Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2021/00010

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2021/00010

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан хуралдаанаар  Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 24-09 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* *******-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 2-4 тоотод оршин суух ******* овогт ******* /*******/-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  6 дугаар 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00628/И индекстэй  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч Ц.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2001 онд нөхөр Э.тэй танилцсан. Улмаар гэр бүл болохоор болж 2005 оны 10 сард Э. нь сүү хадагтавьсан. 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж гэрлэлтийн гэрчилгээ авсан. 2006 оны 7 сарын 8-нд хүү Г.Төрвтүвшин, 2011 оны 3 сарын 2-нд охин Г.Нарансолонго нар төрсөн.

Сүүлийн хэдэн жил бид хоёрын харилцаа хандлага эрс өөрчлөгдөж байнгын хэрүүл тэмцэлтэй байх болсон. Эхнэр нөхрийн харилцаа байхгүй болсон, хэн хэнээ гэсэн сэтгэл ч үгүй болсон, сав л хийвэл хэрэлдэж муудалцдаг болсон. Гэр бүлийн хүйтэн хөндий байдал, хэрүүл маргаан нь 2 хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Э. бид хоёр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар ороод эвлэрч амьдрах боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлээд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд цаашид ч энэ байр суурь хэвээр байх тул бидэнд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсч байна. Миний хувьд хүүхдүүдээ бодоод бид хоёрын дунд бий болоод байгаа харилцаа хандлагаа өөрчилж амьдрахыг хичээсэн боловч ямар ч амжилт олоогүйгээр барам улам ч дордсон. Миний насанд гэр бүл цуцлах шийдвэрийг гаргах нь ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн, гомдол, тунирхал, хардалт, хэн нэгэн хүний ятгалагаар шийдэх асуудал биш гэдгийг ухамсарлаж байгаа тул нилээн урт хугацааны туршид бодож байгаад энэхүү шийдвэрийг гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Нөхөр болох Э. бид хоёр цаашид хэн аль нь эхнэр нөхрийн харилцаа байхгүй болсон, эхнэр, нөхөр ч гэж явах шаардлагагүй болсон бидний дунд боссон төмөр хана хэзээ ч унахгүй бат бэх оршин тогтсоор байх нь нэгэнт тодорхой болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Учир нь бид хоёрын дунд бий болсон хүйтэн хөндий харилцаа, хэн хэнээ хүндэлж хайрлахаа больсон сэтгэл, хэрүүл маргаан нь нилээн хэдэн жилийн туршид үргэлжилж байгаа бөгөөд энэ байдлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул бид хоёр харилцан ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн болно.

.....Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхээс өгсөн 3 сарын эвлэрэх хугацаанд эвлэрээгүй. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэв.

Хариуцагч Э. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Ц.*******тай 2006 оноос хойш хамт амьдарч ирсэн. Сүүлийн хэдэн жил Ц.******* бид хоёрын харилцаа хандлага эрс өөрчлөгдөж, байнгын хэрүүл тэмцэлтэй байх болсон. Ц.******* нь байнга хардаж сэрдэж, хүүхэнтэй холбож улмаар хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилж юм л болонгуут цагдаа дуудаж баривчлуулдаг байсан. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийн асрамжтай маргахгүй. Миний бие нь Хас банканд 10,000,000 төгрөгийн зээлтэй. Ийм учраас хүүхдийн тэтгэлэгийг гэр бүлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Э.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Э.эд шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн ба нэхэмжлэгч Ц.******* нь хариуцачийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэлээ.

Гэрлэгчид нь 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон нь 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү , 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин Г.Нарансолонго нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6, 3, 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Э. нарт шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/02179 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү , 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Нарансолонго нарыг эх Ц.*******гийн асрамжид үлдээж, эцэг Э.ээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба  хүү , охин Г.Нарансолонго нарыг эх Ц.*******гийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Э.ийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Э.ээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Ц.******* нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж 158,043 /нэг зуун тавин найман мянга дөчин гурав/ төгрөг төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хойшлуулж шийдвэрлэснийг дурдаж,  хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү г Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийг, 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Нарансолонгыг Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч Э. төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар  хүү г сар бүр төлөх тэтгэлэг 203,400 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2,440,800 төгрөг, охин Г.Нарансолонгыг сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,220,400 төгрөг, нийт 4,881,600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  93,056 төгрөг, гэрлэлт цуцлуулах 70,200 төгрөг, нийт 158043 төгрөгийг хариуцагч Э.ээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.*******д, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Э.эд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар ******* овогт ******* /*******/ ******* овогт *******гийн ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү , 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Нарансолонго нарыг эх Ц.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол, 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Нарансолонго нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг  Э.ээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Э., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ц.******* нарт тус тус даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь 158,043 /нэг зуун тавин найман мянга дөчин гурав/ төгрөг төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хойшлуулж шийдвэрлэснийг дурдаж, хариуцагч Э.ээс 158043 /нэг зуун тавин найман мянга дөчин гурав/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.

6.Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.*******, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Э.эд тус тус мэдэгдсүгэй.

9. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ