| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0198/э |
| Дугаар | 2024/ШЦТ/199 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001830215 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Шинэ хөгжил цогцолбор сургуульд багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сум 10 дугаар баг ******* 18-1835 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг Их Урсгал рестораны гадна талын авто зогсоол дээр байршуулсан байсан Дорнод аймгийн Цагдаагийн газрын өмчлөлийн , улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслүүдийн салхины шил болон жолооч талын хаалганы цонх, арын хаалганы хоёр цонх зэргийг санаатай хагалж гэмтээн бусдад 740,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг Их Урсгал рестораны гадна талын авто зогсоол дээр байршуулсан байсан Дорнод аймгийн Цагдаагийн газрын өмчлөлийн , улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслүүдийн салхины шил болон жолооч талын хаалганы цонх, арын хаалганы хоёр цонх зэргийг санаатай хагалж гэмтээн бусдад 740,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр найз , , нарын хамт Их Урсгал ресторанд хоол захиалаад сууж байсан юм. Би эхнэртэйгээ жаахан маргалдсан байсан бөгөөд тухайн үед эхнэр гаднаас орж ирээд толгойны араас цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад ширээ цохиод ширээн дээр байсан хоол унд асгарсан. ...Тэндээс , нартай муудалцаж, ноцолдоод би уурандаа гадаа байсан машины цонх хагалсан. Энэ үед цагдаагийн алба хаагчид ирээд намайг гавлаж машинд суулгасан. Машинд суулгахдаа миний хөлийг хавчихаар нь цонх руу нь хөлөөрөө өшиглөөд цонхыг нь хагалчихсан. Би өглөө нь тай 08 цагийн үед уулзаад 3-4 лааз пиво уусан. согтолттой байсан, харин архи дарс уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг, гэрч "...Би өнөөдөр нөхөр утас руу 13 цагийн орчимд залгахад утас нь холбогдохгүй байхаар нь найзууд руу нь залгаж Их урсгал ресторанд байна гэдгийг мэдээд очиход тэнд , , нартай хоол идэх гээд сууж байсан. Манай нөхөр тухайн үед согтуу байсан бөгөөд би ороод чи худлаа ярьж алга боллоо гээд нүүр рүү нь алгадаад авсан. Тэгсэн нь надад уурлаад ширээн дээр байсан хамаг юмыг авч шидлээд агсарсан. ...Ингэж байгаад , нар орж тооцоогоо хийлээ гээд г гадаа үлдээгээд орсон. Гэтэл Их Урсгал рестораны гадна байсан хар өнгийн приус-20 маркийн автомашины цонхнуудыг цохиж хагалсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.гийн “..., нар нь хоорондоо маргалдаж, эхнэрээ цохиж агсраад эхэлсэн. бид 2 г хорьж тайвшруулаад, г гадагш авч гараад нэлээд юм ярьсан. Тэгсэн нь түрүүлж орж ирээд чи ийг дуудлаа гэж хэлээд намайг цохиод авахаар нь би той барьцалдаж ноцолдсон. Энэ үед орж ирээд биднийг салгаад г аваад гарсан. , нар гадагш гарч бас ноцолдсон. Тэгэхээр нь би г барьж аваад газарт унагаагаад дээрээс нь дараад суусан. Дарж суугаад хэсэг гайгүй болохоор нь босоод дотогш орсон. Тухайн үед би виза картаа хаясан байсан тул картаа хайж байх үед нэг хүүхэд орж ирээд нөгөө ах чинь танай машины цонхыг хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд гараад очиход унаж явсан хар өнгийн Приус-20 маркийн автомашины цонхнуудыг хагалсан байсан. Энэ үед цагдаа ирсэн байсан бөгөөд г цагдаагийн алба хаагчид гавлаад машинд суулгахад машины дотор талаас нь жийгээд цонхыг нь хагалж, хаалгыг нь эвдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж. “...би г гадаа үлдээгээд дотогш орсон чинь араас орж ирээд бас л хэрүүл маргаан үүсгээд байхаар нь бид хоёр г авч гараад тайвшруулах гэсэн боловч үгэнд орохгүй байсан. Гадаа хэсэг зууралдаж, түүнийг хорьж байгаад үлдээгээд, би тооцоо хийхээр дотогш ороод байж байхад нэг хүн орж ирээд танай нэг найз чинь машины чинь цонхыг хагалчихлаа гэсэн. ...Тэгээд хэн нь ч юм мэдэхгүй цагдаа дуудсан байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн бөгөөд намайг цагдаа дуудсан байна гэж ойлгосон юм уу мэдэхгүй улам уурлаж над руу дайрч машины цонхыг нэмж хагалсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.гийн "... агсраад ширээн дээрх хоол ундыг асгасан тул би ширээ цэвэрлээд дотор байхад гадаа байсан машины цонхыг хагалсан, цагдаа нар ирсэн гэж байсан..." гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “...89-68 улсын дугаартай приус-20, улсын дугаартай приус-20 маркийн автомашинууд нь цагдаагийн газрын нэр дээр бүртгэлтэй, тус аймгийн цагдаагийн газрын өмчлөлийн автомашинууд юм. ...2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ******* сумын 9 дүгээр баг Их урсгал рестораны гадна талын авто зогсоол дээр тавьсан байсан улсын дугаартай автомашины цонхнуудыг хүн хагалсан байсан. Мөн уг дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн унаж явсан автомашины цонхыг хагалсан. Тухайн автомашинуудын цонхыг гэх хүн бүгдийг шинээр сольж бүрэн бүтэн болгосон тул цагдаагийн байгууллагын зүгээс гомдол санал байхгүй. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг, гэрч "...12 цагт хуваарийн дагуу дэд ахлагч хамт улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 15 цагийн орчимд “Хунт-10”-с Их урсгал ресторанд хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлага ирлээ, яваад очоорой гэсний дагуу очсон. Уг дуудлагын дагуу очиж шалгахад гэх хүн зогсоолд байсан улсын дугаартай приус-20 маркийн автомашины 3 цонх, салхины шилийг хагалсан байдалтай, эхнэр нь түүнийг хориод, авч явах гэсэн байдалтай байхаар нь дээр очоод та машинд сууна уу, бидэнтэй хамт явах хэрэгтэй байна гэхэд хүний яриаг ойлгохооргүй, орилж чарласан, их хэмжээний согтолттой байсан. Тэгсэн нь би танай машинд яахаараа суудаг юм бэ гээд суухгүй, шаардлага эсэргүүцээд байхаар нь гав, тусгай хэрэгсэл ашиглаж машинд суулгасан. Энэ үед гэх хүн машин дотроос хөлөөрөө хаалга руу жийж, улмаар жолооч талын арын хаалга гажсан. Мөн машинтай хөдлөх гэхэд цонх руу хөлөөрөө жийж өшиглөн цонхыг хагалсан. Ингээд түүнийг авч яван эрүүлжүүлэх саатуулах байранд ирж согтуурлыг хэмжих багажаар хэмжих гэхэд үлээхгүй, согтуурал хэмжүүлэхээс татгалзсан бөгөөд түүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, тээврийн хэрэгслүүдийн лавлагаанууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд 740,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч******* нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА