Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                 С.Баянжаргал

             Улсын яллагч                               Э.Энхбат

                         Шүүгдэгч                                             Д.Лхагвадэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Д.Лхагвадэмбэрэлд холбогдох 201618020228 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгуй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо 21-р хороолол Баянхошууны 19-24 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хиад овогт Даваанайн Лхагвадэмбэрэл /РД:ФА:78041912/.

Д.Лхагвадэмбэрэл нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Хустайн даваа гэх газарт эхнэр Ц.Гүрүүжавын эзэмшлийн “58-09” УБӨ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж иргэн Б.Пүрэвжавын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лхагвадэмбэрэл мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн орой Улаанбаатар хотоос Эрдэнэт орох замд “58-09” УБӨ дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад өөрийн хайхрамжгүй байдлаас болж Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Хустайн давааны орчим осол гаргасан. Миний жолоодож явсан машин бол манай эхнэрийн эзэмшлийнх юм. Уг машинд 11 том хүн, 4 хүүхэд зорчиж явсан. Тэр даруй эмнэлэг, цагдаа дуудсан. Хохирогч болон Иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

           Мөрдөн байцаалтанд Хохирогч Б.Пүрэвжав мэдүүлэхдээ: … Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотын авто вокзал /Драгон төв/ дээрээс ногоон өнгийн истана маркын “58-09” УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Орхон аймаг орохоор нэг хүний 20000 төгрөг манай нөхөр Гомбосүрэн бид хоёр 40000 төгрөгний зардал өгөөд суусан юм. Тэгээд Улаанбаатар хотоос гарч явсаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвд байх “Сод Монгол” цайны газарт хоолонд ороод тэндээс хөдөлж яваад удалгуй би суудал дээрээ унтчихсан байсан юм. Тэгээд нэг мэдэхэд бидний сууж явсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож миний биед гэмтэл учирсан. .... Би гомдолтой байна. Одоогийн байдлаар надад 659700 төгрөгний хохирол учраад байна эхний ээлжинд энэ хохирол дээр цалингийн хохирлоо оруулж нэхэмжилмээр байна. Мөн даруйхан шиг эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэмээр байна. Миний бие бэртэл гэмтэлдээ их зовиуртай байна гэжээ. /ХХ-ийн 17 дугаар хуудас/

             Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Б.Гомбосүрэн мэдүүлэхдээ: …. “Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 18 цагийн уед Улаанбаатар хотын авто вокзал /Драгон төв/ дээрээс ногоон өнгийн истана маркын “58-09” УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Орхон аймаг орохоор нэг хүний 20.000 төгрөг манай эхнэр Пүрэвжав бид хоёр 40000 төгрөгний зардал өгөөд суусан юм. Тэгээд Улаанбаатар хотоос гарч явсаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвд байх “Сод Монгол” цайны газарт хоолонд ороод тэндээс хөдөлж яваад удалгүй би суудал дээрээ унтчихсан байсан юм. Тэгээд нэг мэдэхэд бидний сууж явсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож миний биед гэмтэл учирсан юм. ... Яг одоогийн байдлаар миний эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан нийт зардал баримтаараа 537270 төгрөг байна. Үүний дээр бэртэж гэмтсэн, ажилгүй суусан үеийнхээ цалингийн асуудал байна гэжээ. /ХХ-ийн 19 дүгээр хуудас/

             Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-5 дугаар хуудас/, Согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 8 дугаар хуудас/

             Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №15732 тоот дүгнэлтэнд:

 

                    1. Б.Пүрэвжавын биед сээрний 7,11,12-р нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                    3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                    4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 42 дугаар хуудас/

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 90 дүгээр хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны  Засаг даргын тодорхройлолт /ХХ-ийн 87 дугаар хуудас/.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Пүрэвжав, иргэний нэхэмжлэгч Б.Гомбосүрэн нар нь тус шүүхэд гаргасан бидний хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй, сайн дураар эвлэрсэн тул Д.Лхагвадэмбэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Лхагвадэмбэрэл нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Хустайн даваа гэх газарт эхнэр Ц.Гүрүүжавын эзэмшлийн “58-09” УБӨ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж иргэн Б.Пүрэвжавын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Лхагвадэмбэрэл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гарган бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Лхагвадэмбрэлд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад гэм буруутай нь нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн нотлох баримтуудын хүрээнд хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Лхагвадэмбэрэлийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээ бичгээр баримт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх тул Д.Лхагвадэмбэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Лхагвадэмбэрэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Лхагвадэмбэрэлийн ¹ 435793 дугаартай B,С,Д ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, шүүгдэгч Д.Лхагвадэмбэрэлд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг тус тус дурьдаад:                                

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон   

                

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хиад овогт Даваанайн Лхагвадэмбэрэлийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Лхагвадэмбэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Лхагвадэмбэрэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Лхагвадэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. Д.Лхагвадэмбэрэлийн “B.C.D” ангилалын жолоочийн №435793 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

5. Д.Лхагвадэмбэрэлд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ж.ЭРДЭНЭБАТ.