Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/01645

 

 

 

 

 

                                                                                              

 

   

             2021 оны  07 сарын 27 өдөр

   Дугаар 183/ШШ2021/01645

Улаанбаатар хот

 

          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттын С /рд:ЧО86000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б нь 2006 онд Э.С-тай танилцан улмаар 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтийн Г-1834 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд буюу 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр охин Б.М төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 онд салж, тус тусдаа амьдрах болсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд охин Б.М эхийн асрамжид өсөж торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.М-ийн асрамжийн хувьд эцэг, эхийн хооронд маргаангүй тул эхийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Бидний дунд хүүхдийн тэтгэлэг болон аливаа хөрөнгө, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаан байхгүй” гэв.

 

          Хариуцагч Э.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  хариу тайлбартаа: “...Бид 2008 онд гэрлэлтээ батлуулан, мөн ондоо охин Б.М-ийг төрүүлсэн, 2010 оноос хойш тусдаа амьдарсан. Би 2016 онд дахин өөр амьдрал зохиогоод одоо өөр хүүхдүүдтэй болсон. Э.Б-тай албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй явсаар холбогдож чадахгүй тусдаа амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Э.Б өөрөө надад албан ёсоор гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлт тавьсан бөгөөд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байсан. Бид тус тусдаа амьдраад олон жил болсон учраас хэн хэнийхээ бичиг баримтыг цэгцэлье гэж бодоод шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдээ би өөрөө өсгөдөг, өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг авахгүй. Э-д хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Э.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр Э.Б, Э.С нар нь 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр охин Б.М төрсөн болох нь тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Э.Б, Э.С нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Б хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй, хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул талуудын харилцан тохиролцсоноор, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.М-ийг эх Э.С-ы асрамжид үлдээхээр шийдвэрлэв.   

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Э.Б хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.

 

Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, мөн хариуцагч Э.С хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Э-ий Б /рд:ИТ86000000/, хариуцагч Г овогт Э С /рд:ЧО86000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.М-ийг эх Э.С-ы асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.Б, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.С нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай. 

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНГӨНТУУЛ