Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

                                   Нарийн бичгийн дарга                      Ч.Ариунсайхан

                                   Улсын яллагч                                     Б.Эрхэмбаатар

                                   Иргэдийн төллөөлөгч                        П.Энхсаруул

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Х.Сэргэлэнбат

                                    Шүүгдэгч                                         Б.Андрей нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Галдан овогт Бэгзсүрэнгийн Андрейд холбогдох 201718020001 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар  сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сум 3-р баг Гандангийн №48 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27/А дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Галдан овогт Бэгзсүрэнгийн Андрей /М3:63031318/.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.Андрей нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шарлангийн голын эх гэх газар 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед “89-75” СБА улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.1..”Жолооч тээврийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 21.3 “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журам” тус тус зөрчсний улмаас осол гарган хохирогч Б.Пүрэвхатангийн биед хүндэвтэр, Т.Отгонбаатарын биед хүнд гэмтэл, Э.Ууганбаяр, Б.Батчулуун, Ц.Мөнхгэрэл нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Андрей мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Зил-131 маркийн 89-75 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Зүүнхараагаас 13 хүнийг аваад самар бэлдэхээр уул руу явсан. Тэгээд Нэвшээ гэх газарт очиж самараа бэлдээд 2016 оны 12 дугаар сарын 25-26-ныг шилжих шөнөө Зүүнхараа руу буцахаар гарсан. Тэгээд наашаа явж байхад машин замдаа эвдрээд 2 хоносон. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 28-29-ныг шилжих шөнө Шарлангийн голын эх гэх газар 00 цагийн орчимд явж байтал нэг налуу бололтой газар харагдсан, харахад гайгүй газар байх шиг болохоор нь машиныхаа хүндрүүлэгчээ 1-р араандаа хийгээд явж байтал гэнэт машин зүүн талруугаа унах гэж байгаа юм шиг санагдсан тэгэхээр нь би тэр талруугаа буюу налуу талруугаа дарсан боловч амжилгүй машин уначихсан. Би машинаас гарах гэсэн боловч хөл дарагдсан гарч чадахгүй байсан болохоор дотор бүхээгт цуг явж байсан Даваадулам, Оюунаа хоёрыг хурдан гараад хүмүүсээ татаж гаргаарай гэсэн. Тэгээд хамгийн сүүлд би машинаас татагдаж гарсан. Тэгтэл Ууганбаяр, Мөнхгэрэл, Батчулуун нар нас барсан байсан.  Гурван сайхан залуугаа алдсандаа маш их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

                  Мөрдөн байцаалтанд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гэрэлмаа мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Т.Отгонбаатар гэрийнхэндээ хэлээд тэгээд намайг гэрт байхад хэлсэн. Би нөхрийгөө дуудаад бүгд Зүүнхараа руу очиж талийгаач Ц.Мөнхгэрэлийг авчирсан. Ц.Мөнхгэрэл зарын дагуу самранд Зүүнхараа явна гэж байсан тэгээд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зүүнхараа луу явсан. Ц.Мөнхгэрэл дүүгийн маань ажил явдалд нийтдээ 4,621,240 төгрөгний зардал гарсан мөрдөн байцаалтын явцад уг хохирлыг нэхэмжилсэн өнөөдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М.Отгонбаатар надтай уулзаж 3,000,000 төгрөг өгсөн цаашид уг хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/

                  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №06 тоот Шинжээчийн дүгнэлтэнд:

                  1. Талийгаач Ц.Мөнхгэрэлийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гэмтэл тогтоодоогүй.

                  2. Талийгаач Ц.Мөнхгэрэл нь механик амьсгал бүтэлт /цээж, хэвлий дарагдах хэлбэр/-ийн улмаас нас барсан байна гэх дүгнэлт /ХХ-109-р тал/

                  Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантүрүүгийн мэдүүлэгт: … 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн өглөө 09 цагийн үед би гэртээ байж байтал манай хүргэн М.Отгонбаатар утсаараа залгаад манай гэрт хүрээд ир Б.Андрей самранд явж байгаад машинтайгаа осолдсон байна. Б.Батчулууны биеийн байдал нь тааруу байна гэж хэлсэн тэгэхээр нь би М.Отгонбаатарын гэрт очиход осол болж манай дүү Б.Батчулуун нас барсан талаар мэдсэн. Талийгаач Б.Батчулууны ажил явдалд нийт 11 сая төгрөг зарцуулсан жолооч Андрей нь миний төрсөн ах надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-35-36-р хуудас/

                  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №04 тоот шинжээчийн дүгнэлтэнд: ...

                  1. Талийгаач Б.Батчулууны цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр дух, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, хуйх, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  3. Талийгаач Б.Батчулуун нь механик амьсгал бүтэлт /цээж, хэвлий дарагдах хэлбэр/-ийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /ХХ-100-р тал/

                  Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхбаяр мэдүүлэхдээ: … Э.Ууганбаяр ах 2016 оны 08 сард эхнэрээсээ салаад Улаанбаатар хотод амьдрах болсон “Төгс Хилэн” гэх сантехникийн компанид ажиллаж байгаад сүүлд ажилдаа явахаа больсон байсан тэгээд 2016 оны 12 сарын эхээр миний утас руу залгаад самранд явна гэж ярьсан тэгэхээр нь би одоо хүйтэрч байхад ирэхгүй юм уу гэж хэлсэн маргааш нь манай эхнэр лүү залгаад самранд явах гэж байна ахдаа 100,000 төгрөг байвал шилжүүлээч гэж ярьсан байсан тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр нас барсан гэж мэдсэн. Э.Ууганбаяр ахын ажил явдалд нийтдээ 10 сая төгрөг зарцуулсан гэхдээ миний зүгээс болон Э.Ууганбаяр ахын ар гэрээс оршуулгын зардлыг нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-39-40-р хуудас/

                   2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №05 тоот шинжээчийн дүгнэлтэнд: ...

                   1. Талийгаач Э.Ууганбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр дэлүүний язралт, баруун хацар, уруулын зүүн хажуу хэсэгт шарх, дээд уруулын дотор талд завжилд язралт, баруун, зүүн хөмсөг, зүүн шанаа, хамрын нуруу, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

                   3. Талийгаач Э.Ууганбаяр нь механик амьсгал бүтэлт /цээж, хэвлий дарагдах хэлбэр/-ийн улмаас нас баржээ /ХХ-90-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд Хохирогч Т.Отгонбаатар мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бэлтгэсэн самраа ачаад Зүүнхараа луу гарцгаасан. Тэгээд замд 2 хоног явж байгаад Шарлангийн голын эх гэх газар 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн орчим 3ил-131 маркийн 89-75 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр унтаад явж байтал гэнэт машин унах шиг болоод дээрээс шуудайтай самар дарсан би амьсгалж чадахгүй, босч чадахгүй байж байтал О.Оюун миний дээр байсан шуудайтай самрыг аваад намайг гаргасан. Тэгээд босоод хартал машин зүүн талаараа осолдсон тэвшин дээр байсан шуудайтай самрууд унасан байсан. Би тээврийн хэрэгслийн тэвшин дээр сууж явсан машины тэвшийг шургаагаар өндөрлөөд жоохон налуу газраар явахаар савлаад байсан тэгээд осол болох үед би унтаж явсан дараа нь харахад жоохон налуу газар явж байгаад зүүн талруугаа унасан байсан. Миний эмчилгээний зардал нийт 868,789 төгрөг болсон 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.Отгонбаатар надтай уулзаад эмчилгээний зардал гэж 600,000 төгрөг өгсөн надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг/ХХ-42-43-р тал/

                   2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1216 тоот шинжээчийн дүгнэлтэнд: ...

                   1. Т.Отгонбаатарын биед суурь ясны зүүн талын хөндийн ар хана баруун талын хөндийн гадна хана дайран баруун их далавч, чамархай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальс дээрхи цус хуралт, хүзүүний 5-р нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, баруун дээд 1-р шүдний сулрал, баруун шанаа, чихэнд зулгаралт, зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-119-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд Хохирогч Б.Пүрэвхатан мэдүүлэхдээ: … 10 гаран хоног самар түүгээд өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусч буцахаар болж цайруулж шуудайлсан самарнуудаа Андрей гэдэг ахын 3ил-131 машины тэвшин дээр ачаад дээр нь 11 хүн суугаад явсан. Явсаар байгаад харанхуй болж бид нар дулаан хучлагаар өөрсдийгөө хучаад хэвтэж зарим нь унтаж байсан. Тэгээд явж байсан чинь гэнэт машин хазайгаад хажуу тийш унасан. Нэг мэдэхэд би шуудайтай самар доор дарагдаад амьсгалж чадахгүй, бас зүүн талын гарын хуруу дарагдаж гэмтээд би тусламж дуудсан. Хүмүүс намайг гаргаж авсан. Харанхуй байсан бөгөөд дээр хэвтээд явж байсан болохоор яг яагаад онхолдсоныг мэдэхгүй зам налуу мөлгөр мөстсөн зам байх шиг байсан. Миний эмчилгээний зардал 100,000 төгрөг гарсан гэхдээ баримт байхгүй жолооч Б.Андрей надад 100,000 төгрөг өгсөн тул одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-51, 53-р хуудас/

                      2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №40 тоот шинжээчийн дүгнэлтэнд: …

                      1. Пүрэвхатангийн биед зүүн гарын долоовор, дунд хурууны ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.

                      2. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-132-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч Д.Үлэмж мэдүүлэхдээ: … Самраа цайруулж шуудайнд хийж ачаалаад өчигдөр орой наашаа хөдөлсөн. Цайруулсан самар өндөрлөгөөтэй тэвшнээс дээш гартал ачигдаж бид нар 10 гаран хүн түүн дээр нь суугаад дээгүүрээ дулаан хучлагаар хучаад явсан. Бид дээр нь унтаж явсан. Гэнэт тар хийгээд дуугарсан тэгээд нэг мэдэхэд миний толгой дээрээс шуудайтай самар дарчихсан байх шиг байхаар нь холдуулаад олон шуудайтай самар доороос гарах боломжгүй болчихоод хамт явсан хүнээ дуудсан тэр хүн надад туслаад босч ирсэн. Бас шуудайтай самар доор хүмүүс даруулчихсан бололтой орилоод байхад нь туслах гэж ноцолдож байх явцад гэнэт бие муудаад хөдөлж чадахаа больчихсон. Тэгээд харахад манай 3ил-131 машин онхолдчихсон байсан. Миний эмчилгээний зардал нийт 1,011,600 төгрөг болсон баримттай нь 483,520 төгрөг болсон М.Отгонбаатар Улаанбаатар хотод ирж надад эмчилгээний зардал гэж 800,000 төгрөг өгсөн одоо нэхэмжлэх гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-55, 57-р хуудас/

                    Мөрдөн байцаалтанд Иргэний хариуцагч М.Отгонбаатар мэдүүлэхдээ: ... Зил-131 маркийн 89-75 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм анх уг тээврийн хэрэгслийг Батмөнх гэх залуугаас 2015 онд өрөндөө авч байсан юм тэгээд өөрийн нэр дээр шилжүүлээгүй байж байгаад 2015 оны намар Самбуу гэх залуу уг тээврийн хэрэгслийг авъя гэхээр нь өгсөн тэгсэн авч чадалгүй надад эргүүлээд өгсөн ба тэгэхдээ хүргэн гэлүү дүү гэлүү Б.Энхбат гэх хүний нэр дээр шилжүүлсэн гэж хэлж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 25-наас самранд явахаар болоод самар бэлтгэх хүн цуглуулаад машин тэргээ бэлтгээд 2016 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Нэвшээ гэх газраас самар бэлтгэхээр явуулсан юм уг тээврийн хэрэгслийг эхнэр Бат-Оюуны ах Б.Андрейгаар жолоодуулж уг хүмүүсийг би зохион байгуулсан гэх мэдүүлэг /ХХ-69-р хуудас/

                    Мөрдөн байцаалтанд гэрч Н.Мөнхсоёл мэдүүлэхдээ: … Машин яаж онхолдсон талаар мэдэхгүй ямар ч байсан Шарлангийн гол гэдэг газарт сууж явсан 3ил-131 машин онхолдсон байсан. Унтаж явсан болохоор нэг мэдэхэд хүмүүс орилолдоод намайг шуудайтай самран дотроос татаж гаргасан. Гарч ирэхэд миний бага эмэгтэй дүүгийн нөхөр, хүргэн Оогий ямар ч байсан тэнд гарч ирчихсэн зогсож байсан ба төрсөн эгчийн хүүхэд Мөнхгэрэл шуудайтай самарнуудад даруулчихсан бололтой харагдахгүй байсан. Ингээд бид нар шуудайтай самарнуудыг татаж зайлуулаад Мөнхгэрэлийг гаргаж авахад нас барчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 72-р хуудас/

                    Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Даваадулам мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд явж байсан би жоохон зүүрмэглээд унтаад явж байтал гэнэт машин зүүн хажуугаараа унасан юу болов гэж бодоод сэртэл миний баруун талд сууж явсан Оюунаа гэх залуу миний дээр унасан. Тэгсэн Оюунаа, жолооч Андрей нар намайг хурдан машинаас гараарай дээрээс чинь юм унаж магадгүй гэж хэлсэн тэгэхээр нь би гараад миний араас Оюунаа гараад бид хоёр жолооч Андрейг гаргах гэтэл би яахав хөл хавчуулагдсан байна та хоёр тэвшин дээр суусан хүмүүсээ үз гэсэн тэгэхээр нь Оюунаа бид хоёр татлага татаад тэр хавиар гүйгээд л яваад байсан тухайн үед ослын дараа шоконд орсон байсан болохоор юу болоод байгааг мэдэхгүй байсан сүүлд харахад Ц.Мөнхгэрэл, Э.Ууганбаяр, Б.Батчулуун нарыг ухаангүй байна гээд газар хэвтүүлсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 78-р хуудас/

                    Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Бат-Оюун мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 29-ны өглөө 09 цагийн үед самранд явуулсан Мөнхжаргал манай нөхөр М.Отгонбаатарын утас руу залгаад машин уначихлаа Э.Ууганбаяр, Ц.Мөнхгэрэл, Б.Батчулуун нар ухаангүй байна бид нар Зүүнхараа орж байна гэж ярьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 84-р хуудас/

                    Мөрдөн байцаалтанд Б.Андрей мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Шарлангийн голын эх гэх газар явж байсан уул гол хоёрын дундуурх замаар явж байсан тэгсэн бага зэрэг налуу газар байхаар нь би харж байгаад гайгүй юм шиг болохоор нь машиныхаа 1-р араанд нь хийгээд явтал тээврийн хэрэгсэл зүүн талруугаа жоохон хазайсан тэгэхээр нь машинаа зогсоогоод жолооны хүрдээ зүүн гар тийш нь дартал машин зүүн талаар унаж осол болсон. Тээврийн хэрэгсэл дээр миний тооцоогоор 4 гаруй тонн буюу 110 шуудай самар ачаад тэвшний доод хэсэгт байрлуулаад татлагаа татаад дээр нь хүмүүсээ суулгаад явж байсан юм миний бодлоор уг налуу газраас гарахад тэвшний хэсэгт зүүн тал руугаа хазайсан байх тэгээд л машин осолдсон байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 176-р хуудас/

                    2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №02 тоот Техникийн шинжээчийн дүгнэлт: …

                    Жолооч Б.Андрей Замын хөдөлгөөний дүрмийн. 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч тээврийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21. Хүн тээвэрлэх 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журам зөрчсний улмаас осол гарсан гэх дүгнэлт /ХХ-ийн 149-р хуудас/

                   Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /ХХ-4-6-р хуудас/

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-185 дугаар хуудас/, оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 179 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 187-188 хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 181 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Андрей нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шарлангийн голын эх гэх газар 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед “89-75” СБА улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.1..”Жолооч тээврийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 21.3 “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журам” тус тус зөрчсний улмаас осол гарган хохирогч Б.Пүрэвхатангийн биед хүндэвтэр, Т.Отгонбаатарын биед хүнд гэмтэл, Э.Ууганбаяр, Б.Батчулуун, Ц.Мөнхгэрэл нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтанд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гэрэлмаа мэдүүлэхдээ: … Ц.Мөнхгэрэл зарын дагуу самранд Зүүнхараа явна гэж байсан тэгээд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зүүнхараа луу явсан. Ц.Мөнхгэрэл дүүгийн маань ажил явдалд нийтдээ 4,621,240 төгрөгний зардал гарсан мөрдөн байцаалтын явцад уг хохирлыг нэхэмжилсэн өнөөдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М.Отгонбаатар надтай уулзаж 3,000,000 төгрөг өгсөн цаашид уг хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/,

                  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №06 тоот Шинжээчийн дүгнэлтэнд:

                  1. Талийгаач Ц.Мөнхгэрэлийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гэмтэл тогтоодоогүй.

                  2. Талийгаач Ц.Мөнхгэрэл нь механик амьсгал бүтэлт /цээж, хэвлий дарагдах хэлбэр/-ийн улмаас нас барсан байна гэх дүгнэлт /ХХ-109-р тал/,

                  Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантүрүүгийн мэдүүлэгт: … 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн өглөө 09 цагийн үед би гэртээ байж байтал манай хүргэн М.Отгонбаатар утсаараа залгаад манай гэрт хүрээд ир Б.Андрей самранд явж байгаад машинтайгаа осолдсон байна. Б.Батчулууны биеийн байдал нь тааруу байна гэж хэлсэн тэгэхээр нь би М.Отгонбаатарын гэрт очиход осол болж манай дүү Б.Батчулуун нас барсан талаар мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-35-36-р хуудас/,

                  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №04 тоот шинжээчийн дүгнэлтэнд: ...

                  1. Талийгаач Б.Батчулууны цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр дух, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, хуйх, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  3. Талийгаач Б.Батчулуун нь механик амьсгал бүтэлт /цээж, хэвлий дарагдах хэлбэр/-ийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /ХХ-100-р тал/,

                  Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхбаяр мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр нас барсан гэж мэдсэн. Э.Ууганбаяр ахын ажил явдалд нийтдээ 10 сая төгрөг зарцуулсан гэхдээ миний зүгээс болон Э.Ууганбаяр ахын ар гэрээс оршуулгын зардлыг нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-39-40-р хуудас/,

                   2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №05 тоот шинжээчийн дүгнэлтэнд: ...

                   1. Талийгаач Э.Ууганбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр дэлүүний язралт, баруун хацар, уруулын зүүн хажуу хэсэгт шарх, дээд уруулын дотор талд завжилд язралт, баруун, зүүн хөмсөг, зүүн шанаа, хамрын нуруу, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

                   3. Талийгаач Э.Ууганбаяр нь механик амьсгал бүтэлт /цээж, хэвлий дарагдах хэлбэр/-ийн улмаас нас баржээ /ХХ-90-р хуудас/,

                   Мөрдөн байцаалтанд Хохирогч Т.Отгонбаатар мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бэлтгэсэн самраа ачаад Зүүнхараа луу гарцгаасан. Тэгээд замд 2 хоног явж байгаад Шарлангийн голын эх гэх газар 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн орчим 3ил-131 маркийн 89-75 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр унтаад явж байтал гэнэт машин унах шиг болоод дээрээс шуудайтай самар дарсан би амьсгалж чадахгүй, босч чадахгүй байж байтал О.Оюун миний дээр байсан шуудайтай самрыг аваад намайг гаргасан. Тэгээд босоод хартал машин зүүн талаараа осолдсон тэвшин дээр байсан шуудайтай самрууд унасан байсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.Отгонбаатар надтай уулзаад эмчилгээний зардал гэж 600,000 төгрөг өгсөн надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг/ХХ-42-43-р тал/,

                   2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1216 тоот шинжээчийн дүгнэлтэнд: ...

                   1. Т.Отгонбаатарын биед суурь ясны зүүн талын хөндийн ар хана баруун талын хөндийн гадна хана дайран баруун их далавч, чамархай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальс дээрхи цус хуралт, хүзүүний 5-р нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, баруун дээд 1-р шүдний сулрал, баруун шанаа, чихэнд зулгаралт, зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-119-р хуудас/,

                   Мөрдөн байцаалтанд Хохирогч Б.Пүрэвхатан мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусч буцахаар болж цайруулж шуудайлсан самарнуудаа Андрей гэдэг ахын 3ил-131 машины тэвшин дээр ачаад дээр нь 11 хүн суугаад явсан. Явсаар байгаад харанхуй болж бид нар дулаан хучлагаар өөрсдийгөө хучаад хэвтэж зарим нь унтаж байсан. Тэгээд явж байсан чинь гэнэт машин хазайгаад хажуу тийш унасан. Б.Андрей надад 100,000 төгрөг өгсөн тул одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-51, 53-р хуудас/,

                      2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №40 тоот шинжээчийн дүгнэлтэнд: …

                      1. Пүрэвхатангийн биед зүүн гарын долоовор, дунд хурууны ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.

                      2. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-132-р хуудас/,

                   Мөрдөн байцаалтанд гэрч Д.Үлэмж мэдүүлэхдээ: … Тэгээд харахад манай 3ил-131 машин онхолдчихсон байсан. Миний эмчилгээний зардал нийт 1,011,600 төгрөг болсон баримттай нь 483,520 төгрөг болсон М.Отгонбаатар Улаанбаатар хотод ирж надад эмчилгээний зардал гэж 800,000 төгрөг өгсөн одоо нэхэмжлэх гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-55, 57-р хуудас/,

                    Мөрдөн байцаалтанд Иргэний хариуцагч М.Отгонбаатар мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Нэвшээ гэх газраас самар бэлтгэхээр явуулсан юм уг тээврийн хэрэгслийг эхнэр Бат-Оюуны ах Б.Андрейгаар жолоодуулж уг хүмүүсийг би зохион байгуулсан гэх мэдүүлэг /ХХ-69-р хуудас/,

                    Мөрдөн байцаалтанд гэрч Н.Мөнхсоёл мэдүүлэхдээ: … Машин яаж онхолдсон талаар мэдэхгүй ямар ч байсан Шарлангийн гол гэдэг газарт сууж явсан 3ил-131 машин онхолдсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 72-р хуудас/,

                    Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Даваадулам мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд явж байсан би жоохон зүүрмэглээд унтаад явж байтал гэнэт машин зүүн хажуугаараа унасан юу болов гэж бодоод сэртэл миний баруун талд сууж явсан Оюунаа гэх залуу миний дээр унасан. Тэгсэн Оюунаа, жолооч Андрей нар намайг хурдан машинаас гараарай дээрээс чинь юм унаж магадгүй гэж хэлсэн тэгэхээр нь би гараад миний араас Оюунаа гараад бид хоёр жолооч Андрейг гаргах гэтэл би яахав хөл хавчуулагдсан байна гэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 78-р хуудас/,

                    Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Бат-Оюун мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 29-ны өглөө 09 цагийн үед самранд явуулсан Мөнхжаргал манай нөхөр М.Отгонбаатарын утас руу залгаад машин уначихлаа Э.Ууганбаяр, Ц.Мөнхгэрэл, Б.Батчулуун нар ухаангүй байна бид нар Зүүнхараа орж байна гэж ярьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 84-р хуудас/

                    Мөрдөн байцаалтанд Б.Андрей мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Шарлангийн голын эх гэх газар явж байсан уул гол хоёрын дундуурх замаар явж байсан тэгсэн бага зэрэг налуу газар байхаар нь би харж байгаад гайгүй юм шиг болохоор нь машиныхаа 1-р араанд нь хийгээд явтал тээврийн хэрэгсэл зүүн талруугаа жоохон хазайсан тэгэхээр нь машинаа зогсоогоод жолооны хүрдээ зүүн гар тийш нь дартал машин зүүн талаар унаж осол болсон. Тээврийн хэрэгсэл дээр миний тооцоогоор 4 гаруй тонн буюу 110 шуудай самар ачаад тэвшний доод хэсэгт байрлуулаад татлагаа татаад дээр нь хүмүүсээ суулгаад явж байсан юм миний бодлоор уг налуу газраас гарахад тэвшний хэсэгт зүүн тал руугаа хазайсан байх тэгээд л машин осолдсон байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 176-р хуудас/,

                    2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №02 тоот Техникийн шинжээчийн дүгнэлт: …

                    Жолооч Б.Андрей Замын хөдөлгөөний дүрмийн. 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч тээврийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21. Хүн тээвэрлэх 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журам зөрчсний улмаас осол гарсан гэх дүгнэлт /ХХ-ийн 149-р хуудас/,

                   Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /ХХ-4-6-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                 Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.           

                 Иймд шүүгдэгч Б.Андрейг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шарлангийн голын эх гэх газар 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед “89-75” СБА улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.1..”Жолооч тээврийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 21.3 “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журам” тус тус зөрчсний улмаас осол гарган хохирогч Б.Пүрэвхатангийн биед хүндэвтэр, Т.Отгонбаатарын биед хүнд гэмтэл, Э.Ууганбаяр, Б.Батчулуун, Ц.Мөнхгэрэл нарын амь насыг хохироосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос Б.Андрейг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1..”Жолооч тээврийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 21.3 “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх журам” тус тус зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Андрей өмнө нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27/А дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ны №60 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс 02 жил 07 сар 17 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба уг хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул  Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ны №60 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 17 хоногийн хорих ялын заримыг нь энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн бүгд эдлэх ялыг нь тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүнд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өмнө нь ял шийтгүүлж байсан тул хорих ял эдлүүлэх дэглэмийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй тул М.Отгонбаатарын эзэмшлийн /Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Болдын Энхбат гэх нэрээр/ Зил-131 маркын 89-75 СБА улсын дугаартай, арал №421751 тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй зэргийг тус тус дурьдаад 

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Галдан овогт Бэгзсүрэнгийн Андрейг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс гурван хүний амь насыг хохироосон бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар Б.Андрейг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар оногдуулсан 15 жил 05 хоног хорих ялаас Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ны 60 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс тэнсэн сулласан 02 жил 07 сар 17 хоногийн хорих ялын зарим болох 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж бүгд 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг баримтлан Б.Андрейд оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ялыг чанга  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолоочийн үнэмлэх шилжин ирээгүй, шүүгдэгч Б.Андрей нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар М.Отгонбаатарын эзэмшлийн Зил-131 маркын 89-75 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйл 330.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ ослын улмаас учирсан  гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Андрейд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  Давж заалдах шатны  шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ

 

      ШҮҮГЧИД                            Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                              Б.ХЭРЛЭН.