Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00452/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  дугаар багийн  дүгээр гудамжны  тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ…..........., Чулуут овогт Б.С-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот ….. дүүргийн  дүгээр хороо .....тоотод байршилтай,     компанид холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  дугаар баг, түүхий эдийн зах  хаягт байршилтай Б.С нэгж талбарын …...... дугаар бүхий 566 м.кв эзэмшил газарт Ц ХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Снар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сшүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-01-06 тоотод оршин суугч Баатар овогтой Соёл-Эрдэнэ би Мөрөн сумын иргэн Бэгзмаагаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Түүхий эдийн зах 6 хаягт байрлалтай 566 м2 газрыг хашааны хамт худалдаж авсан юм. Гэтэл миний худалдаж авсан эзэмшил газар дээрЦХХК нь 119 м2 байшин барьсан байх бөгөөд энэ байшингаа авч миний эзэмшил газрыг чөлөөлж өгөөч гэж олон удаа шаардсан. Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн ГХБХБГазар зэрэг газруудад хандаж миний эзэмшил газар дээр баригдсан 119 м2 байшинг чөлөөлүүлж өгнө үү гэж өргөдөл, хүсэлт гаргасан боловчЦХХК нь газар чөлөөлж өгөөгүй учир дээрх байгууллагууд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэнэ үү гэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ газар нь 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дуудлага худалдаанд орж Ж.Мандшир гэдэг хүн дуудлага худалдаагаар авсан байна. Ж.Мандшираас Б.Энхбат, Б.Энхбатаас Б.Оюун-Эрдэнэ, Б.Оюун-Эрдэнээс Б.Бэгзэдмаа, Б.Бэгзэдмаагаас Б.Сби худалдаж авсан юм.ЦХХК нь энэ 6712014168 нэгж талбарын дугаартай 566 м2 газрын хууль ёсны эзэмшигч биш гэдэг нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 25 дугаар шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0811 дугаар бүхий магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор тус тус нотлогдож байгаа юм.

Иймд Б.Сминий эзэмшил 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 тоот хаягт байрлах нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м2 газраасЦХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м2 газрыг чөлөөлж өгнө үү. Энэ байшин нь Хөвсгөл аймаг Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байршиж байгаа учир Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. гэжээ.

ХариуцагчЦХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Өлзий шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй,ЦХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

1.ЦХХК 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Оюунтай Нийлүүлэгч, борлуулагчийн хамтран ажиллах гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан. Д.Оюун нь гэрээний үүргээ зөрчин хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөлгүй 17.044.249 төгрөгийн өр үүсгэсэн тул компаниас шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 027/ШШ2014/0289 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхээс 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр олгосон 027/2014/0018 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Д.Оюунаас төлбөр гаргуулах ажиллагаа явуулж 2014 онь 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/683 тоот албан бичиг болон 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0238 дугаар актын дагуу 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 5-р баг Баянбулаг захад байршилтай үйлчилгээний зориулалттай 119 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрЦХХК- ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх Т.Намбардагва, Ж.Отгонцэцэг, Н.Нямдорж, Н.Дэлгэрсайхан нарыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Улмаар өмчлөх эрх нь нэр бүхий иргэдэд шилжиж явсаар иргэн Д.Оюунд шилжиж, улсын бүртгэлд өмчлөгчөөр нь бүртгүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Д.Оюунаас шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрт тооцож уг хөрөнгийг хураан авч төлбөр авагчЦХХК-д шилжүүлснийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.ЦХХК хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа болно.

Захиргааны хэргийн шүүх захиргааны акт хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх маргааныг хянан шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийгЦХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг үгүйсгэх буюу хязгаарлах үндэслэлээ болгон газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баатар овогтой Соёл-Эрдэнэ нь иргэн н.Бэгзэдмаа гэх хүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн зах 6 тоотод байрлалтай 566 м.кв газрыг хашааны хамт худалдаж авсан. Уг газар дээрЦХХК нь 119 м.кв үл хөдлөх бариад барилгаа аваач гэж удаа дараа шаардахад газрыг өдийг хүртэл чөлөөлөөгүй. Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг захиргааны байгууллагуудад хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны газар дээр барьсанЦХХК-ийн 119 м.кв үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргаж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Соёл-Эрдэний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.ЦХХК нь 2011 оны 8 дугаар сард Д.Оюун гэх хүнтэй нийлүүлэгч, борлуулагчийн хамтран ажиллах барьцааны гэрээг байгуулж байсан. Д.Оюун нь бараа, бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүйгээр 17.000.000 төгрөгийг өр үүсгэсэн. Үүний дагууЦХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. 2014 оны Сум дундын шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Оюунаас төлбөр барагдуулах ажиллагааг явуулж, тухайн 119 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрЦХХК-ийг бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байдаг. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр үүсдэг.ЦХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шударгаар олж авсан тул газрыг албадан чөлөөлөх боломжгүй, хуулийн үндэслэлгүй юм. Уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2002 оны 12 дугаар сарын 07-ны өдөр авсан гэх баримтууд хэрэгт авагдсан байдаг. Мөн 1992 онд ашиглалтанд орсон барилга юм. Энэ талаар Б.Сболон өмнөх эзэмшигч нар бүгд мэдэж байсан. Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс харахад, уг газар олгосон захирамжууд ньЦХХК-ийн субъектив эрхийг хөндөхгүй, өмчлөх эрхийг өөрчлөх, дуусгавар болгох зорилгогүй зэргээр зааж өгсөн бөгөөдЦХХК нь газрыг чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Снь хариуцагчЦХХК-д холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 хаягт байршилтай Б.Соёл-Эрдэнийн нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м.кв эзэмшил газартЦХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Сболон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар нь уг газрын эзэмшил ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан тул хуулийн дагуу Б.Бэгзэдмаагаас худалдан авч Б.Соёл-Эрдэнийн газар эзэмших эрх үүссэн ба бид үл хөдлөх хөрөнгө болох байшингийн талаар маргаагүй харин түүний доор байгаа газрын талаар маргаж байгаа тул газрыг чөлөөлүүлнэ гэж,

ХариуцагчЦХХК нь 2011 оны 8 дугаар сард Д.Оюун гэх хүнтэй нийлүүлэгч, борлуулагчийн хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан боловч Д.Оюун нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарснаар манай компани 119 м.кв үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээЦХХК-д байхгүй боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр дээр шилжүүлж авах үед 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Монгол Улсын Иргэний хууль үйлчилж байсан бөгөөд тухайн хуулийн зохицуулалтаар газар үл хөдлөх хөрөнгөтэй хамт шилжиж байсан, цаг хугацааны хувьдЦХХК нь үл хөдлөх хөрөнгөө түрүүлэн барьсан ба газар нь үл хөдлөх хөрөнгөө дагаж ирэх бөгөөд бид хууль бусаар тухайн газарт байшин бариагүй тул газрыг чөлөөлөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/252 дугаар: Мөрөн сумын 5 дугаар баг Түүхий эдийн зах-6-д байршилтай танай эзэмшлийн газарт байрлах зүгээсЦХХК-ийн барилга барих холбогдох зөвшөөрлийг манай байгууллагаас огт өгөөгүй бөгөөд тус үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гомдлыг холбогдох хууль хяналтын байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. гэх албан бичиг, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0811 дүгээр магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 54 дүгээр тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд,

хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор регистрийн дугаар 2056836, улсын бүртгэлийн дугаар 9011254030, гэрчилгээний дугаар 000007124,Цхязгаарлагдмал хариуцлагатай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11/38 дугаарЦХХК, Д.Оюун нарын хооронд байгуулагдсан Нийлүүлэгч борлуулагчийн хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбарууд, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 027/ШШ2014/0289 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 027/2014/0119 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад байрлах, Төмөрбаатарын Намбардагвын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Мөнгө тушаасан тухай баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Т.Намбардагва, Ж.Отгонцэцэг, Н.Нямдорж, Н.Дэлгэрсайхан нарын гаргасан өргөдлийн хуулбар, Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7 дугаар Төмөрбаатарын Намбардагвын ам бүлийн тодорхойлолтын хуулбар, Хөвсгөл баянбулаг ХХК-ийн харъяа Баянбулаг захын захиргаа Мөрөн сумын 4-10-6 тоотод оршин суугч Төмөрбаатарын Намбардагва, Жамсрангийн Отгонцэцэг нарын хооронд 2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 01 дүгээр газар эзэмших тухай байгуулсан хэлцэлийн гэрээний хуулбар, танилцуулгын хуулбар, Шарга төвийн ерөнхий план зургийн хуулбар, Т.Намбардагва, Ж.Отгонцэцэг нарын байшин ашиглалтанд оруулсан тухай тодорхойлолтын хуулбар, байшингийн фото зургийн хуулбар, 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл Согоот ХХК-ийн Мөрөн сумын түүхий эдийн зах дотор Согоот-2 нэртэй 119 м.кв газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, ХААН банкны 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн хуулбар, 2004 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа үйлчилгээний Хөвсгөл-Согоот ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан хүсэлт, 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчилгээний дугаар 0009788, улсын бүртгэлийн дугаар 1723001022, Баянбулаг зах, 5 дугаар баг, 119 м2, 1 давхар, 3 өрөөтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай Ж.Отгонцэцэг, Согоот ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Худалдаа үйлчилгээний Хөвсгөл Согоот хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дугаар итгэмжлэлийн хуулбар, регистрийн дугаар 2741822, Хөвсгөл Согоот ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл Согоот ХХК, Хөвсгөл Баянбулаг ХХК нарын хооронд байгуулагдсан 10 дугаар Түрээсээр газар эзэмших тухай гэрээний хуулбар, 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0009788 дугаар Т.Намбардагва, Ж.Отгонцэцэг, Н.Нямдорж, Н.Дэлгэрсайхан нарын Мөрөн сумын 5 дугаар баг Баянбулаг зах дотор орших 119 кв.м талбайтай үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн регистрийн дугаар 2741822, дугаар 1770386, Хөвсгөл Согоот ХХК-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дээр орших, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ХААН банкны Хөвсгөл салбарын 5 дугаар баг, түүхий эдийн зах, Баянбулаг захад байрлах 119 м2, үйлчилгээний зориулалттай Y-1723001022 дугаар газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 795 дугаар мэдүүлгийн хуулбар, 2006 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн Зоос банкны орлогын мэдүүлгийн хуулбар, ХААН банкны 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт Барьцааны хөрөнгө шилжүүлэх тухай 72 дугаар албан бичгийн хуулбар, ХААН банкны салбарын гэрчилгээний хуулбар, ХААН банкны 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан 73 дугаар Итгэмжлэл гаргах тухай албан бичгийн хуулбар, 2006 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ХААН банк, Согоот ХХК-ийн хооронд байгуулагдсан Банкны зээлийн төлбөрт барьцааны эд зүйлийг шилжүүлэх тухай гэрээний хуулбар, ХААН банкны 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн хорооны хурлын шийдвэрийн хуулбар, Хөвсгөл согоот ХХК-ийн 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийн хуулбар, Хөвсгөл согоот ХХК-ийн 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дээр орших, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХААН банкны 603 дугаар салбарын 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дээр орших, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Шарнууд овогт Даваасүрэнгийн Энхдалайгийн Хөвсгөл салбарын 5 дугаар баг, түүхий эдийн Баянбулаг захад байрлах 119 м.кв, үйлчилгээний зориулалттай, газраас бусад үл хөдлөх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 1477 дугаар мэдүүлгийн хуулбар, ЗООС банкны 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар, 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0928537 дугаар Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбарын хуулбар, Шарнууд овогт Даваасүрэнгийн Энхдалайгийн Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар, 2006 оны 5 дугаар сарын 03-ын өдрийн гэрчилгээний дугаар 000188578, улсын бүртгэлийн дугаар 1723001022, ХААН банкны Хөвсгөл салбар, Даваасүрэнгийн Энхдалай нарын хооронд байгуулагдсан Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад байрлах 119 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ХААН банкны 2006 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн хорооны хурлын 06/376 дугаар шийдвэрийн хуулбар, ХААН Банкны 2006 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд хүргүүлсэн албан бичгийн хуулбар, ХААН банкны 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн тодорхойлолтын хуулбар, ХААН банкны 603 дугаар салбарын 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад байршилтай, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Шарнууд овогт Д.Энхдалайгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дотор байрлах, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хулан цувдаг овогт Баясгалангийн Ганхүүгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн Баянбулаг захад байрлах 119 м.кв, үйлчилгээний зориулалттай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 3296 дугаар мэдүүлгийн хуулбар, Хадгаламжийн Банкны 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар, Шарнууд овогт Даваасүрэнгийн Энхдалай, Үлүүгшин овогт Данзангийн Оюун, Хулан цувдаг овогт Баясгалангийн Ганхүү нарын Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбарууд, Д.Энхдалай, Б.Ганхүү нарын хооронд 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрчилгээний дугаар 000188703, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар, Мөрөн сумын 5 дугаар баг, Баянзүрх зах дотор байршилтай 119 м.кв, 4 өрөө орон сууц бэлэглэсэн Орон сууцны бэлэглэлийн гэрээний хуулбар, 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Үлүүгшин овогт Данзангийн Сансарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн Баянбулаг зах дотор байрлах 119 м.кв, үйлчилгээний зориулалттай, газраас бусад үл хөдлөх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 8550 дугаар мэдүүлгийн хуулбар, Зоос банкны 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар, 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Ганхүү, Д.Сансар нарын хооронд байгуулагдсан гэрчилгээний дугаар 000188933, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар, Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дотор байршилтай 119 м.кв орон сууц бэлэглэсэн Орон сууцны бэлэглэлийн гэрээний хуулбар, Үлүгшин овогт Данзангийн Сансар, Үлүүгшин овогт Данзангийн Оюун, Хулан цувдаг овогт Баясгалангийн Ганхүү нарын Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбарууд, 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд Д.Оюуны гаргасан өргөдлийн хуулбар, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн, Хулан цувдаг овогт Б.Ганхүү, Үлүүгшин овогт Д.Оюун нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дотор байрлах, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар, гэрчилгээний дугаар 000188933 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Үлүгшин овогт Д.Сансарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дотор байрлах, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Хулан цувдаг овогт Баясгалангийн Ганхүүгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн Баянбулаг зах дотор байрлах 119 м.кв, үйлчилгээний зориулалттай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 672 дугаар мэдүүлгийн хуулбар, Голомт банкны 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар, 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Д.Сансар, Б.Ганхүү нарын хооронд байгуулагдсан гэрчилгээний дугаар 000084164, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар, Мөрөн сумын 5 дугаар баг, Баянзүрх зах дотор байршилтай 119 м.кв орон сууцыг бэлэглэсэн тухай Орон сууцны бэлэглэлийн гэрээний хуулбар, Үлүгшин овогт Данзангийн Сансар, Үлүүгшин овогт Данзангийн Оюун, Хулан цувдаг овогт Баясгалангийн Ганхүү нарын Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбарууд, 2011 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд Д.Сансарын гаргасан өргөдлийн хуулбар, 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Үлүгшин овогт Д.Сансарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дотор байрлах, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Хулан цувдаг овогт Б.Ганхүү, Үлүүгшин овогт Д.Оюун нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дотор байрлах, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар, гэрчилгээний дугаар 000119589 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,ЦХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн Баянбулаг зах дотор байрлах 119 м.кв, үйлчилгээний зориулалттай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 1033 дугаар мэдүүлгийн хуулбар, Голомт банкны 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар,ЦХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6835 дугаар Хөвсгөл аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн хүсэлт, итгэмжлэлийн хуулбар,ЦХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 000007124 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,Цхязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн хуулбар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 027/ШШ2014/0289 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/683 дугаар Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай актын хуулбар, 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн,ЦХХК-ийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг зах дотор байрлах, үйлчилгээний зориулалттай 119 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар, гэрчилгээний дугаар 000311425 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотариатчаар гэрчлүүлж тус тус ирүүлжээ.

Шүүх хариуцагч талын хүсэлтээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/693 дугаар захирамжийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас, иргэн Б.Соёл-Эрдэнийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Баянбулаг зах дотор байрлалтай, 119 м.кв, Y-1723001022 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн хилийн шугам, эргэлтийн цэг бүртгэлтэй эсэх талаарх лавлагааг Хөвсгөл аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас гаргуулан авсан байна.

Нэхэмжлэгч Б.Снь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 хаягт байрлах, нэгж талбарын дугаар 6712014168 дугаар бүхий, 566 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 14 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь эрхийн улсын бүртгэлийн Э-1723000292 дугаарт бүртгэж, Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 000117458 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Баатарын Соёл-Эрдэнэ нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 06701-2020/06879 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжны түүхийн эдийн зах 6 хаягт байрлах регистрийн дугаар РЭ66100528, Баатарын Соёл-Эрдэнийн нэгж талбарын дугаар 6712014168, 566 метр квадрат эзэмшил газрын кадастрын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/693 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай захирамжийн хуулбар, захирамжийн хавсралт зэрэг баримтуудаар тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

ХариуцагчЦХХК нь маргаж буй газар дээр 119 м.кв үл хөдлөх хөрөнгө өмчилдөг болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр регистрийн дугаар 2056836,ЦХХК-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад байршилтай, үйлчилгээний зориулалттай, 119 кв.м үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаарт тус үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад байршилтай, үйлчилгээний зориулалттай, 119 кв.м, Ү-1723001022 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргээр тогтоогдож байх ба талууд тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ньЦХХК гэдэгтэй маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг; гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт: газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; гэж, мөн хуулийн 3.1.3 дахь хэсэгт: газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; гэж, мөн хуулийн 3.1.4 дэх хэсэгт: газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; гэж, 3.1.5 дахь хэсэгт: газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг; гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт: газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг; гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0811 дүгээр магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 54 дүгээр тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/693 дугаар захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Баянбулаг зах дотор байрлалтай, 119 м.кв, Y-1723001022 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн хилийн шугам, эргэлтийн цэгийн тухай мэдээлэл зэрэг баримтуудаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 хаягт байрлах, нэгж талбарын дугаар 6712014168 дугаар бүхий, 566 м.кв газрыг Ж.Мандширээс Б.Энхбат, Б.Энхбатаас Б.Оюун-Эрдэнэ, Б.Оюун-Эрдэнээс Б.Бэгзэдмаа, Бэгзэдмаагаас Б.Схудалдан авсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч тал энэ үйл баримттай маргаагүй,ЦХХК-д тухайн газрыг эзэмших, ашиглах ямар нэгэн эрхийн гэрчилгээ байхгүй гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагчийн өмгөөлөгчЦХХК нь маргаж буй газарт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бариагүй харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тухайн газарт байрлаж буй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан, цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн эзэмших эрх үүсэхээс өмнөЦХХК-ийн өмчлөх эрх үүссэн гэж маргаж байх боловч тухайн газрыгЦХХК-ийн өмч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй, маргаж буй дээрх газар ньЦХХК-ийн эзэмшилд шилжсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

ХариуцагчЦХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад байршилтай, үйлчилгээний зориулалттай, 119 кв.м, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг тухайн маргаж буй газрын эзэмшигч, өмчлөгч мөн гэж үзэх боломжгүй, тодруулбал газар өмчлөх, эзэмших эрх нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээс тусдаа ойлголт юм.

Иймд шүүх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 хаягт байршилтай Б.Соёл-Эрдэнийн нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м.кв эзэмшил газартЦХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м.кв газрыг чөлөөлж, газрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчЦХХК-д үүрэг болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчЦХХК-аас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэд олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Соёл-Эрдэнийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах 6 хаягт байршилтай, нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м2, гэр орон сууцны хашааны эзэмшил газартЦХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м2 газрыг чөлөөлж, газрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчЦХХК-д үүрэг болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчЦХХК-аас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА