| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2021/00438/И |
| Дугаар | 103/ШШ2021/00393 |
| Огноо | 2021-10-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2021/00393
| 202******* оны *******0 сарын 26 өдөр | Дугаар *******03/ШШ202*******/00393
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******98******* оны *******2 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны *******7 тоотод оршин суух, Баатар овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******98******* оны ************** дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, эрэгтэй, *******0 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл *******, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны *******2 тоотод оршин суух, Үржин овогт ******* ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 202******* оны *******0 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., хариуцагч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ц. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц. би 2009 онд Ш.тай танилцан улмаар 2009 оны ************** дүгээр сарын 20-нд гэрлэлтийн 257-р тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20*******0 оны 02 дугаар сарын 25-нд хүү Б.- төрсөн. Гэвч бидний зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 20*******0 оноос хойш тусдаа амьдарч байна. 20*******0 оноос хойш хүү Б.- эх Ц. миний асрамжид амьдарч байгаа, одоо би тусдаа амьдралтай болсон, цаашид Ж.тай хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү Б.-ыг миний асрамжид үлдээж өгнө үү. Хариуцагч нь бөөрны дутагдлын улмаас 80 хувийн группэд байдаг, байнга эмчилгээ хийлгэдэг учраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ш. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие тэй 2009 онд танилцан гэр бүл болоод хамтран амьдрах хугацаанд хүү маань төрсөн. Хүүгээ Ц.******* асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, миний бие бөөрний архаг дутагдалд орсон, эмнэлэгийн хяналтанд байнга байдаг, ажил хийх боломжгүй. Цаашид хүүтэйгээ уулзаж холбоо харилцаатай байхыг хүсдэг. Гэрлэлт цуцлуулах, хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Ш.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ш. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Нэхэмжлэгч Ц., хариуцагч Ш. нар 2009 онд танилцаж, 2009 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 20*******0 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.-ыг төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 20*******0 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарсан, энэ хугацаанд хүү Б.- эх Ц.******* асрамжинд өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн Засаг даргын тодорхойлолт, Энх-Өрх Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Талууд 20*******0 оноос хойш ************** жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч өөр хүнтэй хамтран амьдарч байгаад 202******* оны 8 дугаар сарын *******8-нд хоёр ихэр хүүхэд төрүүлсэн, зохигчид эргэж хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиолцож болно гэж заасны дагуу хүү Б.-ыг эх Ц.******* асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байна.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж хүү Б.-ыг эх Ц.******* асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.*******-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх....эрхтэй гэж заасан болно.
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Б.ын эрүүл мэндийн байдлыг харгалзан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдаж хариуцагч нь тэтгэлэг төлөхгүй хэдий ч сайн дураар өөрийн хүүхдийг ямар ч хэлбэрээр /сэтгэл санаа, эд материал болон бусад/ тэжээн тэтгэх, асарч хамгаалах, сурч боловсрох, хөгжихөд нь туслах боломж нээлттэй гэдгийг хариуцагчид мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөг нийт **************0.*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид **************0.*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт зааснаар Баатар овгийн ******* , Үржин овгийн ******* нарын 2009 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 257 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар 20*******0 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Үржин овгийн ын -ыг эх Баатар овгийн ******* ******* асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурьдсугай.
*******.Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************0.*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд **************0.*******00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.*******, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ************** хоног өнгөрснөөс хойш ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА