| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/03626/И |
| Дугаар | 183/ШШ2021/01139 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/01139
2021 оны 05 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/01139 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Боржигон овогтой, Пүрэвийн Чинбатын нэхэмжлэлтэй,
/..... дүүрэг, .......... хороо, Хабитат ...... дугаар гудамж, ...... тоотод оршин суух, регистрийн дугаар ................./
Хариуцагч: .......овогтой, З.Б-д холбогдох,
/..... дүүргийн, .......... хороо, ........... гудамж, ..........тоотод оршин суух, регистрийн дугаар ............./
Гэм хорын хохиролд 8.347.096 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Б нь намайг ......оны ........дугаар сарын .....-ний өдөр санаатайгаар түлхэж, хойшоо дагзаараа саван унагаж, зулайн ясны шугаман хугарал гэмтэл учруулсан. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, мөн хөдөлмөрийн чадвар, ой тогтоолд нөлөөлнө гэж дүгнэлт гарсан. Миний бие нь тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эмчилгээний зардал, эм тарианы зардлыг нөхөн төлөхийг З.Б ээс удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. З.Б т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд тэрээр миний эрүүл мэндэд учирсан хохирол болон ирээдүйд гарах зардалд 6.000.000 төгрөгийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөхгүй байна. Иймд надад учирсан хохирол 6.000.000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авч, хөлс төлсөн 1.100.000 төгрөг, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хойш гарсан эм, тарианд зарцуулсан зардал 1.247.096 төгрөг, нийт 8.347.096 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас эм, тарианд зарцуулсан зардал болох 1.247.096 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь П.Ч-д бодитоор 6.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдохгүй байна. Өмгөөлөгчийн хөлс 1.100.000 төгрөг төлсөн тухай баримтын хувьд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд хөлс төлөх журамд заасан хэсэг нь засвартай байна гэв.
Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
П.Чын нэхэмжлэлтэй, З.Б т холбогдох, гэм хорын хохиролд 8.347.096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Чын “...эрүүгийн хэргийн шүүх хуралдааны явцад хариуцагч З.Б нь ирээдүйд гарах эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг төлнө гэж тохирсон, мөн би уг гэмтлийн улмаас 1.247.096 төгрөгийн эм, тариа хийлгэсэн, уг эрүүгийн хэргийн улмаас өмгөөлөгчийн хөлсөнд 1.100.000 төгрөг төлсөн тул гэм хорын хохиролд нийт 8.347.096 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн өмгөөлөгч “...эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хойш гарсан эм, тарианы зардал 1.247.096 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин З.Б т 6.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний хөлс төлөх тухай заалт нь засвартай байгаа тул 1.100.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.
Хариуцагч З.Б нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч П.Чын эрүүл мэндэд “...зулайн ясны баруун ар хэсгээс суман заадас дайрч зүүн чамархай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун зүүн талд духны хэсгийн тархины эдийн зөөлрөл /энцефаломаляци/ гэмтэл учруулсан” болох нь ..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, мөн зүйлийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу зохигчийн хооронд .....оны ...... дугаар сарын ........-ний өдөр байгуулагдсан хэлцэлд “...З.Б нь хохирогч П.Чад учирсан хохиролд 6.000.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулна...” гэсэн, З.Б т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр “...З.Б нь П.Чын эрүүл мэндэд хойшид гарах эрүүл мэндийн хохиролд 6.000.000 төгрөг төлнө, үүнд өмнөх эмчилгээний зардал ороогүй...” гэсэн, П.Ч болон өмгөөлөгч М.Идэрхангай нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 018/68 дугаар “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” болон өмгөөлөгчийн хөлсөнд 1.100.000 төгрөг төлсөн талаарх 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үндэслэн хариуцагч З.Б ээс гэм хорын хохиролд “З.Б ийн эрүүл мэндийн ирээдүйд гарах зардалд 6.000.000 төгрөг, тухайн хэргийн улмаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн зардалд 1.100.000 төгрөг”, нийт 7.100.000 төгрөгийг хариуцагч З.Б ээс гаргуулан нэхэмжлэгч П.Чад олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин нэхэмжлэгчийн “...эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хойш гарсан эм, тарианд зарцуулагдсан зардал 1.247.096 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хэлцэл болох ирээдүйд гарах эмчилгээний зардал 6.000.000 төгрөгийн үнийн дүнд багтаж байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч З.Б ээс гэм хорын хохиролд 7.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Чад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.247.096 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД
ШҮҮГЧИД Ц.ОЮУНБИЛЭГ
О.ЧУЛУУНЧИМЭГ