| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/072 |
| Огноо | 2024-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч:*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******ид,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314000700036 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар *******,
2.Монгол Улсын иргэн, ********* ургийн овогт *******гийн *******, Регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонгорын хүдэр” ХХК-ийн байранд иргэн Ж.*******тай үл ялих зүйлээс буюу оочер дарааллын улмаас маргалдаж, түүний нүүр рүү 2 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун доод 4, 5 дугаар, зүүн 4-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонгорын хүдэр” ХХК-ийн байранд*******ид цохиулсандаа өширхөн түүний нүүрэн тус газар мөргөж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонгорын хүдэр” ХХК-ийн байранд иргэн*******ыг аавыгаа цохисон гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэг рүү олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр , гэх 2 найзтайгаа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулдаг Хонгорын Хүдэр ХХК буюу чулууны тээрэм дээр чулуу оруулсан. Тэгээд чулуугаа оруулж дуусаад ширээн дээр нь дарааллаад байж байтал нэг хүн ирээд би одоо орно, муу хаяггүй бацаан гээд байсан. Тэгээд би тэр хүнтэй маргалдсан. Тэр хүнийг нэг давцан дээр зогсож байхаар нь би орно гээд баруун гараараа тухайн хүний зүүн шанаа руу 2 удаа нудраад зогсож байсан юман дээрээс нь татсан чинь уначих шиг болсон. Тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд миний малгайтай цамцны малгайгаар намайг дарж байгаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад гадагшаа гарсан. Тэгээд би зодуулсандаа шаралхаад намайг зодсон залуу савачик дээр байхаар нь очиж муудалцаж байхдаа намайг зодсон залууг барьж аваад нэг удаа мөргөсөн. Дараа нь хашааны хаалганы хойд талд байж байтал намайг зодсон залуу буюу******* явж байхаар нь бариад авсан чинь намайг юмаар цохичихоод зугтсан миний баруун хөмсөг задарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг тээрэм дээр чулуугаа оруулаад би савачик буюу чулуу бутлагч дээр байж байтал нэг хүн ирээд аав чинь ширээн дотор хүнтэй маргалдаад байна гэж хэлсэн. Би ортол******* гэх хүн манай аав *******г доороо хийчихсэн 2-3 удаа цохисон хамгаалагч орж ирээд салгасан. Тэгээд би буцаж савачик дээр чулуугаа оруулаад зогсож байтал******* тухайн савачикны өрөө рүү орж ирээд намайг дуудсан би очтол миний хамар луу мөргөсөн хамарнаас цус гарсан. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь цусаа тогтоох гээд байрлаж байсан гэр лүүгээ явж байтал тээрмийн шалганы хаалганы тэнд намайг******* бариад авсан. Тэгээд намайг зүгээр байлгахгүй хоёулаа зодолдъё гээд хэрүүл өдөөд байхаар нь би баруун гараараа*******ын баруун хөмсөг рүү 1 удаа цохьсон чинь хөмсгөөс цус гарсан байсан. Тэгээд намайг ******* чулуу бариад хөөсөн. Тэгээд би зугтсан,.. би маргааш орой нь аймагт орж ирээд Нэгдсэн эмнэлгийн 103 дээр ирээд хамрын чихээс хийлгэж хамраа янзлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 149- 151/
Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...нэг хүн ирээд намайг зүүн талаас шанаа руу гараараа цохиод толгой дээгүүр юм бүтээж байгаад хэд хэдэн удаа намайг цохисон,...Тэгээд тээрэмний гадаа намайг цохидог залуутай таараад гараад уулзъя гэж хэлсэн чинь баруун талаас нэг юмаар миний хөмсөг рүү цохисон. Тэр залуу гартаа торцов атгасан байсан гэж надад хэлсэн. Би эмнэлэг ороод оёдол тавиулсан.Намайг цохисон залууг танихгүй, тэр урдуур орох гээд байсан хүнийг хүмүүс гэж дуудаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 33-34/,
Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...нэг танихгүй залуу орж ирээд дарааллаасаа болоод маргалдсан намайг барьж аваад миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд намайг тавцан дээрээс намайг татаж унагаасан. Тухайн үед миний баруун доод талын доод 2 араа ******* гэгчид цохиулсны улмаас хөдөлсөн. Түүнээс өмнө миний шүд эрүүл байсан. Тэгээд тэр орой миний хөдөлсөн байсан баруун талын доод 1 унасан. Тэгээд маргааш өдөр нь баруун талын доод 1 шүд унасан. Шүд унаснаас өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг
...2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт Хонгорын Хүдэр ХХК-д чулуун тээрэм дээр буталчихсан чулуугаа ширээн дээр гүйлгэж байтал танихгүй нэг залуу ирээд аавтай маргалдаад байсан. Тэгээд би гарчихаад эргээд ороод иртэл тэр танихгүй залуу манай аавыг зодож байсан. Би аавыгаа өмөөрч очоод тэр залууг нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиод, унагаад 2-3 удаа өшиглөсөн чинь тэнд байсан хүмүүс салгасан. Чулуу бутлах төхөөрөмжийн хажууд хураасан шуудайтай чулуун дээрээ сууж байтал нөгөө залуу ирээд миний хамар луу мөргөчихсөн. Тэгтэл хамгаалагч нар нь орж ирээд салгасан. Тэгээд миний хамарнаас цус гарчихсан байхаар нь би цусаа арилгах гээд гэр лүүгээ явж байтал шалганы хажууд зам дээр таараад хэрүүл өдөөд байхаар нь би зүгээр бай гэхэд зүгээр байхгүй болохоор нь би зүүн гараараа нөгөө залуугийн баруун хөмсөг рүү нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь нөгөө залуугийн хөмсөг хавиас нь цус гарчихсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Х.******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 99.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Миний санаж байгаагаар үдээс хойш гадагш гарахад пүү буюу жингийн
хажууд хүмүүс бөөгнөрсөн байсан. аас асуухад “ болон ******* нар хоорондоо зодоон хийгээд гаргалаа” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Ширээний өрөөнд хүмүүс зодолдоод бужигнаад байхаар нь харуул ад туслахаар ширээний өрөөний үүдэнд очиход дотор талд бор цамцтай залуу байсан. Нэрийг нь гэж байсан. Түүнийг доош тонгойлгосон гээд савхитай тэр нь наад талд нь дараад авсан, цаад талд нь хүүхэд нь дараад авсан ноцолдоод байсан. Сүүлд сонсоход оочерны улмаас маргалдсан байсан. Намайг ширээний өрөөний хаалгаар харахад хүмүүс, хүүхэд нь ******* болон ******* гурвыг салгаад байж байхад ******* нь баруун хөлөөрөө *******ыг хөлөөрөө өшиглөөд байсан. Аав нь *******ыг цамцных нь юүдэнгээр бүтээгээд дарсан байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..Би тэр өдөр өдрийн ээлжийн харуулаар ажиллаж байхад 14-16 цагийн хооронд намайг харуулын хяналтын камерын өрөөнд байж байхад ширээний өрөөнд хүмүүс маргалдаад байхаар нь би өөрөө очиж салгасан. Тэгээд намайг очиход , хоёр барилцаад авчихсан байж байсан чинь ******* нь хажуу талаас нь ыг цохиж байсан. Тэгээд би ороод тэр ойр хавийн хүмүүстэй нийлж байгаад салгаад тэр өрөөнөөс бүгдийг нь гаргасан. Тэгээд салгасны дараа ыг авч “Хонгорын Хүдэр” ХХК-ийн хашаанаас гадагшаа гаргах гэхэд гарахгүй зөрөөд ороод байсан. Тэгээд хэсэг байж байгаад үйлдвэр дотор 1 дүгээр саваачик буюу чулуу бутлах төхөөрөмжийн тэнд очиж *******тай хэрүүл үүсгэж барьж аваад цохиод тэнд чулуу бутлах төхөөрөмж дээр ажиллаж байсан залуус хамт маргалдаад зодоон болох гээд байхаар нь ыг салгаад байж байтал засварчин Мөрдорж чулуу бутлах төхөөрөмжийг нь унтраагаад би *******ыг түрүүлээд аваад гарсан. Тэгээд авч гаргачхаад үйлдвэр лүү орсон тэр дотор байсан залуус хоорондоо маргалдаад байсан ******* гараад явсан. Тэгээд харуулын байр буюу шалган нэвтрүүлэх байрны ард маргалдаж зодолдсон юм шиг байсан би хажууд нь байгаагүй болохоор мэдээгүй. Тэгээд намайг харж байхад ******* том хаалгаар гүйгээд гарч байгаа харагдсан араас нь гарч байсан. Тэр хоёр үйлдвэрийн зүүн талд хөөцөлдөөд байхад нь хаалгаар гараад араас нь харахад гуай цаанаас машинтай ирээд той уулзаад хамтдаа хойд гэр буюу буудал руу хамт явж байсан тэгээд хоорондоо учраа олсон бололтой гарч ирээд нүүрээ угааж байгаа харагдсан. Тухайн үед ыг яг юугаар цохисон талаар хараагүй хүмүүсийн яриаг сонсоход хөмсгийг нь сэт цохисон байсан. Намайг анх ширээний өрөөнд очиход ******* гуайтай барилцсан байхад ******* гараараа толгой руу 1 удаа цохиж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чулуу бутлах төхөөрөмжийг хажууд ******* түрүүлж *******ийг заамдаж барьж аваад цохисон, буцаагаад ******* цохисон яг яаж хэдэн удаа цохисныг нь би хараагүй.******* бол тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан жоохон муудсан байсан, харин *******, ******* хоёрыг хэрэглэсэн байсан талаар сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор ширээний оочероос болоод маргалдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-65/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...******* гэр буюу буудал руу орж ирээд нэг залуутай ширээний өрөө рүү ороод оочерноос болоод маргалдаад намайг хоёр удаа цохиж авлаа, шүд өвдөөд шүд сонин болчихлоо гэж хэлсэн. Би тээрэм рүү ороод*******д очиж хэлэхэд гэр лүү явсан би тэндээ үлдсэн. Тэгээд үлдээд удаагүй байхад хүн орилоод “хүүхдийг чинь тийш нь хөөгөөд явчихлаа” гээд араас нь гүйгээд ирсэн чинь*******ийг******* гэдэг залуу аймаг явдаг зам чиглэлтэй хөөгөөд явж байхад нь би очоод*******ыг барьж авахад орилоод байсан. Тэгээд баруун гараараа цохисон чинь би хойшоо унасан босож ирээд байж байсан чинь манай нөхөр ирээд *******ийг аваад явсан. Тэгээд тухайн үед тэр залуутай хамт явж байсан нэг залуу нь ирсэн байсан. Тэгээд би гэр лүүгээ гүйгээд ороод ирсэн чинь араас орж ирээд ******* руу орж ирээд дайраад байсан. 2023 оны 02 дугаар сарын 08-ны шөнө нэг шүд нь унасан маргааш өглөө нь аймагт байж байгаад нэг шүд нь унасан. Харин*******ийг болохоор нэг удаа хамар руу нь мөргөөд боосон гэж******* надад өөрөө хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хонгорын хүдэр” ХХК дээр гийн хамт очсон. Тэнд чулуу тээрэм рүу оруулах гээд оочер болоогүй байхаар нь хүлээгээд байж байгаад аймгаас ирсэн. гийн хамт орсон, би гадаа үлдээд хүлээж байгаад араас нь орсон. Араас ороход шалган нэвтрүүлэх байрны үүдэн дээр зогсож байсан. бор куртиктэй намхан 27 юм уу, 28 орчим насны дэлдэн чихтэй залуутай зууралдаад байж байсан. Тэгээд би гүйж очоод салгасан. Намайг очоод салгахад ын баруун нүдний хөмсөгний дээгүүр сэт цохисон байсан. Миний мэдэж байгаагаар ******* архи уусан байсан, хэр ихийг уусан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 78-79/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн
1.Х.*******ын биед тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 87-88/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн
1.Ж.*******гийн биед баруун доод 4, 5 дугаар, зүүн 4-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 96-97/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн
1.А.*******ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 99-100/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-83/, Баянхонгор нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 89-94/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-13/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 114-119, 121-125/,шүүгдэгчийн*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 157, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 158/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 159, 168/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160, 165/, шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 162/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 164/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 93, 95/, депозит дансны хуулгууд /хх-ийн 179-182/,Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 168-169/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 170-172/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 173-175/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонгорын хүдэр” ХХК-ийн байранд иргэн Ж.*******тай үл ялих зүйлээс буюу оочер дарааллын улмаас маргалдаж, түүний нүүр рүү 2 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун доод 4, 5 дугаар, зүүн 4-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонгорын хүдэр” ХХК-ийн байранд*******ид цохиулсандаа өширхөн түүний нүүрэн тус газар мөргөж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонгорын хүдэр” ХХК-ийн байранд иргэн*******ыг аавыгаа цохисон гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэг рүү олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч Х.*******ын ...би тэр хүнтэй маргалдсан. Тэр хүнийг нэг давцан дээр зогсож байхаар нь би орно гээд баруун гараараа тухайн хүний зүүн шанаа руу 2 удаа нудраад зогсож байсан юман дээрээс нь татсан чинь уначих шиг болсон. Тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон, миний малгайтай цамцны малгайгаар намайг дарж байгаад хэд хэдэн удаа өшиглөсөн,...намайг зодсон залуу буюу*******ийг бариад авсан чинь намайг юмаар цохичихоод зугтсан миний баруун хөмсөг задарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140/
Шүүгдэгч *******ийн ....Х.******* гэх хүн манай аав *******г доороо хийчихсэн 2-3 удаа цохисон,..Х.******* намайг дуудсан би очтол миний хамар луу мөргөсөн хамарнаас цус гарсан,... тээрмийн шалганы хаалганы тэнд намайг******* бариад авахаар нь баруун гараараа баруун хөмсөг рүү 1 удаа цохьсон чинь хөмсгөөс цус гарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 149- 151/,
Хохирогч*******ын ...нэг хүн ирээд намайг зүүн талаас шанаа руу гараараа цохиод толгой дээгүүр юм бүтээж байгаад хэд хэдэн удаа намайг цохисон,...тээрэмний гадаа намайг цохидог залуутай таарахад баруун талаас нэг юмаар миний хөмсөг рүү цохисон, би эмнэлэг ороод оёдол тавиулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 33-34/,
Хохирогч Ж.*******гийн...нэг танихгүй залуу орж ирээд дарааллаасаа болоод маргалдсан намайг барьж аваад миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд намайг тавцан дээрээс намайг татаж унагаасан, ....миний баруун доод талын доод 2 араа ******* гэгчид цохиулсны улмаас хөдөлсөн,... тэр орой миний хөдөлсөн байсан баруун талын доод 1 унасан, маргааш өдөр нь баруун талын доод 1 шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Хохирогч*******ийн... Чулуу бутлах төхөөрөмжийн хажууд хураасан шуудайтай чулуун дээрээ сууж байтал нөгөө залуу ирээд миний хамар луу мөргөчихсөн,... аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дээр ирээд хамрын чихээс хийлгэж хамраа янзлуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/
Иргэний нэхэмжлэгч ын...Х.******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 99.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
Гэрч гийн...харуул нь болон ******* нар хоорондоо зодоон хийгээд гаргалаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
Гэрч ын...******* нь баруун хөлөөрөө *******ыг хөлөөрөө өшиглөөд байсан. Аав нь *******ыг цамцных нь юүдэнгээр бүтээгээд дарсан байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Гэрч М.ын ...ыг хүмүүсийн яриаг сонсоход хөмсгийг нь сэт цохисон гэж байсан, намайг анх ширээний өрөөнд очиход ******* гуайтай барилцсан байхад ******* гараараа толгой руу 1 удаа цохиж байсан, ... дараа чулуу бутлах төхөөрөмжийг хажууд ******* түрүүлж *******ийг заамдаж барьж аваад цохисон, буцаагаад ******* цохисон....” гэх мэдүүлэг/хх-ийн 63-65/
Гэрч гийн...******* гэр буюу буудал руу орж ирээд нэг залуутай ширээний өрөө рүү ороод оочерноос болоод маргалдаад намайг хоёр удаа цохиж авлаа, шүд өвдөөд шүд сонин болчихлоо гэж хэлсэн,...шөнө нэг шүд нь унасан маргааш өглөө нь аймагт байж байгаад нэг шүд нь унасан,...А.*******ийг нэг удаа хамар руу нь мөргөөд боосон гэж******* надад өөрөө хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/
Гэрч ийн...намайг очоод салгахад ын баруун нүдний хөмсөгний дээгүүр сэт цохисон байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 78-79/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн...Х.*******ын биед тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 87-88/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн...Ж.*******гийн биед баруун доод 4, 5 дугаар, зүүн 4-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 96-97/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн....А.*******ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 99-100/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Х.******* нь хохирогч*******, Ж.******* нарын эрүүл мэндэд халдаж зодсон, шүүгдэгч******* нь хохирогч*******ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч*******ын үйлдэл нь “2 буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч*******ын үйлдлийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонгорын хүдэр” ХХК-ийн байранд хохирогч*******, Ж.******* нарын биед халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******ид,
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч******* нь хохирогч Ж.*******гийн биед баруун доод 4, 5 дугаар, зүүн 4-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь / хх-ийн 96-97/,
Хохирогч*******ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруудсан болох нь /хх-ийн 99-10/,
Шүүгдэгч******* нь хохирогч*******ын биед тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн /хх-ийн 87-88/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *******,******* нар нь бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч******* нь хохирогч Ж.*******гийн биед хөнгөн хохиол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч А.*******,******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч*******,******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, түүнчлэн хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар шүүгдэгч*******оос хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.*******,******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна.... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч*******,******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн Эрчим хүч ХХК-д краны жолооч ажилтай талаар Баянхонгор аймгийн Эрчим хүч цахилгаан түгээх ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн № 49 тодорхойлолт, тогтмол орлоготой буюу сард 2000000 төгрөгийн цалинтай/, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой байдал, шүүгдэгч******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу ХАМОДХ хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-д ажилладаг талаар 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 03-01 дугаар тодорхойлолт, сарын 1500000 төгрөгийн цалинтай/, шүүхээс 4 удаа ял шийтгүүлж торгох шийтгэл оногдуулсан байсан, нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, өөртөө дүгнэлт хийдэггүй байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.*******ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.*******ид шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч*******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,
Хохирогч******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 99000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч*******аас 99000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Хохирогч Ж.******* нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Шүүгдэгч*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.*******,******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.*******ийг /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.*******ид шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч*******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
7. Хохирогч Ж.******* нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Шүүгдэгч*******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА