Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                                              Ч.Ариунсайхан

             Улсын яллагч                                                            Н.Дүүрэнжаргал

             Иргэний нэхэмжлэгч                                                       Э.Идэрсайхан

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Ш.Цэдэн

                         Шүүгдэгч                                                                            Ч.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Болормаад холбогдох 201618020185 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүлтолгойн 1-07 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тольтон бургууд овогт Чимэдцэрэнгийн Болормаа РД:/ПЮ:82011061/.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ч.Болормаа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай Петролиум” ХХК-ийн Мандал-2 шатахуун түгээх станцын менежерээр ажиллах хугацаандаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох шатахууныг борлуулсан орлогоос 14,138,440 төгрөгийг хувьдаа завшин “Шунхлай Петролиум” ХХК-нд үлэмж хэмжээний буюу 14,138,440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Болормаа мэдүүлэхдээ: … Миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь “Шунхлай Петролиум” ХХК-ийн Мандал 2 салбарт менежерээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа тус компанид 14.138.440 төгрөгийн хохирол учруулж буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би 2013 онд нөхрөөсөө салаад Улаанбаатар хотод амьдарч байх хугацаандаа Нарантунгалаг гэдэг хүнээс 10,000,000 төгрөг хүүтэй зээлсэн. Гэтэл намайг энд ажиллаж байх хугацаанд нөгөө хүн мөнгөө нэхээд дарамтлаад хэцүү байсан. Тэгээд “Шунхлай Петролиум” ХХК-д ажиллаж байхдаа зөвшөөрөлгүйгээр шатахууны орлогоос авсан. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Э.Идэрсайхан мэдүүлэхдээ: ... 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ч. Болормаа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мандал 2 ШТС дээр менежерээр ажилд орсон. Үүнээс хойш ажиллах хугацаандаа зээл олгох эрх нь хаагдсан байгууллагуудтай шатахууны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн гэрээ, мөнгөн талоны гэрээ хийсэн байсан. Мөн надаас шатахууны мөнгөн талоны гэрээтэй Бугант Номин ХХК-д яаралтай шатахуун хэрэгтэй гэж 6,200,000 төгрөгийн талон авч хувьдаа завшсан. Мөн гэрээт харилцагч Бугант Номин ХХК дээр шатахуун олгож, түүнээсээ дансаар оруулсан мөнгөнөөс авч, мөн гэрээт бус Ачит хараа ХХК дээр шатахуун зээлээр өгч компанид үлэмж их хэмжээний хохирол учруулсан. Ингээд Ч.Болормаа нь Бугант Номин ХХК-ийн гэрээт харилцагчаас 7,938,440 төгрөг, гэрээт бус харилцагч Ачит хараа компаниас 2.457.400 төгрөг, Э.Идэрсайхан надаас авсан 6.200.000 төгрөгийн шатахууны мөнгөн талон зэрэг нийлээд 16.595.840 төгрөгийн хохирол учруулаад байна. Үүнээс 1.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сард төлсөн. Одоо үлдэгдэл 14.893.440 төгрөг байна. Иймд миний бие шүүгдэгч Болормаагаас компанид учруулсан нийт хохиролыг хурдан төлж барагдуулаач гэж хүсэж байна. Хохирол төлбөрөө барагдуулсан тохиолдолд заавал яллаад байх хүсэл байхгүй байна... 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотоод аудитын газрын шалгалтын дүнгээр нийт 14,138,440 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдсон, үүндээр нэмээд “Ачит хараа” ХХК-д 2.457.400 төгрөгний шатахуун зээлээр өгсөний төлбөрийг тус компани барагдуулаагүй тохиолдолд Ч.Болормаа төлөхөөр хэлцэл хийсэн тул үүнийг нэмж нэхэмжилж байгаа юм гэв.

 Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Идэрсайхан мэдүүлэхдээ: ...Ч.Болормаа нь Мандал-2 Шатахуун түгээх станцын менежер ажилтай хүн байсан. Уг эмэгтэй нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр надад хандаж Бугант номин компанид яаралтай мөнгөн талон хэрэгтэй байна гээд надаас 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгний талон авсан. Энэ нь худлаа “Бугант номин” ХХК-ийн хэрэглэгчид очоогүй бэлэн мөнгийг хувьдаа завшсан байсан. “Бугант номин” ХХК нь зээлээр авсан шатахууны төлбөр болох 10,000,000 /арван сая/ төгрөгнөөс 7,938,440 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн болох нь манай компанийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотоод аудитын газрын шалгалтын дүнгээр тогтоогдсон. Нийт 14,138,440 төгрөгний хохирол учруулсанаа Ч.Болормаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шалгалтаар түгээгч Мөнхтогтох нь 1,000,000 төгрөгний шатахууныг компанийн удирдах ажилтаны зөвшөөрөлгүйгээр бусдад зээлүүлсэн, А.Мөнгөнтулга нь 2,000,000 төгрөгний шатахууныг мөн компанийн удирдах ажилтаны зөвшөөрөлгүйгээр бусдад зээлүүлсэн зөрчил гаргаснаа бүрэн төлж барагдуулсан байгаа. Харин Э.Мягмарсүрэн нь 1,000,000 төгрөгний шатахууныг бусдад зээл олгосноос 620,000 төгрөгийг бэлнээр өгсөн одоо үлдэгдэл 380,000 төгрөгийг төлж барагдуулах ёстой. Энэ нэр бүхий гурван түгээгчийн хувьд бол гаргасан зөрчлөө өөрсдөө хариуцаж компанид учруулсан хохирлоо төлж барагдуулаад дуусч байгаа. Ч.Болормаагийн хувьд одоогийн байдлаар нэг төгрөгний ч хохирол барагдуулаагүй байна. Ч.Болормаа бид хоёрын хувьд албан тушаал адилхан миний хувьд Мандал-1 шатахуун түгээх станцын менежер, Ч.Болормаагийн хувьд Мандал-2 буюу төмөр эамын хойд талын Депогийн хойд талд байрладаг шатахуун түгээх станцын менежер байгаа юм. Би хяналт тавих үүрэг байхгүй. Мандал суманд ажиллаж байгаа тус компанийн шатахуун түгээх станцын менежерүүд нь өдөр бүрийн өглөөний 09-10 цагийн хооронд Дархан-Уул аймаг дахь Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын нягтлан Ариунзаяа, борлуулалтын менежер Цэндсүрэн нарт шатахуун, түлшний борлуулалтын мэдээг өгдөг. Ч.Болормаа нь 2016 оны 02 дугаар 08-ны өдөр “Шунхлай Петролиум” ХХК-ийн захирлын тушаалаар Мандал-2 шатахуун түгээх станцын менежерээр ажилд томилогдсон. Менежер түгээгч нар бугд адилхан борлуулалтаараа цалингаа авдаг юм. Ч.Болормаагийн өөрийнх нь ярьж байгаагаар банкинд зээлтэй байсан зээлээ хаасан гэж ярьж байсан. Намайг компанийн зүгээс уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан тул компанид учирсан хохирол болох 14,138,440 төгрөгийг Ч.Болормаагаас гаргуулаад авчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Гэрч Т.Ариунзаяа мэдүүлэхдээ: … Ч.Болормаа нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс Мандал-2 шатахуун түгээх станцад менөжерийн албан тушаалд томилогдож ажилласан. Уг хүн нь уг албан тушаал дээр ажиллаж байхдаа компанийн шатахуун болон шатахууны мөнгөн талоноос 14,138,440 төгрөгийн хохирлыг компанид учруулаад байна. Уг учруулсан хохирлоо өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мөн үүнээс гадна “Ачит Хараа” ХХК-нд гэрээ хийлгүйгээр 2,457,400 төгрөгний шатахууныг зээлээр олгосон. “Ачит Хараа” ХХК-ийн захирал гэх залуу шатахуун зээлээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул 2,457,400 төгрөгийг Ч.Болормаа хувьдаа завшсан гэж үзэхгүй байгаа. Гэхдээ төлж барагдуулах арга хэмжээг Ч.Болормаа өөрөө хариуцах ёстой. Ч.Болормаа нь манай компанид 14,138,440 төгрөгийн хохирол учруулсанаас одоогийн байдлаар нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Манай компанийн дотоод аудитын шалтгалтын дүгнэлт, мөн Мандал-1 шатахуун түгээх станцын менежер Э.Идэрсайхан нарын тайлбараар Ч.Болормаа нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Э.Идэрсайханаас 6,200,000 төгрөгний шатахууны мөнгөн талоныг, Мөн 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 12-ны хооронд “Бугант номин” ХХК-ийн захирал Энхмаа гэж хүн зээлээр авсан шатахууны төлбөр болох 10,000,000 төгрөг бэлнээр авчирч өгсөнөөс 7,938,440 төгрөгийг хувьдаа завшсан байна. Орон нутгийн байршлаас хамаарч Мандал-1, Мандал-2 шатахуун түгээх станцуудын өдөр тутам үйл ажиллагаанд хяналт тавих боломж байхгүй тул өдөр бүр 09-10 цагийн хооронд өдөр тутмын борлуулалтын мэдээг утсаар болон цахим хэлбэрээр авдаг. Зөрчил дутагдал гарсан үед түгээгч болон менежерүүд тухай бүр нь дээд шатны удирдах ажилтан нартаа мэдэгдэх үүрэгтэй болох нь манай компанитай хийсэн хөдөлмөрийн гэрээн дээр заагдсан байгаа. Ч.Болормаа нь өртэй байсан өрөө төлсөн гэж тайлбар хэлсэн. Үнэхээр өр төлсөн юм уу, яг яасан талаар нь сайн мэдэхгүй байна. Ч.Болормааг тус шатахуун түгээх станцын менежерийн ажил үүргийг хүлээж авсанаас хойш 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос тус компанийн дотоод аудитын газраас ээлжит хяналт шалгалтыг хийхэд зөрчил дутагдал гараагүй байсан. Орон нутгийн шатахуун түгээх станц хариуцсан менежерүүд өөрсдөө сарын эцсийн тооллогыг хийж тайлангаа гаргаж мэдээг хүргүүлдэг байсан. Зүүнхараа, Хөтөл, Сэлэнгэ, Цагаан нуур сум дахь Шунхлай петролиум шатахуун түгээх станцын салбарууд Дархан-Уул аймгийн Дархан газрын тосны бүтээгдэхүүний агуулахад харъяалагддаг юм. Ч.Болормаа нь 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 12-ны хооронд тайлан тооцоо мэдээг санаатайгаар будилаантуулж дээд байгууллагадаа мэдээ гаргаж өгч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/

              Мөрдөн байцаалтанд Гэрч А.Мөнгөнтулга мэдүүлэхдээ: … Би Ч.Болормаа менежерийн зөвшөөрлөөр Ачит-Хараа ХХК-д 800,000 төгрөгний шатахуун зээлээр олгож байсан. Гэхдээ мөнгийг нь аваад шатахууны төлбөрт өгчихсөн. Миний хувьд танил найз нөхөд хүрч ирээд шатахууны мөнгөгүй болчихоод байна хоёр гурван хоногоос мөнгийг нь өгчихье гээд гуйгаад байдаг болохоор нь найз нөхөддөө үгүй гэж хэлж чадахгүй зээл олгочихдог юм. Гэхдээ надаас шатахуун зээл авсан найз нөхөд маань мөнгөө удаалгүй өгчихдөг байсан. Мөн дээр нь түгээгч нар шатахуун борлуулсан орлогоороо цалинждаг тул борлуулалтаа өсгөхийн тулд гэрээ, хэлцэл хийгээгүй ч гэсэн найдвартай хүмүүсдээ зээлээр шатахуун өгчихдөг байсан юм. Зээлээр шатахуун авсан хүмүүс маань ч гэсэн итгэл алдахгүй хэлсэн цаг хугацаандаа шатахууны төлбөр мөнгөө өгдөг байсан. Ч.Болормаа нь хүнд өртэй ширтэй гэж ярьж байгаагүй. Харин нөхрөөсөө салсан амьдрал хэцүү байна гээд хаяа хаяа архи уучихсан үнэртүүлчихсэн явж байдаг байсан. Ч.Болормааг урд өмнө нь таньдаггүй байсан. Ажилд орсоноос нь хойш таньдаг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/

              Мөрдөн байцаалтанд Гэрч Э.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: … Би тус шатахуун түгээх станцад 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж түгээгчээр ажилласан. Би 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Болормаа гэх хүнд 550,000 төгрөгний, Төмөрөө гэх хүнд 450,000 төгрөгний шатахууныг зээлээр олгосон. Уг мөнгийг дээрх хоёр хүнээс авч шатахуун түгээх станцын орлогод оруулсан. Одоо надад дутаасан хохирол мөнгө байхгүй. Болормаа эгч, Төмөрөө ах хоёрыг би таньдаг юм. Надаас ирээд шатахуун зээлээр өгөөч хоёр гурван хоногоос мөнгийг нь өгчихье гээд гуйгаад байхаар нь би зээл олгосон юм. Мөн манай шатахуун түгээх станц хэдэн төгрөгний шатахуун борлуулсанаараа цалинждаг тул миний хувьд их шатахуун зарж борлуулахын тулд зарим нэг гэрээ хэлцэл хийгээгүй хүмүүсд өөрөө дур мэдэн зээл олгодог байсан. Зээл авсан хүмүүс ч гэсэн хэлсэн цаг хугацаандаа мөнгөө өгдөг байсан. Ч.Болормаа менежер ямар нэгэн хүнд өртэй гэж ярьж байгаагүй. Нөхрөөсөө салсан амьдрал хэцүү байна, нөхөртэйгөө хаяа нэг утсаар ярьдаг. Дөрвөн хүүхэдтэй амьдрал ахуй хэцүү байна гэж ярьдаг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/

              Мөрдөн байцаалтанд Гэрч Г.Мөнхтогтох мэдүүлэхдээ: …Би тус шатахуун түгээх станцад 2 жил менежерээр 2 дахь жилдээ түгээгчээр ажиллаж байсан юм. Миний хувьд 2016 оны 8 дугаар сарын эхээр Гомбодорж гэж найздаа самарт явах гээд байна шатахуун хэрэгтэй байна бэлэн мөнгө алга түр зээлээр өгөөч гээд гуйгаад байхаар нь үгүй гэж хэлж чадаагүй 441,000 төгрөгний шатахуун зээлээр олгосон. Уг төлбөрөө цалингаасаа суутгуулаад үлдэгдэл мөнгийг нь Шунхлай ХХК-ийн дансаар тушаасан одоо үлдэгдэл төлбөр мөнгө байхгүй. Менежер Ч.Болормаагийн зөвшөөрлөөр Ачит хараа ХХК-д 300,000 төгрөгний шатахуун зээлээр олгосон уг мөнгийг Ачит-Хараа ХХК болон Ч.Болормаа хариуцаж төлүүлэх ёстой. Нэгдүгээрт танил найз нөхөд ирээд шатахуун зээлээр олгооч гээд гуйгаад байдаг. Хоёрдугаарт түгээгч, менежер нар нь борлуулалтаараа цалинждаг тул борлуулалтаа ахиулахын тулд найдвартай хүмүүст зээлээр шатахуун олгодог юм. Миний өөрийн зүгээс дур мэдэж зээл олгосон хүмүүсээс шатахууны төлбөрөө өгөөгүй хүн байхгүй. Бүгд шатахууны мөнгөө төлж барагдуулсан. Миний хувьд тус шатахуун түгээх станцын орлогоос хувьдаа завшсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-р хуудас/

               Мөрдөн байцаалтад Гэрч Д.Отгонтуяа мэдүүлэхдээ: … Би 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд тус шатахуун Түгээх стацын түгээгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд хувьдаа шатахууны орлогоос мөнгө төгрөг завшсан үйлдэл байхгүй. Ганц нэг удаа таньдаг найз, нөхөд түр зээлээр шатахуун өгөөч гэж гуйгаад байхаар нь үгүй гэж хэлж чадахгүй зээлээр шатахуун олгож байсан. Гэхдээ зээлээр олгосон шатахууны мөнгөө зээлээр шатахуун авсан хүмүүсээсээ аваад компанийн орлогод цаг тухай бүрт нь оруулдаг байсан. Надад Шунхлай петролиум ХХК-д одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. Ч.Болормаа менежер Ачит хараа, Бугант номин ХХК-иудад зээлээр шатахуун өгчих гэж хэлээд надаар зээлээр шатахуун олгуулж байсан. Миний мэдэж байгаагаар Ачит Хараа ХХК-д 1 сая төгрөгний шатахууныг 2016 оны 08 дугаар сарын эхээр олгуулж байсан. Бугант номин ХХК-д зээлээр шатахуун олгож байсан гэхдээ тус компани нь Шунхлай компанитай зээлийн гэрээтэй тул шатахуун өгч байсан. Ачит Хараа ХХК нь зээлийн гэрээ байхгүй байсан. Шатахуун түгээх станцын орлого сайн бол түгээгч нарын цалин нэмэгддэг тул найдвартай хүмүүст менежерийн зөвшөөрлөөр шатахуун зээлээр олгож байсан. Миний одоо сонсож байгаагаар “Ачит Хараа” ХХК нь 2 сая гаран төгрөгний үлдэгдэлтэй гэсэн. Бугант номин ХХК нь зээлийн үлдэгдэлгүй гэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд Гэрч Р.Алтанхуяг мэдүүлэхдээ: … Миний бие Ачит Хараа ХХК-ийн модны үйлдвэрийг Рагчаа гэж хүнээс 40,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод гэрээ хэлцэл хийгээд урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Ингээд тус компанийн мод, модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн үйл ажиллагааг явуулж байх үедээ Мандал-2 Шунхлай ХХК-иас шатахуун зээлээр авч тэр дор нь буюу орой нь зээлээр аваад өглөө нь мөнгийг нь өгчихдөг байсан юм. Ингээд үйл ажиллагаа явуулж байх үед Рагчаа бид хоёрын дунд үл ойлголцол үүсч намайг үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгөхгүй удаалаа мөнгөө өгөхгүй бол ажиллуулахгүй гээд хөрөө рамтай хашаанаас гаргачихсан. Ингээд миний ажил зогсчихоод байгаа юм. Бид хоёрын энэ маргаантай асуудал иргэний хэргийн шүүх дээр хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Миний хувьд Ачит Хараа ХХК-ийн мод, модон материалын чиглэлээр үйл ажиллагааг явуулж байхдаа уул руу модонд явуулдаг машинууддаа Шунхлай шатахуун түгээх станцаас 2,457,400 төгрөгний шатахуун зээлээр аваад буцааж төлөөгүй байгаа нь үнэн. Уг нь модны үйл ажиллагаа явагдаж байсан бол шатахууны төлбөрийг өгчих боломжтой байсан. Гэтэл Рагчаа бид хоёрын дунд маргаан үүсээд уг маргаантай асуудал иргэний шүүхээр шийдэгдэхээр болсон. Ч.Болормаа гэж хүнээс зээлээр 2,457,400 төгрөгний шатахуун авсан нь үнэн. Надад өөрт бол үлдсэн баримт байхгүй. Уг нь хувийн дэвтэр дээрээ тэмдэглэж явдаг байсан юм тэгтэл уг дэвтэрээ гээчихээд олохгүй байна. Ч.Болормаагаас зээлээр шатахуун аваад зээлийн авсан баримтан дээр гарын үсэг зурдаг байсан. Уг баримт Ч.Болормаад байгаа байх гэж бодож байна. Миний хувьд Ч.Болормаатай ах, дүү хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Хэд хэдэн удаа шатахуун зээлээр аваад мөнгийг нь дор дор нь буцааж төлдөг байсан. Би ямар ч байсан ойрын хугацаанд Шунхлай Петролиум ХХК-иас зээлээр авсан шатахууны төлбөр мөнгөө төлж барагдуулж байгууллагыг хохиролгүй болгоно. Миний хувьд ямар нэгэн хувь хүн, байгууллагыг залилж мэхэлсэн зүйл байхгүй. Би нэг их шатахуун авч байгаагүй. Хаяа хаяа хоёр гурван Зил 131 машины банк дүүргэдэг байсан, болж өгвөл бэлэн мөнгөөр нь шатахуун авдаг байсан боломжгүй үедээ зээлээр аваад өдөр, хоногт нь мөнгийг нь өгдөг байсан  гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд Гэрч М.Энхмаа мэдүүлэхдээ: … Манай компани нь Шунхлай ХХК-ийн Мандал-2 шатахуун түгээх станцтай, зээлээр шатахуун олгох гэрээг 2016 оны эхэн үед байгуулсан. Яг сар өдрийг нь санахгүй байна. Машинуудаа уул руу модонд явуулах үед нь зээлээр шатахуун авч өгөөд явуулдаг. Ингээд зээлсэн шатахуунаа 01 сарын дотор төлж барагдуулдаг байсан. 2016 онд зээлээр шатахуун олон удаа авсан. Одоо яг хэдэн төгрөгний шатахуун хэдэн удаа зээлээр авсан талаараа мэдэхгүй байна. Манай компанийн хувьд одоо Шунхлай ХХКомпанид нэг ч төгрөгний өргүй байгаа. Би өөрийн гар утаснаас Мобиал банк ашиглаж, тус компанийн 5038026962 дугаарын данс руу шилжүүлдэг байсан. Уг дансыг ХААН банкнаас лавлаж Шунхлай ХХК-ийн данс мөн байна уу гэж асуухад мөн гэсэн тул уг данс руу зээлээр авсан шатахууны төлбөрөө хийдэг байсан. Би Ч.Болормааг сайн танихгүй. Мандал-2 шатахуун түгээх станцын менежер гэдгээр нь мэднэ. Ч.Болормаагийн хувийн данс руу 2016 оны 04,05 дугаар саруудад шатахууны төлбөр мөнгө шилжүүлж байсан байх яг хэдэн төгрөг шилжүүлсэнээ мэдэхгүй байна 10 гаран сая төгрөг бол шилжүүлсэн. Бэлнээр бол шатахууны мөнгө төгрөг өгч байгаагүй. Би Ч.Болормаад ямар ч мөнгө бэлнээр өгөөгүй. Дан өөрийн гар утаснаасаа мобиал банкаар шилжүүлж байсан. Дансны хуулгаа авчирч өгье. Би Хаан банкны 5001267876 дугаартай данс эзэмшдэг, уг данснаас зээлээр авсан шатахууны төлбөрөө төлдөг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Дархижав мэдүүлэхдээ: … Би охиныгоо Мандал-2 шатахуун түгээх станцын менежерээр ажиллаж байхдаа 14,138,440 төгрөгийг дутаасан гэдгийг даргаас нь сонссон. Өөрөө бол надад юм яриагүй. Ингээд охиноосоо юу болоод яагаад ийм их мөнгө төгрөгний асуудалтай болчихов гэсэн чинь нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод байр хөлслөж амьдарч байхдаа хүнээс машин тэрэг зээлээр аваад, хувиараа хоолны газар ажлуулаад орлого олоогүй байрны түрээсийн мөнгөнд шатаад хүүтэй мөнгө зээлдэг хүнээс мөнгө зээлж хотод байсан өрөө төлсөн гэсэн. Ингээд буцаад хүүтэй мөнгө зээлсэн хүндээ хүүг нь өгч чадахгүй өрөнд ороод ажиллаж байсан газрынхаа орлогоос мөнгө авч өгсөн юм шиг байна лээ. Ч.Болормаа нь аав, ээж хоёртоо хэлсэн хүнд өртэй байгаа банкнаас зээл авч туслаарай гэж хэлж ярьсан. Нөхөр бид хоёр зээл авах гээд хөөцөлдөөд байгаа боловч бүтэж өгөхгүй удаашраад байна. Ямар ч байсан байгууллагыг хохиролгүй болгож өгөх санаатай ах дүүсээс мөнгө төгрөг асууж сургалаад явж байна. Миний охин 5 сартайгаас 14 насны 4 хүүхэдтэй, нөхрөөсөө салсан өрх толгойлсон эмэгтэй, аав, ээж хоёр дээрээ ирээд амьдарч байна. Би Ариунтунгалаг гэж хүн танихгүй. Ямар ч байсан хүнээс хүүтэй мөнгө зээлсэн гэсэн хэдэн төгрөг зээлсэн талаар нь мэдэхгүй байна. Нэг машин тэрэг зээлээр аваад нөгөө авсан машиныг нь нөхөр нь авч яваад ломбарданд тавиад алдсан сураг байсан Ч.Болормаад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Нөхрийгөө дагаж энэ тэрүүгээр тэнэж тэнэж яваад ямар ч юмгүй хаягдаад 4 хүүхдийн хамт аав, ээж хоёр дээрээ ирсэн. Ер нь амьдрал нь хэцүү байгаа хүн. Гэртээ эд зүйл авсан юм юу ч байхгүй. Нөхөр бид хоёр л хоол, хүнс, хувцас хунарыг нь бүгдийг нь зохицуулж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 68-р хуудас/

           2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Шунхлай петролиум” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт /ХХ-ийн 69-70-р хуудас/

           Ч.Болормаагийн 5001339819 дугаартай Хаан банкны хувийн харилцах дансны хуулга “Бугант номин ХХК-ийн захирал М.Энхмаагийн хувийн харилцах 5001267876 дугаартай данснаас Ч.Болормаад 13,500,000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт /ХХ-ийн 133, 135-р хуудас/

           Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 184-189-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Ч.Болормаа мэдүүлэхдээ: … Бугант Номин ХХК-с 2016 оны 04 дүгээр  сарын 15-ны өдөр 3 сая төгрөг орж ирсэн би Хаан банкны АТМ-с 2 таслаад эхлээд 800,000 төгрөг, дараа нь 700,000 төгрөг аваад нийт 1.5 сая төгрөгийг би бэлэн авсан байсан юм. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөн Бугант Номин ХХК-иас 3 сая төгрөг орж ирээд нийт миний дансанд 4.5 сая төгрөг байсны 596,000 төгрөгийг Шунхлай компаний худалдаа хөгжлийн банк дахь данс руу хийсэн үүний дараа 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3 сая төгрөгийг өөрийн данснаас Шунхлай компаний Хаан банкны 5038026962 тоот данс руу шилжүүлсэн тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1.5 сая төгрөг Бугант Номин ХХК-с орж ирэхээр нь дансанд байсан 929,364 төгрөг байхаар нь данснаасаа 2 сая төгрөг аваад Шунхлай компаний Хаан банкны 5038026962 тоот данс руу шилжүүлсэн миний дансанд үлдэгдэл 429,314 төгрөг үлдсэн юм. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Бугант Номин ХХК-иас шатахууны мөнгө болох 6 сая төгрөг орж ирсэн байсан юм. Тэгсэн би өмнө нь Улаанбаатар хотод амьдарч байхдаа өр тавьсан тэр өрийг нэхээд утсаар залгаад байхаар нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нөгөө өр авах эмэгтэй маань Зүүнхараад ирсэн тэгэхээр нь би аав, ээж хоёрын зээл бүтчих байх тэгэхээр нь эргүүлээд төлнө гэж бодоод Бугант Номин ХХК-с 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн 6 сая төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр данснаас аваад дээр 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авсан байсан бэлэн 1.5 сая төгрөгийг нэмээд 7.5 сая төгрөгийг Нарантунгалагт өгсөн тэгээд 2016 оны 05 дугаар сарын дундуур байхаа хоног хугацааг нь сайн санахгүй байна Мандал-1 ШТС-н менежер Э.Идэрсайхан над руу залгаад Бугант Номин ХХК-ийн талон ирсэн шүү гэхээр нь би очоод Э.Идэрсайханаас 6,200,000 төгрөгийн шатахууны талон авсан тэгээд Бугант Номин ХХК-ийн захирал Энхмаа эгчид хэлсэн чинь бэлэн мөнгө өгч талон авах боломжгүй байна гэсэн тэгээд миний сейфинд 1 сар шахуу байсан 2016 оны 06 дугаар сарын дундуур байхаа нөгөө өртэй Нарантунгалаг маань залгаад дахиад үлдэгдэл мөнгөө нэхсэн тэгэхээр нь би угаасаа аав, ээж хоёр зээл авчих юм чинь тэгээд мөнгийг нь өгчихье гэж бодоод Говийн аймгууд руу мод зөөдөг Батсайхан гэх ахад уг 6,200,000 төгрөгийн талоныг өгөөд Батсайхан ахаас бэлэн 6,200,000 төгрөг авсан. Тэгээд нөгөө өртэй хүнрүүгээ залгаад мөнгөө ав гэсэн чинь Зүүнхараад ирсэн байна гэж байсан тэгэхээр Бугант Номин ХХК-ийн нэр дээр 300,000 төгрөгийн шатахууны зарлага бичээд нөгөө хүндээ 6,500,000 төгрөг болгож өгсөн. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байхаа Шунхлай Петролиум ХХК-ны Дархан газрын тосны бүтээгдэхүүний агуулахын дарга Жамц шалгалтаар ирээд мөнгө дутсныг мэдсэн юм шиг байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 88-89, 192-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 108 дугаар хуудас/, Ч.Болормаа нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 112 дугаар хуудас/, Удирдлагын Академийн Бизнесийн Удирдлагын сургуулийн №02/07 дугаартай үнэмлэх /ХХ-ийн 113-114 дүгээр хуудас/, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Бакалаврын D200302689 дугаартай дипломын нотариатын гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 195 дугаар хуудас/ 4 хүүхдийн төрсний гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /ХХ-н 197,198,196/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Болормаа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай Петролиум” ХХК-ийн Мандал-2 шатахуун түгээх станцын менежерээр ажиллах хугацаандаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох шатахууныг борлуулсан орлогоос 14,138,440 төгрөгийг хувьдаа завшин “Шунхлай Петролиум” ХХК-нд үлэмж хэмжээний буюу 14,138,440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Идэрсайханы мэдүүлэгт: ... Ч.Болормаа нь Бугант Номин ХХК-ийн гэрээт харилцагчаас 7,938,440 төгрөг, Э.Идэрсайхан надаас авсан 6.200.000 төгрөгийн шатахууны мөнгөн талон зэрэг нийлээд 14.138.440 төгрөгийн хохирол учруулаад байна. Үүнээс 1.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сард төлсөн. Одоо үлдэгдэл 13.138.440 төгрөг байна. Үүндээр нэмээд гэрээт бус харилцагч “Ачит хараа” компанид 2.457.400 төгрөгний шатахуун зээлээр олгосон тул тус компани төлөөгүй тохиолдолд Ч.Болормаа хариуцахаар хийсэн хэлцэлийг үндэслэн нэмж нэхэмжилнэ. Иймд миний бие шүүгдэгч Болормаагаас компанид учруулсан нийт хохиролыг хурдан төлж барагдуулаач гэж хүсэж байна. Хохирол төлбөрөө барагдуулсан тохиолдолд заавал яллаад байх хүсэл байхгүй байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Идэрсайханы мэдүүлэгт: Ч.Болормаагийн өөрийнх нь ярьж байгаагаар банкинд зээлтэй байсан. Тэр зээлээ хаасан гэж ярьж байсан. Намайг компанийн зүгээс уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан тул компанид учирсан хохирол болох 14,138,440 төгрөгийг Ч.Болормаагаас гаргуулаад авчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/,

 Мөрдөн байцаалтанд Гэрч Т.Ариунзаяагийн мэдүүлэгт: … Ч.Болормаа нь манай компанид 14,138,440 төгрөгийн хохирол учруулсанаас одоогийн байдлаар нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Манай компанийн дотоод аудитын шалтгалтын дүгнэлт, мөн Мандал-1 шатахуун түгээх станцын менежер Э.Идэрсайхан нарын тайлбараар Ч.Болормаа нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Э.Идэрсайханаас 6,200,000 төгрөгний шатахууны мөнгөн талоныг, 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 12-ны хооронд “Бугант номин” ХХК-ийн захирал Энхмаа гэж хүн зээлээр авсан шатахууны төлбөр болох 10,000,000 төгрөг бэлнээр авчирч өгсөнөөс 7,938,440 төгрөгийг хувьдаа завшсан байна. Ч.Болормаа нь 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 12-ны хооронд тайлан тооцоо мэдээг санаатайгаар будилаантуулж дээд байгууллагадаа мэдээ гаргаж өгч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч А.Мөнгөнтулгын мэдүүлэгт: … Би Ч.Болормаа менежерийн зөвшөөрлөөр Ачит хараа ХХК-д 800,000 төгрөгний шатахуун зээлээр олгож байсан. Ч.Болормаа нь хүнд өртэй ширтэй гэж ярьж байгаагүй. Харин нөхрөөсөө салсан амьдрал хэцүү байна гээд хаяа хаяа архи уучихсан үнэртүүлчихсэн явж байдаг байсан. Ч.Болормааг урд өмнө нь таньдаггүй байсан. Ажилд орсоноос нь хойш таньдаг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/,

              Мөрдөн байцаалтанд Гэрч Э.Мягмарсүрэнгийн мэдүүлэгт: … Ч.Болормаа менежер ямар нэгэн хүнд өртэй гэж ярьж байгаагүй. Нөхрөөсөө салсан амьдрал хэцүү байна, нөхөртэйгөө хаяа нэг утсаар ярьдаг. Дөрвөн хүүхэдтэй амьдрал ахуй хэцүү байна гэж ярьдаг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/,

               Мөрдөн байцаалтанд Гэрч Г.Мөнхтогтохын мэдүүлэгт: … Менежер Ч.Болормаагийн зөвшөөрлөөр Ачит хараа ХХК-д 300,000 төгрөгний шатахуун зээлээр олгосон уг мөнгийг Ачит-Хараа ХХК болон Ч.Болормаа хариуцаж төлөх ёстой. Нэгдүгээрт танил найз нөхөд ирээд шатахуун зээлээр олгооч гээд гуйгаад байдаг. Хоёрдугаарт түгээгч, менежер нар нь борлуулалтаараа цалинждаг тул борлуулалтаа ахиулахын тулд найдвартай хүмүүст зээлээр шатахуун олгодог юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-р хуудас/,

              Мөрдөн байцаалтад Гэрч Д.Отгонтуяагийн мэдүүлэгт: … Ч.Болормаа менежер Ачит хараа, Бугант номин ХХК-иудад зээлээр шатахуун өгчих гэж хэлээд надаар зээлээр шатахуун олгуулж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-р хуудас/,

              Мөрдөн байцаалтанд Гэрч Р.Алтанхуягийн мэдүүлэгт: … Миний хувьд Ч.Болормаатай ах, дүү хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Хэд хэдэн удаа шатахуун зээлээр аваад мөнгийг нь дор дор нь буцааж төлдөг байсан  гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-р хуудас/,

              Мөрдөн байцаалтанд Гэрч М.Энхмаагийн мэдүүлэгт: … Ч.Болормаагийн хувийн данс руу 2016 оны 04,05 дугаар саруудад шатахууны төлбөр мөнгө шилжүүлж байсан байх яг хэдэн төгрөг шилжүүлсэнээ мэдэхгүй байна 10 гаран сая төгрөг бол шилжүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-р хуудас/,

              Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Дархижавын мэдүүлэгт: … Би охиныгоо Мандал-2 шатахуун түгээх станцын менежерээр ажиллаж байхдаа 14,138,440 төгрөгийг дутаасан гэдгийг даргаас нь сонссон. Өөрөө бол надад юм яриагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 68-р хуудас/,

                   2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Шунхлай петролиум” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт /ХХ-ийн 69-70-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт /ХХ-н 184-р хуудас/,

                   Ч.Болормаагийн 5001339819 дугаартай Хаан банкны хувийн харилцах дансны хуулга “Бугант номин ХХК-ийн захирал М.Энхмаагийн хувийн харилцах 5001267876 дугаартай данснаас Ч.Болормаад 13,500,000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт /ХХ-ийн 133, 135-р хуудас/ гэх болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Болормааг байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг завшиж бусдад үлэмж хэмжээний буюу 14,138,440 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Ч.Болормааг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай Петролиум” ХХК-ийн Мандал-2 шатахуун түгээх станцын менежерээр ажиллах хугацаандаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох шатахууныг борлуулсан орлогоос 14,138,440 төгрөгийг хувьдаа завшин “Шунхлай Петролиум” ХХК-нд үлэмж хэмжээний буюу 14,138,440 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Болормаа нь “Шунхлай Петролиум” ХХК-д 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 13.138.440 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин Ч.Болормаа нь “Шунхлай Петролиум” ХХК-тай гэрээт бус харилцагч “Ачит хараа” ХХКомпанид 2.457.400 төгрөгний шатахуун зээлээр олгосон үйлдэлд буруутай боловч уг мөнгийг хувьдаа завшиж, үрэгдүүлээгүй, шатахуун зээлээр авч хэрэглэсэн “Ачит хараа” ХХКомпани нь 2.457.400 төгрөгнийг төлж барагдуулахаа  хавтаст хэрэгт мэдүүлэг өгч илэрхийлсэн зэргээс дүгнэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь тэргүүн ээлжинд “Ачит хараа” ХХК-аас иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Болормаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 2016 оны 05 дугаар сарын 02-нд төрсөн бага насны хүүхэдтэй эх, бусад хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дах хэсэгт заасан үндэслэл журмыг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаанд хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Тольтон бургууд овогт Чимэдцэрэнгийн Болормааг аж ахуйн нэгж, байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болормаад тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болормаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Болормаагаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 13138440 /арван гурван сая нэг зуун гучин найман мянга дөрвөн зуун дөчин/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Капитал хаус, 3 дугаар давхарт байрлах “Шунхлай Петролиум” ХХК-д /хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Идэрсайхан ЦД81110971/ олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болормаад оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сар      хүртэл хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Болормаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.