Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/791

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.******сүрэн, улсын яллагч Д.Рэгзэдмаа, хохирогч ******, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******т холбогдох эрүүгийн .........дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

*************

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ******ын үйлчилгээний төвийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг “******” нэртэй бааранд тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч ******ий нүүрийг маажих, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд нөсөө” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.  

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч ******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,

2. Хохирогч ******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би 4 найзын хамтаар ажил дээрээ байж байгаад ******ын “******” нэртэй бааранд орсон. Бас тухайн цагт хажууханд 4 эмэгтэй, 3 залуу байсан. Манай найз нэг залуутай нь маргалдсан бөгөөд үүнээс болж уг маргаан үүссэн. Согтуу байсан учраас бие биенээ муухай үгээр хэлсэн байх. Миний нүүр рүү алгадаж, маажиж, ус ундааны сав шидсэн. Намайг жирэмсэн хүн өшиглөсөн гэж мэдүүлэгтээ хэлээд байгаа ба би тэгээгүй. Би эмчилгээний зардал болох 1,600,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Тосны 150,000 төгрөгийг дүү нь болох ****** нь авч өгсөн. ****** гэх хүн нь намайг маажсан гэж бодоод надтай хамт эмийн сан орж тос авч өгсөн юм. Дараа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** маажсан байсан...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ********* дугаартай хэргээс:

3. Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

4. Хохирогч ******ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн “нүүр хэсгийг харуулсан” гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

5. Хохирогч ******ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн “******” ХХК-ийн зарлагын баримт /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

6. Эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

7. Хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн арын хавтсанд үдсэн/,

8. Хохирогч ******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний орой найз ******, ******, ******, ****** нарын хамт манай ажлын гадаа машин дотор пиво ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ****** үйлчилгээний төвийн баруун талд байрлах караокед орж мөн пиво ууж байгаад зүүн талд нь байрлах “******” нэртэй бааранд орой 22 цаг болж байхад орсон. Тэгээд бид нар баарнаас 1 шил 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи, ус, ундаа аваад сууцгаасан. Бид нар архи ууж ч амжаагүй байсан байх бүжгийн талбайд гарч бүжиглэж байхад, эхлээд ******ыг хүүхнүүдтэй хамт явж байгаа залуу бүжиглэж байхад нь мөрлөөд муухай, муухай хараад байсан. Тэр үед манай найз ****** бүжгийн талбай тойроод зугтаж байгаад ширээнд очиж суусан. Тэгээд би тухайн залууг “боль, зүгээр байгаач ээ” гэж хэлсэн. Гэтэл хажуугаас 2-3 хүүхэн над руу дайрахаар нь би тухайн хүүхнүүдтэй маргалдаж муудалцсан. Гэтэл ****** намайг бүжгийн талбайгаас татаад ширээнд аваачиж суулгасан. Би ширээн дээр сууж байхад тухайн хүүхнүүд ирж хэрүүл хийх явцад намхан хар хувцастай хүүхэн миний нүүрийг маажсан. Би босож очоод тухайн эмэгтэйг түлхэж хөлөөрөө жийсэн. Гэхдээ өшиглөж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тэгээд ****** намайг татаж ширээнд суулгаад байж байхад нөгөө хар хувцастай хүүхэн миний толгой руу нэг юмаар цохих шиг болсон. Миний толгой манараад нойтон оргиод, цус гарах шиг болсон. Намайг ******, ****** хоёр хориод, хаагаад сууж байсан. Би сандал дээр сууж байсан тул юу болоод байгааг сайн ойлгохгүй байсан. Тэгээд бид нар хувцсаа өмсөөд баарнаас гараад байж байхад нөгөө миний толгойг хагалж, нүүр маажсан хүүхэн намайг “жирэмсэн хүн өшиглөсөн” гэх шалтгаанаар дахин нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд өөрөө цагдаа дуудсан ба удалгүй цагдаа нар ирж бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Миний биед тэр хар хувцастай намхавтар хүүхэн ганцаараа гэмтэл, шарх учруулсан. Зарим нэг хүүхэн нь хэрүүл хийж дайрч байсан боловч намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

9. Хохирогч ******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би тухайн гэмт хэргийн улмаас нүүрэндээ хумсны сорвитой болсон ба түүнийг эмчлүүлж байгаа. “******” гэх гоо сайхны эмнэлгээр тарилга болон лазер эмчилгээ хийлгүүлж байгаа. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр лазер эмчилгээнд орсон ба одоо дахин орох гэж байгаа. Тухайн эмнэлэгт би эмчилгээний төлбөрийг нь бүрэн төлсөн, нийт төлбөр нь 1,600,000 төгрөг болсон, баримт нь байна. Хэрэгт хавсаргуулахаар өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

10. Гэрч С.******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “******” нэртэй бааранд хэн нэгэнтэй маргалдаж муудалцсанаа санахгүй байна. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Гэтэл ****** гэх залуу чи намайг архины шилээр цохисон, нүүр маажсан гээд байсан. Тухайн үед нь тэр залууд “би хиймэл хумстай чамайг ийм болтол нь маажиж чадахгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

11. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “******” нэртэй бааранд байсан. Би найз ******, ******, ******, ****** нарын хамт 2024 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цаг өнгөрч байхад тухайн бааранд орсон. Бааранд орохоосоо өмнө машинд 2 том пиво хувааж уучхаад хажуу талд нь байх караокед орж нэг, нэг шил пиво захиалж уугаад 1 цаг дуулчхаад “******” баар руу орсон. Тэгээд бид нар “******” баарнаас 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи, ус, ундаа захиалаад сууцгаасан. Тухайн бааранд олон хүн байсан ба бид нар бүжгийн талбайд гарч бүжиглээд байж байх үед хэсэг согтуу эмэгтэй хүмүүс бүжиглэж байгаад ******тэй маргалдсан. ****** ******ийг бүжгийн талбайгаас аваад ширээ рүү явсан. Тэгтэл ширээний тэнд гэнэт зодоон болохоор нь би цаанаас бүжгийн талбайгаас ирж хүмүүсээс уучлал гуйгаад ******ийг аваад гарсан. Гадаа гараад тухайн эмэгтэйчүүдтэй хамт явж байсан 2 залуутай юм яриад уучлалт гуйгаад байж байхад нөгөө эмэгтэйчүүд араас гарч ирээд бор цамцтай, хар ногоон куртиктэй хүүхэн ******ий нүүр рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд бид нар цагдаа дууд гэж хэлээд нөгөө ******ийг цохидог эмэгтэй өөрөө цагдаа дуудсан. Би ******ий биед хэн гэмтэл шарх учруулсныг хараагүй, бүжгийн талбайгаас ирэхэд зодоон болж байсан ба ямар ч байсан бараан өнгийн, бусдаасаа арай намхан хүүхэн ****** рүү дайраад байсан. Намайг бүжиглэж байхад зодоон болоод бужигнаад явчихаар нь очсон. Гэтэл ******ий баруун хацар, нүдний дээд доод зовхи, хөмсөг хэсэг маажуулсан цус гарч байсан. Толгойг нь бол анзаараагүй, сүүлд гадаа гарч ирээд харахад толгойн орой хэсэг хуйх нь язарсан шархтай, цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

12. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “******” нэртэй бааранд байсан. Тухайн үед манай найз ******, ******ын найз ****** буюу ******, ******, ******гийн нөхөр гээд нэг залуу байсан. Бид нар “******” бааранд 22 цаг өнгөрч байхад орсон ба баарнаас архи, ус, ундаа гэх мэт зүйлүүд аваад баарны текний хойд талын ширээнд сууцгаасан. Тэгээд юм яриад архиа уугаад бүжгийн талбайд гарч бүжиглээд байж байхад хэдэн залуу хажууд бид нартай бүжиглээд өдөж хоргоогоод байсан. Тэр залуучууд ер нь авиртай залуучууд байсан. Тэнд байгаа хүмүүстэй муудалцах гээд шөргөлцөлдөөд байсан. Тэгээд бүжгийн талбай дээр ******г өдөж хоргоосон. Тэгээд ****** нэг залуутай маргалдсан ба яг тэр үед нь би ширээн дээр сууж байсан. Гэтэл манайхны нэг нь “******г цохичихлоо” гэхээр нь босоод очиход бүжгийн талбай дээр бөөн бужигнаан болсон, бие бие рүүгээ дайраад байгаа юм уу, салгаад байгаа юм уу мэдэгдэхгүй байсан. Тухайн баарны гэрэл бүдэг байсан тул хэн нь хэнтэйгээ зодолдоод байгаа нь харагдахгүй байсан. Тэгээд би “больцгоо” гээд ****** дээр очоод нүүр ам нь гайгүй юу гэж хэлээд ******тэй муудалцсан залуу дээр очоод “чи эмэгтэй хүн цохидог нь яаж байгаа юм бэ, ямар сонин залуу вэ” гэхэд над руу дайраад агсраад байсан. Их агсам залуу байсан бөгөөд бид нар баарнаас гарсан. Гадаа гараад учраа олохгүй маргалдаад бужигналдаж байхад цагдаа нар ирсэн. Баарнаас бид нарыг бараг хөөж гаргасан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

13. Гэрч Ж.******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “******” нэртэй бааранд байсан. Би найз ******, ******, ******, ****** бид 5 тухайн бааранд орохоосоо өмнө ******ий ажил дээр ганц нэг пиво ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ******ын автобусны баруун хойд талд байх “******” баарны хажуу талд нэрийг нь мэдэхгүй байна нэг караокед орж пиво уусан. Тэгээд бид нар бааранд орохоор болж хажууд нь байх “******” бааранд орсон. Бид нарыг бааранд орох үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан бааранд ороод нэг шил архи, ус, ундаа авсан. Тэгээд бид нар бүжгийн талбайд гарч бүжиглэж байсан. Би бүжгийн талбайгаас ширээнд очиж суусан. Гэтэл бүжгийн талбайд ****** хүмүүстэй муудалцсан. Тэгэхээр нь би босож очоод ******ийг татаж авчраад ширээнд суулгасан. Ширээнд суулгаад байж байхад бүжгийн талбайгаас хар хувцастай, намхавтар биетэй хүүхэн хүрч ирж ******ийг цохиж аваад байсан. Тэгээд би ******ийг хориод байсан ба намайг хорьж байх явцад тэр хүүхэн хажуугаас орж ирээд цохиод байсан. Тэгээд удалгүй ****** ирсэн ба харин ******, ****** хоёр тэр үед хаана байсныг мэдээгүй. Ингээд ****** бид хоёр ******ийг баарнаас аваад гарсан. Гадаа гараад байж байхад нөгөө ******ийг цохиж аваад байсан. Намхан хүүхэн дагаж гарч ирээд хэрүүл хийгээд ******ийг бас толгой руу нь цохиод авсан. Тэгээд нөгөө хүүхэн өөрөө цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн. Архи уусан согтуу хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй хандаагүйн улмаас үүссэн. Ер нь архи ууснаас л болж хэрүүл маргаан гарах шалтгаан болсон. Бүжгийн талбай дээр ****** яг юунаас болж эмэгтэй хүмүүстэй маргалдсаныг хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3661 дугаартай “...1. ******ий биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд нөсөө гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

15. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “******” нэртэй бааранд найз ******, ******, ******гийн найз гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тухайн үед цаг 22 өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд бид нар баарнаас архи, ус, ундаа аваад сууцгаасан. Бүжиглэж байх явцад үл таних согтуу залуучууд ******г мөрлөөд, шөргөлцөлдөөд байхаар нь би нэг залууд нь “наад залуугаа цааш нь аваад яв, асуудал үүснэ шүү” гэхэд цаад залуу нь “гичий, янхан” гээд хашхираад байхаар нь за согтуу хүнтэй юу ярих вэ гээд байж байхад найзууд нь нөгөө залууг аваад явсан. Тэгээд бид нар бүжиглэж байгаад ****** бид хоёр “өглөө ажилтай юм чинь явцгаая” гээд суудалдаа очиж суугаад хувцсаа өмсөөд байж байхад ****** хүрч ирээд эгчээ нэг залуу манай жирэмсэн найзыг өшиглөчихлөө, намайг 2 алгадсан гээд хүрч ирэхээр нь очиход тэд нар маргалдаж байгаад ширээндээ очоод суухаар нь би араас нь ширээн дээр нь очоод “чи яахаараа жирэмсэн хүнийг өшиглөдөг юм” гэхэд өөдөөс “гичий, янхан” гээд орилоод байхаар нь баруун гараараа толгой, зулай хэсэг рүү нь алгадсан. Гэтэл нөгөө залуу өөдөөс босож ирээд миний гуя хэсэг рүү өшиглөхөд найз нь салгаад суудалд суулгахаар нь би дахиж очиж ширээн дээрээс усны сав аваад толгой хэсэг рүү нь цохих гэхэд оноогүй юм. Тэгээд бөөндөө гадаа гараад маргалдаж байгаад надтай хэрүүл хийгээд байсан залууг нэг удаа алгадаад, би өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч ******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 68-73, 77 дугаар хуудас/,

18. Шүүгдэгч ******ын 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Мөрдөх байгууллагаас ******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ******ын үйлчилгээний төвийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг “******” нэртэй бааранд тухайн үед үүссэн маргааны улмаас болж хохирогч ******ий нүүрийг маажих, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд нөсөө” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнд:

1. Шүүгдэгч ******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,

2. Хохирогч ******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би 4 найзын хамтаар ажил дээрээ байж байгаад ******ын “******” нэртэй бааранд орсон. Бас тухайн цагт хажууханд 4 эмэгтэй, 3 залуу байсан. Манай найз нэг залуутай нь маргалдсан бөгөөд үүнээс болж уг маргаан үүссэн. Согтуу байсан учраас бие биенээ муухай үгээр хэлсэн байх. Миний нүүр рүү алгадаж, маажиж, ус ундааны сав шидсэн. Намайг жирэмсэн хүн өшиглөсөн гэж мэдүүлэгтээ хэлээд байгаа ба би тэгээгүй. Би эмчилгээний зардал болох 1,600,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Тосны 150,000 төгрөгийг дүү нь болох ****** нь авч өгсөн. ****** гэх хүн нь намайг маажсан гэж бодоод надтай хамт эмийн сан орж тос авч өгсөн юм. Дараа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** маажсан байсан...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 666666666 дугаартай хэргээс:

3. Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

4. Хохирогч ******ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн “нүүр хэсгийг харуулсан” гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

5. Хохирогч ******ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн “******” ХХК-ийн зарлагын баримт /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

6. Эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

7. Хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн арын хавтсанд үдсэн/,

8. Хохирогч ******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний орой найз ******, ******, ******, ****** нарын хамт манай ажлын гадаа машин дотор пиво ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ****** үйлчилгээний төвийн баруун талд байрлах караокед орж мөн пиво ууж байгаад зүүн талд нь байрлах “******” нэртэй бааранд орой 22 цаг болж байхад орсон. Тэгээд бид нар баарнаас 1 шил 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи, ус, ундаа аваад сууцгаасан. Бид нар архи ууж ч амжаагүй байсан байх бүжгийн талбайд гарч бүжиглэж байхад, эхлээд ******ыг хүүхнүүдтэй хамт явж байгаа залуу бүжиглэж байхад нь мөрлөөд муухай, муухай хараад байсан. Тэр үед манай найз ****** бүжгийн талбай тойроод зугтаж байгаад ширээнд очиж суусан. Тэгээд би тухайн залууг “боль, зүгээр байгаач ээ” гэж хэлсэн. Гэтэл хажуугаас 2-3 хүүхэн над руу дайрахаар нь би тухайн хүүхнүүдтэй маргалдаж муудалцсан. Гэтэл ****** намайг бүжгийн талбайгаас татаад ширээнд аваачиж суулгасан. Би ширээн дээр сууж байхад тухайн хүүхнүүд ирж хэрүүл хийх явцад намхан хар хувцастай хүүхэн миний нүүрийг маажсан. Би босож очоод тухайн эмэгтэйг түлхэж хөлөөрөө жийсэн. Гэхдээ өшиглөж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тэгээд ****** намайг татаж ширээнд суулгаад байж байхад нөгөө хар хувцастай хүүхэн миний толгой руу нэг юмаар цохих шиг болсон. Миний толгой манараад нойтон оргиод, цус гарах шиг болсон. Намайг ******, ****** хоёр хориод, хаагаад сууж байсан. Би сандал дээр сууж байсан тул юу болоод байгааг сайн ойлгохгүй байсан. Тэгээд бид нар хувцсаа өмсөөд баарнаас гараад байж байхад нөгөө миний толгойг хагалж, нүүр маажсан хүүхэн намайг “жирэмсэн хүн өшиглөсөн” гэх шалтгаанаар дахин нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд өөрөө цагдаа дуудсан ба удалгүй цагдаа нар ирж бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Миний биед тэр хар хувцастай намхавтар хүүхэн ганцаараа гэмтэл, шарх учруулсан. Зарим нэг хүүхэн нь хэрүүл хийж дайрч байсан боловч намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

9. Хохирогч ******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би тухайн гэмт хэргийн улмаас нүүрэндээ хумсны сорвитой болсон ба түүнийг эмчлүүлж байгаа. “******” гэх гоо сайхны эмнэлгээр тарилга болон лазер эмчилгээ хийлгүүлж байгаа. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр лазер эмчилгээнд орсон ба одоо дахин орох гэж байгаа. Тухайн эмнэлэгт би эмчилгээний төлбөрийг нь бүрэн төлсөн, нийт төлбөр нь 1,600,000 төгрөг болсон, баримт нь байна. Хэрэгт хавсаргуулахаар өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

10. Гэрч С.******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “******” нэртэй бааранд хэн нэгэнтэй маргалдаж муудалцсанаа санахгүй байна. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Гэтэл ****** гэх залуу чи намайг архины шилээр цохисон, нүүр маажсан гээд байсан. Тухайн үед нь тэр залууд “би хиймэл хумстай чамайг ийм болтол нь маажиж чадахгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

11. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “******” нэртэй бааранд байсан. Би найз ******, ******, ******, ****** нарын хамт 2024 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цаг өнгөрч байхад тухайн бааранд орсон. Бааранд орохоосоо өмнө машинд 2 том пиво хувааж уучхаад хажуу талд нь байх караокед орж нэг, нэг шил пиво захиалж уугаад 1 цаг дуулчхаад “******” баар руу орсон. Тэгээд бид нар “******” баарнаас 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи, ус, ундаа захиалаад сууцгаасан. Тухайн бааранд олон хүн байсан ба бид нар бүжгийн талбайд гарч бүжиглээд байж байх үед хэсэг согтуу эмэгтэй хүмүүс бүжиглэж байгаад ******тэй маргалдсан. ****** ******ийг бүжгийн талбайгаас аваад ширээ рүү явсан. Тэгтэл ширээний тэнд гэнэт зодоон болохоор нь би цаанаас бүжгийн талбайгаас ирж хүмүүсээс уучлал гуйгаад ******ийг аваад гарсан. Гадаа гараад тухайн эмэгтэйчүүдтэй хамт явж байсан 2 залуутай юм яриад уучлалт гуйгаад байж байхад нөгөө эмэгтэйчүүд араас гарч ирээд бор цамцтай, хар ногоон куртиктэй хүүхэн ******ий нүүр рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд бид нар цагдаа дууд гэж хэлээд нөгөө ******ийг цохидог эмэгтэй өөрөө цагдаа дуудсан. Би ******ий биед хэн гэмтэл шарх учруулсныг хараагүй, бүжгийн талбайгаас ирэхэд зодоон болж байсан ба ямар ч байсан бараан өнгийн, бусдаасаа арай намхан хүүхэн ****** рүү дайраад байсан. Намайг бүжиглэж байхад зодоон болоод бужигнаад явчихаар нь очсон. Гэтэл ******ий баруун хацар, нүдний дээд доод зовхи, хөмсөг хэсэг маажуулсан цус гарч байсан. Толгойг нь бол анзаараагүй, сүүлд гадаа гарч ирээд харахад толгойн орой хэсэг хуйх нь язарсан шархтай, цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

12. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “******” нэртэй бааранд байсан. Тухайн үед манай найз ******, ******ын найз ****** буюу ******, ******, ******гийн нөхөр гээд нэг залуу байсан. Бид нар “******” бааранд 22 цаг өнгөрч байхад орсон ба баарнаас архи, ус, ундаа гэх мэт зүйлүүд аваад баарны текний хойд талын ширээнд сууцгаасан. Тэгээд юм яриад архиа уугаад бүжгийн талбайд гарч бүжиглээд байж байхад хэдэн залуу хажууд бид нартай бүжиглээд өдөж хоргоогоод байсан. Тэр залуучууд ер нь авиртай залуучууд байсан. Тэнд байгаа хүмүүстэй муудалцах гээд шөргөлцөлдөөд байсан. Тэгээд бүжгийн талбай дээр ******г өдөж хоргоосон. Тэгээд ****** нэг залуутай маргалдсан ба яг тэр үед нь би ширээн дээр сууж байсан. Гэтэл манайхны нэг нь “******г цохичихлоо” гэхээр нь босоод очиход бүжгийн талбай дээр бөөн бужигнаан болсон, бие бие рүүгээ дайраад байгаа юм уу, салгаад байгаа юм уу мэдэгдэхгүй байсан. Тухайн баарны гэрэл бүдэг байсан тул хэн нь хэнтэйгээ зодолдоод байгаа нь харагдахгүй байсан. Тэгээд би “больцгоо” гээд ****** дээр очоод нүүр ам нь гайгүй юу гэж хэлээд ******тэй муудалцсан залуу дээр очоод “чи эмэгтэй хүн цохидог нь яаж байгаа юм бэ, ямар сонин залуу вэ” гэхэд над руу дайраад агсраад байсан. Их агсам залуу байсан бөгөөд бид нар баарнаас гарсан. Гадаа гараад учраа олохгүй маргалдаад бужигналдаж байхад цагдаа нар ирсэн. Баарнаас бид нарыг бараг хөөж гаргасан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

13. Гэрч Ж.******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “******” нэртэй бааранд байсан. Би найз ******, ******, ******, ****** бид 5 тухайн бааранд орохоосоо өмнө ******ий ажил дээр ганц нэг пиво ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ******ын автобусны баруун хойд талд байх “******” баарны хажуу талд нэрийг нь мэдэхгүй байна нэг караокед орж пиво уусан. Тэгээд бид нар бааранд орохоор болж хажууд нь байх “******” бааранд орсон. Бид нарыг бааранд орох үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан бааранд ороод нэг шил архи, ус, ундаа авсан. Тэгээд бид нар бүжгийн талбайд гарч бүжиглэж байсан. Би бүжгийн талбайгаас ширээнд очиж суусан. Гэтэл бүжгийн талбайд ****** хүмүүстэй муудалцсан. Тэгэхээр нь би босож очоод ******ийг татаж авчраад ширээнд суулгасан. Ширээнд суулгаад байж байхад бүжгийн талбайгаас хар хувцастай, намхавтар биетэй хүүхэн хүрч ирж ******ийг цохиж аваад байсан. Тэгээд би ******ийг хориод байсан ба намайг хорьж байх явцад тэр хүүхэн хажуугаас орж ирээд цохиод байсан. Тэгээд удалгүй ****** ирсэн ба харин ******, ****** хоёр тэр үед хаана байсныг мэдээгүй. Ингээд ****** бид хоёр ******ийг баарнаас аваад гарсан. Гадаа гараад байж байхад нөгөө ******ийг цохиж аваад байсан. Намхан хүүхэн дагаж гарч ирээд хэрүүл хийгээд ******ийг бас толгой руу нь цохиод авсан. Тэгээд нөгөө хүүхэн өөрөө цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн. Архи уусан согтуу хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй хандаагүйн улмаас үүссэн. Ер нь архи ууснаас л болж хэрүүл маргаан гарах шалтгаан болсон. Бүжгийн талбай дээр ****** яг юунаас болж эмэгтэй хүмүүстэй маргалдсаныг хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3661 дугаартай “...1. ******ий биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд нөсөө гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

15. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “******” нэртэй бааранд найз ******, ******, ******гийн найз гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тухайн үед цаг 22 өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд бид нар баарнаас архи, ус, ундаа аваад сууцгаасан. Бүжиглэж байх явцад үл таних согтуу залуучууд ******г мөрлөөд, шөргөлцөлдөөд байхаар нь би нэг залууд нь “наад залуугаа цааш нь аваад яв, асуудал үүснэ шүү” гэхэд цаад залуу нь “гичий, янхан” гээд хашхираад байхаар нь за согтуу хүнтэй юу ярих вэ гээд байж байхад найзууд нь нөгөө залууг аваад явсан. Тэгээд бид нар бүжиглэж байгаад ****** бид хоёр “өглөө ажилтай юм чинь явцгаая” гээд суудалдаа очиж суугаад хувцсаа өмсөөд байж байхад ****** хүрч ирээд эгчээ нэг залуу манай жирэмсэн найзыг өшиглөчихлөө, намайг 2 алгадсан гээд хүрч ирэхээр нь очиход тэд нар маргалдаж байгаад ширээндээ очоод суухаар нь би араас нь ширээн дээр нь очоод “чи яахаараа жирэмсэн хүнийг өшиглөдөг юм” гэхэд өөдөөс “гичий, янхан” гээд орилоод байхаар нь баруун гараараа толгой, зулай хэсэг рүү нь алгадсан. Гэтэл нөгөө залуу өөдөөс босож ирээд миний гуя хэсэг рүү өшиглөхөд найз нь салгаад суудалд суулгахаар нь би дахиж очиж ширээн дээрээс усны сав аваад толгой хэсэг рүү нь цохих гэхэд оноогүй юм. Тэгээд бөөндөө гадаа гараад маргалдаж байгаад надтай хэрүүл хийгээд байсан залууг нэг удаа алгадаад, би өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж” оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан.

 

Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч ******ий эрүүл мэндэд учирсан “зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд нөсөө” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******ын гараараа түүний нүүрийг маажих, толгойд цохих зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ******ын хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Хохирогч ******ий биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******ын хууль бус үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ****** нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 1,600,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилдэг боловч шүүгдэгч ******ын зүгээс уг төлбөрийг нөхөн төлөөгүй тул шүүхээс баримтаар тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөр болох 1,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

Мөн хохирогч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул ******ий уг эрхийг хангах үүднээс эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг түүнд нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгт болон Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, хор уршгийн хувийг 4-8 хувь, сэтгэц учирсан гэм хорын зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байхаар тодорхойлжээ.

 

Үүний дагуу хохирогч ******ий сэтгэцэд учирсан хор уршгийг “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоож, мөрдөгчийн зүгээс түүнд танилцуулсан байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгчээр гаргуулах нь зүйтэй.

 

Гэвч хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн болох нь тогтоогддог тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг үндэслэн шүүгдэгч ******ын хариуцах гэм хорын хэмжээ болох 3,300,000 төгрөгийг багасаж 1,650,000 төгрөгийг гаргуулж хохирогч ******д олгож шийдвэрлэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч ******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ялын хэмжээг багасгах дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, мөн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, 3 хүүхдийн хамт амьдардаг нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч ******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим” зэрэгт тус тус нийцүүлэн дээрх хариуцлагыг оногдуулж, улмаар түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдсон болохыг тус тус дурдав.

 

Дөрөв. Бусад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 06 /зургаа/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******аас гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт 1,600,000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *****/-д олгосугай.

 

5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******аас сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 1,650,000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч  ****д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ****** нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг “Си Ди” /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ДАВААДОРЖ