| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | Нууцлалын зэрэг Нууцад хамаар |
| Дугаар | 2024/ШЦТ/792 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/792
2024 07 03 2024/ШЦТ/792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Анхбаяр, шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***********
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ***** нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” худалдааны төвийн автомашины зогсоолд байрлуулсан хохирогч Б.*****гийн ***** УНЭ улсын дугаартай, “Тоёота приус-11” маркийн автомашины хаалганд түлхүүр тааруулах замаар авто машинд хууль бусаар нэвтэрч, 10 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 365,000 төгрөгийн хохирол,
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагаас 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, ***** дугаар гудамжны ***** тоот байх иргэн Э.*****н Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “ВSВ LED UHD50S23” загварын 1 ширхэг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 999,900 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг,
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, ***** дугаар гудамжны ***** тоот байх иргэн Э.*****н гэрт нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал үүсгэж завдсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч *****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ............ дугаартай хэргээс:
2. Хохирогч Б.*****д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*****гийн хохирогчоор өгсөн: “...Миний бие эхнэр хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “*****” хорооллын ***** тоотод оршин суудаг. Би 2023 оны 12 дугаар сараас хойш хувиараа хүргэлтээр төрөл бүрийн бараа зарж байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашиныг зогсоолд өөрийн эзэмшлийн ***** УНЗ улсын дугаартай, “Приус-11” маркийн автомашиныг байршуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор жолоочийн эсрэг талын урд суудал дээр бор өнгийн уутанд төрөл бүрийн бараа үлдээж, улмаар өөрийн машиныг цоожлоод үлдээсэн. Тэгтэл 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр буюу өнөөдөр 09 цагийн үед машин дээрээ ирэхэд машин дотор үлдээсэн эд зүйл алдагдсан байсан. Миний санаж байгаагаар 11 төрлийн хүргэлтийн бараа байсан бөгөөд 600,000 төгрөг болно. Миний машинаас эд зүйл хулгайлсан этгээд машинд түлхүүр тааруулж хулгай хийсэн гэж бодож байна. Миний машины хаалга өөр ямар нэгэн аргааг онгойх боломжгүй. Миний машины 4 хаалга, багажны хаалга, цонхонд үүссэн эвдрэл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
6. Хохирогч Б.*****гийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Миний машинаас эд зүйл хулгайлан авсан этгээдээс эд зүйлийг авсан боловч “Mini portime” брендийн үнэртэй ус 1 ширхэг, хайрцагтай загвар тодорхойгүй хутганы ком зэрэг эд зүйлс дутуу байна. Би үнэртэй ус 30,000 төгрөг, хутганы ком 60,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад 122,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
7. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0411 дугаартай “...нийт дүн 365,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, алдагдсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-24, 28 дугаар хуудас/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*****ийн гэрчээр өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тээврийн жолоочоор ажилладаг тул гэртээ байнга байдаггүй юм. Манай эхнэр ***** нь гэртээ хүүхдээ хардаг бөгөөд хааяа ***** гэх залуугаар нүүрс, түлээ болон усаа авхуулдаг гэж ярьж байсан. Би тэрнээс ***** гэх залууг сайн танихгүй. Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг орж эхнэр *****г эргэсэн бөгөөд бид хоёр хүүхдийн зангиа авах гэж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** руу машинтай явж байхад зам дагуу *****тай таарсан. Тэгтэл ***** машинд суусан ба “Тахилт явах юм уу” гэж асуухаар нь “өнөөдөр явахгүй” гэж хэлсэн. Тэгээд ***** худалдааны төвийн зогсоолд өөрийн ***** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулж машин дотор *****ыг үлдээгээд эхнэр *****н хамтаар зах руу орсон. Ингээд бид хоёр *****аас эд зүйл авчхаад машин дээрээ иртэл машины хойд суудал дээр ***** саарал өнгийн ууттай эд зүйл барьсан сууж байсан. Тэгэхээр нь “наадах чинь юу юм бэ” гэж асуухад “таньдаг ах сая таараад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа нэгдсэн эмнэлгийн гадаа очиж эхнэр *****г буулгасан бөгөөд буцаж хөдлөөд гэр рүү явж байхад зам дагуу ***** буугаад үлдсэн. Машин дотор саарал ууттай эд зүйлийг хойд суудал дээр үлдээсэн байсан. Тэгээд ***** руу залгах гэсэн боловч тэр залуу гар утас байхгүй гэж байсан болохоор холбогдож байгаад авах байх гэж бодож байсан. ...***** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай охин *****ын нэр дээр байдаг. Уг машиныг 2024 оны 02 дугаар сард банк бусаар зээлээр авч байсан. Сарын 697,000 төгрөгийн төлбөр төлдөг. Би ***** гэх залуугийн хулгайлсан эд зүйлсээс авч хэрэглэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*****н гэрчээр өгсөн: “...Би одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ 5 хүүхдээ хардаг. Манай нөхөр ***** нь Өмнөговь аймагт Уул уурхайн компанид жолоочоор ажилладаг. ***** гэх залуутай 2023 оны 12 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Таван толгойн түлш борлуулах цэг дээр туслах ажилтнаар ажиллаж байхдаа танилцаж байсан. ***** гэх залуугаар хааяа нүүрс, түлээ, ус зэргийг авхуулж хүргүүлдэг байсан. ...Тэгтэл манай нөхөр Э.***** нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэгдсэн эмнэлэг дээр ирж эргэсэн бөгөөд бид хоёр хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** худалдааны төв орж 10 жилийн сурагчийн улаан өнгөтэй зангиа авах санаатай нэгдсэн эмнэлгээс машинтайгаа явж байгаад ***** гэх залуутай тааралдсан. ***** гэх залуу машинд суусан ба “Тахилт орох юм уу” гэж асуухаар нь “Тахилт орохгүй” гэж хэлээд *****ын автомашины зогсоол дээр очиж машинаа байршуулсан. Ингээд нөхөр ***** бид хоёр *****ыг өөрийн машиндаа үлдээгээд зах руу орж 10-20 минут болсон бөгөөд гарч ирээд машиндаа суухад ***** машины хойд суудал дээр сууж байсан. Тэгээд би хүүхдийн үсний боолт мартчихаад буцаж ганцаараа ***** орж авчхаад машинд ирээд суухад ***** цүнхтэй аяганы ком задалсан үзээд сууж байхаар нь “хаанаас авсан юм бэ” гэж асуутал “сая таньдаг ах таараад өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
10. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас/,
11. *****аас хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
12. Шүүгдэгч *****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлэгт таньдаг эгч *****г эргэх зорилгоор ирсэн. ***** эгчийн нөхөр ***** ах эмнэлгийн гадаа машинтайгаа ирсэн байсан. Тэгээд ***** эгч эмнэлгээс түр гараад нөхөртэйгөө хамт ***** руу хүүхдэдээ юм авахаар орсон. Би *****ын наад талын зогсоол дээр байрлуулсан машинд ганцаараа сууж үлдсэн. Би тухайн үед согтуу байсан ба дахиж архи уух мөнгө байхгүй болохоор ойролцоох зогсоолд байрлуулсан машинуудын цонхыг харж байгаад саарал өнгийн “Приус-10” маркийн билүү 11 маркийн машины жолоочийн эсрэг талын суудал дээр эрээн цүнхтэй эд зүйл байсан. Надад нэг машины түлхүүр байсан бөгөөд хаалганы цоожинд хийгээд эргүүлэхэд хаалга нь онгойсон. Тэгээд би тухайн машин доторх эд зүйлсийг аваад ***** ахын машинд авч суусан. Удалгүй ***** эгч болон ***** ах машинд ороод ирсэн. Тэгээд надад хандан “чи юу барьчихсан юм бэ, хулгай хийгээгүй биз” гэж надаас асуухаар нь би “таньдаг ах надад өгсөн юм” гэж хэлсэн. Хаанаас юу хулгай хийгээд ирсэн юм бэ, хулгай юм биш үү гээд асуугаад байсан. Тэгээд юу юм, үзье гээд үзэхэд аяганы ком, хутганы ком, өөр хайрцагтай эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,
13. Шүүгдэгч *****ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/,
14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71, 132 дугаар хуудас/,
15. Шүүгдэгч *****ын урьд шүүхээр ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар, шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан талаарх баримтууд /хавтаст хэргийн 73-85 дугаар хуудас/,
16. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/,
17. Хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *****-***** тоотод үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 93-97 дугаар хуудас/,
18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.*****ийн хохирогчоор өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ***** амаржих газарт эмнэлэгт хэвтэж байгаад 15 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоожийг эвдсэн байдалтай, ширээн дээр тавьсан байсан зурагт алга болсон байсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ***** амаржих газарт хэвтсэн бөгөөд манай нөхөр ***** гэртээ байсан. Манай нөхөр надад хэлэхдээ “өглөө 11 цагийн үед гэрээсээ гарсан ба гэрээ цоожлоод явсан” гэж хэлсэн. Тэгээд өдөр 17 цагийн үед хүүхэд цэцэрлэгээс авахаар явсан хойгуур манай нөхөр гэртээ унтаад үлдсэн. *****г сэрэх үед үл таних залуу гэрт орж ирчихсэн зогсож байсан гэсэн. Би явахдаа хашааны хаалгыг цоожлоод, гэрийн хаалгаа онгорхой орхиод явсан. Тэгээд цагдаа дуудсан. Манай зурагт “BSB” загварын 55 инчийн, хар өнгөтэй зурагт байсан. Цагдаагийн байгууллагаас хүлээлгэж өгсөн зурагт мөн байна. 2024 оны 01 сард “BSB”-ээс 945,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,
19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*****н гэрчээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ***** тоотод хамтран амьдрагч Э.*****ийн хамт 2024 оны 03 дугаар сарын эхэн үеэс хойш амьдарч байна. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Э.***** бид 2 гэрээсээ гараад Э.*****ийг “*****” амаржих газар хэвтүүлэхээр явсан. Э.*****ийг эмнэлэгт хэвтүүлчхээд би ажил руугаа явсан. Би ээлжээр ажилладаг бөгөөд шөнө ажилтай байж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагт ажлаас буугаад 11 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ амарч байгаад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой 17 цаг 30 минутад гэрээ цоожлоод ажилдаа явсан. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн үед гэрийнхээ хаалгыг цоожлоод хашааныхаа хаалгыг уяагаар уяад гарсан. Э.*****ийг эмнэлгээс аваад 16 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай хашааны явган хүн орох зориулалттай хаалганы уяа тайлагдсан онгорхой байсан. Хашаа руу ороход гэрийн хаалга гадагшаа дэлгэгдсэн, онгорхой байсан. Гэрийн хаалганы цоожийг арматурын төмрөөр эвдлээд, цоож болон арматурын төмрийг гэр дотор үүдний сандал дээр тавьчихсан, гэрийн хоймор тавилга дээр байсан “ВSВ” гэсэн бичиглэлтэй 50 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Гэрийн бусад тавилгын шүүгээг онгойлгосон, ухсан байдалтай байсан ба зурагтаас өөр эд зүйл хулгайд алдагдаагүй байсан. Тухайн үед гэрт хулгай орсон гэдгийг мэдсэн боловч Э.***** бид хоёр ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Э.***** төрсөн эгчийнхээ 2 хүүхдийг цэцэрлэгээс нь авах гээд 16 цаг 10 минут орчимд гэрээсээ гарсан. Би өмнөх шөнө нойргүй ажилласан, бас орой нь ажилтай байсан болохоор 17 цагт сэрүүлэг тавиад унтсан. Гар утасны сэрүүлэг дуугараад сэрэхэд манай гэрийн үүдэнд үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Би нойрмог сэрсэн болохоор гайхаад нүдэнд хулгайч шиг харагдаад, манай гэрийн зурагтыг авсан хүн юм шиг байна гэж бодсон. Хэн бэ чи гэж асуухад нөгөөх үл таних эрэгтэй “жоохон уух ус байна уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм” гэж хэлээд гэрийнхээ гадаа авч гараад явуулахгүй бариад зогсож байсан. Энэ үед Э.***** цэцэрлэгээс эгчийнхээ 2 хүүхдийг аваад орж ирсэн. Эхнэр ***** гэсэн дугаараас “манай гэрээс зурагт хулгайд алдагдсан юм, дахиад гэрт танихгүй хүн орж ирсэн, хулгайч юм шиг байна” гэж дуудлага өгсөн. Би үл таних эрэгтэйд хандаж “манай зурагтыг гаргаж өг” гэж хэлсэн боловч тэрээр “аваагүй” гэж хэлээд байсан ба архи уусан байдалтай байсан. Цагдаагийн 2 алба хаагч дуудлагын дагуу ирээд үл таних эрэгтэйг гавлаад айлгахад тэрээр манай зурагтыг авсан газрыг зааж өгье гэж хэлсэн. Тэгээд би үл таних эрэгтэйн хамт цагдаагийн машинд сууж явсан. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсээс хойшоогоо өнгөрөөд төв замын ертөнцийн зүгээр баруун талд улаан өнгийн урт контэйнэр байсан ба контэйнэрийн доогуур манай зурагтыг хийж нуусан байсан. Манай зурагт яг мөн байсан. Хэсэг хугацааны дараа бүрэлдэхүүний машин ирж зурагт байсан газарт үзлэг хийсэн. “BSB-LED-UHD50S23” загварын 50 инчийн зурагтыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “BSB” дэлгүүрээс 999,900 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай зурагт хулгайд алдагдахын өмнө ямар ч эвдрэл, гэмтэлгүй ажилладаг байсан. Хулгайд алдагдсаны дараа манай зурагтын дэлгэц ажиллахгүй, эрээн судал татаад болохгүй байгаа. ...Би гомдолгүй ба манай зурагтыг хулгайлсан хүн төлбөрийн чадамжгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,
20. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 317 дугаартай “...50 инчийн зурагтын дэлгэц 850,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 119-112 дугаар хуудас/,
21. “BSB” пинанс банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/,
22. “BSB” пинанс банк бус санхүүгийн байгууллагын баталгаат үйлчилгээний карт /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,
23. “BSB” электроникс ХХК-аас зурагт худалдаж авахдаа төлсөн 999,900 төгрөгийн кассын баримтын хуулбар /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/,
24. Хохирогч М.*****ийн “...55 инчийн зурагтыг Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан...” гэх гар бичмэл /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/,
25. Шүүгдэгч *****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 172 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн *****нд шүүгдэгч *****ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Тэр ч агуулгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг.
Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн онцлогтойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож мөн хэсгийн 2.1-д хуульчилжээ.
Хэргийн нөхцөлөөс дүгнэхэд шүүгдэгч ***** нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” худалдааны төвийн автомашины зогсоолд байрлуулсан хохирогч Б.*****гийн ***** УНЭ улсын дугаартай, “Тоёота приус-11” маркийн автомашины хаалганд түлхүүр тааруулах замаар тухайн авто машинд нэвтэрч, 10 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 365,000 төгрөгийн хохирол,
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагаас 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, ***** дугаар гудамжны ***** тоот байх иргэн Э.*****н Монгол гэрийн хаалганы цоожийг арматур төмөр ашиглан эвдлэн нэвтэрч, улмаар “ВSВ LED UHD50S23” загварын 1 ширхэг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 999,900 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, эд зүйл хадгалж, агуулах зориулалтаар үлдээсэн тээврийн хэрэгсэлд нэвтэрч үйлсэн болох нь,
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, ***** дугаар гудамжны ***** тоот байх иргэн Э.*****н хүн байнга амьдрах зориулалттай орон буюу Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь тус тус хуульд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч *****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,
2. Хохирогч Б.*****д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*****гийн хохирогчоор өгсөн: “...Миний бие эхнэр хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “*****” хорооллын ***** тоотод оршин суудаг. Би 2023 оны 12 дугаар сараас хойш хувиараа хүргэлтээр төрөл бүрийн бараа зарж байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашиныг зогсоолд өөрийн эзэмшлийн ***** УНЗ улсын дугаартай, “Приус-11” маркийн автомашиныг байршуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор жолоочийн эсрэг талын урд суудал дээр бор өнгийн уутанд төрөл бүрийн бараа үлдээж, улмаар өөрийн машиныг цоожлоод үлдээсэн. Тэгтэл 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр буюу өнөөдөр 09 цагийн үед машин дээрээ ирэхэд машин дотор үлдээсэн эд зүйл алдагдсан байсан. Миний санаж байгаагаар 11 төрлийн хүргэлтийн бараа байсан бөгөөд 600,000 төгрөг болно. Миний машинаас эд зүйл хулгайлсан этгээд машинд түлхүүр тааруулж хулгай хийсэн гэж бодож байна. Миний машины хаалга өөр ямар нэгэн аргааг онгойх боломжгүй. Миний машины 4 хаалга, багажны хаалга, цонхонд үүссэн эвдрэл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
6. Хохирогч Б.*****гийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Миний машинаас эд зүйл хулгайлан авсан этгээдээс эд зүйлийг авсан боловч “Mini portime” брендийн үнэртэй ус 1 ширхэг, хайрцагтай загвар тодорхойгүй хутганы ком зэрэг эд зүйлс дутуу байна. Би үнэртэй ус 30,000 төгрөг, хутганы ком 60,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад 122,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
7. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0411 дугаартай “...нийт дүн 365,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, алдагдсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-24, 28 дугаар хуудас/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*****ийн гэрчээр өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тээврийн жолоочоор ажилладаг тул гэртээ байнга байдаггүй юм. Манай эхнэр ***** нь гэртээ хүүхдээ хардаг бөгөөд хааяа ***** гэх залуугаар нүүрс, түлээ болон усаа авхуулдаг гэж ярьж байсан. Би тэрнээс ***** гэх залууг сайн танихгүй. Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг орж эхнэр *****г эргэсэн бөгөөд бид хоёр хүүхдийн зангиа авах гэж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** руу машинтай явж байхад зам дагуу *****тай таарсан. Тэгтэл ***** машинд суусан ба “Тахилт явах юм уу” гэж асуухаар нь “өнөөдөр явахгүй” гэж хэлсэн. Тэгээд ***** худалдааны төвийн зогсоолд өөрийн ***** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулж машин дотор *****ыг үлдээгээд эхнэр *****н хамтаар зах руу орсон. Ингээд бид хоёр *****аас эд зүйл авчхаад машин дээрээ иртэл машины хойд суудал дээр ***** саарал өнгийн ууттай эд зүйл барьсан сууж байсан. Тэгэхээр нь “наадах чинь юу юм бэ” гэж асуухад “таньдаг ах сая таараад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа нэгдсэн эмнэлгийн гадаа очиж эхнэр *****г буулгасан бөгөөд буцаж хөдлөөд гэр рүү явж байхад зам дагуу ***** буугаад үлдсэн. Машин дотор саарал ууттай эд зүйлийг хойд суудал дээр үлдээсэн байсан. Тэгээд ***** руу залгах гэсэн боловч тэр залуу гар утас байхгүй гэж байсан болохоор холбогдож байгаад авах байх гэж бодож байсан. ...***** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай охин *****ын нэр дээр байдаг. Уг машиныг 2024 оны 02 дугаар сард банк бусаар зээлээр авч байсан. Сарын 697,000 төгрөгийн төлбөр төлдөг. Би ***** гэх залуугийн хулгайлсан эд зүйлсээс авч хэрэглэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*****н гэрчээр өгсөн: “...Би одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ 5 хүүхдээ хардаг. Манай нөхөр ***** нь Өмнөговь аймагт Уул уурхайн компанид жолоочоор ажилладаг. ***** гэх залуутай 2023 оны 12 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Таван толгойн түлш борлуулах цэг дээр туслах ажилтнаар ажиллаж байхдаа танилцаж байсан. ***** гэх залуугаар хааяа нүүрс, түлээ, ус зэргийг авхуулж хүргүүлдэг байсан. ...Тэгтэл манай нөхөр Э.***** нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэгдсэн эмнэлэг дээр ирж эргэсэн бөгөөд бид хоёр хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** худалдааны төв орж 10 жилийн сурагчийн улаан өнгөтэй зангиа авах санаатай нэгдсэн эмнэлгээс машинтайгаа явж байгаад ***** гэх залуутай тааралдсан. ***** гэх залуу машинд суусан ба “Тахилт орох юм уу” гэж асуухаар нь “Тахилт орохгүй” гэж хэлээд *****ын автомашины зогсоол дээр очиж машинаа байршуулсан. Ингээд нөхөр ***** бид хоёр *****ыг өөрийн машиндаа үлдээгээд зах руу орж 10-20 минут болсон бөгөөд гарч ирээд машиндаа суухад ***** машины хойд суудал дээр сууж байсан. Тэгээд би хүүхдийн үсний боолт мартчихаад буцаж ганцаараа ***** орж авчхаад машинд ирээд суухад ***** цүнхтэй аяганы ком задалсан үзээд сууж байхаар нь “хаанаас авсан юм бэ” гэж асуутал “сая таньдаг ах таараад өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
10. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас/,
11. *****аас хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
12. Шүүгдэгч *****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлэгт таньдаг эгч *****г эргэх зорилгоор ирсэн. ***** эгчийн нөхөр ***** ах эмнэлгийн гадаа машинтайгаа ирсэн байсан. Тэгээд ***** эгч эмнэлгээс түр гараад нөхөртэйгөө хамт ***** руу хүүхдэдээ юм авахаар орсон. Би *****ын наад талын зогсоол дээр байрлуулсан машинд ганцаараа сууж үлдсэн. Би тухайн үед согтуу байсан ба дахиж архи уух мөнгө байхгүй болохоор ойролцоох зогсоолд байрлуулсан машинуудын цонхыг харж байгаад саарал өнгийн “Приус-10” маркийн билүү 11 маркийн машины жолоочийн эсрэг талын суудал дээр эрээн цүнхтэй эд зүйл байсан. Надад нэг машины түлхүүр байсан бөгөөд хаалганы цоожинд хийгээд эргүүлэхэд хаалга нь онгойсон. Тэгээд би тухайн машин доторх эд зүйлсийг аваад ***** ахын машинд авч суусан. Удалгүй ***** эгч болон ***** ах машинд ороод ирсэн. Тэгээд надад хандан “чи юу барьчихсан юм бэ, хулгай хийгээгүй биз” гэж надаас асуухаар нь би “таньдаг ах надад өгсөн юм” гэж хэлсэн. Хаанаас юу хулгай хийгээд ирсэн юм бэ, хулгай юм биш үү гээд асуугаад байсан. Тэгээд юу юм, үзье гээд үзэхэд аяганы ком, хутганы ком, өөр хайрцагтай эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,
13. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/,
14. Хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *****-***** тоотод үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 93-97 дугаар хуудас/,
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.*****ийн хохирогчоор өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ***** амаржих газарт эмнэлэгт хэвтэж байгаад 15 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоожийг эвдсэн байдалтай, ширээн дээр тавьсан байсан зурагт алга болсон байсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ***** амаржих газарт хэвтсэн бөгөөд манай нөхөр ***** гэртээ байсан. Манай нөхөр надад хэлэхдээ “өглөө 11 цагийн үед гэрээсээ гарсан ба гэрээ цоожлоод явсан” гэж хэлсэн. Тэгээд өдөр 17 цагийн үед хүүхэд цэцэрлэгээс авахаар явсан хойгуур манай нөхөр гэртээ унтаад үлдсэн. *****г сэрэх үед үл таних залуу гэрт орж ирчихсэн зогсож байсан гэсэн. Би явахдаа хашааны хаалгыг цоожлоод, гэрийн хаалгаа онгорхой орхиод явсан. Тэгээд цагдаа дуудсан. Манай зурагт “BSB” загварын 55 инчийн, хар өнгөтэй зурагт байсан. Цагдаагийн байгууллагаас хүлээлгэж өгсөн зурагт мөн байна. 2024 оны 01 сард “BSB”-ээс 945,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,
16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*****н гэрчээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ***** тоотод хамтран амьдрагч Э.*****ийн хамт 2024 оны 03 дугаар сарын эхэн үеэс хойш амьдарч байна. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Э.***** бид 2 гэрээсээ гараад Э.*****ийг “*****” амаржих газар хэвтүүлэхээр явсан. Э.*****ийг эмнэлэгт хэвтүүлчхээд би ажил руугаа явсан. Би ээлжээр ажилладаг бөгөөд шөнө ажилтай байж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагт ажлаас буугаад 11 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ амарч байгаад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой 17 цаг 30 минутад гэрээ цоожлоод ажилдаа явсан. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн үед гэрийнхээ хаалгыг цоожлоод хашааныхаа хаалгыг уяагаар уяад гарсан. Э.*****ийг эмнэлгээс аваад 16 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай хашааны явган хүн орох зориулалттай хаалганы уяа тайлагдсан онгорхой байсан. Хашаа руу ороход гэрийн хаалга гадагшаа дэлгэгдсэн, онгорхой байсан. Гэрийн хаалганы цоожийг арматурын төмрөөр эвдлээд, цоож болон арматурын төмрийг гэр дотор үүдний сандал дээр тавьчихсан, гэрийн хоймор тавилга дээр байсан “ВSВ” гэсэн бичиглэлтэй 50 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Гэрийн бусад тавилгын шүүгээг онгойлгосон, ухсан байдалтай байсан ба зурагтаас өөр эд зүйл хулгайд алдагдаагүй байсан. Тухайн үед гэрт хулгай орсон гэдгийг мэдсэн боловч Э.***** бид хоёр ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Э.***** төрсөн эгчийнхээ 2 хүүхдийг цэцэрлэгээс нь авах гээд 16 цаг 10 минут орчимд гэрээсээ гарсан. Би өмнөх шөнө нойргүй ажилласан, бас орой нь ажилтай байсан болохоор 17 цагт сэрүүлэг тавиад унтсан. Гар утасны сэрүүлэг дуугараад сэрэхэд манай гэрийн үүдэнд үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Би нойрмог сэрсэн болохоор гайхаад нүдэнд хулгайч шиг харагдаад, манай гэрийн зурагтыг авсан хүн юм шиг байна гэж бодсон. Хэн бэ чи гэж асуухад нөгөөх үл таних эрэгтэй “жоохон уух ус байна уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм” гэж хэлээд гэрийнхээ гадаа авч гараад явуулахгүй бариад зогсож байсан. Энэ үед Э.***** цэцэрлэгээс эгчийнхээ 2 хүүхдийг аваад орж ирсэн. Эхнэр ***** гэсэн дугаараас “манай гэрээс зурагт хулгайд алдагдсан юм, дахиад гэрт танихгүй хүн орж ирсэн, хулгайч юм шиг байна” гэж дуудлага өгсөн. Би үл таних эрэгтэйд хандаж “манай зурагтыг гаргаж өг” гэж хэлсэн боловч тэрээр “аваагүй” гэж хэлээд байсан ба архи уусан байдалтай байсан. Цагдаагийн 2 алба хаагч дуудлагын дагуу ирээд үл таних эрэгтэйг гавлаад айлгахад тэрээр манай зурагтыг авсан газрыг зааж өгье гэж хэлсэн. Тэгээд би үл таних эрэгтэйн хамт цагдаагийн машинд сууж явсан. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсээс хойшоогоо өнгөрөөд төв замын ертөнцийн зүгээр баруун талд улаан өнгийн урт контэйнэр байсан ба контэйнэрийн доогуур манай зурагтыг хийж нуусан байсан. Манай зурагт яг мөн байсан. Хэсэг хугацааны дараа бүрэлдэхүүний машин ирж зурагт байсан газарт үзлэг хийсэн. “BSB-LED-UHD50S23” загварын 50 инчийн зурагтыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “BSB” дэлгүүрээс 999,900 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай зурагт хулгайд алдагдахын өмнө ямар ч эвдрэл, гэмтэлгүй ажилладаг байсан. Хулгайд алдагдсаны дараа манай зурагтын дэлгэц ажиллахгүй, эрээн судал татаад болохгүй байгаа. ...Би гомдолгүй ба манай зурагтыг хулгайлсан хүн төлбөрийн чадамжгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,
17. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 317 дугаартай “...50 инчийн зурагтын дэлгэц 850,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 119-112 дугаар хуудас/,
18. “BSB” пинанс банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/,
19. “BSB” пинанс банк бус санхүүгийн байгууллагын баталгаат үйлчилгээний карт /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,
20. “BSB” электроникс ХХК-иас зурагт худалдаж авахдаа төлсөн 999,900 төгрөгийн кассын баримтын хуулбар /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/,
21. Хохирогч М.*****ийн “...55 инчийн зурагтыг Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан...” гэх гар бичмэл /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/,
22. Шүүгдэгч *****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 172 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгсөн болно.
Шүүгдэгч *****ын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, ***** дугаар гудамжны ***** тоот байх Монгол гэрт хууль бусаар нэвтэрснийг “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн” гэж үзэх боловч тухайн гэрт иргэн Э.***** унтаж байгаад сэрснээр түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал бий болж “Хулгайлах” гэмт хэрэг төгсөөгүй байна.
Иймд *****ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Прокуророос шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Шүүгдэгч *****ын “...***** УНЭ улсын дугаартай, “Тоёота приус-11” маркийн автомашины хаалганд түлхүүр тааруулан нэвтэрч, 10 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” үйлдлийн улмаас бусдад 365,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс 248,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь, мөн “...иргэн Э.*****н Монгол гэрийн хаалганы цоожийг арматур төмөр ашиглан эвдлэн нэвтэрч, “ВSВ LED” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” үйлдлийн улмаас бусдад 999,900 төгрөгийн хохирол учирч, улмаар хулгайн эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****аас 32,000 төгрөгийн үнэ бүхий “хутганы ком”, 60,000 төгрөгийн үнэ бүхий “хутганы ком”, 25,000 төгрөгийн үнэ бүхий “үнэртэй ус” зэрэг эд зүйлийн хохирол болох 117,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*****д, мөн “ВSВ LED” загварын зурагтыг зөөвөрлөж, нуун далдлах явцад дэлгэцэд эвдрэл, гэмтэл үүсэж хохирогчид хор уршиг бий болсон тул уг хор уршгийг аргилгуулахаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 850,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.*****т тус тус олгох нь зүйтэй байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д тус тус заасанчлан хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул тэдний уг эрхийг дээрх байдлаар хангаж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “...хохирогч М.*****ийн зүгээс 850,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан учраас уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй...” гэх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм.
Шүүгдэгч *****ын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, ***** дугаар гудамжны ***** тоот байх Монгол гэрт хууль бусаар нэвтэрсэн үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй болохыг дурдав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгт болон Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, хор уршгийн хувийг 0-3 хувь, сэтгэц учирсан гэм хорын зэрэглэлийг “Нэгдүгээр” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байхаар тодорхойлжээ.
Гэтэл хохирогч Б.*****, М.***** нарын зүгээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй, мөн шүүхээс тэдэнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хулгайд алдсан зүйлээ биет байдлаар буцааж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн зэргийг үндэслэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нөхцөл бүрдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ***** нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч *****ын урьд гэмт хэрэг үйлдэж, улмаар шүүхээр ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Иймд шүүхээс *****ыг “Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, эд зүйл хадгалж, агуулах зориулалтаар үлдээсэн тээврийн хэрэгсэлд нэвтэрч үйлсэн, мөн дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэж гэм буруутайд тооцсон тул түүнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *****д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага гарцаагүй байх “гэм буруугийн зарчим”, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчимд” тус тус нийцүүлэн улсын яллагч болоод шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ***** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайд алдагдсан эд зүйлийг олоход туслалцаа үзүүлснийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.
Харин түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч ***** нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс сэжигтнээр хойшлуулшгүйгээр 02 /хоёр/ хоног баривчлагдаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаартай захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр нийт 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Дөрөв. Бусад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *****д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *****д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *****ын цагдан хоригдсон нийт 68 /жаран найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт шүүгдэгч *****аас 117,000 төгрөгийг гаргуулж хохирогч *****/-д, 850,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***** тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг “Си Ди” /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.
7. Энэ хэрэгт *****ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч *****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ