Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн

Улсын яллагч: Н.Цогням,

Шүүгдэгч: Ю.Марав, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч: Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314002630024 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн,Доной овогт Юмжирмаагийн Марав, ВК94010817 регистрийн дугаартай,

2.Монгол Улсын иргэн, Хавтгай овогт Батдэлгэрийн Бат-Эрдэнэ, ВК72072418 регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

    Шүүгдэгч Ю.Марав нь зэрлэг сонгино буюу /Аllium altaicum/-ийг түүж, худалдан борлуулж, ашиг олох зорилгоор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөл авалгүйгээр Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутагт орших Улсын тусгай хамгаалалттай “Цохиот” гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Алтайн сонгино /Аllium altaicum/-ийг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр 63.75 килограммыг түүж, Монгол Улсын Экологи эдийн засагт 8,077,125 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүй түүсэн нийт 63.75 килограмм Алтайн сонгиныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ хадгалсан,

Мөн Галуут сумын 5 дугаар багийн нутагт орших Улсын тусгай хамгаалалттай “Цохиот” гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд түүсэн 63.75 килограмм Алтайн сонгиныг, өөрийн хадам аав болох Б.Бат-Эрдэнийн хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүй түүсэн 44.75 килограмм бүхий Алтайн сонгиныг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн мотоциклоор Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багт байрлах гэрээсээ Галуут сумын төв рүү, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 52-59 АРА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу тус тус тээвэрлэсэн,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь зэрлэг сонгино буюу /Аllium altaicum/-түүж, худалдан борлуулж, ашиг олох зорилгоор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөл авалгүйгээр Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутагт орших Улсын тусгай хамгаалалттай “Цохиот” гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 21- ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Алтайн сонгино /Аllium altaicum /-ийг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр 44.75 килограммыг түүж, Монгол Улсын Экологи эдийн засагт 5,669,825 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүй түүсэн нийт 44.75 килограмм Алтайн сонгиныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Тус мэдүүлэг дээр өөрийн мэдэх зүйлийг бүгдийг ярьсан байгаа. Би лав зөвшөөрөл аваагүй. Харин Маравыг зөвшөөрөл авсан, аваагүйг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 151/,

Шүүгдэгч Ю.Маравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... малын ашиг шимээрээ амьдардаг. Эхнэр болох Б.Отгон маань жоохон бие муутай, хааяа унаж татаад байдаг. Эхнэр маань ажил төрөл хийх боломжгүй хүн байдаг.  Би хаа нэг хүмүүст тусалж мөнгө олдог.  Тухайн үед Зоригоо ахын хашаа эзэнгүй Зоригоо ахын гэрийнхэн байхгүй байсан. Тэр үед би хөдөөнөөс ороод хашаанд нь шуудайтай сонгино тавьсан... Би сонгино түүхтэй зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 162/,

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Ховор ургамал болох байгалийн зэрлэг сонгино түүсэн нь байгаль орчинд мэдээж сөрөг нөлөө үзүүлж тухайн зэрлэг сонгино нөхөн сэргээгдэх боломж тааруу байдаг болохоор байгаль орчинд хохиролтой байгаа. Хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллага шинжээчийн дүгнэлтээр гаргасан 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэн хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар баг “Цохиот“ гэх газар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байгаа юм. Тухайн Цохиот гэх газарт зэрлэг сонгино нээх элбэг биш ховор ч биш дундаж хэмжээтэй ургадаг. Ю.Марав, Бат-Эрдэнэ нар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг тэр багийн малчид байгаа юм. Ю.Марав Б.Бат-Эрдэнэ нарын байгалийн зэрлэг сонгино түүж бэлтгэсэн гэх тус газрууд нь бүхэлдээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог. Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг байгаа юм. Тусгай хамгаалалтад Галуут сумын 4,5,1-р багийн үргэлжилсэн 185304,2 га газар нутгийг хамардаг. Тус сумын 5 дугаар багийн газар нутаг бүхэлдээ тусгай хамгаалалтад авагдсан байдаг. Тус газар нутагт байгалийн зэрлэг сонгино түүх хориотой. Бид нар хяналт шалгалтаар явахдаа байнга ан агнах ургамал, ховор ургамал түүх ямар нэгэн үйл ажиллагаа явуулах хориотой гэж анхааруулга мэдээлэл хүргүүлж ажилладаг. Шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаль орчны эдийн засгийн хохирлын үнэлгээг нэхэмжилж байна..гэх мэдүүлэг/хх-ийн 51-52, 57-59/,

Гэрч Ч.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар баг “Цохиот“ гэх газар нь манай багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байгаа юм. Ю.Марав,  Б.Бат-Эрдэнэ нар манай багт оршин суудаг. Ю.Марав, Б.Бат-эрдэнэ нар аймагт ажил хийж зуссан зун суманд байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Манайх Галуут сумын 5 дугаар багийн Цохиот гэх газар байдаг. Би тухайн газарт эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Би тухайн өдөр гэрээсээ сумын төв рүү өөрийн эзэмшлийн 52-59 АРА улсын дугаартай УАЗ-469 машинаараа ганцаараа орж ирсэн. Тэгээд аймаг руу явах гэсэн чинь сумын төвөөс Ю.Марав, Мөнхбаяр суусан. Тэгээд ачаатай юу гэсэн чинь ачаатай  үхрийн мах гэсэн. Тэгээд ачаагаа та нар тавиад суучих гээд суулгаад аймаг руу хөдөлсөн. Тэгээд замд Баянхонгор аймгийн  Баян-Овоо сумаас Мэндсайхан гэх хүн зам дээр гар өргөөд зогсож байхаар нь авч аймгийн хойд шороон замаар 10000-тын голоор орж ирж байгаад цагдаа зогсоож шалгаад зэрлэг сонгино ачсаныг  нь мэдсэн...Би хэнийх гэдгийг нь мэдэхгүй нэг айлын гадаа зогсоод Ю.Марав өөрөө ачаагаа ачсан. Би тухайн ачааг нь шалгаагүй. Өөрийнх нь хэлснээр үхрийн мах л гэж бодсон..Би суманд дэлгүүр ороод Марав гэх хүнтэй таарч аймаг явна гэсэн чинь явъя гээд суусан. Ю.Марав нь над дээр ирээд намайг хаа явж байгаа юм гэхээр нь би Баянхонгор аймаг руу явж байна гэтэл би аймаг явах гээд унаа хайж байгаа юм. Ачаа гэвэл шуудайтай мах байгаа тавиад сууя гэхээр нь би зөвшөөрөөд ачаа чинь хаана байгаа юм. Баянхонгор аймгийн Галуут сумын төв дээр Батзориг гэх айлын хашаанд байгаа гэхээр нь хашааных нь гадаа яваад очсон. Тэгээд би хашаа руу хартал байшин гэрэлгүй, эзэнгүй юм шиг байсан. Харин Ю.Марав нь хашаа руу ороод шуудайтай зүйлс миний машины ард талд ачсан... Би тухайн үед Ю.Маравыг сонгино ачсан талаар мэдээгүй, цагдаа нарт баригдсаны дараа нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67, 93/,

Гэрч Д.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манайх Галуут сумын 5 дугаар багийн Ташуу гэх газар байдаг. Би тухайн газарт эхнэр 1 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Суманд манай өвөөгийнх байдаг сумын Галуут худалдааны төв гэх дэлгүүрийн гадаа 52-59 АРА улсын дугаартай УАЗ-469 машин зогсож байсан. Тэгээд аймаг явах уу гэхэд явна гэхээр нь суугаад аймаг явсан. Намайг суухад жолооч, хажууд нь нэг хүн байсан бид 3 сумын төвөөс аймаг явсан замдаа Баян-Овоо сумаас 1 хүн аваад аймаг явах замд цагдаа зогсоож машин журамлаж би хадам ээжийндээ очсон...гэх мэдүүлэг /хх- ийн 71-72/,

Гэрч Б.Гомбодоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар баг “Цохиот “ гэх газрыг мэднэ. Миний хариуцсан газар нутаг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Тухайн Цохиот гэх газарт зэрлэг сонгино нээх элбэг биш ховор ч биш дундаж хэмжээтэй ургадаг. Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нар нь миний хариуцсан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг тэр багийн малчид байгаа юм. Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарын байгалийн зэрлэг сонгино түүж бэлтгэсэн гэх тус газрууд нь бүхэлдээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог. Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг байгаа юм. Тусгай хамгаалалтад Баянхонгор аймгийн Галуут сумын 4,5,1-р багийн үргэлжилсэн 190.000 га газар нутгийг хамардаг. Тус газар нутагт байгалийн зэрлэг сонгино түүх хориотой. Бид нар хяналт шалгалтаар явахдаа байнга ан агнах ургамал, ховор ургамал түүх ямар нэгэн үйл ажиллагаа явуулах хориотой гэж анхааруулга мэдээлэл хүргүүлж ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

Гэрч Б.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Баянхонгор аймагт Алтай сонгино ургадаг тус сонгино нь уулархаг нутгаар ургадаг ба Галуут, Эрдэнэцогт, Жаргалант, Баянбулаг гэх сумдуудаар их ургадаг. Тус Алтай сонгино ховор ургамлын төрөлдөө ордог. Байгаль орчны яамнаас нөөцийн хэмжээг харж байгаад тодорхой хэмжээ заасны үндсэн дээр ахуйн хэрэглээнд хэрэглэх болон судалгаа шинжилгээний хүрээнд түүж бэлтгэх зөвшөөрлийг аймаг, сум орон засаг дарга нар олгодог. Зөвшөөрөл олгохдоо Алтай сонгинын экологи эдийн засгийн үнэлгээг хэдэн төгрөг байна, тэр хэмжээний мөнгийг тушаасны үндсэн дээр зөвшөөрөл олгоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 89/,

Гэрч М.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай хашаа байшин тухайн цаг хугацаанд эзэнгүй байсан. Ю.Маравыг сонгино оруулж тавьж байсан талаар мэдэхгүй байна. Ю.Марав нь манай сумын төвийн хашаа байшинг мэднэ. Хааяа манайхаар орж гардаг байсан. Би Ю.Маравыг Алтай сонгино түүж хэрэглэдэг байсан талаар мэдэхгүй байна. Миний мэдэхээр Алтай сонгино буюу зэрлэг сонгино ургадаг...гэх мэдүүлэг/хх-ийн 91-92/,

Шинжээч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 

..Баянхонгор аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэст Экологийн шинжээчээр ажилладаг. Би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01 дугаартай дүгнэлт гаргахдаа Алтай сонгино Аllium altaicum гэж бичсэн, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад Алтайн сонгино-Аllium altaicum гэсэн нэршилтэй байсан. 1995 оноос хойш дахин судлагдан, Монгол орны ургамлын судалгаа хийгдэж “Монгол орны ашигт ургамлын тархац-нөөцийн атлас-2014”, Монгол орны ховор ургамлын зурагт лавлах-2009 оны ном судалгаануудад олон улсын латин нэршил нь өөрчлөгдөж Алтай сонгино Аllium altaicum болсон. Миний бие шинжээчийн дүгнэлт гаргахад ашигласан судалгаа номуудын хуулбарлан гаргаж өгнө. Миний ярьсан зүйл үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн

1 .Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар баг "Цохиот" гэх газар нь УИХ-ын 43 дугаар тогтоолоор 1996 онд тусгай хамгаалалтад авсан.

2.Алтайн сонгино- Аllium altaicum нь уулын хад чулуутай хажуу, асга, нураг, энгэр, хормой уулын голын хайргатай эргээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол Алтай, Говь-Алтай, Их нууруудын гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Баянхонгор аймгийн Хангайн суманд болон говийн сумдын зарим хэсэг уулын хад чулуутай хажуу, асга, нураг, энгэр, хормой газруудаар зонхилон ургадаг. Алтайн сонгино- Аllium altaicum нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон.

З.Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Алтайн сонгино- Аllium altaicum-ын булцуу байх боломжтой.

4,Шинжилгээнд ирүүлсэн Алтайн сонгино- Аllium altaicum-ийн сонгинолог булцууг зүсэж үзэхэд цагаан өнгөтэй, өвөрмөц үнэртэй, шүүслэг байх ба хатаах шүүгээнд 6 цагийн турш 105°С-д хатааж үзэхэд 38%-ийн чийгийн алдагдалтай байсан тул нойтон байна.

5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон Алтайн сонгино- Аllium altaicum-ийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 126,700 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу Ю.Маравын хураагдсан Алтайн сонгино- Аllium altaicum-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 63.75кг 126,700- 8.077.125 төгрөг,

Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу Б.Бат-Эрдэнийн хураагдсан Алтайн сонгино- Аllium altaicum-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 44,75 кг 126,700-5.669.825 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи- эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно.

Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход Ю.Марав 63,75 кг 8.077.125*5=40.385.625 төгрөг, Б.Бат-Эрдэнэ 44.75 кг 5.669.825*5=28.349.125 төгрөг болно...гэх дүгнэлт, гэрэл зэргийн үзүүлэлт  /хх-ийн 106-112/,

Баянхонгор аймгийн Энх Нахиа ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн

...Мустанг маркийн мотоцикл 120,000 төгрөг... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121/,

Баянхонгор аймгийн Энх Нахиа ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн

...52-59 АРА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл, хуучин муу, 2007 онд үйлдвэрлэгдсэн. 2008 оны 12 дугаар сарын 31-ны өдөр импортлогдсон, элэгдлийн хугацаа дууссан. 1 ширхэг... үнэлгээ 1,500,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх  дүгнэлт/хх-ийн 125/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02/, эл зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09, 14-22/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 41-42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 94-104/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаа татах прокурорын тогтоол /хх-ийн 144-149, 154-159/, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, Ю.Марав нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165-166/, дипозит дансны хуулга /хх-ийн 168-172/, шүүгдэгч нарын үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 178, 186/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 179, 187/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 188/, мал тооллогын хуудас /хх-ийн 190-205/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана... гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

 Шүүгдэгч Ю.Марав нь зэрлэг сонгино буюу /Аllium altaicum/-ийг түүж, худалдан борлуулж, ашиг олох зорилгоор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөл авалгүйгээр Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутагт орших Улсын тусгай хамгаалалттай “Цохиот” гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Алтайн сонгино /Аllium altaicum/-ийг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр 63.75 килограммыг түүж, Монгол Улсын Экологи эдийн засагт 8,077,125 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүй түүсэн нийт 63.75 килограмм Алтайн сонгиныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ хадгалсан,

Мөн Галуут сумын 5 дугаар багийн нутагт орших Улсын тусгай хамгаалалттай “Цохиот” гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд түүсэн 63.75 килограмм Алтайн сонгиныг, өөрийн хадам аав болох Б.Бат-Эрдэнийн хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүй түүсэн 44.75 килограмм бүхий Алтайн сонгиныг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн мотоциклоор Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багт байрлах гэрээсээ Галуут сумын төв рүү, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 52-59 АРА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу тус тус тээвэрлэсэн,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь зэрлэг сонгино буюу /Аllium altaicum/-түүж, худалдан борлуулж, ашиг олох зорилгоор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөл авалгүйгээр Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутагт орших Улсын тусгай хамгаалалттай “Цохиот” гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Алтайн сонгино /Аllium altaicum /-ийг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр 44.75 килограммыг түүж, Монгол Улсын Экологи эдийн засагт 5,669,825 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүй түүсэн нийт 44.75 килограмм Алтайн сонгиныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаярын...Хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллага шинжээчийн дүгнэлтээр гаргасан 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэн хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг байгаа юм. Тусгай хамгаалалтад Галуут сумын 4,5,1-р багийн үргэлжилсэн 185304,2 га газар нутгийг хамардаг...гэх мэдүүлэг/хх-ийн 51-52, 57-59/,

Гэрч Ч.Түмэнжаргалын... Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нар манай багт оршин суудаг иргэд байна....гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн...  аймаг руу явахад Ю.Марав үхрийн мах гээд ачаагаа тавиад суусан,...Аймгийн хойд шороон замаар 10000-тын голоор орж ирж байгаад цагдаа зогсоож шалгаад зэрлэг сонгино ачсаныг нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67, 93/,

Гэрч Д.Мөнхбаярын....Галуут сумын Галуут худалдааны төв гэх дэлгүүрийн гадаа 52-59АРА улсын дугаартай УАЗ-469 машин зогсож байсан, аймаг явна гэхээр нь суусан, намайг суухад жолооч, хажууд нь нэг хүн байсан бид 3 сумын төвөөс аймаг явсан,...аймаг руу орох замд цагдаа зогсоож машин журамласан...гэх мэдүүлэг /хх- ийн 71-72/,

Гэрч Б.Гомбодоржийн...Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарын байгалийн зэрлэг сонгино түүж бэлтгэсэн гэх тус газрууд нь бүхэлдээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог. Тус газар нутагт байгалийн зэрлэг сонгино түүх хориотой...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/

Гэрч Б.Хандсүрэнгийн.... Тус алтай сонгино ховор ургамлын төрөлдөө ордог. Байгаль орчны яамнаас нөөцийн хэмжээг харж байгаад тодорхой хэмжээ заасны үндсэн дээр ахуйн хэрэглээнд хэрэглэх болон судалгаа шинжилгээний хүрээнд түүж бэлтгэх зөвшөөрлийг аймаг, сум орон засаг дарга нар олгодог. Зөвшөөрөл олгохдоо алтай сонгинын экологи эдийн засгийн үнэлгээг хэдэн төгрөг байна, тэр хэмжээний мөнгийг тушаасны үндсэн дээр зөвшөөрөл олгоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 89/,

Шинжээч Г.Бямбасүрэнгийн... Би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01 дугаартай дүгнэлт гаргахдаа Алтай сонгино Аllium altaicum гэж бичсэн, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад Алтайн сонгино-Аllium altaicum гэсэн нэршилтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Алтайн сонгино- Аllium altaicum-ын булцуу байх боломжтой...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон Алтайн сонгино- Аllium altaicum-ийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 126,700 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу Ю.Маравын хураагдсан Алтайн сонгино- Аllium altaicum-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 63.75кг 126,700- 8.077.125 төгрөг, Б.Бат-Эрдэнийн хураагдсан Алтайн сонгино- Аllium altaicum-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 44,75 кг 126,700-5.669.825 төгрөг болж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи- эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно ба Ю.Марав 63,75кг=40.385.625төгрөг, Б.Бат-Эрдэнэ 44.75кг=28.349.125 төгрөг болно...гэх дүгнэлт /хх-ийн 106-112/,

Баянхонгор аймгийн Энх Нахиа ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн....Мустанг маркийн мотоцикл 120,000 төгрөг... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121/,

Баянхонгор аймгийн Энх Нахиа ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн ...52-59 АРА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл, хуучин муу, 2007 онд үйлдвэрлэгдсэн. 2008 оны 12 дугаар сарын 31-ны өдөр импортлогдсон, элэгдлийн хугацаа дууссан. 1 ширхэг... үнэлгээ 1,500,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх  дүгнэлт/хх-ийн 125/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нараас шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 2-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: “ховор” гэж, 4 дэх хэсэгт “ховор” ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарын Байгалийн ургамлын тухай хуулийн 11,12 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр  ховор ургамал болох Алтайн сонгино-Аllium altaicum түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор ховор ургамал Алтайн сонгино-Аllium altaicum түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

 Шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох Алтайн сонгино-Аllium altaicum түүж бэлтгэсэн, ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан  нөхцөл болсон гэж дүгнэлээ.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ю.Маравыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Мөн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ю.Марав нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд  63.75 килограмм Алтайн сонгино--Аllium altaicum,  шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 44.75 килограммыг Алтайн сонгино-Аllium altaicum тус тус түүсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т з зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлэх үндэслэлтэй байна.

Иймд Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид буюу ургамлын аймагт Ю.Марав 63,75кг=40.385.625 төгрөг, Б.Бат-Эрдэнэ 44.75кг=28.349.125 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ю.Марав 63,75кг=40.385.625төгрөг, Б.Бат-Эрдэнэ 44.75кг=28.349.125 төгрөгийг гаргуулан  Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч  Ц.Мөнхтуул, Г.Дуламсүрэн нараас хохирол төлбөр төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн завсарлага авч хувьд ногдох байгаль экологид учирсан Ю.Марав 63,75кг=40.385.625төгрөг, Б.Бат-Эрдэнэ 44.75кг=28.349.125 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ю.Марав 5000000 төгрөг, Б.Бат-Эрдэнэ 1000000 төгрөгийн хохирлыг тус тус 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны дансаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ВК72072418, ВК94010817 / Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлж барагдуулсан холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3,4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ю.Мараваас 35385625 төгрөг, шүүгдэгч  Б.Бат-Эрдэнээс 28349125 төгрөгийг гаргуулж,  Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож,

Шүүгдэгч нарын хөрөнгө олох боломжийг харгалзан хохирлоо 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай шийдвэрлэв.

Шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нар нь шүүх хуралдаанд дээрх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Шүүгдэгч Ю.Маравын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ болох 120000 төгрөгийг шүүгдэгч Ю.Мараваас гаргуулж, улсын орлого болгож,

Харин Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 52-59 АРА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч В.Марав нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  эд зүйлээ тээвэрлэх буюу машин механизмыг ашигласан гэж үзэх боломжгүй тул Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 52-59 АРА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Мөнх-Эрдэнэд буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай байна.... гэх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Г.Дуламсүрэн ... шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нар нь Баянхонгор аймгийн уурын зууханд галчаар ажилладаг, сарын 800000 төгрөгийн цалинтай, хувьдаа бод малын хөрөнгөтэй, байгаль орчинд учирсан хохирлоос шүүх хуралдаанд завсарлага авч тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, шүүх хуралдаанд дээрх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу хэргийн зүйлчлэлд маргахгүй байгаа тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүгдэгч  Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Учир нь шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нар нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал / Баянхонгор аймгийн уурын зууханд галчаар ажилладаг, сарын 800000 төгрөгийн цалинтай, хувьдаа бод малын хөрөнгөтэй/, гэм хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Марав, Б.Бат-Эрдэнэ нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус  авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нарт тус бүр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 5 шуудай буюу 108.5 килограмм Алтайн сонгино нь хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах тул устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                    ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Хавтгай овогт Батдэлгэрийн Б.Бат-Эрдэнийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг бэлтгэсэн, хадгалсан,

Шүүгдэгч Доной овогт Юмжирмаагийн Маравыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нарт тус бүр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  тус тус хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нарт тус бүр оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3,4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ю.Мараваас 35385625 төгрөг, шүүгдэгч  Б.Бат-Эрдэнээс 28349125 төгрөгийг гаргуулж,  Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож, шүүгдэгч нарын хөрөнгө олох боломжийг харгалзан хохирлоо 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 120,000 төгрөгийг шүүгдэгч Ю.Мараваас гаргуулж улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 5 шуудай буюу 108.5 килограмм Алтайн сонгиныг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 52-59 АРА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Мөнх-Эрдэнэд буцаан олгосугай.

11 Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Ю.Марав  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА