Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
Хэргийн индекс | 144/2021/00090/И |
Дугаар | 144/ШШ2021/00087 |
Огноо | 2021-09-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 144/ШШ2021/00087
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Н-ийн А, Т овогт Б-ийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Намсрайжав, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү А.Жавхлансайхан нарыг эх Б.Д-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.Намсрайжав, А.Жавхлансайхан нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутаг /хүүхдийн амьдарч байгаа/-т тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.А-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.Д-д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хариуцагч Н.А нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Н.А-д, энэ үүргээ биелүүлэх болон хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг эх Б.Д-д тус тус мэдэгдсүгэй.
7. Зохигч эд хөрөнгийн маргаанаа жич шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,002.44 төгрөгөөс 145,930.4 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,072.04 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан, хариуцагч Н.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 145,930.4 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
9. Нэхэмжлэгч Н.Д нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 298 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар буцаан олгохоор заасан улсын тэмдэгтийн хураамж болох 139,002.44 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан авах эрхгүй болохыг дурдсугай.
10. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН