Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                        Ч.Ариунсайхан

 Улсын яллагч                                      Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                      А.Хандмаа

                         Шүүгдэгч                                             Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Баттулгад холбогдох 201718020025 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Баян-Арцатын 17-А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/МИ:80053013/ Хадчу овогт Баасандашийн Баттулга.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Баттулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр “Шарлангийн гол” гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 07 цагийн орчим өөрийн эзэмшлийн Зил-131 загварын “67-13” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгслийн тэвшинд зорчин явсан Б.Анхбаярын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттулга мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр Шарлангийн гол өгсөөд явж байгаад голын мөс рүү орох шаардлага гараад тэр хэсэг рүү аажуухан уруудаж ороход машины зүүн талын урд дугуйнд том чулуу дайрагдаж овогноход мөстсөн гөлөөн дээр эсрэг талын дугуй гүнзгий ховил руу халтирч ороод тэр талруугаа машин хазайгаад уначихсан юм. Тэвшин дээр олон хүн сууж явсан болохоор машин хазайхад хүмүүс тэр тал руу нь хөдөлгөөнд ороод хазайгаад унасан байх… Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогч Б.Анхбаярын нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэв.

           Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б Баттулгын 3ил-131 загварын машинд суугаад самарт явсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас машины тэвшин дээр 40 орчим хүн суугаад хөдөлсөн ба шөнөжин явсаар хэдэн хүн бууж бие засчихаад буцаад жолоочийн ар талын дугуйн харалдаа хүмүүсийн дунд орж чихцэлдээд суусан. Биднийг суугаад цааш яваад удалгүй машин их эвгүй баруун талруугаа хазайгаад би дотроо яасан айхтар хазайж байнаа гэж бодох агшинд машин хажуулдаж унасан. Тэвшин дээр бирзентээр хучаад майханлаад бүхээг хийчихсэн байсан ба машин унахад дээрээс хүмүүс дараад ямар ч байсан миний хоёр хөл гозойж ирээд нугараад нүүрэн дээр дарж улмаар дээрээс янз бүрийн хүмүүсийн хөл гишгэлээд нүд харанхуйлаад явчихсан. Би ухаан алдаагүй ба хүмүүс гарцгаагаад дээрээс дарсан юмнуудыг зөөгөөд хөнгөрөөд ирэхэд би юмнаас зуураад босох гэхэд бөгсөн бие ямар ч мэдээгүй болчихсон байсан. Тэгээд намайг аваарай гэж орилоход нэг хүн “энд хүн дарагдчихсан байна, туслаарай” гэж орилж байсан... Одоо бөгсөн бие мэдээгүй бусдын асаргаанд байгаа... эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15, 18-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Баярмөнх мэдүүлэхдээ: … 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Баттулгын Зил-131 загварын 67-13 СЭҮ дугаартай машинд суугаад Б.Баттулга машинаа жолоодоод тэвшин дээр байсан хүмүүс хөнжилөөр бүтээгээд хэвтэж унтацгааж явсан. Бид шөнөжин яваад өглөө осолд орсон. Би унтаж явсан ба машин зогсосхийгээд урагшаа доош уруудах шиг болсоноо хазайх шиг болоод унасан. Тэвшин дээр байсан хүмүүсийн суудал алдагдаад орилж хашгираад гадагш гарцгаасан ба гараад харахад жолоочийн эсрэг тал руу бөөрөөрөө хажуулдчихсан байсан. Тэвшин дээр байсан Анхбаяр гэх залуу гэмтсэн байсан. Тэр хүн дээр хүнсний зүйлүүд болон бусад зүйл дарж унасан байсныг хүмүүс зөөж холдуулаад гаргаж ирсэн. Ингээд жолооч Б.Баттулга замын машинууд зогсооход машин явахгүй гээд байхаар нь арга буюу өөрийнхөө машиныг татаж босгоод Анхбаярыг хэвтүүлээд сумын төв рүү явсан ба Хотонгийн даваа гэх газар ирээд хүн гэмтсэн талаар эмнэлэг, цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /ХХ-ийн 19-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Гэрч Ж.Ганболд мэдүүлэхдээ: … Тухайн үед нийт 40 орчим хүн суугаад 19 цагийн орчим хөдөлсөн ба 2017 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 07 цагийн орчим осол болсон. Осол болох үед би унтаж явсан ба тэр үед машин зогсосхийгээд доош уруудаж, яг тэр үед хазайх шиг болоод унасан. Хүмүүсийн байрлал алдагдаад орилж хашгираад тэвшин дээрээс гадагш гарцгаасан ба Анхбаяр гэдэг залуугийн дээрээс хүнсний зүйлүүд болон бусад зүйл дарж унасан байсныг зөөж холдуулаад гаргаж ирэхэд “бөгсөн бие мэдээгүй болчихсон байна” гээд байхаар нь юман дээр өргөж хэвтүүлээд 8 хүн сумын төв рүү буцсан... Онхолдсоны дараа харахад огцом уруу уруудаж ороход жолоочийн талд том чулуу таараад нөгөө талын дугуй нь гүнзгий ховил руу хальтарч савагдахад дээр нь байсан хүмүүс хазайсан налуу тал руу савагдсанаар хүчинд нь машин хазайгаад унасан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд Гэрч Ж.Батсайхан мэдүүлэхдээ: … Би тухайн үед кабинд сууж явсан ба Шарлангийн голыг үүрээр өгсөж, уруудаж явж байгаад нэг бага зэрэг уруу газраар гол руу буусан чинь өндөр талдаа зүүн талын дугуй нь нэг том чулуун дээгүүр гарсан чинь намхан хувилтай тал руу савагдаад машин хажуугаараа унасан. Бид нар гараад ирэхэд тэвшин дээр сууж явсан хүмүүс гараад ирсэн, харин нэг хүний дээрээс хөнжил, пүүгээнүүд болон бусад зүйлүүд дарчихсан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/

                  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №1352 тоот дүгнэлтэнд: …

                  1. Б.Анхбаярын биед сээрний 11, 12 нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, доод мөчний саажилт, зүүн тал 2,3,4,5,6,7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                  2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/

                  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №08 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтэнд: ...

                  1. 3ил-131 загварын 67-13 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Баттулга нь Замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд... 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2. жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... 21. Хүн тээвэрлэх 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. А/ “Тэвшин дотор суудал засаж бат, бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлаганы дээд ирмэгнээс багагүй байх. В/ Тэвшний хойд болон хажуу, хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх. Г/ Зорчигчдын буулгах суулгах шаттай байх” гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /ХХ-ийн 30-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Б.Баттулга мэдүүлэхдээ: ... Шарлангийн гол өгсөөд явж байгаад голын мөс рүү орох шаардлага гараад тэр хэсэг рүү аажуухан уруудаж ороход машины зүүн талын урд дугуйнд том чулуу дайрагдаж овогноход мөстсөн гөлөөн дээр эсрэг талын дугуй гүнзгий ховил руу халтирч ороод тэр талруугаа машин хазайгаад уначихсан юм. Тэвшин дээр олон хүн сууж явсан болохоор машин хазайхад хүмүүс тэр тал руу нь хөдөлгөөнд ороод хазайгаад унасан байх... Би үйлдсэн хэрэг асуудалдаа үнэхээр гэмшиж байгаа... Хохирогч Анхбаярт 1,500,000 төгрөг төлсөн, цаашид боломжийнхоо хэмжээгээр төлөх болно гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-40-р хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 66 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Баттулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр “Шарлангийн гол” гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 07 цагийн орчим өөрийн эзэмшлийн Зил-131 загварын “67-13” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгслийн тэвшинд зорчин явсан Б.Анхбаярын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

           Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б Баттулгын 3ил-131 загварын машинд суугаад самарт явсан юм. Биднийг суугаад цааш яваад удалгүй машин их эвгүй баруун талруугаа хазайгаад би дотроо яасан айхтар хазайж байнаа гэж бодох агшинд машин хажуулдаж унасан. ...Одоо бөгсөн бие мэдээгүй бусдын асаргаанд байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15, 18-р хуудас/,

           Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Баярмөнх мэдүүлэхдээ: … 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Баттулгын Зил-131 загварын 67-13 СЭҮ дугаартай машинд суугаад Б.Баттулга машинаа жолоодоод тэвшин дээр байсан хүмүүс хөнжилөөр бүтээгээд хэвтэж унтацгааж явсан. Бид шөнөжин яваад өглөө осолд орсон. Би унтаж явсан ба машин зогсосхийгээд урагшаа доош уруудах шиг болсоноо хазайх шиг болоод унасан. ...Хотонгийн даваа гэх газар ирээд хүн гэмтсэн талаар эмнэлэг, цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /ХХ-ийн 19-р хуудас/,

          Мөрдөн байцаалтанд Гэрч Ж.Ганболд мэдүүлэхдээ: … 2017 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 07 цагийн орчим осол болсон. Осол болох үед би унтаж явсан ба тэр үед машин зогсосхийгээд доош уруудаж, яг тэр үед хазайх шиг болоод унасан. ...Онхолдсоны дараа харахад огцом уруу уруудаж ороход жолоочийн талд том чулуу таараад нөгөө талын дугуй нь гүнзгий ховил руу хальтарч савагдахад дээр нь байсан хүмүүс хазайсан налуу тал руу савагдсанаар хүчинд нь машин хазайгаад унасан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/,

             Мөрдөн байцаалтанд Гэрч Ж.Батсайхан мэдүүлэхдээ: … Би тухайн үед кабинд сууж явсан ба Шарлангийн голыг үүрээр өгсөж, уруудаж явж байгаад нэг бага зэрэг уруу газраар гол руу буусан чинь өндөр талдаа зүүн талын дугуй нь нэг том чулуун дээгүүр гарсан чинь намхан хувилтай тал руу савагдаад машин хажуугаараа унасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/,

                  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №1352 тоот дүгнэлтэнд: …

                  1. Б.Анхбаярын биед сээрний 11, 12 нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, доод мөчний саажилт, зүүн тал 2,3,4,5,6,7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                  2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/,

                  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №08 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтэнд: ...

                  1. 3ил-131 загварын 67-13 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Баттулга нь Замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд... 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2. жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... 21. Хүн тээвэрлэх 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. А/ “Тэвшин дотор суудал засаж бат, бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлаганы дээд ирмэгнээс багагүй байх. В/ Тэвшний хойд болон хажуу, хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх. Г/ Зорчигчдын буулгах суулгах шаттай байх” гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /ХХ-ийн 30-р хуудас/,

                   Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-6, 27-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /ХХ-ийн 09 дүгээр хуудас/ гэх болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

       Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Баттулгыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр “Шарлангийн гол” гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 07 цагийн орчим өөрийн эзэмшлийн Зил-131 загварын “67-13” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгслийн тэвшинд зорчин явсан Б.Анхбаярын бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан эрх хасах болон хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Баттулгыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгслийн тэвшинд зорчин явсан Б.Анхбаярын бие махбодид хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Баттулга нь хохирогч Б.Анхбаярт нийт 6,500,000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан байх ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баттулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Мөн  Б.Баттулгын  эзэмшлийн Зил-131 загварын “67-13” СЭҮ улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох, Хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж ирүүлсэн CD-ийг хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалах, хохирогч нь энэ зам тээврийн ослоос учирсан  гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Баттулгын ¹335103 дугаартай B,С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хадчу овогт Баасандашийн Баттулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Баттулгад оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж ирүүлсэн CD-ийг хавтаст хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих тэмдэглэл үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь зам тээврийн ослоос учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Баттулгын ¹ 335103 дугаартай BС ангиллын жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, Энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ хэрэгт Б.Баттулгын эзэмшилийн Зил 131 маркийн 67-13 СЭҮ улсын дугаартай авто машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баттулгад оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баттулгад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.