| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2022/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * овогт *д холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны **дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ** мэргэжилтэй, “**” ХХК-д ** ажилтай, ам бүл 3, ээж, аавын хамт ** аймгийн ** сумын *-р баг, ** оршин суух,******* /РД:*/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт*******гийн гээгдүүлсэн Самсунг А-54 маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1,570,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн
1.2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогч*******гийн өгсөн: “...Би * аймгийн * сумын *ХК-д засварчнаар ажиллаж амьдардаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед ажилдаа дээрээ очоод цагаа бүртгүүлж зааварчилгаагаа аваад ажилдаа гарсан, 14 цагийн үед цайндаа орчхоод *ын үйлдвэрийн цахилгаан филтер /гулсуурт дамжлага/ гэх газрын орчим ажлаа хийж байгаад утас байхгүй байгааг мэдсэн. Тэндээсээ өөр газар очиж засварын ажил хийж байгаад гэнэт утсаар ярих ажил гараад утсаа хайгаад олоогүй. Тэгэхээр нь буцаад явсан газруудаараа хайгаад олохгүй болохоор нь цагдаад өргөдөл гаргасан. 12-13 цагийн үед санагдаж байна. Засварын өрөөндөө хамгийн сүүлд хүмүүстэй ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,
2. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч*******гийн дахин өгсөн: “...Би гар утсаа яг хаана хэзээ хаяснаа сайн санахгүй байгаа юм. Надад одоо гомдол санал байхгүй. Би гээсэн утасныхаа имэй кодоор шүүлгэх хүсэлтэй байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
3. Хохирогч*******гийн “...Миний бие * овогтой * нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би өөрийн алдагдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Одоо ямар нэгэн хохирлын маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 18-р хуудас/,
4. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
5. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-р хуудас/,
6. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 24-25-р хуудас/
7. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн * аймгийн цагдаагийн газрын * сумын сум дундын цагдаагийн хэлтсийн * дугаар албан тоот /хх-ийн 26-р хуудас/
8. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн * ХХК-ийн * дугаар албан тоот /хх-ийн 27-р хуудас/
9. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
10.2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагч *ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 38-р хуудас/
11. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44-р хуудас/
12. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 47-51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.
Прокурорын газраас шүүгдэгч *ийг гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 58-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч******* нь “...Миний бие * овогтой * нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би өөрийн алдагдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Одоо ямар нэгэн хохирлын маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 18-р хуудас/,
Иймд шүүгдэгч *******д прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч * овогт *ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН