Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 115/ШШ2021/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******ын*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Иргэн******* миний өндөр насны тэтгэврийг зогсоож, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр олгохоос татгалзсан Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, хууль бусаар олгогдоогүй 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны 9,222,645 төгрөгийн тэтгэврийг******* надад олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Зүүнбаянд албаны байранд амьдарч байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахаасаа өмнө 03 сард, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан ерөнхий зөвлөх ******* гэдэг хүнтэй уулзаж, бичиг баримтаа үзүүлэхэд болно гэж хэлсэн. Түүнээс гэнэт 08 сарын 03-ны өдөр өгч тэтгэвэр тогтоолгоно гэж байхгүй. 08 сарын 05-ны өдөр Зүүнбаянгийн нийгмийн даатгалын байцаагч н.Оюунчимэг гэдэг хүнд материалаа өгөх гэсэн боловч ээлжийн амралтаа авсан байсан учраас Зүүнбаян 5 дугаар баг болохоор Сайншанд суманд ирж материалаа өгөөд явсан. 09 сарын эхээр тэтгэвэр 614,000 төгрөг дансанд орсон байсан. 10 сард миний тэтгэвэр орохгүй байхаар ньтой уулзахад таных орохгүй, ямар ч хамаагүй юм байна гэж хэлсэн. Банкны зээл төлөх, өөрийн цалин орлогогүй болсон хүн буцаад ангидаа үнэн байдлаа хэлж орсон. Эхнэр маань хүнд өвчтэй, 11 сарын 19 өдөр ковид-19 өвчин чанга байсан үед намайг буцааж ажилд авч, 04 сарын 19-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд Төрийн банкинд ялтан хүн шиг өчнөөн дуудагдсан, банкны үүд сахих хэцүү юм билээ. Би өөрөө бодохдоо өөрийнхөө хийсэн ажлын үр шимийг үзэх гэж байгаа болохоос биш ******* гэх хүнээс надад мөнгө өгөөч гэж гуйгаагүй. Аргаа ядсан хүний бодолд хүн янз бүрийн зүйл боддог юм билээ. Миний хань нас барахаасаа өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй болчихлоо, хэцүү юм даа гэж хэлж байсан, их дарамттай байдаг юм билээ. Урьд нь манай хамт олноос тэтгэвэрт гараад болж л байсан. Би 60 нас хүлээвэл үхнэ шүүдээ. Уушги хамгийн түрүүнд муу болгодог, би хамгийн түрүүнд ковид-19 өвчин туссан. Та нар залуу хүмүүс бид нарын насанд очих л байх, дэндүү нэг талыг барьж байгаад гомдож байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Пүрэвжав нь УБТЗ-ын БАҮ-ний 3-р ангид уурын зуухны галчаар 2005 оны 08 дугаар сараас хойш 14 жил ажилласан. Уурын зуухны галч ажлын байрны үйл ажиллагаа нь улирал харгалзахгүй 12 цагаар ээлжид гарч 24 цагийн турш давтамжтайгаар зууханд нүүрс түлэх, үнс авах, яндан хоолойг хөөлөх зуухны барилгын болон тогоо задалж, угсрах гэх мэт засвар үйлчилгээг угаарын хий тоосжилттой орчинд гар аргаар хийж гүйцэтгэж дараа халаалтын улирлын бэлтгэл ажлыг ханган тасралтгүй ажиллаж байгаад 2020 оны 08 сард хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах боломж бүрдлээ ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдсөн. Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтанд өндөр насны тэтгэврийнхээ материалыг бүрдүүлж өгч тэтгэвэр тогтоолгон, 09 сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэврийн мөнгө Хаан банкны дансаар нь орсон. 10 сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр нь орж ирэхгүй болохоор нь тодруулахад Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан таны тэтгэврийг буруу тогтоосон байна, таны тэтгэврийг ийм нөхцөлөөр тогтоох боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Үүний дагуу нийгмийн даатгалын хэлтсээс Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид 10 сарын 13-ны өдөр 308 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүнээс болж иргэн******* тэтгэврээ өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна.

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажиллаж байгаа уурын зуухны галч /машинч/ ажил мэргэжлийн хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлж өгөх хувийн өргөдлөө хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрхтэй мэргэжлийн байгууллага болох Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв-д гаргаж тус төвөөс тухайн ажилчдын гаргасан өргөдөл, холбогдох материалыг судлан үзэж НХХС-ын 2004 оны 77 дугаар тушаалыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 491 тоот албан бичгээр тухайн ажил мэргэжил нь Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 1-д заасан байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэсэн ажил мэргэжилд хамаарна гэж тодорхойлсон байдаг. 11 сарын 20-ны өдөр цалин, тэтгэвэр байхгүй, эхнэр өвчтэй амьдрал ахуй хүнд байна гэж үйлдвэрчний эвлэлийн хороон дарга миний өрөөнд орж ирсэн. Ангийн захиргаатай ярьж*******ыг түр ажлын байраар 04 сар хүртэл хангасан. Харамсалтай нь*******ын эхнэрийн биеийн байдал маш хүнд байж байгаад 2021 оны 04 сарын 05-ны өдөр нас барж,*******ын ар гэрийн амьдрал хэцүү байна, ажлаа үргэлжлүүлж хийж чадахгүй байна гээд ажлаасаа гарсан. Энэ хооронд үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэг хүний асуудал биш, өнөөдрийн байдлаар зуухны цахилгаанчин, засварчин, галч гэсэн 41 ажлын байр яригдаж байгаа. 41 ажлын байранд 150 хүн одоогийн байдлаар ажиллаж байна. Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны ангийн зүгээс Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хариу хүргүүлэх тухай 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 60/764 албан тоотыг хүргүүлсэн. Энэ асуудлыг гомдлын шаардлагын зөвлөлөөр 2 талаасаа материал цуглуулж авч хэлэлцье гэсэн албан бичигт Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэс хариу өгөөгүй. Иймд Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны ангийн зүгээс Нийгмийн даатгалын Ерөнхий газарт уг асуудлаар албан бичиг хүргүүлж, 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 3/1906 тоот албан бичгээр ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийлгэхийг зөвлөж байна гэсэн албан тоот ирсэн. Бид албан тоотыг хүлээн авч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд 2021 оны 01 сарын 11-ний өдөр маргаантай асуудлыг яамны хүрээнд шийдвэрлэж, Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудаа заавар чиглэл өгнө үү гэсэн утгатай албан бичиг явуулсан. Үүний дагуу 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 3/532 тоот албан бичгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст уг асуудлыг гомдлын шаардлагын зөвлөлөөрөө яаралтай хэлэлцэх чиглэл өгсний дагуу тус хэлтсээс 2021 оны 03 сарын 16-ны өдөр танай байгууллагаас зарим ажилтныхаа хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар гаргасан өргөдлийг нийгмийн даатгалын хэлтсийн гомдлыг шаардлага, зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон тул холбогдох албан бичгийн хамт ирүүлнэ үү гэсэн албан бичгийн дагуу үйлдвэрчний эвлэлийн хорооноос холбогдох материалыг нийгмийн даатгалын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хүргүүлсэн. Уг зөвлөл 2021 оны 05 сарын 03-ны өдөр хуралдаж, 01 тогтоолоор Улаанбаатар төмөр замын Барилга ашиглал үйлчилгээний 3 дугаар ангийн уурын зуухны машинч буюу галч, цахилгаанчин, засварчин, гагнуурчин гэсэн ажил мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулахгүй гэсэн тогтоолыг гаргасан. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.3 дахь заалт болон*******ын хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчиж байна.

Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.6-г зөрчиж Засгийн газраас баталсан дүрмээр олгогдсон эрхээ хэтрүүлж Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл нь тухайн ажил мэргэжлийг шууд хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохгүй гэж хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон нь хууль бус байна. 2019 он хүртэл уурын зууханд ажигладаг механикч, галч, слесарь цахилгаанчин мэргэжлийн ажилчдаас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврийг ямар ч хүндрэлгүй тогтоож байсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.6-д заасны дагуу НХХС-ын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил. мэргэжлийн жагсаалт-ын Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1 дэх хэсэгт байнгын ажиллагаатай уурын зуухны галч, цахилгаан хөдөлгүүрийг байнга задалж, засаж угсрагч, ...ДКВР, КЕ, КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай уурын зуухны машинч, туслах машинч, засварчин, цахилгаанчин, механикч, 11 дэх хэсэгт цахилгаан ба хийн гагнуурчин, сантехникийн бохирын слесарь, технологийн зориулалттай хүнд даацын машины жолооч цахилгаанчин, хүнд механизмын засварчин, шаварчин, будагчин, засварын даамал 38 дэх хэсэгт бохир усны слесарь, гагнуурчин, будагчин, засалчин, ...хог ачигч-г хөдөлмөрийн хортой,хүнд нөхцөлд хамруулсан байна. Энэхүү заалтыг аль ч салбар, орон нутагт хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилчдад хамаарахаар зохицуулсан байна.

Хариуцагч тайлбартаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2014 оны 12 сарын 14-ний өдрийн 4/3894 тоот албан бичгийг мөрдөж ажиллаж байгаа гэсэн ба уг Зөвлөмж, зааврын нэгдүгээрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажлын жагсаалтад салбарын ангиллаар тогтоогдсон тул тухайн ажил мэргэжил нь аль салбарт хамаарагдах нь чухал биш, нийтлэг байдлаар хэрэглэгдэнэ гэж заасан байна. Мөн 12 дугаар зүйлд сайд нарын зөвлөл болон Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн 1971 оны 185/142 тогтоолоор баталсан жагсаалтын хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд түгээмэл ажил мэргэжил гэдэг ангилалд орсон олон төрлийн ажил мэргэжил хамруулсан байсныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалаар баталсан жагсаалтад эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилалд оруулж өөрчлөлт тогтоосон. Иймд өмнөх жагсаалт түгээмэл байх цахилгаанчин, галч, качигерь, гагнуурчин, кранчин, бензин шатахуун түгээгч зэрэг ажил мэргэжлээр 2004 оноос хойш ажиллаж байсан хүмүүсийн хувьд тухайн салбарт нь уг ажил, мэргэжил, албан тушаалтан байхыг нягтлан үзэх хэрэгтэй. Хөдөлмөр нийгмийн хамгааллыг 77 тоот тушаалаар баталсан тэтгэврийг хөнгөлөлтэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах жагсаалтын дөрөвдүгээрт хөдөлмөрийн хүнд нөхцөлийн нэгдүгээр ангилалд заасан байнгын ажиллагаатай уурын зуухны галч, туслах машинч, мөн бүлгийн суурин дизелийн цахилгаан станц гэсэн заалтад тус тус хамаарна гэж заасан байна. Энэ үндэслэлээр тухай ажил мэргэжил хэвийн бус нөхцөлтэй ажил мэргэжил мөн гэж үзэж байна. Хоёрдугаарт нийгмийн даатгалын хэлтэс болон Ерөнхий газраас тавьж байгаа шаардлагын хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийн талаар манай байгууллага 2020 оны 05 сарын 27-ны өдөр тус байгууллагад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэхээр хүсэлт явуулсан. 2021 оны 12 сарын 14-ний өдөр дүгнэлт гарсан. Дүгнэлтийн хөдөлмөрийн нөхцөл сайжруулах талаар цаашид хэрэгжүүлэх зөвлөмж гэдэгт тухайн байгууллагын уурын зуухны машинч, уурын зуухны засварчин, уурын зуухны цахилгаанчин нарын ажил мэргэжил, албан тушаал нь аль салбарт хамаарагдах нь чухал биш, нийтлэг байдлаар хэрэглэгдэх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 4, хөдөлмөрийн хүнд нөхцөл бүлгийн 1 дүгээр ангилалд заасан байнгын ажиллагаатай уурын зуухны галч, эсвэл тус уурын зууханд ашиглагдаж буй КВР БЗИҮ, ТЗИҮ маркийн уурын зуух нь КВТС марктай адилтгаж болох тул нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 тоот тушаалаар тэтгэврийг хөнгөлөлтэй нөхцөлөөр тогтоолгох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 4, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1 дүгээр ангилалд заасан КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай уурын зуухны машинч, туслах машинч, цахилгаанчин, гагнуурчин зэргийг нэгэн адил хамааруулна. Тиймээс хөдөлмөрийн нөхцөл ангилалд тохирсон хөнгөлөлтүүдийг эдлүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан нэмэгдэл хөлс олгох, үндсэн амралтыг олгох зэргийг хамтын гэрээнд тусгах гэж дүгнэлт хэсэгт тусгасан байгаа тул энэ ажил мэргэжил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжил мөн гэж нотолж байна. 9,222,645 төгрөг нь 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сар хүртэлх нийт 15 сарын тэтгэврийн нийлбэр юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалын 3 дахь хэсэгт Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил мэргэжлийн нэрийг уг жагсаалттай нийцүүлэн нийгмийн даатгалын дэвтэрт тодорхой бичиж байхыг аж ахуйн нэгж, байгууллагад даалгасугай гэж байна. Энэ үүргийн дагуу Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги эдгээр ажил, албан тушаалтныг хэвийн бус нөхцөлд тохирсон нэмэгдлийг олгож, нөхцөл сайжруулах талаар тодорхой ажил хийж байгаа.

Иймд Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлөөр 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, иргэн*******ын өндөр насны тэтгэврийг зогсоож, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр олгохоос татгалзсан Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 308 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, 2020 оны 10 сараас хойших олгогдоогүй 9,222,645 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэс нь иргэн*******тай холбоотой хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлыг шийдвэрлэхдээ дээд шатны байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомж дүрмийн дагуу шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь хэсэгт харьяа дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх" гэж заасны дагуу тус хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн харьяа салбар нэгж бөгөөд түүнд ажилладаг төрийн жинхэнэ албач хаагчид нь дээд шатны байгууллагын хууль, журмын хүрээнд ирүүлсэн чиглэл, зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална" гэж заасны дагуу Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ыг шинэчлэн баталж одоог хүртэл мөрдөж байна.

Иргэн******* нь Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги (одоогийн нэршил)-ээр Зүүнбаян хэсгийн уурын зуухны галч (машинч)-аар 14 жил ажилласан гэж дурдсан байна. Түүний тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс хассан багасгасан зүйл байхгүй бөгөөд зөвхөн тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй талаар шийдвэр гаргасан.

Дээрх тушаалын 4 дэх хэсэг буюу Хөдөлмөрийн хүнд нөхцөл 3-д Төмөр замын зүтгүүрийн зааварлагч машинч, машинч, ... вагон зүтгүүрийн хос дугуй зорогч (бүрэлдэхүүнээс салгахгүйгээр), зүтгүүр вагоныг хатуу шингэн түлшээр зэхэгч, ... вагон засварын газрын халуун төмрийн дархан зэрэг нэр бүхий ажил мэргэжлүүдийг хамааруулж байгаа нь иргэн*******ын ажиллаж байсан уурын зуухны галч ажил мэргэжил нь төмөр замд хамаарах хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй байна.

Дээрх асуудалтай холбоотойгоор Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны гуравдугаар ангийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан

Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-нд Уурын зуухны галч, цахилгаанчин, засварчин, гагнуурчин гэж тусгагдаагүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллагын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцээд Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр тогтоол нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мэргэжлийн байгууллага нь ажил олгогчийн хүсэлтээр тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг тогтоож. гаргасан дүгнэлт холбогдох баримт бичгийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны хуралд танилцуулсны үндсэн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт -д нэмэлт оруулах боломжтой юм.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2011 оны А/26 дугаар тушаал Хун амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны А/113 дугаар тушаал, Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2016 оны А/193 болон А/77 дугаар хамтарсан тушаал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/296 дугаар тушаал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/129 дүгээр тушаалуудаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д нэмэлт өөрчлөлт орж одоогоор дээрх тушаалыг тус хэлтэс хэрэгжүүлж ажиллаж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2968 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжид "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвтэй хамтран тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргах чиг үүрэгтэй бөгөөд харин тухайн ажлын байранд ажилласан иргэнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох чиглэл, зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, Хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоох асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв зэрэг байгууллагуудын зөвлөмжөөр бус Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй гэж дурдсан байна

Нийгмийн даатгалын байгууллага нь хөдөлмөрийн нөхцөл тогтоох чиг үүрэг хэрэгжүүлэхгүй бөгөөд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"- хэрхэн хэрэгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг болно.

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд Нийгмийн даатгалын тухай хуулиудыг нэг мөр хэрэглэхэд анхаарах асуудлын талаар уулзалт, ярилцлагыг зохион байгуулж шийдвэрлэсэн. Тухайн хурлын тэмдэглэлийн 5 дахь хэсэгт Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохтой холбоотой зарим иргэдийн ажиллаж байсан хөдөлмөрийн нөхцөлийн асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын газрын албан бичгээр эсвэл тухайн байгууллагын хөдөлмөрийн нөхцөлийг тусгайлан судалж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт -д нэмэлт оруулах асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын газраас эрхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тавьж шийдвэрлүүлж байх гэж тохирсон байдаг Тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл нь хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоох асуудлыг шийдвэрлэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/3894 тоот албан бичгээр ирүүлсэн Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтооход баримтлах арга зүйн зарим асуудлууд зөвлөмжид тулгуурлан шийдвэр гаргаж ирсэн.

Хөдөлмөрийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо дээд шатны байгууллагын зөвлөмжийг үндэслэл болгож Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэхдээ зөвхөн Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлийн жагсаалт -ыг баримталж байна.

Иргэн******* нь Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны 1 дүгээр ангитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тус байгууллагын ажлын байранд ажиллаж байгаагүй бөгөөд энэ нь Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн даргын тушаалаас тодорхой байна. Иргэн*******т 2020 оны 08 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоож, олгосон байдлыг судалж үзэхэд Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн материал хүлээн авах чиг үүрэг бүхий тэтгэврийн байцаагч Э.Одонцэцэг нь дараагийн шатны ажилтан болох мэдээллийн сан үүсгэх эрх бүхий тэтгэврийн байцаагчид мэдэгдэлгүй өөрийн эрхээр тэтгэврийн хувийн хэрэг үүсгэн, мэдээллийн санд оруулж, мөн тэтгэврийн хувийн хэрэг баталгаажаагүй байхад тэтгэвэр олгосон зөрчил илэрсэн. Уг зөрчилтэй холбоотой маргаантай асуудлыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн НДЕГ-ын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд илүү олгосон тэтгэврийг эргүүлэн тэтгэврийн даатгалын санд төлүүлэхээр ажиллаж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан "Үндэсний ажил мэргэжил албан тушаалын жагсаалт, ангилал тодорхойлолт"-д 3978 мэргэжил тусгагдсан байна. Монгол Улсын Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтын дагуу өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг боловсруулж мөрддөг.

Ажил, мэргэжлийн нэршил ижил боловч ажлын байр бүрийн нөхцөл өөр байдаг бөгөөд мэргэжлийн байгууллага хүнд, хортой гэж дүгнэлт гаргадаг. Түүнчлэн ажлын байрны хөдөлмөрийн хортой хүнд нөхцөлийг тогтоосон дүгнэлтээр ажил хэвийн бус нөхцөлийн асуудлыг шийдвэрлэдэг (нэмэгдэл олгох, саармагжуулах бодис, хоол хүнсээр хангах гэх мэт) боловч тэтгэврийг хөнгөлөлттэй тогтооно гэж ойлгож болохгүй.

Хөдөлмөрийн нөхцөл тогтоолгосон боловч Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хунд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-д тусгагдаагүй бол тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоодоггүй болно. УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн "байнгын ажиллагаатай уурын зуухны галч" гэсэн ажил мэргэжил нь Эрчим хүч үйлдвэрлэлийн байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэсэн ажил мэргэжилтэй нэршил ижил боловч ажлын байр нь хоёр өөр гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын аюулгүй байдлын дэргэдэх эрүүл аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангуулахаар орж ирсэн байгаа нь сайшаалтай байна. Салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлүүлж, ажилчдынхаа нийгмийн баталгааг хангуулах чиглэлд үйлдвэрчний байгууллагын хэрэгжүүлж байгаа ажлууд нь зөв голдиролдоо ороод явж байгаа гэж ойлгож байна. Дүгнэлтийг нэхэмжлэгч тал нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүсэлтээ тавьж, дараагийн арга хэмжээг авч зайлшгүй 77 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтийг оруулж ирвэл манай байгууллагаас хуульд нийцсэн шийдвэр, эрх бүхий байгууллага буюу хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын баталсан шийдвэрийн цаашид хэрэгжүүлж ажиллахад ямар ч асуудал байхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн*******тай холбоотой асуудлаар тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө Зүүнбаян 5 дугаар багийн байцаагчаас зөвлөгөө авч байсан. Төмөр замд уурын зууханд холбоотой ажил мэргэжлийн нэршил байхгүй. Тэтгэвэр тогтоогдохгүй юм байна гэж ойлгоод явж байсан. гэдэг хүн зөвлөсөн гэж байна. гэдэг хүн 2015 оноос нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш дээд газраас ирсэн хууль, эрх зүйн чиглэл бүгд өөрчлөгдсөн. 2020 оны 08 сарын 06-ны өдөр*******т өндөр насны тэтгэврийг тогтоож, хувийн хэрэг нээсэн. Энэ хугацаанд тэтгэвэр тогтоох, хувийн хэрэг нээх, мэдээллийн санд нээх нь нийгмийн даатгалын дотоод санд эрх үүсгэх эрх бүхий тэтгэврийн байцаагч нь ээлжийн амралттай байсан, миний бие ээлжийн амралттай байсан. Энэ хугацаанд тэтгэврийн материал хүлээн авч, зөвлөгөө өгөх үүрэг бүхий манай байцаагч дур мэдэн*******т хувийн хэрэг нээж мэдээллийн сан үүсгэсэн байсан. Миний бие 2020 оны 08 сарын 17-ны үед ажилдаа орсон. Ээлжийн амралтын хугацаанд ажил овоорсон байдаг тул хяналт шалгалтаа хийж, 10 сар гаргаж*******ын хувийн хэрэг манай нөгөө байцаагчид хянагдаагүй, шууд над руу олон хувийн хэргийн дунд орж ирсэн. Ингээд*******т тэтгэвэр тогтоогдсон гэдгийг мэдэж, энэ хугацаанд төмөр замаас олон хүн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн. Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны 3 дугаар ангиас манай энэ хүн тэтгэвэр тогтоолгож болно гэсэн албан бичиг барьсан хүмүүс ирж байсан. Тийм учраас УБТЗ Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид 308 дугаартай албан тоот илгээсэн. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 албан бичиг нь*******т чиглэсэн, түүний тэтгэврийг зогсоосон талаарх бичгээр гаргасан акт мөн, албан бичгийг ажил олгогчоор дамжуулан олгосон. 308 тоот албан тоотын нэгдүгээрт салбарын ангилалд байхгүй байна, Хоёрдугаарт эрчим хүчний салбарт хамааруулан судалж үзэх гэсэн боловч аймгийн мэргэжлийн хяналтын газраас Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухны судалгаа ирсэн. Дорноговь аймгийн БАҮ 3-р ангийн уурын зуухны марк нь таарахгүй байна, дээр нь байнгын ажиллагаатай бус улирлын ажиллагаатай байна. Нэгдүгээр уурын зуух нь цагийн халуун ус түгээдэг гэсэн тодорхойлолттой мэргэжлийн хяналтын албан тоот ирсэн тул уг баримт баримтыг хавсаргаж явуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Иргэн******* миний өндөр насны тэтгэврийг зогсоож, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр олгохоос татгалзсан Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, хууль бусаар олгогдоогүй 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны 9,222,645 төгрөгийн тэтгэврийг******* надад олгохыг хариуцагчид даалгах гэж өөрчлөн тодруулсан болно.

Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагад 2020 оны 08 дугаар сарын 05-нд тэтгэврийн материалаа өгснөөр хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 614843 төгрөгийн тэтгэврийг 1 удаа олгосон боловч, нийгмийн даатгалын байцаагчаас тэтгэврийг зогсоосон талаарх шийдвэрийг амаар хэлсэн, ажил олгогчоос хамтын гэрээний дагуу хөдөлмөрийн хүнд нөхцөлийн нэмэгдлийг олгож ирсэн ба, сайдын 77 дугаар тушаалаар баталсан жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1 дэх хэсгийн байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэдэгт миний эрхэлж байсан ажил мэргэжил хамаарч байхад үндэслэлгүйгээр тэтгэврийг зогсоож, үргэлжлүүлэн олгохоос татгалзсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарладаг,

харин хариуцагч, түүний төлөөлөгчийн зүгээс ...нэхэмжлэгчийн уурын зуухны галчаар 14 жил ажилласантай маргахгүй, гэвч түүний эрхэлж байсан уурын зуухны галч гэх ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн хүнд нөхцөлийн төмөр замын салбарын ажил мэргэжлийн жагсаалт-д хамаарахгүй, ажил олгогч байгууллага нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгээгүй, бид дээд шатны байгууллагаас өгсөн зөвлөмж, шийдвэрийг мөрдөж ажилласан гэх агуулга бүхий тайлбараар татгалзлаа үндэслэн маргаж байна.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

1. Хэргийн үйл баримт, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар

 

Нэхэмжлэгч иргэн******* нь 2005 оны 08 дугаар сараас Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Замын Барилга Ашиглалт Үйлчилгээний 3-р ангийн /цаашид УБТЗ-ын БАҮ-ний 3-р анги гэж товчлох/ Зүүнбаян хэсгийн уурын зуухны машинч /галч/-аар 14 жил ажилласан ба, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн УБТЗ-ын БАҮ-ний 3-р ангийн даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б-I-142 дугаар тушаалаар[1] хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь;

хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, бүрдүүлсэн өгсөн материалыг хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг тогтоож, 2020 оны 9 дүгээр сард 614,843 төгрөгийн тэтгэврийг олгосон болох нь тэтгэврийн төрөл 2362 хүнд гэх тэмдэглэгээ бүхий 2283991 дугаарын Тэтгэврийн хувийн хэрэг,[2] ХААН банкны Дорноговь салбарын 2021 оны 09 дүгээр сарын 2-ний өдрийн 01/5360/611 дугаар албан бичиг[3] болон нэхэмжлэгчийн эзэмшлийн ХААН банк дахь 5365003294 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар[4] тус тус тогтоогдож байна.

Улмаар хариуцагч нь 2020 оны 10 дугаар сараас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг зогсоож хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр олгохоос татгалзсан байх ба, энэ тухай Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг[5] нэхэмжлэгчийн ажил олгогч байгууллага болох УБТЗ-ын БАҮ-ний 3-р ангид хаяглан хүргүүлжээ.

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг нэхэмжлэгч нь түүний хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах эрхийг зөрчсөн маргаан бүхий актаар тодорхойлон маргадаг, хариуцагчаас уг 308 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тогтоож олгосон тэтгэврийг зогсоож, цаашид үргэлжлүүлэн олгохоос татгалзсан бичгээр гаргасан шийдвэр буюу захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлээр тодорхойлсон маргаан бүхий акт болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй ч, шүүхээс маргаан бүхий акт болох 2020 оны 308 дугаар албан бичиг нь захиргааны акт мөн эсэх, түүнчлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

1.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж хуульчлан тодорхойлсон, маргаан бүхий 2020 оны 308 дугаар албан бичиг нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид 2020 оны 9 дүгээр сард анх удаа өндөр насны тэтгэвэр олгосны дараа гарснаараа тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан буюу нэхэмжлэгчийн тэтгэврийг зогсоосон,******* гэж нэр заагаагүй ч ...танай байгууллагаас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ...Зүүнбаян дахь халаалтын зуухны машинчаар ажиллаж байгаа даатгуулагч нар нийгмийн даатгалын хэлтэст хандсан байна гэж түүний ажлын байрыг дурдсанаараа нэхэмжлэгчид чиглэсэн, ...уурын зуухны машинч....хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй гэж дурдсанаар мөн нэхэмжлэгчид хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон захиргааны акт мөн гэж дүгнэлээ.

1.2. Нэхэмжлэгчээс түүний өндөр насны тэтгэврийг зогсоож үргэлжлүүлэн олгохоос татгалзсаны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тэтгэврийн асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүссэн өргөдлийг[6] өөрийн ажил олгогч байгууллага болох УБТЗ-ын БАҮ-ний 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргасан байдаг.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай /1991 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан ба, уг хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. УБТЗ-ын БАҮ-ний 3-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хуульд дээрх байдлаар тодорхойлсон эрхээ хэрэгжүүлэх замаар нэхэмжлэгчийг төлөөлөн, түүний өмнөөс маргаан бүхий акт болох 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийн талаар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болох Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд тус тус гомдол гарган шийдвэрлүүлснийг буруутгах үндэслэлгүй, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан гэж;

нэхэмжлэгч нь түүний гомдлыг урьдчилан шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 32/11 дүгээр албан бичгийг эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 10ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт ...гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж тус тус дүгнэлээ.

2. Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулж, хууль бусаар олгогдоогүй 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны тэтгэвэр 9,222,645 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 3-д зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, ...бол ... өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нь хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хөнгөлттэй буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдлөө гаргасан, улмаар хариуцагчаас*******т хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоож, өндөр насны тэтгэврийг нэг удаа олгосны дараа тэтгэврийг зогсоосон, хөнгөлттэй тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн маргаан бүхий 2020 оны 308 дугаар актыг гаргасан талаарх үйл баримтуудыг өмнөх хэсэгт дүгнэсэн.

Хэрэгт авагдсан эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийг ажилд томилсон болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалууд,[7] хөдөлмөрийн гэрээ,[8] ажлын байрны тодорхойлолт,[9] Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,[10] УБТЗ-ын БАҮ-ний 3-р ангийн даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 60/1072 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолт[11] нэхэмжлэгчийн цалин хөлсний дэлгэрэнгүй карт[12] зэрэг бичгийн нотлох баримтуудаар УБТЗ-ын БАҮ-ний Зүүнбаян хэсгийн уурын зуух нь байнгын ажиллагаатай бөгөөд нэхэмжлэгч нь тус уурын зуухны машинч /галч/-ийн ажил мэргэжлээр 2006 оны 1 дүгээр сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртлээ нийгмийн даатгалын шимтгэлийг 14 жил гаруй хугацаанд тасралтгүй төлж, ажилласан, ажил олгогчоос түүнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгож байсан болох нь тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн уурын зуухны машинч ажил мэргэжлээр хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлд ажилласан үйл баримттай маргахгүй, харин нэхэмжлэгчид хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тогтоон олгосон өндөр насны тэтгэврийг зогсоож, тэтгэврийг хөнгөлттэй тогтоохоос татгалзсан маргаан бүхий 2020 оны 308 дугаар актын үндэслэлээ ...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалаар баталсан жагсаалтын Төмөр замын салбарт хамаарах хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжилд байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэх албан тушаал хамаарахгүй, мөн эрчим хүчний салбарын төмөр замын ...ДКВР, КЕ, КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай зуухны машинч, ...зэрэг албан тушаалд хамруулахад тухайн байгууллагын төвлөрсөн халаалтын зуухны марк тохирохгүй, байнгын ажиллагаатай бус, ажил олгогчоос хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгээгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:

2.1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ыг /цаашид жагсаалт гэж товчлох/ баталсан ба, жагсаалтын Дөрөв дэх бүлгийн "Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 3 дахь хэсэгт Төмөр замын зүтгүүрийн зааварлагч машинч, машинч, туслах машинч, ахлах жижүүр-зааварлагч машинч,...иргэний агаарын тээврийн үйлчлэгч (календарийн жилд 500-с доошгүй цагийн нислэг хийсэн), онгоцонд засвар үйлчилгээ хийдэг инженер, техникч,... зэрэг ажил мэргэжлүүдийг тус тус хамааруулахаар заасан байна.

Хариуцагчаас төмөр замын салбарын ажил мэргэжлийг "Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 3 дахь хэсэгт хамааруулахаар заасан гэж тайлбарлах боловч тухайн 3 дахь хэсэгт төмөр замд огт хамааралгүй иргэний нисэхийн болон нисэх онгоцны ажлын байр, ажил мэргэжлийг хамруулахаар тусгасан байгаагаас үзвэл, жагсаалтаар баталсан тэтгэврийг хөнгөлттэй тогтоох ажил мэргэжлийг салбараар ангилсан буюу ялгасан гэж үзэхгүй, мөн жагсаалтын "Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 3 дахь хэсэгт зөвхөн төмөр замын салбарын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжил-ийг тусгасан гэж ойлгохооргүй байна.

Иймээс Төмөр замын салбарт хамаарах хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжилд байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэх албан тушаал хамаарахгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, жагсаалтад заасан ажил мэргэжил, албан тушаалыг аль салбарт хамааруулахаар эсхүл жагсаалтын аль бүлэг, зүйл хэсэгт зааснаас үл шалтгаалан нийтлэг байдлаар хэрэглэгдэнэ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг ойлгохоор тодорхойлсон ба, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй байхаар заажээ.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 491 дүгээр албан бичигт******* таны ажиллаж байсан уурын зуухны галч, машинч ажлын байр нь байнгын үйл ажиллагаа гүйцэтгэдэг, иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын "Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 1-д заасан ...байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэсэн ажил мэргэжилд хамаарна гэж;

мөн Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Барилга ашиглалт үйлчилгээний гуравдугаар ангийн хүсэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв-өөс тус ангийн 9 ажлын байранд хийсэн нийт 31 хуудас бүхий хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлангийн

-Нэгдүгээр бүлгийн Үнэлгээний хамрах хүрээ гэх 1.4 дэх хэсэгт Зүүнбаян хэсгийн уурын зуухны машинч гэж ;[13]

-Гуравдугаар бүлгийн 3.1. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний №008 хуудсаар[14] Зүүнбаян хэсгийн уурын зуухны машинч албан тушаал-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалд хамрагдана, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг хүнд гэж;[15]

-Тавдугаар бүлгийн 4-т тухайн байгууллагын уурын зуухны машинч, ...ажил мэргэжил, албан тушаал нь аль салбарт хамаарагдах нь чухал биш нийтлэг байдлаар хэрэглэх тул Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаал Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 1-р ангилалд заасан /...байнгын ажиллагаатай уурын зуухны галч/...ангилалд хамааруулна гэж үнэлж дүгнэсэн байна.

Дээрхийг нэгтгээд ...Төмөр замын салбарт хамаарах хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжилд байнгын ажиллагаатай уурын зуухны галч албан тушаал хамаарахгүй, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгээгүй гэх хариуцагчийн татгалзал бүхэлдээ үндэслэлгүй байна гэж;

нэхэмжлэгчийн эрхэлж байсан уурын зуухны машинч /галч/ ажил мэргэжлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын Дөрөв дэх бүлгийн "Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 1 дэх хэсэгт заасан ...байнгын ажиллагаатай уурын зуухны галч заасантай хамаарна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нийгмийн даатгалын байгууллага хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, хөдөлмөрийн нөхцөлийн тогтоодоггүй гэх тайлбарыг гаргасныг;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 д Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ гэж заасны дагуу ...ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, үнэлгээ, дүгнэлт гаргах... чиг үүргийг Монгол Улсын хэмжээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв дангаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг;

хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуульд заасан чиг үүргийнхээ дагуу гаргасан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний 31 хуудас бүхий тайланг шүүхээс хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтаар онцлон үнэлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, ...даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ...болоход өөрт нь, ... тэтгэвэр, ... өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн гэж;

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, 3-т Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно гэж, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулах гэсэн чиг үүргийг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 3-д зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, бол ... өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан болзол, шаардлагыг нэхэмжлэгч******* хангасан болох нь тогтоогдсон, түүнд тэтгэврийг хөнгөлттэйгээр олгохгүй байх хуулиар тогтоосон нөхцөл байдал үүсээгүй байхад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралт Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-д хамаарах ажил мэргэжлийг салбараар ангилсан, ялгасан мэтээр буруу тайлбарлах замаар нэхэмжлэгч*******т нэгэнт тогтоон олгож байсан өндөр насны тэтгэврийг зогсоож, тэтгэврийг хөнгөлттэйгээр олгохгүй байгаа хариуцагчийн татгалзал нь хууль бус бөгөөд, нэхэмжлэгчийн хуульд заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Г.Пүрэвжавт хууль бусаар олгоогүй 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны 9,222,645 төгрөгийн тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс маргаан бүхий акт болох Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч*******т өмнө нь 614,843 төгрөгөөр тогтоосон өндөр насны тэтгэврийг цаашид үргэлжлүүлэн олгох эрх зүйн үр дагавар бий болохыг дурдах нь зүйтэй.

3. Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана, зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм-ийг баталжээ.

Дүрмийн Нэг-ийн 2, 17-ийн в-д аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд орон тооны бус зөвлөл ажиллахаар, зөвлөл нь нийгмийн даатгалын байгууллагын болон байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэстэй гэж үзвэл ажил олгогч, даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох эрхтэй байхаар тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд захиргааны актад гомдол гаргах, шийдвэрлүүлэх журмыг хуульчилсны дагуу нэхэмжлэгчээс маргаан бүхий 2020 оны 308 дугаар актыг эс зөвшөөрч, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байдаг.

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл нь нэхэмжлэгчийн гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохгүй тухай 01 дүгээр тогтоолыг гаргасан, уг тогтоол нь шүүхийн өмнөх захиргааны байгууллагын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу Захиргааны шүүхийн харьяаллын бус, Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан үндэслэлээр Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд, маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудалд холбогдох зарим нотлох баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч*******т 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны 9,222,645 төгрөгийн тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч*******ын Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА