү хуулийн үзэл санаа нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын хүрээнд гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр системчлэн хуульчилжээ. Иймд улсын яллагчийн саналыг хүлээж авах үндэслэлтэй юм.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан урьдач нөхцөлүүд хангагдсан байна. Тодруулбал энэхүү тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэх хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

3.3. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болон тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг төрлийн буюу хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоох үндэслэлтэй.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ буюу шүүгдэгч нь бусдад бага хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж шүүгдэгчид эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Мөрдөгч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) авсан ба шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/214 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг хохирогч *******, түүний гэр бүлийн гишүүдтэй уулзаж, харилцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ давхардуулан авчээ.

Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан ******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг сиди дискт бэхжүүлэн хэрэгт хавсаргажээ.

Уг бичлэгт болсон хэргийн үйл баримт тусгагдсан, нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******ыг энэ хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. ******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА