Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2021/00029

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2021/00029

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан хуралдаанаар *******од оршин суух,*******-ын нэхэмжлэлтэй,*******од оршин суух,*******-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 153/2020/00970/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга*******, нэхэмжлэгч*******, хариуцагч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Балжинням нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу*******гууд Нүржингийн Төмөр-Очир, Яргай овогтой Даваагийн Балжинням бидний гэрлэлт цуцлуулах, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Т.Сарантуяаг******* би өөрийнхөө асрамжид авах, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Т.Сарантуяагийн тэтгэлгийг эцэг*******оос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон. Гэрлэсэн жилээ хүүхэдтэй болсон. 2 жил хамт амьдарсан.******* Турк явж ажил хийнэ гэхээр явуулсан. Эхний 3 сар яриад дараа нь мэссэж бичдэг болсон. Өөр хүнтэй болсон амьдралаа бод гэж мэссэж бичсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. Холбоо бариагүй хүүхэдтэйгээ уулзаагүй. Би охинтойгоо хадмынхаа хашаанд байсан. Гэрийг маань нүүлгээд эгчийн хашаанд буулгасан. Хүүхэдтэйгээ холбоо барихгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Н.Төмөр-Очир нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид гэр бүл болсноос хойш их маргалддаг байсан. Маргалдах болгонд*******ын төрсөн эгч Цэцэгсүрэн ирж авч явдаг байсан. Нэг удаа явахдаа Увс аймаг явсан байсан. Тэнд очоод надаас өөр хүнтэй харилцаж байсныг би санамсаргүй байдлаар олж мэдсэн. Би мэссэнжер дээрээс харсан. Урьд нь уулзаж байсан залуутайгаа харилцаж байсан мэссэжийг хараад би дотроо нэг юм бодсон. Би зайтай байгаад үзье гэж бодсон. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Асрамжийг зөвшөөрч байна. Тэтгэлгийг төлнө. Би өөрийн гэр орон, өмсөж байсан хувцас эдэлж хэрэглэж байсан аяга таваг бүх зүйлийг авсныхаа ард нэхэмжилж байгаа зүйлийг өгч чадна...Би өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, хүүхэдтэй болсон тул эвлэрэх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Т.Сарантуяа төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 5, 6 дугаар тал/

Нэхэмжлэгч*******, хариуцагч******* нар нь цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүхээс эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Сарантуяаг эх Г.Жаргалмаагийн асрамжид үлдээж, эцэг*******оос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Сарантуяаг эх*******ын асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч*******ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг*******оос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Д.Балжинням нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч*******аас нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 104,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Сарантуяаг Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч******* төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар  охин Т.Сарантуяад сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,220,400 төгрөг болох ба улсын тэмдэгтийн хураамж 104,300 төгрөгийг хариуцагч*******оос 104,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч*******д, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Н.Төмөр-Очирт тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Шолгууд овогт Нүржингийн Төмөр-Очир /ПЗ90111614/,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Сарантуяаг эх*******ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Сарантуяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Н.Төмөр-Очироос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч******* нарт тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,340 /нэг зуун дөчин мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 140,300 /нэг зуун дөчин мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Балижиннямд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч*******т тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ