Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
Хэргийн индекс | 144/2021/00085/И |
Дугаар | 144/ШШ2021/00081 |
Огноо | 2021-08-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 144/ШШ2021/00081
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Т овогт Г-ийн Т, Б овогт Г-ын Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Т.Хосуянга, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Т.Эгшиглэн нарыг эх Г.Х-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Хосуянга, Т.Эгшиглэн нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутаг /хүүхдийн амьдарч байгаа/-т тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Т-өөр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Г.Х-д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хариуцагч Г.Т нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Г.Т, энэ үүргээ биелүүлэх болон хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг эх Г.Х-д тус тус мэдэгдсүгэй.
7. Нэхэмжлэгч Г.Х нь “Т.Хосуянга, Т.Эгшиглэн нарын улсаас олгодог “хүүхдийн мөнгө”-ний данс эзэмшигчийг өөрчлүүлж, өөрийн нэр дээр болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Т нь зөвшөөрч, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны дотор “хүүхдийн мөнгө”-ний данс эзэмшигчийг Г.Х болгон өөрчлүүлж өгөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159.831,2 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 229.586,4 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х 159.831,2 төгрөгийг олгохоор, улсын төсвийн орлогод 69.755,2 төгрөгийг оруулсугай.
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН