Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

  2024          05               22                                             2024/ШЦТ/136

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхтуяад холбогдох эрүүгийн 2430000000086 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, шатахуун түгээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо “Бага наран” 2 дугаар гудамжны 4-14 тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, фермийн 16-05 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Жов овогт Бямбажавын Энхтуяа (РД:МБ69021801),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Энхтуяа нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Ферм”-ийн 16-05 тоотод хутгыг зэвсгээр ашиглан, Ж.Өлзийбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар баруун эгмийн доод хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд баруун эгэмийн доод хэсэгт шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр үед Март тэмдэглэх гээд би дэлгүүр орсон. Анхаа, Оюунцэцэг хоёр миний нөхөртэй намайг дэлгүүр орохыг мэдчихсэн манайд сууж байсан. Тэгээд би дэлгүүрээс архи авсан байсан тул хувааж уугаад унтсан.  Шөнө хаалгаа түгжээд унтсан. Гэтэл Өлзийбаяр ах манайхаар орж ирсэн. Тэгээд намайг татаад дуудаад байсан. Тэгээд барашик байна уу? гээд байхаар нь би төмпөнд хийж өгсөн. Гэтэл асгаад заваараад байсан. Тэгээд би босоод та яагаад асгаад байгаа юм гэтэл гэнэт миний хамар руу цохичихсон. Тэгээд миний хөл дээр гишгэсэн. Тэгээд би уурлаад шарах шүүгээн дээр хутга байж байхаар нь би бариад авсан. Тэгээд Өлзийбаяр ах халтирч унахдаа хутга руу унаад хатгуулчихсан. Тэгээд манайхаас гараад Энх-Амарынд орсон байсан. Тэгээд би гэртээ унтаж байхад таван цагдаа ирсэн. Манай гэрийг ажиглаад үзсэн. Тэгээд цагдаа нар нөхөр бид хоёрыг аваад явсан. Цагдаагийн газар байж байгаад би Өлзийбаяр ах руу явах гэтэл эмнэлэг рүү явсан. Та эмнэлэг явж хэрэггүй гэсэн” гэв.

Эрүүгийн 2430000000086 дугаартай хэргээс:

- Хохирогч Ж.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг өнгөрөөгөөд гэртээ байсан. Гэрт “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи талаараа байсан тэр архийг уучхаад ахиж дотроо засахаар гэрээсээ гарч явсан. Тэгээд нэг дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.5 литрийн архи аваад гэр рүүгээ очиж ганцаараа уусан. Тэгээд гэрээсээ 12 цагийн үед үдийн алдад гарсан. ...Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Тэр үед миний баруун эгмийн хавьцаа хутгаар хатгуулсан гэж эмч нар хэлсэн. ...Миний биед баруун эгмийн хавьд хутгаар хатгуулсан байсан. ...Харин манай сумын Тулгаа гээд дүүгийн эхнэр нь өнөөдөр надтай эмнэлэг дээр ирж уулзаад “та манай гэрээр өчигдөр орой орж ирсэн. Тэгээд би тантай муудаад дуковон дээрээс жижиг хутга аваад таны мөр хэсэгт хатгачихсан юм. Намайг уучлаарай” гээд надаас ирж уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 20-22-р хуудас),

- Гэрч Ш.Баттулгын “...Би эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р баг “Ферем”-ийн 16-05 тоотод оршин суудаг. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр Энхтуяа дэлгүүрээс сүү авахаар гарсан. Ирэхдээ “Хараа” нэртэй 0.75 литрийн архи авчирсан.  Мөн тухайн үед Оюунцэцэг гээд найзыгаа авчирсан. Тухайн үед манай гэрт Анхбаяр гээд найз маань хамт байсан. Тэгээд бид дөрөв эхнэрийн авчирсан архийг хувааж уусан. Тэгээд тэр архийг ууж дуусгаад Оюунцэцэг Анхбаяр нар манай гэрээс явцгаасан. Тэгээд дараа нь эхнэр бид хоёр гэрийнхээ хаалгыг түгжчихээд хамтдаа гэртээ байсан бараашгаа ууж суусан. Тэгээд орой бүрэнхий болж байхад Өлзийбаяр ах манайд ирсэн. Тэгээд би эхнэр Энхтуяа, Өлзийбаяр ахтай хамт бараашиг ууж суусан. Тэгээд би тасраад унтаад өгсөн. Тэгээд гэнэт чимээ гарахаар нь би сэрсэн. Тэр үед Өлзийбаяр ах манай гэрээс гарч байсан. Тэр үед би эхнэрээсээ “юу болсон бэ?” гэж асуухад манай эхнэр надад “Өлзийбаяр ах бараашиг асгаад гэр муухай болгоод бид хоёр маргасан. Тэгээд би дуков дээрээс шар иштэй хутгыг аваад уурласандаа Өлзийбаяр ах руу далайсан. Хутга нь орчихсон уу яав” гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би эхнэрээсээ “хутга чинь орчихсон юм уу?” гэж асуухад “мэдэхгүй бараг орчихсон уу яав” гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 33-35-р хуудас),

- Гэрч Д.Оюунчимэгийн “...Миний бие Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р баг Дэнжийн 15-01 тоотод нөхөр, 2 хүүгийн хамт амьдардаг. Өнөөдөр орой би 19 цагийн үед гэж санаж байна ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд гэрийнхээ хажууд үхэртээ өвсөө өгөөд зогсож байхад гэрийн баруун талын засмал зам дээрээс Өлзийбаяр ах согтуу бахираад засмал замаас бууж байгаа харагдсан. Тэр үед би согтуу хүн ирлээ гээд гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгээд гэртээ ороод байж байхад согтуу хүн ойчих чимээ гарсан. Тэгэхээр нь хаалгаараа шагайгаад харахад Өлзийбаяр ах манай гэрийн зүүн талд ойрхон цасан дээр ойчсон байсан. Тухайн үед би сумын Түмэн-Өлзий рүү залгаад “манай гэрийн зүүн талд Өлзийбаяр ах цасан дээр согтуу халтираад уначих шиг боллоо эхнэр рүү нь хэлээд өгөөч” гээд залгасан. Би тухайн үед Өлзийбаяр ахын эхнэрийн утасных нь дугаарыг мэдэхгүй байсан юм. Тэгээд намайг гэрт байхад гэрийн араар хүн яваад байгаа чимээ гарч байсан. Тэгээд хэсэг байж байтал эхнэр нь нэг машинтай гэрийн зүүн талд ирээд зогссон. Тэгээд би Өлзийбаяр ахыг гэрийн баруун талд байгааг зааж өгчхөөд гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 38-39-р хуудас),

- Гэрч Н.Амарсанаагийн “...Өчигдөр орой 21 цагийн үед Энх-Амар ах “гэртээ байсан 3 ширхэг хурганы арьсыг зараад архи аваад ир” гээд Анхбаяр бид хоёрт өгч явуулсан. Тэгээд Анхбаяр ах бид хоёр 3 ширхэг хурганы арьсыг зараад архи авах зорилгоор 19 цагийн үед байх сумын баруун талаас гэрээсээ сумын төв рүү орох гээд алхсан. Тэр үедээ манай гэрийн хойд талд байдаг арьс авдаг айл руу очсон чинь гэр нь цоожтой байсан. Тэгтэл Анхбаяр ах “Тулгаагийнх руу очъё гэрээр нь ороод нэг нэг аяга бараашиг уучхаад урагшилъя” гээд Тулгаагийнх руу бид хоёр явсан. Тэгээд Тулгаагийнд ороход Тулга хойд орон дээрээ хэвтэж байсан.  Эхнэр нь баруун орон дээрээ сууж байсан. Тухайн үед бид хоёрыг ороход гэрийнх нь зүүн талаар үүд хүртэл бараашиг нь асгарчихсан байсан. Тухайн үед “энэ яагаа вэ?” гэж асуусан. Тэр үед эхнэр нь барагшиг асгачхаад байгаа юм аа”  гэж хэлсэн. Мөн тэр үед эхнэр нь Тулгаа руу “Хөөе писда минь сэр” гээд сэрээсэн. Тэр үед Тулгаа сэрээд боссон. Тэгтэл эхнэр нь Тулгаа руу “Өлзийбаяр ах пизда чинь бараашиг асгачхаад гараад яваад өглөө” гээд их ууртай хэлж байсан. Тэр үед Тулгаа “тэгээд яасан юм” гэхэд “яахдаа яадаг юм надад хөөгдөөд гарсан” гэж эхнэр нь хэлж байсан. Тэгээд Анхбаяр ах бид хоёр үлдэгдэл бараашгаас нь 2, 2 аягыг уучхаад гэрээс нь гараад сумын төвд Өлзийбаяр ахтай төвд байдаг 2 давхар цагаан өнгийн буудлын урд талд явж байгаад таарсан. Тухайн үед Анхбаяр бид 2 “Гал түшиг” дэлгүүр рүү 1 шил архинд явж байсан. Тэгээд Анхбаяр ах Өлзийбаяр ахтай явж очиж уулзсан. Тухайн үед би Өлзийбаяр ахтай тулж уулзаагүй. Мөн мэндлээгүй. Тэгээд Анхбаяр ах Өлзийбаяр ахтай уулзчихаад над руу ирчхээд надад хэлсэн. Тухайн үед Анхбаярт ахад Өлзийбаяр ах “2-лаа ганц юм уух уу?” Миний цуг явж байгаа хүнд бас 1 шил архи байгаа гэж хэлчхээд дээлийнхээ өврөөс архи гаргаж ирэх гээд гараа оруулсан гэсэн. Тэгтэл гар нь цус болчихсон өврөөс нь гарч ирсэн гэсэн. Тэр үед нь Анхбаяр ах “үгүй үгүй би уухгүй” гэж хэлчхээд над руу ирсэн гэж надад хэлсэн. Тэгээд Анхбаяр ах “2-лаа явъя” гээд бид хоёр “Гал түшиг” дэлгүүр рүү алхаж ирээд “Чанар” нэр 0.75 литрийн архи, 2 ширхэг бал, 1 ширхэг “Улаан шонхор” тамхитай аваад Энх-Амар ахын гэр рүү очсон. Тухайн үед Анхбаяр бид хоёрыг Энх-Амар ахын гэрт нь очиход Дагва-Осор, Ууганбаяр, Гантулга нар дундаа “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд Анхбаяр ах бид 2 суугаад тухайн ууж байсан архийг нь хамт ууцгаасан. Тэгээд архи дуусаад Дагва-Осор, Энх-Амар ахын гэрээс явсан. Дараа нь би Ууганбаярыг нэлээн согтчихсон болохоор нь сугадаж авч яваад Дэнжийн гудамжинд байх гэрт нь оруулж өгсөн. /гэрийн нь хаяг тоотыг нь мэдэхгүй байна/ Тэгээд би Энх-Амар ахын гэр рүү явсан. Очоод дэлгүүрээс авсан “Чанар” нэртэй архиа Энх-Амар, Оюунцэцэг, Анхбаяр, Гантулга нарын хамт ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусгаад бид нар бүгд амарцгаасан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 42-43-р хуудас),

- Гэрч Д.Энх-Амарын “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд Цаг уурын хойд талын хашаанд хуурай дүү болох Амарсанаагийн хашаанд нь хамт амьдардаг юм. Өчигдөр намайг гэртээ 19 цагийн үед Амарсанаа, Анхбаяр, Гантулга нарын хамт байж байхад Өлзийбаяр ах ганцаараа манай гэрт орж ирж байсан. Тухайн үед нэлээн согтуу орж ирсэн. Манай орж ирэхдээ “Ерөөл” нэртэй 0.5 литрийн тал шил архи бариад орж ирсэн. Тухайн үед орж ирээд өөрөө нөгөө барьж ирсэн архинаасаа жоохон уучхаад манай гэрт удаагүй 20-30 минут болоод гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 47-48-р хуудас),

- Гэрч Ч.Анхбаярын“...Би өчигдөр өглөө Амарсанаатай хамт Энх-Амар ахынх орж цай уусан. Тэгээд өдөр 12 цаг өнгөрч байхад Тулгаагийнх руу тамхи авч татах зорилгоор ганцаараа орсон. Тухайн үед Тулгаа гэртээ ганцаараа сууж байсан. Тэгээд Тулгаа “Ерөөл” нэртэй 0.75 литрийн тал шил архи гаргаж ирээд тэр архийг нь бид хоёр хувааж ууцгаасан. Тэгээд 30-40 минутын дараагаар байх би Тулгаагийнхаас гараад Энх-Амар ахынд очсон. Тэгээд тэндээ хэсэг байж байгаад орой 19 цагийн үед гэж санаж байна Энх-Амар ах Амарсанаа бид хоёр 3 ширхэг хурганы арьс өгөөд “та хоёр энийг зараад нэг шил архи аваад ир” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр тухайн 3 ширхэг арьсыг аваад Энх-Амар ахынхаас гараад Гаваа гээд арьс авдаг айлынд очсон. Тэгтэл тэр айл нь хүнгүй цоожтой байсан. Тэгэхээр нь замдаа Амарсанаа бид хоёр Тулгаагийнх руу орсон. Тухайн үед Амарсанаа бид хоёрыг гэрт нь ороход гэрийнх нь зүүн талаар бараашиг нь асгарчихсан байсан. Тулга хойд оронд дээрээ хэвтэж байсан. Харин эхнэр Энхтуяа нь баруун орон дээрээ сууж байсан. Тухайн үед Амарсанаа бид хоёр “энэ юу болоо вэ?” гэж асуухад эхнэр Энхтуяа “Өлзийбаяр ах манайхаар ороод гарсан” гэж хэлсэн. Тэгээд Тулгаагийнд 2, 2 аяга бараашгаас нь уучхаад гараад явсан. Тэгээд төвд явж байгаад Өлзийбаяр ахтай “Дулаан хаан” дэлгүүрийн хойд талд таарсан. Тэр үед Өлзийбаяр ах Ууганбаяр гэх залуутай хамт явж байсан. ...Тухайн үед Өлзийбаяр улаан дээлтэй явж байсан. Намайг харахад ил харагдах гэмтэл, бэртэл харагдаагүй. Харин баруун гарынх нь алга цус болчихсон байсан. Тэгэхээр нь би тухайн үед гарынхан цусыг харчхаад “та яасан юм” гэж асуухад Өлзийбаяр “би зүгээр” гэж хэлсэн. Тэгэхээр нь Амарсанаатай хамт яваад өгсөн ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 51-52-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаартай “1.Ж.Өлзийбаярын биед баруун эгмийн доод хэсэгт шарх, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3.Гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, 4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 67-68-р хуудас)

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 1-р хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 3-9-р хуудас),

  • Шүүгдэгч Б.Энхтуяагийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт / хавтас хэргийн 98-р хуудас/,

  • Шүүгдэгч Б.Энхтуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, (хавтаст хэргийн 106-109-р хуудас),

  • Хохирогч Ж.Өлзийбаярын “гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт (хавтаст хэргийн 113-р хуудас),

  • Шүүгдэгч Б.Энхтуяа нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.Энхтуяаг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Ферм”-ийн 16-05 тоотод хутгыг зэвсгээр ашиглан, Ж.Өлзийбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар баруун эгмийн доод хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд баруун эгэмний доод хэсэгт шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч Б.Энхтуяа нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Ферм”-ийн 16-05 тоотод хутгыг зэвсгээр ашиглан, Ж.Өлзийбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар баруун эгмийн доод хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд баруун эгмийн доод хэсэгт шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Энхтуяа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Өлзийбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Ж.Өлзийбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч Б.Энхтуяа нь хохирол төлбөр төлөөгүй болно. Шүүгдэгч Б.Энхтуяа нь Ж.Өлзийбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан бөгөөд хэрэг үйлдэхэд ашиглагдсан хутга нь зэвсэг байна. Б.Энхтуяа нь хутгийг зэвсгээр ашиглаж иргэн Ж.Өлзийбаярын эрүүл мэндэд халдаж хутгалсан үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд Б.Энхтуяагийн энэхүү санаатай, хууль бус үйлдлийн улмаас Ж.Өлзийбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Энхтуяагийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Энхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн төлүүлнэ гэж, Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож “...Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй...” гэж, Прокурорын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12-д прокурор шүүх хуралдаанд дараах бүрэн эрхтэй оролцоно: “...шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах...” гэж тус тус заасан бөгөөд хэрэв төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзвэл шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож буй прокурор энэ талаар нэхэмжлэл, хүсэлт гаргах эрхтэй тул ЭМД санд учирсан 1,422,750 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Энхтуяагаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирогч хор уршигтай холбоотой ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байдаг. Харин эрүүл мэндийн даатгалын санд гарсан зардлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй, нөхөн төлнө” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

1.2.3 Шүүгдэгч Б.Энхтуяа: хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Б.Энхтуяа нь хохирогч Ж.Өлзийбаяртай үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас түүний баруун эгэмний доод хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.2. Шүүгдэгч Б.Энхтуяа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “баруун эгэмний доод хэсэгт шарх, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Прокуророос шүүгдэгч Б.Энхтуяагийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Энхтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Энхтуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1. Шүүгдэгч Б.Энхтуяагийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

3.1.1. Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Энхтуяа нь хийсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих бүсийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналтай.

Хохирогч Ж.Өлзийбаяр нь хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд, гэмт хэргийн улмаас гарсан бусад зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар тооцсон Эд мөрийн баримтаар шар өнгийн бариултай, бариул хэсэгтэй 2 ширхэг хадаасан дарлагатай, 9х1.5 см урт ажлын хэсэгтэй нийт 18.5 см урттай хутга, улаан хүрэн өнгийн 1 ширхэг монгол дээл, шаргал өнгийн монгол цамц 1 ширхэг устгах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэх саналыг,

3.1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч:  “Шүүгдэгч Б.Энхтуяагийн үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Шүүгдэгч анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн шүүгдэгч 555 нас хүрсэн, мөн түүний гэр бүлийн хүн орон нутагтаа хуваариа аж ахуй эрхэлдэг тул улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын сонголт  байгаа тул 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж хэсэгчлэн төлөх боломжоор хангаж  өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж гаргав.

3.2. Шүүгдэгч Б.Энхтуяагийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан түүнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, уг ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Энхтуяа нь хохирогч Ж.Өлзийбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.

Хохирогч Ж.Өлзийбаяр нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

4.2. Хохирогч Ж.Өлзийбаяр өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 1,422,750 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 1,422,750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.

5. Бусад асуудлаар:

5.1 Шүүгдэгч Б.Энхтуяа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

5.2 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “шар өнгийн бариултай, бариул хэсэгтэй 2 ширхэг хадаасан дарлагатай, 9х1.5 см урт ажлын хэсэгтэй нийт 18.5 см урттай хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж,

“улаан хүрэн өнгийн 1 ширхэг монгол дээл, шаргал өнгийн монгол цамц 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Энхтуяад буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жов овогт Бямбажавын Энхтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтуяаг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Энхтуяад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Энхтуяад шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Энхтуяа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтуяагаас 1,422,750 төгрөгийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Хохирогч Ж.Өлзийбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “шар өнгийн бариултай, бариул хэсэгтэй 2 ширхэг хадаасан дарлагатай, 9х1.5 см урт ажлын хэсэгтэй нийт 18.5 см урттай хутга”-ыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж,

“улаан хүрэн өнгийн 1 ширхэг монгол дээл, шаргал өнгийн монгол цамц 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Энхтуяад буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ

  2024          05               22                                             2024/ШЦТ/136

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхтуяад холбогдох эрүүгийн 2430000000086 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, шатахуун түгээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо “Бага наран” 2 дугаар гудамжны 4-14 тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, фермийн 16-05 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Жов овогт Бямбажавын Энхтуяа (РД:МБ69021801),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Энхтуяа нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Ферм”-ийн 16-05 тоотод хутгыг зэвсгээр ашиглан, Ж.Өлзийбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар баруун эгмийн доод хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд баруун эгэмийн доод хэсэгт шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр үед Март тэмдэглэх гээд би дэлгүүр орсон. Анхаа, Оюунцэцэг хоёр миний нөхөртэй намайг дэлгүүр орохыг мэдчихсэн манайд сууж байсан. Тэгээд би дэлгүүрээс архи авсан байсан тул хувааж уугаад унтсан.  Шөнө хаалгаа түгжээд унтсан. Гэтэл Өлзийбаяр ах манайхаар орж ирсэн. Тэгээд намайг татаад дуудаад байсан. Тэгээд барашик байна уу? гээд байхаар нь би төмпөнд хийж өгсөн. Гэтэл асгаад заваараад байсан. Тэгээд би босоод та яагаад асгаад байгаа юм гэтэл гэнэт миний хамар руу цохичихсон. Тэгээд миний хөл дээр гишгэсэн. Тэгээд би уурлаад шарах шүүгээн дээр хутга байж байхаар нь би бариад авсан. Тэгээд Өлзийбаяр ах халтирч унахдаа хутга руу унаад хатгуулчихсан. Тэгээд манайхаас гараад Энх-Амарынд орсон байсан. Тэгээд би гэртээ унтаж байхад таван цагдаа ирсэн. Манай гэрийг ажиглаад үзсэн. Тэгээд цагдаа нар нөхөр бид хоёрыг аваад явсан. Цагдаагийн газар байж байгаад би Өлзийбаяр ах руу явах гэтэл эмнэлэг рүү явсан. Та эмнэлэг явж хэрэггүй гэсэн” гэв.

Эрүүгийн 2430000000086 дугаартай хэргээс:

- Хохирогч Ж.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг өнгөрөөгөөд гэртээ байсан. Гэрт “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи талаараа байсан тэр архийг уучхаад ахиж дотроо засахаар гэрээсээ гарч явсан. Тэгээд нэг дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.5 литрийн архи аваад гэр рүүгээ очиж ганцаараа уусан. Тэгээд гэрээсээ 12 цагийн үед үдийн алдад гарсан. ...Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Тэр үед миний баруун эгмийн хавьцаа хутгаар хатгуулсан гэж эмч нар хэлсэн. ...Миний биед баруун эгмийн хавьд хутгаар хатгуулсан байсан. ...Харин манай сумын Тулгаа гээд дүүгийн эхнэр нь өнөөдөр надтай эмнэлэг дээр ирж уулзаад “та манай гэрээр өчигдөр орой орж ирсэн. Тэгээд би тантай муудаад дуковон дээрээс жижиг хутга аваад таны мөр хэсэгт хатгачихсан юм. Намайг уучлаарай” гээд надаас ирж уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 20-22-р хуудас),

- Гэрч Ш.Баттулгын “...Би эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р баг “Ферем”-ийн 16-05 тоотод оршин суудаг. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр Энхтуяа дэлгүүрээс сүү авахаар гарсан. Ирэхдээ “Хараа” нэртэй 0.75 литрийн архи авчирсан.  Мөн тухайн үед Оюунцэцэг гээд найзыгаа авчирсан. Тухайн үед манай гэрт Анхбаяр гээд найз маань хамт байсан. Тэгээд бид дөрөв эхнэрийн авчирсан архийг хувааж уусан. Тэгээд тэр архийг ууж дуусгаад Оюунцэцэг Анхбаяр нар манай гэрээс явцгаасан. Тэгээд дараа нь эхнэр бид хоёр гэрийнхээ хаалгыг түгжчихээд хамтдаа гэртээ байсан бараашгаа ууж суусан. Тэгээд орой бүрэнхий болж байхад Өлзийбаяр ах манайд ирсэн. Тэгээд би эхнэр Энхтуяа, Өлзийбаяр ахтай хамт бараашиг ууж суусан. Тэгээд би тасраад унтаад өгсөн. Тэгээд гэнэт чимээ гарахаар нь би сэрсэн. Тэр үед Өлзийбаяр ах манай гэрээс гарч байсан. Тэр үед би эхнэрээсээ “юу болсон бэ?” гэж асуухад манай эхнэр надад “Өлзийбаяр ах бараашиг асгаад гэр муухай болгоод бид хоёр маргасан. Тэгээд би дуков дээрээс шар иштэй хутгыг аваад уурласандаа Өлзийбаяр ах руу далайсан. Хутга нь орчихсон уу яав” гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би эхнэрээсээ “хутга чинь орчихсон юм уу?” гэж асуухад “мэдэхгүй бараг орчихсон уу яав” гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 33-35-р хуудас),

- Гэрч Д.Оюунчимэгийн “...Миний бие Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р баг Дэнжийн 15-01 тоотод нөхөр, 2 хүүгийн хамт амьдардаг. Өнөөдөр орой би 19 цагийн үед гэж санаж байна ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд гэрийнхээ хажууд үхэртээ өвсөө өгөөд зогсож байхад гэрийн баруун талын засмал зам дээрээс Өлзийбаяр ах согтуу бахираад засмал замаас бууж байгаа харагдсан. Тэр үед би согтуу хүн ирлээ гээд гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгээд гэртээ ороод байж байхад согтуу хүн ойчих чимээ гарсан. Тэгэхээр нь хаалгаараа шагайгаад харахад Өлзийбаяр ах манай гэрийн зүүн талд ойрхон цасан дээр ойчсон байсан. Тухайн үед би сумын Түмэн-Өлзий рүү залгаад “манай гэрийн зүүн талд Өлзийбаяр ах цасан дээр согтуу халтираад уначих шиг боллоо эхнэр рүү нь хэлээд өгөөч” гээд залгасан. Би тухайн үед Өлзийбаяр ахын эхнэрийн утасных нь дугаарыг мэдэхгүй байсан юм. Тэгээд намайг гэрт байхад гэрийн араар хүн яваад байгаа чимээ гарч байсан. Тэгээд хэсэг байж байтал эхнэр нь нэг машинтай гэрийн зүүн талд ирээд зогссон. Тэгээд би Өлзийбаяр ахыг гэрийн баруун талд байгааг зааж өгчхөөд гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 38-39-р хуудас),

- Гэрч Н.Амарсанаагийн “...Өчигдөр орой 21 цагийн үед Энх-Амар ах “гэртээ байсан 3 ширхэг хурганы арьсыг зараад архи аваад ир” гээд Анхбаяр бид хоёрт өгч явуулсан. Тэгээд Анхбаяр ах бид хоёр 3 ширхэг хурганы арьсыг зараад архи авах зорилгоор 19 цагийн үед байх сумын баруун талаас гэрээсээ сумын төв рүү орох гээд алхсан. Тэр үедээ манай гэрийн хойд талд байдаг арьс авдаг айл руу очсон чинь гэр нь цоожтой байсан. Тэгтэл Анхбаяр ах “Тулгаагийнх руу очъё гэрээр нь ороод нэг нэг аяга бараашиг уучхаад урагшилъя” гээд Тулгаагийнх руу бид хоёр явсан. Тэгээд Тулгаагийнд ороход Тулга хойд орон дээрээ хэвтэж байсан.  Эхнэр нь баруун орон дээрээ сууж байсан. Тухайн үед бид хоёрыг ороход гэрийнх нь зүүн талаар үүд хүртэл бараашиг нь асгарчихсан байсан. Тухайн үед “энэ яагаа вэ?” гэж асуусан. Тэр үед эхнэр нь барагшиг асгачхаад байгаа юм аа”  гэж хэлсэн. Мөн тэр үед эхнэр нь Тулгаа руу “Хөөе писда минь сэр” гээд сэрээсэн. Тэр үед Тулгаа сэрээд боссон. Тэгтэл эхнэр нь Тулгаа руу “Өлзийбаяр ах пизда чинь бараашиг асгачхаад гараад яваад өглөө” гээд их ууртай хэлж байсан. Тэр үед Тулгаа “тэгээд яасан юм” гэхэд “яахдаа яадаг юм надад хөөгдөөд гарсан” гэж эхнэр нь хэлж байсан. Тэгээд Анхбаяр ах бид хоёр үлдэгдэл бараашгаас нь 2, 2 аягыг уучхаад гэрээс нь гараад сумын төвд Өлзийбаяр ахтай төвд байдаг 2 давхар цагаан өнгийн буудлын урд талд явж байгаад таарсан. Тухайн үед Анхбаяр бид 2 “Гал түшиг” дэлгүүр рүү 1 шил архинд явж байсан. Тэгээд Анхбаяр ах Өлзийбаяр ахтай явж очиж уулзсан. Тухайн үед би Өлзийбаяр ахтай тулж уулзаагүй. Мөн мэндлээгүй. Тэгээд Анхбаяр ах Өлзийбаяр ахтай уулзчихаад над руу ирчхээд надад хэлсэн. Тухайн үед Анхбаярт ахад Өлзийбаяр ах “2-лаа ганц юм уух уу?” Миний цуг явж байгаа хүнд бас 1 шил архи байгаа гэж хэлчхээд дээлийнхээ өврөөс архи гаргаж ирэх гээд гараа оруулсан гэсэн. Тэгтэл гар нь цус болчихсон өврөөс нь гарч ирсэн гэсэн. Тэр үед нь Анхбаяр ах “үгүй үгүй би уухгүй” гэж хэлчхээд над руу ирсэн гэж надад хэлсэн. Тэгээд Анхбаяр ах “2-лаа явъя” гээд бид хоёр “Гал түшиг” дэлгүүр рүү алхаж ирээд “Чанар” нэр 0.75 литрийн архи, 2 ширхэг бал, 1 ширхэг “Улаан шонхор” тамхитай аваад Энх-Амар ахын гэр рүү очсон. Тухайн үед Анхбаяр бид хоёрыг Энх-Амар ахын гэрт нь очиход Дагва-Осор, Ууганбаяр, Гантулга нар дундаа “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд Анхбаяр ах бид 2 суугаад тухайн ууж байсан архийг нь хамт ууцгаасан. Тэгээд архи дуусаад Дагва-Осор, Энх-Амар ахын гэрээс явсан. Дараа нь би Ууганбаярыг нэлээн согтчихсон болохоор нь сугадаж авч яваад Дэнжийн гудамжинд байх гэрт нь оруулж өгсөн. /гэрийн нь хаяг тоотыг нь мэдэхгүй байна/ Тэгээд би Энх-Амар ахын гэр рүү явсан. Очоод дэлгүүрээс авсан “Чанар” нэртэй архиа Энх-Амар, Оюунцэцэг, Анхбаяр, Гантулга нарын хамт ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусгаад бид нар бүгд амарцгаасан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 42-43-р хуудас),

- Гэрч Д.Энх-Амарын “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд Цаг уурын хойд талын хашаанд хуурай дүү болох Амарсанаагийн хашаанд нь хамт амьдардаг юм. Өчигдөр намайг гэртээ 19 цагийн үед Амарсанаа, Анхбаяр, Гантулга нарын хамт байж байхад Өлзийбаяр ах ганцаараа манай гэрт орж ирж байсан. Тухайн үед нэлээн согтуу орж ирсэн. Манай орж ирэхдээ “Ерөөл” нэртэй 0.5 литрийн тал шил архи бариад орж ирсэн. Тухайн үед орж ирээд өөрөө нөгөө барьж ирсэн архинаасаа жоохон уучхаад манай гэрт удаагүй 20-30 минут болоод гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 47-48-р хуудас),

- Гэрч Ч.Анхбаярын “...Би өчигдөр өглөө Амарсанаатай хамт Энх-Амар ахынх орж цай уусан. Тэгээд өдөр 12 цаг өнгөрч байхад Тулгаагийнх руу тамхи авч татах зорилгоор ганцаараа орсон. Тухайн үед Тулгаа гэртээ ганцаараа сууж байсан. Тэгээд Тулгаа “Ерөөл” нэртэй 0.75 литрийн тал шил архи гаргаж ирээд тэр архийг нь бид хоёр хувааж ууцгаасан. Тэгээд 30-40 минутын дараагаар байх би Тулгаагийнхаас гараад Энх-Амар ахынд очсон. Тэгээд тэндээ хэсэг байж байгаад орой 19 цагийн үед гэж санаж байна Энх-Амар ах Амарсанаа бид хоёр 3 ширхэг хурганы арьс өгөөд “та хоёр энийг зараад нэг шил архи аваад ир” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр тухайн 3 ширхэг арьсыг аваад Энх-Амар ахынхаас гараад Гаваа гээд арьс авдаг айлынд очсон. Тэгтэл тэр айл нь хүнгүй цоожтой байсан. Тэгэхээр нь замдаа Амарсанаа бид хоёр Тулгаагийнх руу орсон. Тухайн үед Амарсанаа бид хоёрыг гэрт нь ороход гэрийнх нь зүүн талаар бараашиг нь асгарчихсан байсан. Тулга хойд оронд дээрээ хэвтэж байсан. Харин эхнэр Энхтуяа нь баруун орон дээрээ сууж байсан. Тухайн үед Амарсанаа бид хоёр “энэ юу болоо вэ?” гэж асуухад эхнэр Энхтуяа “Өлзийбаяр ах манайхаар ороод гарсан” гэж хэлсэн. Тэгээд Тулгаагийнд 2, 2 аяга бараашгаас нь уучхаад гараад явсан. Тэгээд төвд явж байгаад Өлзийбаяр ахтай “Дулаан хаан” дэлгүүрийн хойд талд таарсан. Тэр үед Өлзийбаяр ах Ууганбаяр гэх залуутай хамт явж байсан. ...Тухайн үед Өлзийбаяр улаан дээлтэй явж байсан. Намайг харахад ил харагдах гэмтэл, бэртэл харагдаагүй. Харин баруун гарынх нь алга цус болчихсон байсан. Тэгэхээр нь би тухайн үед гарынхан цусыг харчхаад “та яасан юм” гэж асуухад Өлзийбаяр “би зүгээр” гэж хэлсэн. Тэгэхээр нь Амарсанаатай хамт яваад өгсөн ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 51-52-р хуудас),