| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0193/э |
| Дугаар | 2024/ШЦТ/196 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001610192 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, “Шагай” салонд үсчин ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг Талын шилтгээн хотхоны 5-39 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өглөө 04 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Буйрын 3-14 тоот хашаанд хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эзэмшлийн Тоёота приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор толь, андройд хөгжим, баруун урд хаалга зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 830,200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өглөө 04 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Буйр 3-14 тоот хашаанд хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эзэмшлийн Тоёота приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор толь, андройд хөгжим, баруун урд хаалга зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 830,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг өнгөрөөгөөд найз караоке орж дуулж, пиво ууж сууж байгаад 22 цаг өнгөрч байхад гарсан. Караокеноос гараад найз гэрт очиж дахин пиво уухаар болоод гэрт нь очиход найз гэдэг эмэгтэй нөхөртэйгөө хамт байж байгаад гэр рүүгээ харьж ..., бид 3 пиво уугаад сууж байхад гэрийнх нь хаалга тогшихоор нь очоод тайлахад миний хамтран амьдрагч 2 цагдаа дагуулчихсан ирсэн. Тэгээд надад хандаж “чи ингээд уугаад явж байдаг юм уу” гэсэн. Тэгэхээр нь би эд хандаж “яасан юм бэ, зүгээр уугаад явж байна ш дээ” гэж хэлээд хувцсаа өмсөөд ийг дагуулж найз хамт гарсан чинь араас хамт гарч ирсэн. Гадаа гараад байж байхад руу “чи яахаараа манай эхнэртэй хамт ууж байдаг юм бэ” гээд дайраад заамдаж аваад газар унагаагаад зодох гээд байсан. Тэгээд бид хоёр болиулаад ийн гэр рүү явсан. Гэрт очоод гэрийн гадаа машин дотор байж байхдаа би ээс “чи яаж намайг мэдэж ирсэн юм бэ, яагаад араас мөрдөж, мөшгөөд байгаа юм бэ” гэсэн чинь “хүнээс сонсоод очсон юм” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би тухайн үед уур хүрээд “чи ингээд миний араас мөрдөж, мөшгөөд, намайг дуртай үедээ зодож болдог юм чинь би чиний эд хөрөнгийг эвдэж болно биз дээ” гэж хэлээд ийн машиных нь хөгжмийн дэлгэцийг нь гараараа 2-3 удаа цохиж, арааных нь речакыг хөлөөрөө өшиглөж хугалсан...” гэх мэдүүлэг, хохирогч Т.ийн “...миний бие эхнэр *******эй хамтран амьдраад 2 жил гаруй хугацаа болж байгаа бөгөөд бид хоёрын дунд гэр бүлийн хувийн асуудал үүсээд хагас жил орчим болж байгаа юм. ...өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зүс таньдаг дүү маань надад "******* эгч караокед байсан, та хамт яваагүй юм уу" гэж хэлсэн. Би тэр дүүгийнхээ хэлсний дагуу Ташгайт төвийн караоке руу 23 цаг 40 минутын үед машинтайгаа очиж гадаа нь хүлээж байхад шөнийн 00 цаг өнгөрч байхад манай эхнэр ******* миний танихгүй 7 хүний хамт гарч ирээд машинд суугаад замынх нь хойд талд байх баруун тийшээ харсан орцтой байр руу ...бөөнөөрөө орцгоосон. ...Тэр хэд хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан тул би шөнийн 05 цагийн үед цагдаа дуудаж тухайн байр руу хамт орсон. Ингээд би эхнэр *******ийг авч машиндаа суулгаад гэртээ очсон. Энэ үед манай эхнэртэй хамт ажилладаг гэх эмэгтэй бид хоёрыг дагаж манай гэрт ирсэн. Гэтэл манай эхнэр ******* надад хандан "чи намайг уулгаж, идүүлэхгүй байна, би өмнөх нөхөртэйгөө нийлэх гэхэд чи надаас салж өгөхгүй байна" гэх зэргээр над руу дайрч давшлан улмаар миний машины дэлгэцтэй хөгжим рүү 4-5 удаа цохиж хагалсан. ...Би эхнэр *******ийг болиулах гэж оролдсон боловч "би машиныг чинь эвдэлнэ, дараа нь төлөөд өгчихнө” гэх зэргээр орилоод байсан. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. ...******* миний машины мэдрэгчтэй смарт хөгжмийг гараараа цохиж дэлгэцийг нь хагалсан, мөн хөгжмийн дээд талд байх хянах дэлгэцийг гараараа цохиж, арааг нь хөлөөрөө өшиглөж далийлгасан бөгөөд одоо араандаа орохгүй байдалтай байна. Мөн шил арчигч ажиллуулдаг бариулыг хөлөөрөө өшиглөөд хугалаад салоны голд байх толь, голын дэлгэцний хүрээ, гоёлын зориулалтаар хэрэглэдэг эрчлээтэй гоёлыг тасалсан, бас паар үлээдэг хэсгийг өшиглөж хагалсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.ын "...2023 оны 11 дүгээр сард гэдэг хүнтэй өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Харрьер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр сольж авсан ба одоо уг тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байхаа больсон...” гэх мэдүүлэг, гэрч Б. "...*******ийн хамтран амьдрагч 2 цагдаа дагуулаад, утсаараа бичлэг хийгээд орж ирсэн. гэрт орж ирээд "та нар хүний эхнэр авч явж архи уулаа, та хэд одоо нэг нэгнийгээ уруу татсан юм уу хаашаа юм" гээд байсан. ...Тэгээд машинд суусан чинь ******* эд хандаж “би одоо чамтай хамт баймааргүй байна, хүүхдүүд дээрээ очмоор байна, чи намайг энд байгааг яаж мэдэж ирсэн юм бэ, битгий ингээд намайг араас дагаад мөрдөж мөшгөөд бай, намайг тайван байлга" гэж хэлсэн. Тэгсэн нь "би чамайг ээжээс чинь хэлж авсан, та нар эхнэрийг минь уруу татаж архи уулгалаа, би ээж рүү чинь залгаж хэлнэ" гээд ээж рүү залгачихсан. ...******* "чи миний ээж рүү залгадаг хэн бэ" гээд уурлаад ийн машины хөгжмийн дэлгэц, араа болон бусад зүйлийг хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиод байсан..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 566 тоот “...Т.ийн сэтгэцэд 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй байна. Т.ийн сэтгэцэд гэмт хэргийн шалтгаант өөрчлөлтийн шинж илрээгүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, автомашины техникийн үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.ийн эд хөрөнгөд 830,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА