Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2021/02661

 

 

 

 

 

 

 

 

2021 10 19

 

184/ШШ2021/02661

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* оршин байх ******* СӨХ-ны

Хариуцагч: ******* *** овон ******* *******/РД:*******/-ад холбогдох

Сууц өмчлөгчдийн холбооны орон сууцны дундын өмчлөлийн зүйлсийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр, зардалд 162.450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* СӨХ-ны гишүүн сууц өмчлөгч Д.******* нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.23, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 14.1-д заагдсан үүргээ биелүүлэхгүй байгаа болно. ******* дүүргийн 15 дугаар хороо 20 байрны 6 дугаар орцны 191 тоот сууц өмчлөгч ******* овогтой *******аас 2020 оны 12 сараас 2021 оны 8 сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөр 162.450 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 9 сарын төлбөр, нэг сарын төлөлт 18.050 төгрөг2019 оны 09 сарын 21-ний өдөр орц бүрээс нэг хүн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд орсон. 6 дугаар орцыг төлөөлж гарч ирсэн хүн нь н. гуай юм. Танай орцны хүмүүсийн сонголтоор гарч ирсэн шүү дээ. Өөрөөр хэлвэл Д.*******ын өөрийнх нь сонголтоор төлөөлж гарсан хүн нь н.. Энэ төлөөлөгч маань орцныхоо бүх айлд мэдэгдсэн гэсэн гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 191 тоот хаягт оршин суугч Д.******* миний бие СӨХ-ны төлбөр төлөхгүй байгаа шалтгаан нь дэлхий нийтийн цар тахлын үед бүх улс орон орон сууц болон байрны төлбөрөө хасаж байхад ******* СӨХ төлбөрөө нэмж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Мөн адил 2-3 өрөөтэй, 10 дугаар хороолол, Төмөр замын байрны СӨХ-ны төлбөр 12.500 төгрөг байхад манай төлбөр 18.050 төгрөг болоод байна. Манай орц сүүлийн 10 гаруй жил орцны жижүүргүй, цэвэрлэгээ үйлчилгээ маш муу, энэ зунжингаа үүдний дээврээс бороо орж дусаал гоожиж байхад засвар үйлчилгээ хийдэггүй. Орцыг яаралтай жижүүртэй болгох шаардлагатай байна. Нийтийн өмчлөлийн подволын сантехникийн тоног төхөөрөмж солих шаардлагатай байхад засвар үйлчилгээний материал авч өгдөггүй. СӨХ-ны мөнгөө нэмсэн шалтгаанаа оршин суугчдад ямар нэгэн тайлбар өгдөггүй. СӨХ-ны ажлын байр нь манай орцонд байдаг. ******* нь ажлын байран дээрээ ажлаа хийдэггүй, цэвэрлэгээ үйлчилгээгээ шалгадаггүй, өмнөх СӨХ-ны даргыг их хэмжээний мөнгө идсэн гэчихээд өөрөө СӨХ-ны дарга болчихоод одоо нөхрөөрөө орц бүрийн 1 давхарын плитаг сольж их хэмжээний мөнгө угааж байгааг шалгуулахыг хүсэж байна. Оршин суугчид болон аж ахунйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг нэмчихээд засвар үйлчилгээгээ сайжруулахгүй байгааг эсэргүүцэж СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа болно. Оршин суугчдын нийт хурлаар орж байж СӨХ-ны үнэ нэмэх асуудлыг шийдэх ёстой. Түүнээс удирдах зөвлөлийн хэдхэн дарга нийлээд шийддэг асуудал биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байнаНадтай нэг ч хүн уулзаж яриагүйн. гэдэг хүнтэй би огт уулзаж байгаагүй гэв.

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Д.*******ад холбогдуулан орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний 9 сарын зардал буюу 2020 оны 12 сараас 2021 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт 162.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч Д.******* уг нэхэмжлэлийн шаардлагаас 130.950/14.550*9=130.950/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 31.500/3500*9=31.500/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гээд орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрийг 3.500 төгрөгөөр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, орчны цэвэрлэгээ, жижүүрийн үйлчилгээ хангалтгүй гэх үндэслэлээр татгалзжээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас хариуцагч Д.******* нь 2020 оны 12 сараас 2021 оны 08 сарыг дуустал хугацааны 9 сарын хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэг, 5 дугаар зүйлд заасны дагуу ******* дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын тогтоолоор байгуулагдаж, Нийслэлийн ******* дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна.

Хариуцагч Д.******* нь Нийслэлийн ******* дүүргийн 15 дугаар хороо, 20 байрны 6 дугаар орцны 191 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг талаар талууд маргаагүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч Д.******* засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй, түүнчлэн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгүүд нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэж заасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байх тул хариуцагч Д.******* энэ үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Д.*******аас дундын өмчлөлийн зүйлсийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон 2020 оны 12 сараас 2021 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт 1 сарын 18.050/засвар үйлилгээний 2.400 төгрөг, цэвэрлэгээний 10.000 төгрөг, жижүүрийн 2.000 төгрөг, хангамжийн материалын 3.500 төгрөг, банкны үйлчилгээний баримтын үнэ 150 төгрөг, нийт 18.050 төгрөгийн зардал үйлчилгээг хамааруулах/ төгрөгөөр тооцон 9 сарын хугацаараар 162.450/9*18.050/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 162.450 төгрөг гаргуулан ******* СӨХ-нд олгож шийдвэрлэв.

Хариуцагч Д.*******аас СӨХ-ны төлбөрийг 3.500 төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар татгалзал үндэслэлгүй төдийгүй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.9 дэх хэсэгт зааснаар тус СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор тус байрны подвалийн сантехникийн засвар үйлчилгээг чанартай сайн хийж гүйцэтгэх, байрны нөхцөл байдлыг дээрдүүлэх, орцны жижүүр болон зарим ажилчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэхийн тулд сууц өмчлөгч, оршин суугчдын сар бүр СӨХ-нд төлдөг төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 3.500 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь шийдвэр нь тус хуульд нийцжээ.

Хариуцагч Д.******* СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой байсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.*******аас 5.550 төгрөг гаргуулан ******* СӨХ-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр, зардалд 162.450 төгрөг гаргуулан ******* СӨХ-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.*******аас 5.550 төгрөг гаргуулан Өнөр-20 СӨХ-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогч хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****