Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/174

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000193 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймаг ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, кранист мэргэжилтэй, ДОЦ ХХК-д кранист ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 15-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Солонго хотхоны зүүн хойно 2024 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед согтуугаар хохирогч маргалдан зодолдох явцдаа зүүн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь дэлбээний мөгөөрсний тасрал, эдийн дутагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/


                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Солонго хотхоны зүүн хойно хохирогч маргалдан зодолдох явцдаа зүүн чихийг нь хазаж, эрүүл мэндэд нь чихний дэлбээний мөгөөрсний тасрал, эдийн дутагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хөдөөнөөс ирээд хамт ажилладаг ,, , нартай станцын баруун талын ДОЦ ХХК-ний хашааны баруун талд сууж байгаад архи ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусгаад , ах бид 3 яваад ...Сүхжингийн байраар хамт ажиллаж байсан гэдэг айлд орсон. ...бид гурвыг ороход халамцуу явж байна гээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг нь уугаад ахыг гэрт нь хүргэж өгөөд той хамт явсан. Тэгээд явж байх замдаа бид хоёр юунаас болж маргалдсан эсэхээ мэдэхгүй байна, ямар ч байсан хоорондоо зодолдоод би чихийг нь хазчихсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ш.гийн “... ах намайг гараараа нүүр хэсэгт нэг билүү 2 удаа цохисон шиг санаж байна. Яг хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна. Ямартай ч 1-2 удаа цохиж байсныг нь мэдэж байна. Бусдыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч “...аав нь нэг ахтай барьцалдаад байсан ба бас нэг танихгүй ах дунд нь орчихсон салгаад болиулж байсан. Тухайн үед ойртоод харахад аав гийн нэг талын чихний дээд тал нь байхгүй болчихсон цус гарчихсан нөгөө хүн рүүгээ чи миний нэг чихийг хазаад тасалчихлаа гээд орилоод байж байсан. Нөгөө хүн нь би ямар махчин уу гээд орилж байсан. Тухайн хүний ам нь дүүрэн цус болчихсон, амнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад гэрийн гадаа хүмүүс зодолдоод байгаа чимээ сонсогдоод байсан. ..ямар хүмүүс байгааг нь харсан чинь манай компанид ажилладаг , 2 хоорондоо зодолдчихсон, дээр доороо орчихсон нь дээр нь гарчихсан нь доор нь орчихсон хоорондоо цохилцоод 2 биенийгээ заамдаж аваад толгойгоороо мөргөлдөөд байж байсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээс гараад очоод салгах гэсэн чинь салж өгөхгүй баахан цус нөж болчихсон нь наадах чинь миний чихийг хазчихлаа гээд руу дайраад зодолдоод байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дүгээр сарын 08-ны өдрийн 250 тоот “...Ш.гийн биед зүүн чихний дэлбээний мөгөөрсний тасрал, эдийн дутагдал бүхий шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн чихний дэлбээний мөгөөрсний тасрал, эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл зүүн чихний дэлбээний мөгөөрсний тасрал, эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн чихний дэлбээний мөгөөрсний тасрал, эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирол төлбөр төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрт 3,500,000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бага боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА