Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2022/0018

 

                                                                                              

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******ын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр дүгнэлттэй, Баянгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******эд холбогдох холбогдох “*******т шийтгэл ногдуулсан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0045160 дугаар шийтгэлийн хуудаст холбогдох хуулийн зүйл, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Баянгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******ын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр дүгнэлттэй танилцлаа. Тус дүгнэлтийг хариуцагч миний бие уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0045160 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан шалгалтын явцад хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0045160 дугаар шийтгэлийн хуудаст холбогдох хуулийн зүйл, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч Баянгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй,  67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Баянгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0045160 дугаар шийтгэлийн хуудаст холбогдох хуулийн зүйл, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын “*******т шийтгэл ногдуулсан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0045160 дугаар шийтгэлийн хуудаст холбогдох хуулийн зүйл, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч Баянгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР