| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2022/00260/И |
| Дугаар | 001/хт2024/00169 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/хт2024/00169
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00713 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0-р хороо, 00 тоот хаягт байрлах, 145.28 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Т-ын өмчлөлд үлдээж, хариуцагчаас нийт 221,069,842 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-д олгож, энэ шаардлагаас үлдэх 12,855,383 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар хариуцагч С.Т-аас 65,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.О 2024.05.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА