Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/01658

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2021 оны 07 сарын 28 өдөр

       Дугаар 183/ШШ2021/01658

        Улаанбаатар хот

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогтой, Д-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,

/....дүүрэг, .......дугаар хороо, .......... .........тоотод оршин суух, регистрийн дугаар ....../

 

            Хариуцагч: Ө овогтой, Б-ын Бд холбогдох,

/...... дүүрэг, ........дүгээр хороо, .......дүгээр хэсэг, ....... байр, ......тоотод оршин суух, регистрийн дугаар .........../

 

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Бтай .......онд танилцаж, гэр бүл болж, ......оны ...... дүгээр сарын ......-ны өдөр гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас охин Б.Х .....оны ....дугаар сарын ....-ний өдөр төрсөн. Б.Б бид хоёр хоорондоо таарч тохирохгүй байсан тул ......оноос тусдаа амьдарч, одоо тус тусын амьдралтай болсон. Охин Б.Хыг 4 настай байхад би одоогийн нөхөртэйгөө хамтран амьдарч эхэлсэн. Охин маань Б.Бг өөрийн аав гэж мэдэхгүй. Б.Б охинтойгоо уулздаггүй, анхаарал халамж тавьдаггүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, бидний дундаас төрсөн Б.Хд эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин миний хувьд хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Миний бие 2012 оноос эмчийн хяналтад байдаг ба уушиг муудаж, ажил хийх боломжгүй, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж, байнгын эм уудаг болсон учраас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Б.Б д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Б овогтой, Д-ийн Н, Өовогтой, Бын Б нар ..оны .....дүгээр сарын .......-ны өдөр гэр бүл болсныг ......оны ...... дүгээр сарын .....-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн .....дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн ......дүгээр гэрчилгээ, талуудын тайлбараар нотлогджээ.

 

            Гэрлэгчдийн “...бид эвлэрэх боломжгүй, цаашид хамт амьдрах боломжгүй, ......оноос хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д.Н, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.     

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав. 

 

Гэрлэгчдийн дундаас ......оны .....дугаар сарын ....-ний өдөр охин Ө овогтой, Бын Х төрсөн болох нь Төрсний бүртгэлийн ...оны .....дугаар сарын ...-ний өдрийн ............ дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд охин Б.Х эрүүл бойж байгаа, эх Д.Н-ийн хамт амьдарч байгаа болох нь “......” өрхийн эрүүл мэндийн төвийн ....оны ....дугаар сарын ....-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 87....дугаар дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, ..... дүүргийн ....дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ “...охин Б.Хыг эх Д.Н-ийн асрамжид үлдээх талаар тохиролцсон” байдал болон хүүхэд эхийн хамт амьдарч байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ....оны ..дугаар сарын ...-ний өдөр төрсөн охин Ө овогтой, Бын Хг эх Д.Н-ийн асрамжид үлдээх нь зүйтэй болно.

 

Харин хариуцагч Б.Бын “...би эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийх боломжгүй болсон бөгөөд хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй” гэсэн тайлбар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон .....дугаар актад “...Бын Бын хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоож шийдвэрлэв...” гэсэн баримтыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “...тэтгэлэг төлөгч нь хөдөлмөрийн чадвараа алдсан бол шүүх тэтгэлийн хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу ......оны .......дугаар сарын ......-ний өдөр төрсөн охин Б.Хыг ....нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 25 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр эцэг Б.Б ас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүхээс  хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын   дагуу   мэдэгдсэн   боловч   хариуцагч нь “өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогтой, Д-ийн Н, Ө овогтой, Бын Б нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ....оны ....дугаар сарын ....-ний өдөр төрсөн охин Б.Хыг эх Д.Н-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Хыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 25 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр эцэг Б.Б ас тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Б.Б ас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

            5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД