Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000213 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Ивээлийн 7-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Нийслэлийн  шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 77 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 514 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг хотхоны 3 дугаар байрны 32 тоотод хохирогч маргалдан шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн завьж, зүүн эрүүний цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи орчим болон зүүн хацрын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг хотхоны 3 дугаар байрны 32 тоотод хохирогч маргалдан шаазан аягаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн завьж, зүүн эрүүний цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи орчим болон зүүн хацрын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн орчимд гэртээ ганцаараа Ёслол гэх нэртэй 0.75 граммын хэмжээтэй архи ганцаараа уусан. Надад дахин нэг шил Ёслол нэртэй архи байсан учраас түүнийг уутанд хийгээд найз гэр болох ******* сумын 11 дүгээр баг Хивсний хороолол руу 24 дүгээр байрны урд талаас такси бариад явсан. Ингээд найз гадаа очоод таксины жолоочид төлбөрийг төлөөд буух үед гэрээсээ гарч ирээд намайг тосож авсан явдлыг санаж байна. Үүнээс хойш миний хувьд архиндаа болоод ухаан санаа тасарч юу болсон талаар мэдэхгүй байна. Энэ явдлын дараа өнөөдөр үүрээр 04 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Ингээд өглөөний 08 цагийн орчимд цагдаагийн албан хаагчаас миний гар утас, өмсөж явсан хувцас зэргийг өгсөн. Гар утсаа аваад рүү залгаж юу болоод байгаа талаар асуухад “чи найз зодсон байна” гэж хэлсэн. нь цуг байна гэхээр нь би өөртэй нь ярья гэсэн чинь надад хандаж “чи найзынхаа нүүр амыг арай дэндүү болгосон байна, азаар яаж нүдийг нь сохолчхоогүй юм бэ” гэж хэлсэн. Миний хувьд өнгөрсөн өдөр найз хэзээ, хаана уулзсан талаараа санахгүй байна. ...Би найзынхаа биед халдсан өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, их харамсаж байна...” гэх мэдүүлэг, хохирогч “...Миний хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бүтэн ухаангүй байсан. Учир нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, мөн 2 хоног хотоос машин барьж нойргүй явсан байдлаас болсон. Би хэрхэн яаж эмнэлэгт очиж нүүрэндээ оёдол тавиулсан гэдгээ ч санахгүй байгаа. Манай найз нь хэлэхдээ өчигдөр манай гэрт , , нар ирээд бөөндөө архи уусан. Архи уугаад унтаж байхад чинь  чиний нүүрэнд аягаар цохиод гэмтэл учруулсан байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор чанга чимээ гарах дуунаар гарч ирэхэд чамайг цохичихлоо гээд зогсож байсан. Чиний нүүрнээс их цус гоожоод байсан тул би айсандаа цагдаагийн байгууллагад өгсөн гэж байсан. нь 05 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд ын гэрт ирээд надаас уучлалт гуйсан. Миний биеийн байдал одоогоор хэвийн байна. нь миний зүүн нүдний доод хэсэгт цохисон үйлдлийн улмаас зүүн нүдний доод хэсэгт язарсан шархтай байна. Өөрөөр надад учирсан гэмтэл бэртэл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний хувьд сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй учраас үүнтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ж.ын “... гэрт очиход , гэх хүмүүс байсан бөгөөд тэдэнтэй хамт түүний гэрт нь хэсэг ууж байгаад манай гэр рүү бид 4 явсан юм. Гэрт манай эхнэр , найз нар амарч байсан. Ингээд гэртээ ирээд үргэлжлүүлэн архи уусан бөгөөд бага зэрэг уугаад л би жижиг өрөө рүү орж эхнэрийн хамт унтаж амарсан. ...орой 18 цагийн орчимд чанга чимээ гарах дуунаар орноосоо босоод харахад манай гэрийн том өрөөнд гал тогооны тавиур болон буйдан 2-н голын зайд шалан дээр  хэвтэж байсан бөгөөд түүний толгой хэсгээс их хэмжээний цус гоожсон байдалтай байсан учир би сандарч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би юу болсон талаар асуухад нь би цохичихсон гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 272 тоот “... биед баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн завьж, зүүн эрүүний цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи орчим болон зүүн хацрын шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн завьж, зүүн эрүүний цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал нь дангаараа, зүүн нүдний дээд зовхи орчмын шарх нь дангаараа болон зүүн хацрын шарх нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан болон бусад хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  шаазан аяганы хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн   шаазан аяганы хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА