Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар  2024/ШЦТ/146

 

 

 

 

 

 

  2024          06               05                                             2024/ШЦТ/146

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Халиунаа (цахимаар),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2430000000103 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, ******* багт оршин суух хаягтай, урьд

Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж байсан,

*******,

  

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “Яргайт” гэх газар******* малын бэлчээр дээрээс болж хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн дээд зовхинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр хонио эргүүлээд гэрийнхээ урд явж байсан. Гэтэл ******* гэдэг хүн ирээд чамайг ална гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ зугтаасан. Нэг километр гаран явахад мотоциклын гинж мултраад зогссон тэр үед араас ирээд чамайг ална гээд боох гэхээр нь би айсандаа өөдөөс нь нэг цохисон” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хүн худал хэлж байна. Би холоос харахад манай хонийг өшиглөж унагаад явсан болохоор би холоос хараад очсон. Би чи яагаад хонийг минь өшиглөсөн бэ? гэхэд яадгийн гэж хэлсэн. Энэ хүн манай гэрээс 1 километр зайтай ойрхон байдаг гэж худал хэлж байна. Энэ айл манайд ойрхон би гомдол өгсөн гэтэл намар 9 сараас хойш гомдол ирсэн учир хөөх үндэслэл байхгүй гэсэн хариу авсан. Ийм учраас би хөөж чадаагүй. Энэ айл одоо ч гэсэн нүүгээгүй байгаа. Манайхаас 3, 5 километр зайтай бол би юм хэлэхгүй. Яг бэлчээрээс болоод бид муудсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад намайг боож унагаад би манарсан. Тэгээд явах гэхээр явуулахгүй барьж аваад цохиод байсан. Намайг манарсан байхад намайг 4-5 удаа цохисон.  Би гомдолтой байгаа. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэнэ” гэв.

 

Эрүүгийн 2430000000103 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...******* намайг заамдаад авахаар нь баруун гараараа зүүн нүд рүү нь нэг удаа цохисон тэгээд ын зовхиноос нь цус гарсан. Тэгээд бид хоёр зууралдаад газар унасан өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55-р хуудас),

 

- Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Тэгээд би ******* хандан “танайх хонио манай хонины бэлчээр рүү яах гэж гаргаад байгаа юм бэ?” манай ядарсан хонийг өшиглөж унагаадаг нь яаж байгаа юм” гэхэд “яадаг юм бэ танай манай хонь өдөр болгон нийлдэг биз дээ” гэхээр нь би “чиний буруу ш дээ, чи хаяанд ирж буучхаад” гэж хэлсэн чинь над руу яадаг юм гэж уурлаад шууд намайг барьж аваад гараараа миний зүүн дээд хөмсөг рүү цохиж унагаагаад дээрээс суугаад миний шанаа, хамар руу гараараа цохиж зодсон. Тэгэхээр нь би ******* “чи намайг сайн зодоо, би чамайг зодох гэж биш зодуулах гэж ирсэн юм”гэж хэлтэл надад юм хэлэлгүй намайг дээрээс гараараа цохиж балбаад байж байтал гийнхтай саахалт байдаг айлын хүн болох гэх хүн эхнэртэйгээ хамт бид хоёр дээр мотоциклтойгоо ирээд г надаас салгасан. Тэгээд би ******* зодуулчхаад газраас босоод шууд мотоцикл руугаа очоод явах гэтэл араас ирээд мотоциклын түлхүүр булааж аваад намайг миний өмсөж явсан дээлээр боогоод газар унагаад миний дээлээр баглаж боогоод дээрээс цохиж балбаад байсан. Энэ үйлдэл нь 4-5 удаа давтагдсан. эхнэртэйгээ намайг татаж чангаагаад салгах гээд г хорихгүй байсан. Би зодуулаад гийн өөдөөс хэрэлдэхээс өөр юм хийж чадаагүй. Би г “чи намайг ханатлаа зод, би чамаас болж олон малаа малаа үхүүлж их хэмжээний хохирол амссан, хулгайч минь гэж” хэлээд зодуулсан. Тэгсэн гийн эхнэр машинтай бид нар дээр ирээд намайг загнаж хэл амаар доромжилсон. Эхнэрээ ирсний дараа намайг хоёр удаа дахиж зодсон. Тэгсэн эхнэр нь хоёр хонь нийллээ гээд нөхрөө аваад явсан. ч гэсэн эхнэртэйгээ мотоциклтойгоо хөдлөөд явсан. Би ч мөн мотоциклоо унаад гэр лүүгээ хонио аваад харьсан... ерөөсөө малын бэлчээрийн маргаан дээрээс болж намайг зодсон. Өмнө нь бид хоёр малын бэлчээр дээрээс болж хэд хэдэн удаа хэрэлдэж байсан асуудал гарч байсан. гийнх манай малын бэлчээр дээр буучхаад манай малын бэлчээрийг идүүлээд байдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15-р хуудас),

 

- Гэрч “...Миний бие ******* багийн иргэн юм. Нөхрийнхөө хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Яргайтын холбоо” гэх газар нутагладаг юм. 2024 оны 03 дугаар сарын 25-ны 15:00 цагийн үед манай саахалт айлын гэх залуу над руу залгаад “энэ *******, 2 чинь хониныхоо бэлчээр дээр хөөцөлдөөд байна би холоос хараад сууж байна гэж ярьсан. Тэгэхээр нь би машинтайгаа яваад очтол *******, манай нөхөр хоёр муудаж маргалдсан шинжтэй байж байсан. Тэгээд ******* манай нөхөрт хандан “за миний хүсэл биеллээ би ийм юм хүсэж байсан юм. чамайг цагдаагаар явуулж чадна ” гэж хэлээд байж байсан. Би удахгүй нөхрөө аваад гэр лүүгээ яваад өгсөн... Намайг очиход *******, хоёр зодолдоод дуусчихсан байсан. Намайг очиход *******гийн зүүн хөмсөгний дээр нь шалбараад урагдчихсан цус гарсан байдалтай байж байсан тэгээд ******* нь нүүрнийхээ цусыг гараараа нялаад байж байсан.ийн нүүрэнд ил харагдах шарх сорви байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21-р хуудас),

 

- Гэрч   “...Би эхнэртэйгээ хонин дээрээ байж байхад өөрийнхөө хониныхоо хажууд мотоциклтойгоо явж байхад дахиад нэг мотоциклтой хүн араас нь дагаад тэр хоёр ар араасаа явж байгаад манайх руу чигтэй явахаар нь би эхнэртээ за хүмүүс манайх руу явж байна хоёулаа гэр лүүгээ явъя гэж хэлээд явж байтал нөгөө хоёр мотоциклтой хүн чинь буугаад ноцолдоод байх шиг болохоор нь яваад очтол манайхтай саахалт байдаг, ******* гэх хүмүүс дээр доороо орчихсон ноцолдож байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр салгаад би “та нар чинь нэг доор байцгаадаг улсууд ингэж болохгүй” гэж хэлээд биийн эхнэрийг дуудахад төд удалгүйийн эхнэр ирээдийг аваад явсан ******* гэх хүн нь “миний санаснаар боллоо ч” гэлүү нэг сонин утгатай үг хэлээд удахгүй мотоциклоо унаад яваад өгсөн... Намайг очиход , гэх хоёр хүн дээр доороо ороод өнхрөөд ноцолдож байсан. Яг юугаар биеийн аль хэсэгт цохисныг нь хараагүй. Аль аль нь амьсгаадчихсан байдалтай л байсан. *******гийн нүүрний аль хэсгээс нь  шалбараад урагдчихсан байсныг сайн анзаараагүй ямар ч байсан нүүр нь цус болчихсон байсан.ийн нүүрэнд ил харагдах шарх сорви байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25-р хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №156 дугаартай “...1. *******ын биед зүүн дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38-р хуудас),

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 1-р хуудас),

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтас хэргийн 6-р хуудас),

 

- Хохирогч *******оос гаргаж өгсөн хохирлын баримт (хавтас хэргийн   9-р хуудас),

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 62-р хуудас/,

 

  • Шүүгдэгч *******ийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 67-69-р хуудас),

 

  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

 

1. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүгдэгч *******ийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “Яргайт” гэх газар******* малын бэлчээр дээрээс болж хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн дээд зовхинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “Яргайт” гэх газар******* малын бэлчээр дээрээс болж хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн дээд зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч *******ийн  үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 150,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн шүүгдэгч төлсөн болно. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

 

1.2.2 Хохирогчийн өмгөөлөгч : “Миний үйлчлүүлэгч сэтгэл зүйн хувьд эмзэг байсан. Яагаад вэ? гэхээр энэ жилийн зуднаар мянга гаруй малтай байсан түүнээс 800,000 гаруй малаа алдсан. нь түүний малтай нийлсэн байсан малыг өшиглөсөн байсан. ******* нь нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учирсан гэж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлэг өнөөдрийн шүүх хуралдааны мэдүүлгээр дээр доороо орсон зодолдсон гэж мэдүүлдэг. Энэ хоёр хүн олон удаагийн үйлдлээр цохиж гэмтэл учирсан гэж үзэж байна. Миний зүгээс энэ хоёр хүн дахин маргах бий гэж санаа зовж байсан. Гэтэл шүүх хуралдааны мэдүүлэгт шүүгдэгч өөр тийшээ нүүх гэж байгаа гэж мэдүүлсэн учир санаа амарлаа. ******* нь үйлчлүүлэгчийн минь биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байгаа учир гэм буруутайд тооцож өгнө үү” гэх,

 

1.2.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас: “Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 8 дугаар багт “Яргайт” гэдэг газар мал маллаж амьдардаг. Хэрэг болох шалтгаан нь малын бэлчээрийн асуудлаас болж маргалдаж хэрэг болсон. Хэрэг болох шалтгаан нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж байна. Тухайлбал тэр өдөр хохирогч өөрөө *******ийн араас очиж маргаан эхэлсэн. Тэгээд хоорондоо бие биеэ зуурч газар унаж хөрвөөсөн байдаг. Харин хохирогч ньэд зодуулчхаад “за миний санаа амарлаа одоо би чамайг чадна цагдаад өгнө” гэж хэлчхээд явсан байдаг. Энэ талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлдэг. Харин нутаг бэлчээрийн хувьд Төв аймгийн хүн хэдий ч Сүхбаатар аймагт амьдардаг. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа мэдүүлдэг. Хохирогчийн буруутай болон өөрийн буруутай үйлдлийг анхнаасаа мэдүүлж хүлээн зөвшөөрдөг. Эрүүл мэндийн даатгалын санд гарсан төлбөрийг төлсөн. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Мөн энэ хэргийн улмаас цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Улсын яллагчийн зүгээс зүйлчилж байгаа зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

1.2.4 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч******* малын бэлчээр дээрээс болж хоорондоо маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

 

2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн дээд зовхинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.3. Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.1. Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

3.1.1. Улсын яллагч: “Шүүгдэгч *******  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч *******ийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцох саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны зардалгүй, Хохирогчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, гэмт хэргийн улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэг тогтоогдсон,  хэрэгт хохирогчийн биед учирсан гэмтлийг үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүнийг биед учирсан гэмтлийг эмчилсэн эмчилгээний төлбөр болох 740,100 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч төлсөн. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх саналыг,

 

3.1.2. Хохирогчийн өмгөөлөгч “Миний зүгээс шүүгдэгчид түүний хувийн байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх

 

3.1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан. Улсын яллагчийн зүгээс гаргасан торгох ялыг багасгаж 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж гаргав.

 

3.2. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийгг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

 

5. Хохирол, хор уршгийн талаар

 

5.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой 150,000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлж нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 150,000 төгрөгийг хохирогч *******од хүлээлгэн өгсөн болно.

 

Хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

5.2. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнтэй холбоотой зардал болох 740,100 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд нөхөн төлсөн болно.

 

5.3. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”гэж заажээ. 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх хүснэгтийн “Хоёрдугаар зэрэглэлд”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

Шүүх хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, тухайн бие махбодын гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавар тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал зэргийг харгалзан хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон байна.

 

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасны дагуу шүүгдэгч *******ээс хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

6. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

 

Хэрэгт камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD диск ирүүлснийг хавтаст хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Төнхөн овогт Сэмбэдоржийнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эмчилгээний зардал 150,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 740,100 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “Холбоо” гэх газарт нутаглах -д олгосугай.

 

8. Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ