| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж ш ургийн овогт Ен Ат холбогдох 2313001420249 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Е.Аг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд Е.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Аийн нэхэмжилсэн 10474450 төгрөгийн хор уршгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 3 ширхэг хатаасан цусны дээжийг хэргийн хамт хадгалсугай.
5. Цагаатгагдсан этгээд Е.А нь хохирол, төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэхүү цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг гардан авсан, мөн хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д
ШҮҮГЧИД Х.Т
Ө.Б