Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

 Улсын яллагч: Ж.Энхбат

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Цогжавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000600014 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: ******* /1 хх-117/,

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн *******ы 5 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн *******д 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******ы үхрийг мэдээгүй байж байгаад шуурганд уруудад ирсэн. Манай нутаглаж байгаа газраар 20 хоног байсан. Тэгээд ******* ахад өгсөн байсан. аас ирсэн үхэр гэж мэдээгүй гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2021 онд манайх ******* сумын 3-р багийн нутаг Ханан гэх газар өвөлжөөн дээрээ өвөлжиж байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны үеэр манай өвөлжөөний доод хоолой буюу Бэлхийн хоолой гэх газар эзэнгүй бололтой 20 орчим тооны монголын үхэр орж ирсэн бэлчиж байсан, тухайн үхэр Бэлхийн хоолойд 20 гаран хоносон юм. 2020 онд *******гоос 3.000.000 төгрөгийг зээлсэн байсан ба ******* ах утсаар залгаад мөнгөө авъя гэхээр нь үхэр авах уу гэхэд авъя гэж хэлэхээр нь сумын Өлий овоо гэх газар хүрээд ирээ гэж хэлсэн. Тэр өдрийн орой нар жаргахын үед Өлийн овоон дээр ******* өөрийн цагаан өнгийн Бонго маркийн машинтай, мөн нэг залуутай цуг ирэхээр нь би мотоциклтой очиж дагуулаад ******* сумын 3-р багийн нутаг гийн хороон дээр очсон. ******* ахтай цуг явсан залуутай хамт үхрийг хорооны урд хэсгээс тууж авчраад хороон дотор хашаад үхрээс 2 бөөр алаг, 3 улаан зүсмийн үхрүүдийг бариад ******* ахын машинд ачиж өгсөн. Би ******* ахтай цуг явсан залууг танихгүй. Би тухайн үхрүүд шуурганд уруудаж орж ирсэн эзэнгүй үхрүүд байсан,  20 гаран хоног усалж эргүүлсэн. Тухайн үед буцаагаад эргүүлээд туусан боловч яваагүй юм. Эдгээр үхрүүд нь Энхтайваны гэх хүний үхэр байсан. сумаас уруудаад манай байгаа газарт шуурганд туугдаж ирсэн юм шиг байна лээ. *******той сумын Өлийн овоо гэх газар уулзаад, дагуулж хороо ороод үхрийг барьж өгсөн, үхрийг өгөхдөө миний үхэр гэж хэлээд өгсөн юм. Би үхрүүдийг бугуйлаар барьсан, тухайн бугуйл нь тасарсаар байгаад алга болсон, одоо байхгүй. Тухайн үед шуурга бол болсон, хэд хоног шуурсныг мэдэхгүй байна. *******д үхрийн мөнгө  6.000.000 төгрөг,  бензины үнэ 2.000.000 төгрөг  нийт 8000000 төгрөг өгсөн. Би үхрийг өвөлжөөн дээр ******* ахтай цуг явсан залуугийн хамт өөрийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой тууж ирсэн. Тухайн мотоцикл эвдрээд тараад дууссан...гэх мэдүүлэг/1 хх-ийн 135-137, 139-140/,

 Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үхрээ бүртгэсэн. Хэд хоногийн өмнө цас орсон байсан. Түүнд найдчихаад тухайн газар үхрүүдээ орхисон. Түүнээс хойш хагас нь байхгүй байсан. Цавийн хоолой нь урд зүг рүү байдаг. Цавийн хоолой гэдэг газрын аашны доод гэх газраас үхрээ олж ирсэн гэв

 Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед ******* сумын “” гэх газар үхрүүдээ бөөгнүүлчхээд явсан. манай хүүхэд ийнх 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тэмээгээ унуулъя гээд аваад явахаар нь би замаараа үхрүүдээ бүртгэчхээд яваарай гэж хэлсэн. Манай хүүхдийг бүртгэхэд үхрүүд бүрэн байсан гэж хэлсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үхрүүдээ эргэхэд 16 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд хайж байгаад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын 3 дугаар баг “” гэх үхэр байсан газраас 2 километрийн орчим газраас 11 тооны үхрүүдийг олсон. Одоогоор 5 үхэр олдохгүй байна. Би үхрүүдээ хайгаад явж байгаад , гэх хүнтэй дугаараар холбогдоход хороо руу оруулаад ачсан юм шиг байна, нэг ногт байхаар нь авчихсан гэж хэлсэн...2021оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш үхрүүд алга болчихсон, хаашаа явчихсан мэдэгдэхгүй байсан. Тэгээд эрэл сурал болж хайж явж байгаад 11 үхрийг нь ******* сумын 3 дугаар багийн нутгаас олоход 5 тооны үхэр байхгүй байсан. Би тухайн үед үхрээ хараагүй 5 хоносон, хаашаа явсныг нь бол мэдээгүй. Надад хэлэхдээ эзэнгүй манай ойролцоо 10- аад хоног явсан, мөн шуурганд уруудахаар нь би эргүүлж байгаад эзэн нь гарч ирэхгүй байхаар нь 5 үхрийг авсан гээд таван үхрийн үнэ гээд 6000000 төгрөг бензин шатахууны хөлс 2000000 төгрөг нэмж өгсөн. ******* гэх хүнд мөнгөний өгөлтэй байж байгаад тэрэндээ өгсөн гэж хэлсэн өөр юм яриагүй. Надад гомдол санал байхгүй, бүх хохирлоо барагдуулсан.“...үхэр бэлчиж байсан гэх ******* сумын 3-р багийн нутаг “” гэх газраас үхэр ачсан гэх Дуутын өвөлжөө нь 1-1.5 км зайтай, н зүүн хойд талд байгаа юм. ******* сумын 3-р багийн нутаг “” гэх газар манай өвөлжөө буюу сумын 2-р багийн нутаг “Үзүүр нугад” гэх газар нь машин замаар явахад яг 20 км байдаг юм. ******* сумын 3-р багийн нутаг гэх газарт манайх байнга үхрээ өвөлжүүлдэг газар буюу үхэр бэлчээрлэдэг газар байгаа юм. ******* сумын 3-р баг сумын 2-р баг залгаа нутгууд байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23-24, 33-34/

Гэрч В.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2021 оны 12 дугаар сарын 20- ний үеэр адуу хайж явж байгаад дуутын хороон дээр яваад зүүн урд зүгээс ирсэн давхар дугуйтай машин хорооны үүдэн дээр ирээд зогссон мөр байсан. Би тухайн үед үхэр ачсан байх гэж бодоод хороон дотор ороход үхрийн мөр байсан. Би тухайн үед Б. гэх залуутай явж байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28/,

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Тухайн үед адуу хайж явсан. ******* сумын 3 дугаар багийн дуутын өвөлжөөнд үхэр хашсан мөр байсан. Давхар дугуйтай портерын мөр болов уу гэмээр мөр байсан. Тэгээд бууцны хөлд нь байсан хар ременээр хийсэн ногт байсан. Би ******* ахаас утсаар адуугаа сурсан. Тэгтэл надаас үхэр сурахаар нь би Дуутын өвөлжөөн дээр үхэр хашсан байж болзошгүй машины мөр, нэг ногт байна гэж хэлсэн,  2 жил гаран болсон болохоор ногт үсрээд алга болсон. Тухайн үед харахад шинэвтэр мөр байсан...гэх мэдүүлэг/1 хх-ийн 178-180/,

Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... ******* буюу хүргэнийхээ хүүхдийг тэмээ унуулахаар гэрт нь очиж авсан. Тэгэхэд С.Энтхайван замаараа үхэр бүртгээрэй гэсэн. Тэгээд замдаа явж байхад буюу ******* сумын 3 дугаар багийн нутаг Дуутын бууцны хойд талын шар сайрын дээд жалагт үхрүүд байсныг мотоциклоор очиж үзэхэд *******ы хүү манай үхрүүд бүрэн байна гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа үхрээ алдсан талаар дуулдсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 186/,

Насанд хүрээгүй гэрч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ... нагац ах Ж.тэй хамт тэмээг нь унахаар явах замдаа үхрээ очиж үзэхэд үхэр ******* сумын 3 дугаар багийн нутаг Дуутын бууцны хойд хэсэгт байсан. Үхрийнхээ дундуур нь мотоциклтой явж тоолж үзэхэд үхэр бүрэн байсан тул бид 2 явсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн188-189 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* ах манайд ирээд хашааны үүдэн дээр зогсоод дуудахаар нь гараад иртэл хоёулаа доошоо явчхаад ирье, хүнээс үхэр авна гэж хэлэхээр би дагаад явсан.  сум руу салдгаар салаад урд зүгийг чиглэж явж байгаад айлуудын хажуугаар яваад  цаашаа гүүрэн дээгүүр гарч яваад нэг овоон дээр зогсоод  хүн ирж тосох юм байгаа  гэж хэлсэн. Удалгүй мотоциклтой хүн ирээд дагуулаад явсан. Тэр хүн дагуулж яваад нэг чулуун хороон дээр очсон, тэгэхэд хороон дээр үхэр байгаагүй, ******* ах чи энэ хүний араар суугаад яв, үхэр нь ойрхон байгаа гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сууж яваад үхрийг нь хамт туулцаад хороо руу хашаад ******* ах бугуйлдаж бариад бид хоёр эргүүлэлцээд машин дээр ачилцсан. Тэр үхрүүд дотроос 4-5 үхэр ачсан. Ямар зүсмийн үхрүүд байсныг нь санахгүй байна.  Тэгээд ачиж ирсэн үхрээ ******* ах гэрийнхээ гадаа буулгасан. ******* ахын тээврийн хэрэгслийн дугуйн мөрийг нь мэдэхгүй,  давхар дугуйтай бонго жи-3 байсан...гэх мэдүүлэг/1 хх-ийн 29-30/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2021 оны хавар ******* надаас ноолуурын үеэр 3000000 төгрөг зээлсэн. Тэгээд банкны мөнгө нэхэгдээд тэрийгээ авах гээд *******гийн скайтелын дугаар луу нь залгаад мөнгөө авъя гэтэл мөнгөнийхөө оронд надаас үхэр аваач миний өөрийн үхэр, бэлэн гэхээр нь гэх залууг дагуулаад явсан. Тэгээд *******тэй сумын 2 дугаар багийн “Өлийн овоо” гэх газар уулзахаар тохироод явсан. Тэгээд “Өлий овоо” гэх газар уулзаад *******г дагаж яваад нэг эзэнгүй хороон дээр очиход үхэр байгаагүй, хамт явсан залууг хамт яваад үхэр туугаад ирье гээд дагуулж яваад 30-аад минутын дараа 30 гаран үхэр туугаад ирсэн, тэр дундаас нэг цагаан цоохор, 2 улаан, нэг бөөр алаг, халзан үхэр нийт 5 тооны үхэр барьж өгөөд ачуулсан. Би *******гээс өрнийхөө оронд авсан. Би өөрийн адуугаа *******д сарын 2000000 төгрөгөөр 2022 оны 10 сараас эхэлж хариулуулж байгаа. Б.******* над руу 12 дугаар сарын 15-ны үеэр залгаад мөнгөний хэрэг болоод байна, та 3 сарын хөлсөө хийгээдхээч гэхээр нь би дансаа өгчих гэтэл ******* гэдэг хүний данс өгөхөөр нь эхлээд 4000000 төгрөг, дараа нь 2000000 төгрөг хийсэн. Хулгайн үхэр гэж өнгөрдөг зун мэдсэн. *******  нь ******* гэх хүнд хохирлын мөнгө хийлгүүлсэн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг/1 хх-ийн 39-40/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...хүмүүс идшээ авч байсан үеэр утсаар залгаад идэш гаргалцаад өгөөч гэхээр нь ийн хашаанд очиход улаан алаг Монголын эр үхэр уясан байсан. ийн хувьд *******гоос мориныхоо оронд үхрийг авсан талаар ярьж байсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн194-195/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 34 дугаартай шинжээчийн

 “...Монгол бүдүүн эр үхэр нэг бүрийн үнэ 1.500.000 төгрөг, нийт 2 ширхэг үхэр 3.000.000 төгрөг, Монголын хязаалан насны үхэр нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг нийт 3 ширхэг үхэр 3.000.000 төгрөг, нийт үнэ, 6.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 64/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай “...Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 100.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 224/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1  хх-ийн 13/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 15-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 52-57/, депозит дансны хуулгууд / 1 хх-ийн 74-81, 241-248/,гар утасны дуудлага гарсан, хүлээн авсан мэдээлэл/хх-ийн 82-90/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 117/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1  хх-ийн 126-139/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /167-172/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 209-210/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 233/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 234/, мал тооллогын лавлагаа /2 хх-ийн 56-69/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн  эзэмшилд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Дээр дурдсан шинжүүд хангагдсан тул шүүгдэгч ******* нь бусдын алдуул мал буюу хохирогч *******ы өмчлөл, эзэмшлийн 5 тооны үхрийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч завшсан гэмт хэрэг үйлдсэн нь

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт....*******ы үхэр гэж мэдээгүй шуурганд уруудад орж ирсэн, ...манай нутаглаж байгаа газраар 20 хоног байсан,  сумаас  ирсэн үхэр гэж мэдээгүй ... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******гийн....манай өвөлжөөний доод хоолой буюу Бэлхийн хоолой гэх газар эзэнгүй бололтой 20 орчим тооны  үхэр орж ирсэн бэлчиж байсан, тухайн үхэр Бэлхийн хоолойд 20 гаран хоносон...******* өөрийн цагаан өнгийн Бонго маркийн машинтай, мөн нэг залуутай цуг ирэхээр нь би мотоциклтой очиж дагуулаад ******* сумын 3-р багийн нутаг н хороон дээр очсон,...******* ахтай цуг явсан залуутай хамт үхрийг хорооны урд хэсгээс тууж авчраад хороон дотор хашаад үхрээс 2 бөөр алаг, 3 улаан зүсмийн үхрүүдийг бариад машинд ачиж өгсөн. Би ******* ахтай цуг явсан залууг танихгүй, ... үхрүүд шуурганд уруудаж орж ирсэн эзэнгүй үхрүүд байсан,  20 гаран хоног усалж эргүүлсэн...гэх мэдүүлэг/1 хх-ийн 135-137, 139-140/,

Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт...хэд хоногийн өмнө цас орсон байсан, түүнд найдчихаад тухайн газар үхрүүдээ орхисон,... гэх мэдүүлэг   

 Хохирогч *******ы...2021оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш үхрүүд алга болчихсон, хаашаа явчихсан мэдэгдэхгүй байсан, ...11 үхрийг нь ******* сумын 3 дугаар багийн нутгаас олоход 5 тооны үхэр байхгүй байсан, би тухайн үед үхрээ хараагүй 5 хоносон, хаашаа явсныг нь бол мэдээгүй,...үхэр бэлчиж байсан гэх ******* сумын 3-р багийн нутаг “” гэх газраас үхэр ачсан гэх Дуутын өвөлжөө нь 1-1.5 км зайтай, ******* сумын 3-р баг сумын 2-р баг залгаа нутгууд байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23-24, 33-34/

  Гэрч В.гийн ....дуутын хороон дээр яваад зүүн урд зүгээс ирсэн давхар дугуйтай машин хорооны үүдэн дээр ирээд зогссон мөр,  хороон дотор ороход үхрийн мөр байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28/,

Гэрч Б.ийн ....******* сумын 3 дугаар багийн дуутын өвөлжөөнд үхэр хашсан давхар дугуйтай портерын мөр  байсан,...бууцны хөлд нь байсан хар ременээр хийсэн ногт байсан,  2 жил гаран болсон болохоор ногт үсрээд алга болсон. Тухайн үед харахад шинэвтэр мөр байсан...гэх мэдүүлэг/1 хх-ийн 178-180/,

 Гэрч Ж.ийн ....******* сумын 3 дугаар багийн нутаг Дуутын бууцны хойд талын шар сайрын дээд жалагт үхрүүд байсныг мотоциклоор очиж үзэхэд *******ы хүү манай үхрүүд бүрэн байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 186/,

 Насанд хүрээгүй гэрч Э.ийн...үхрийнхээ дундуур нь мотоциклтой явж тоолж үзэхэд үхэр бүрэн байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн188-189 /,

Гэрч ийн ...******* ах  хүнээс үхэр авна гэж хэлэхээр би дагаад явсан,...******* ах чи энэ хүний араар суугаад яв, үхэр нь ойрхон байгаа гэхээр нь би сууж яваад үхрийг нь хамт  туулцаад хороо руу хашаад Болдоо ах бугуйлдаж бариад бид хоёр эргүүлэлцээд машин дээр ачилцсан. Тэр үхрүүд дотроос 4-5 үхэр ачсан,...******* ахын тээврийн хэрэгслийн дугуйн мөрийг нь мэдэхгүй,  давхар дугуйтай бонго жи-3 байсан...гэх мэдүүлэг/1 хх-ийн 29-30/,

Гэрч *******гийн ..2021 оны хавар ******* надаас ноолуурын үеэр 3000000 төгрөг зээлсэн.  ******* мөнгөнийхөө оронд надаас үхэр аваач миний өөрийн үхэр, бэлэн гэхээр нь гэх залууг дагуулаад явсан, *******г дагаж яваад нэг эзэнгүй хороон дээр очиход үхэр байгаагүй, хамт явсан залууг хамт яваад үхэр туугаад ирье гээд дагуулж яваад 30-аад минутын дараа 30 гаран үхэр туугаад ирсэн, тэр дундаас нэг цагаан цоохор, 2 улаан, нэг бөөр алаг, халзан үхэр нийт 5 тооны үхэр барьж өгөөд ачуулсан, хулгайн үхэр гэж өнгөрдөг зун мэдсэн,...гэх мэдүүлэг/1 хх-ийн 39-40/

Гэрч ын ...хүмүүс идшээ авч байсан үеэр утсаар залгаад идэш гаргалцаад өгөөч гэхээр нь ийн хашаанд очиход улаан алаг Монголын эр үхэр уясан байсан.... гэх мэдүүлэг /1 хх-ийн194-195/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 34 дугаартай шинжээчийн...Монгол бүдүүн эр үхэр нэг бүрийн үнэ 1.500.000 төгрөг, нийт 2 ширхэг үхэр 3.000.000 төгрөг, Монголын хязаалан насны үхэр нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг нийт 3 ширхэг үхэр 3.000.000 төгрөг, нийт үнэ, 6.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 64-65/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай “...Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 100.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 224-225/ болон хэрэгт хууль ёсны дагуу авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Энэ нь хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө болох 5 тооны үхрийг шууд ижил сүргээс нь салган авч захиран зарцуулсан буюу хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох нууц далд, сэм аргаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Шүүгдэгч *******г  2021 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө

Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн *******ы эзэмшлийн 5 тооны үхэр буюу үхрийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгө, орлогыг ....гэмт хэрэг үйлдсэн хүн,.....хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна....гэж, мөн  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 100,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Улсын яллагч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т зааснаар 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах... дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т зааснаар зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар  ...дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн саналыг тус тус  гаргажээ.

  Хохирогч *******ы... би тухайн үед үхрээ хараагүй 5 хоносон, хаашаа явсныг нь бол мэдээгүй.. гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ы эзэмшлийн 5 тооны үхрийг  өөрийн эзэмшилд авахын тулд ганцаараа үхрүүдийг туусан идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас туусан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч ******* нь өөрийн  өвөлжөөний доод хоолой буюу Бэлхийн хоолой гэх газарт хохирогч *******ы үхрүүд бэлчиж ирсэн ба  Бэлхийн хоолой гэх газраас ийн хамт үхрийг хорооны урд хэсгээс тууж ирсэн, *******гийн тээврийн хэрэгсэлд ачсан нөхцөл байдал тогтоогдож байх боловч 2021 оны 12 дугаар сард болсон байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд уруудаж өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон өөр нутагт хохирогчийн үхэр шилжсэн нь тогтоогдож байх тул  шүүгдэгч *******гийн олон тооны малыг машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байгаагаас дээрх мал хулгайн  гэмт хэргийг  хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзлээ.

  Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн № 01,02 дугаар ... зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай... тогтоол / хх-ийн 98-114/ хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч , ******* нар нь бүлэглэж бусдын өмчлөх эрхэд халдаж хууль бусаар , хүч хэрэглэхгүйгээр нууцаар олон тооны малыг машин механизм ашиглах хулгайлан авсан гэмт хэргийн субьектив шинж байхгүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу  хэрэгт  дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч  гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ

Иймд шүүгдэгч *******г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал  / ам бүл 4, 2 хүүхэд, 1 зээгийн хамт амьдардаг, малчин,  хувьд ногдох малын хөрөнгөтэй,/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус  мэдэгдэж,

 Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                                                 ТОГТООХ нь:

1.Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г алдуул малыг бусдын өмчлөлд эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******д оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 100,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

7.Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА