Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Г овогт Н-гийн А-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................. өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын 3 дугаар багийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овогт Н-гийн А-, (Регистрийн дугаар: ..........................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн .................. сумын 3 дугаар багийн нутагт ................... айлын орон сууцны гадна зогсоолгүй газар байрлуулсан байсан иргэн Б.М-ы эзэмшлийн ............... улсын дугаартай “Toyota prius-30” загварын, иргэн Б.М-ын эзэмшлийн ................. улсын дугаартай “Toyota  crown” загварын, иргэн Т.Т-ын эзэмшлийн ................. улсын дугаартай “Toyota prius-41” загварын автомашинуудын салхины шилийг хагалж, хохирогч нарт 810.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн .................. сумын 3 дугаар багийн нутагт ............... айлын орон сууцны гадна зогсоолгүй газар байрлуулсан байсан иргэн Б.М-ы эзэмшлийн ................ улсын дугаартай “Toyota prius-30” загварын, иргэн Б.М-ын эзэмшлийн ............... улсын дугаартай “Toyota  crown” загварын, иргэн Т.Т-ын эзэмшлийн ............ улсын дугаартай “Toyota prius-41” загварын автомашинуудын салхины шилийг хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч нарт 810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал);

3. Автомашинуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-24 дэх тал);

4. Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед гадуур явж байгаад эргэж ирээд өөрийн байрны 3 дугаар орцны үүдний зүүн талд байр талруу шахаж өөрийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулсан юм. Тэгээд би унтаж байтал над руу ............... дугаарын утаснаас залгаад таны автомашин шил хагарсан байна, манай машины шил бас хагарсан байна мэдсэн үү гэж хэлсэн. Тэгээд би гарч ирээд өөрийн эзэмшлийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хартал миний машины салхины шил зүүн урд дээд хэсэгт юмаар цохиж хагалсан байсан юм. Тэгтэл миний машины харалдаа 2, 5 дугаар орцны үүдэнд байсан 2 автомашины салхины шилийг бас хагалсан байсан юм. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэг 50 орчим настай А- гэх хүн надтай уулзаж ах нь тухайн өдөр архи уугаад тасарсан байна лээ, ахыгаа уучлаарай, чиний машины шилийг хагалчихсан байна гэж хэлээд миний автомашины шилний үнэлгээ болох 210.000 төгрөгийг бэлнээр авч ирж өгсөн юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-43 дахь тал);

5. Хохирогч Б.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед ажлаа тарж ирээд өөрийн байрны 2 дугаар орцны үүдний зүүн талд байр луу шахаж өөрийн эзэмшлийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулсан юм. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад манай эхнэр цайныхаа дээжийг өргөх гэж гарчхаад эргэж, манай машины салхины шил хагарсан байна гэж орж ирсэн юм. Тэгээд би гараар өөрийн эзэмшлийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хартал миний машины салхины шилний зүүн урд дээд хэсэгт юмаар цохиж 2 удаа хагалсан байсан бөгөөд чулууг нь дээр нь тавиад үлдээсэн байсан юм. Тэгтэл миний машины харалдаа 3, 5 дугаар орцны үүдэнд байсан 2 автомашины салхины шилийг мөн хагалсан байсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал);

6. Хохирогч Т.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед гадуур явж байгаад эргэж ирээд өөрийн байрны 5 дугаар орцны үүдний баруун талд байр луу шахаж өөрийн эзэмшлийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулсан. Тэгээд гэрт орж унтаж амраад өглөөний 05 цаг 30 минутын орчим гарч ирээд ажилдаа явах гэтэл миний автомашины салхины шилний зүүн дээд талд хагарсан байсан. Тэгээд би ажилдаа явчихаад эргээд 07 цагийн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед миний машины харалдаа 2, 3 дугаар орцны үүдэнд мөн 2 автомашины салхины шилийг хагалсан байсан юм." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал);

7. Насанд хүрээгүй гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн шөнө өвөөгийн гэрт хонож байсан ба Увс аймгийн цагаар оройн 23 цаг 15 минутын орчимд фэйсбүүк хараад байж байтал гэнэт гадна чанга чимээ гарахаар нь цонхоор очоод хартал уг байрны 2 дугаар орцны зүүн талд байрлуулсан цагаан өнгийн prius-30 маркийн автомашины урд салхины шилийг 165 см орчим өндөртэй, 50 орчим настай, нэлээн согтуу гуйвж алхсан, хар саарал өнгийн цамцтай, саарал өнгийн саравчтай малгайтай, бор шаргал өнгийн өмдтэй эрэгтэй хүн машины салхины шил рүү 3, 4 удаа чулуу шидэж, амандаа үглэж байгаад цаашаа эргээд алхаад яваад өгсөн юм." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаартай “...Увс аймагт 2024 оны 05 дугаар сарын байдлаар 2011 онд үйлдвэрлэсэн “Тоёото приус-41”, 2003 онд үйлдвэрлэсэн “Тоёота кроун-171”, “Тоёото приус-30” маркийн тээврийн хэрэгслийн салхины шилний зах зээлийн үнэ нийт 810.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57 дахь тал);

9. Шүүгдэгч Н.А-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн .................. сумын 3 дугаар багийн нутагт ......... айлын орон сууцны гадна зогсоолгүй газар байрлуулсан байсан иргэн Б.М-ы эзэмшлийн ................. улсын дугаартай “Toyota prius-30” загварын, иргэн Б.М-ын эзэмшлийн ............. улсын дугаартай “Toyota  crown” загварын, иргэн Т.Т-ын эзэмшлийн .............. улсын дугаартай “Toyota prius-41” загварын автомашинуудын салхины шилийг чулуугаар цохин хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч нарт нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгодог байна.

Шүүгдэгч Н.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-, Б.М-, Т.Т- нарын эд хөрөнгөд нийт 810.000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Шүүгдэгч Н.А- нь хохирогч Б.М-ы эзэмшлийн .......... улсын дугаартай “Toyota prius-30” загварын, хохирогч Б.М-ын эзэмшлийн ................ улсын дугаартай “Toyota  crown” загварын, хохирогч Т.Т-ын эзэмшлийн .......... улсын дугаартай “Toyota prius-41” загварын автомашинуудын салхины шилийг идэвхтэй үйлдлээр буюу чулуугаар цохин  хагалж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн нь тогтоогдож байх бөгөөд хохирогч нарын эд хөрөнгөд учирсан хохирол, шүүгдэгч Н.А-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд  шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Н.А-гийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.А-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Н.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүгдэгч Н.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-, Б.М-, Т.Т- нарын эд хөрөнгөд нийт 810.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.А- нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.А- нь надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид санал хүсэлт гомдол байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Т.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.А- гэх хүнээс хохиролд 350.000 төгрөг авсан тул гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд: “...Миний автомашины шилний үнэ 210.000 төгрөгийг Н.А- нь  бэлнээр төлж өгсөн тул надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон хохирогч нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна. (хавтаст хэргийн 39-49, 101-103 дахь тал),

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.А-гээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Н.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 74 дэх тал);

Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 810.000 (найман зуун арван мянга) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Н.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Н.А-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Н.А-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч н.А-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн саарал өнгийн бетон чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Н-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Н.А- нь гэмт хэргийн хор уршигт 810.000 (найман зуун арван мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн саарал өнгийн бетон чулуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА