Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/02457

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2021/02457 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүрэг, ... дугаар хороо, зүүн наран ...дугаар гудамж, ... тоотод оршин суух, регистр ..., А...н,

 

...хамтын амьдралтай байснаа болон хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ц......оны намар танилцаж, ... оны эхээр 1 гэрт орж, хамтран амьдарч эхэлсэн.Бидний хүү ... ... оны 7 дугаар сарын ...ны өдөр төрсөн.Нөхөр ... ... аймгийн ..., ... сумуудад өндөр хүчдэлийн шугам тавих ажилд...оны 5 сараас ... оны 11 сар хүртэл бригад ахлан 6 сарын турш хөдөө ажиллаж байсан учир хүүхдийн төрсний гэрчилгээг би өөрийн нэрээр авсан.Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 8 жил гаруй хугацаанд байшин хөлсөлж амьдарч байсан. ...оны 8 дугаар сарын сүүлчээс архины асуудал, таарамжгүй байдлын улмаас салж тус тусдаа амьдрах болсон.Нөхөр ... нь ...оны 8 дугаар сарын 15-ны өдөр элэгний хатуурал өвчний учир 1 дүгээр эмнэлэгт нас барсан.Одоо хүү ... тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн бүртгэлгүй, хүүхэд эцгээрээ овоглоогүй шалтгаанаар тэтгэмж олдохгүй байдалд хүрээд байна.Би холбогдох баримтыг бүрдүүлэн хүү ...н эцгийг болон ... хамтран амьдарч байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.Иймд хүү ... эцэг ...мөн болохыг, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл бидний хамтран амьдарч байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... би ... гэдэг хүнтэй... онд анх танилцаж, ... оноос манай ээжийн гэрт хамт амьдарч эхэлсэн. ... онд ...гээд хүү минь гарсан. Бид гэр бүлийн таарамжгүй байдал, ... архи уудаг асуудлаас болж 2009 оноос муудалцаж эхлэн, ... онд бүр салсан. ...нь ...оны 8 дугаар сарын 15-ны өдөр элэгний хатуурал өвчнөөр нас барсан.Хүүгээ төрөх үед эцгийнх нь нэрээр овоглож чадаагүй. Учир нь тэр үед ... хөдөө ажилладаг байсан.Одоо хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч ... төрсөн эцэг нь мөн гэдгийг тогтоох шаардлагатай байгаа тул ... хамт амьдарч байсныг, мөн хүү ... эцэг нь ...мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

... нь талийгч ... хамтын амьдралтай байснаа болон ... нь хүү Идэрхангайн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

... нь ... оны ... дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд хүү ...тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох зорилготой байгаа гэж ... тайлбарлаж байна.

 

... нь ........ оны.. дүгээр сарын ..ны өдрөөс .. оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас ...оны 7 дугаар сарын 23-ны өдөр... төрсөн болох нь хүү ... төрсний гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ...оны ... дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэвэр, гэрч ..., ..., ... нарын тодорхойлолт болон гэрч ...мэдүүлэг, Иргэний эрүүл мэндийн дэвтэр, гэрэл зургууд зэрэг баримтаар нотлогдож байна.

 

... нь ...а..., ... сумуудад өндөр хүчдэлийн шугам тавих ажилд .. оны 5 сараас ...оны 11 сар хүртэл бригад ахлан 6 сарын турш хөдөө ажиллаж байсан учир хүү ...төрсний гэрчилгээг өөрийнхөө нэрээр авсан гэх ... тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-д заасныг баримтлан ... ...... оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс ... оны 3 дугаар сарын 06-ны хамтын амьдралтай байсныг, ... эцэг нь ... мөн болохыг тус тус тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН