Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131  

 

2024          05              20                                            2024/ШЦТ/131                   

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2430000000069 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сан техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, ******* сумын 2 дугаар багийн  харьяат, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг "Дөрвөлж"-ийн 811 тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №2023/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд согтуурсан үедээ ******* багийн нутаг “Цайрт минерал” ХХК-руу явах засмал зам дээр хүч хэрэглэн довтолж түүний 35,000 төгрөгийг дээрэмдэн авсан болох нь:

шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “…би машины урд суудал дээр сууж байгаад буугаад машины хойд суудалд сууж байсан “мөнгө өг” гээд 2 удаа алгадсан. Тэгээд хартал арын суудал дээр мөнгө ил байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Буцаж урд талын суудалд суугаад ахыг явъя гээд хөдлөөд буцаад аймгийн төв рүү орж ирээд малтай байрны тэр хавьд буулгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42-р хуудас)

хохирогч “...жолооч залуу “гэр нь нүүрсгүй, нүүрс авна” гээд “Гэгээ” дэлгүүр дээр очоод нүүрс авна гээд дэлгүүр орсон хойгуур нь тэр зүс таних залуу намайг “чи жолоочийг гарч ирэхээр нь дахиад 5000 төгрөг нэмээд өгчих, баахан тойрчихлоо, би яах вэ гэрт чинь буулгаад өгнө” гэсэн. Би жолоочийг дэлгүүрээс гарч ирэхээр нь 5000 төгрөг өгсөн. Дэлгүүрээс хөдлөөд тэдний гэр лүү нь явсан, гэрт хүн байхгүй эхнэр нь эмнэлэгт хэвтэж байгаа гэж байсан. Бид нар хамт гэрт нь ороод нүүрс хийчхээд гарч ирээд намайг хүргэж өгнө гээд явж байснаа зүс таних залуу “караокед оръё” гэхээр нь тэр залуу бид хоёр “Даймонд” хотхоны баруун талд байх караокед ороод нөгөө таксины жолооч залуу гадаа үлдсэн. Караокед тэр залуу 2 лааз пиво уугаад 1 цаг дуулаад караокеноос гарч ирэхэд нөгөө залуу машинтайгаа зогсож байсан. Караокед хамт орсон залуу намайг хүргэж өгнө гэж машинд хамт суусан. Тэгээд засмалаар явж байгаад зүүн хойшоо “Цайрт минерал” уурхай руу явдаг замаар орсон чинь зүс таних залуу “наад замаараа аймгаас гарчих” гэж жолоочид хэлсэн. Жолооч замаар явсаар аймгаас гараад амралтын газрын орчимд зогссон. Машиных нь шил цантчихсан байсан болохоор яг хаана зогссоныг нь мэдээгүй. Урд суудалд сууж явсан зүс таних залуу бууж ирээд “би таксины мөнгөө өгмөөр байна, 20,000 төгрөг өг” гэхээр нь би “надад байхгүй” гэсэн чинь “чамайг буулгаж хаяна” гээд миний хувцсан дээрээс татаад гараараа нүүр хэсэгт 2 удаа алгадсан. Би “мөнгө байхгүй” гэсэн чинь миний бүх кармаануудыг нэгжээд миний өмдний халаасанд үлдсэн байсан 55,000 төгрөгийг шууд халааснаас татаж аваад намайг “буулгаж хаяна” гээд байхаар нь би жолоочоос нь “намайг гэр лүү хүргээд өг” гээд гуйж байгаад буцаад аймаг руу орж ирээд гэрийнхээ гадаа буулгуулсан.Намайг тэр зүс таних нүдний шилтэй жижгэвтэр биетэй залуу надаас мөнгө нэхээд нүүр хэсэгт 2 удаа алгадсан, тэгээд машинаас буулгана гээд хувцас дээрээс татаад байсан.Тухайн машины жолооч надаас мөнгө нэхсэн болон миний бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Тэр зүс таних залуу л аймгаас гар гээд машины жолоочид хэлээд гаргасан. Тэгээд намайг арын суудал дээр сууж байхад тэр зүс таних залуу бууж ирээд арын хаалга онгойлгоод надаас мөнгө нэхсэн тэр үед жолооч залуу нь “чи боль, явъя” гэхэд “одоохон хөдөллөө” гээд надаас мөнгийг дээрэмдэж авсан. Тухайн үед жолооч цаашаа хараад сууж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12-р хуудас),

гэрч “шөнө 02 цагийн үед нэлээн айж сандарсан байдалтай орж ирэхээр нь “яасан юм зүгээр үү” гээд асуусан чинь “би найз руугаа явж байсан чинь нэг машин зогсоод суулгасан, тэгээд намайг аймгаас хойшоо ногоон хашаанаас авч гарсан тэгээд хөдөө очоод мөнгө өг гээд миний хормой хот үзээд, мөнгө өгөхгүй бол хаячхаад явна гээд миний бүх мөнгийг авсан, би таксинд 15,000 төгрөг өгсөн” гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18-р хуудас),

гэрч Д.гийн “ зүүн хойшоо замаар гаръя гээд би хөдлөөд явахад замдаа мөнгөний талаар яриад байсан. нь мөнгө авна гээд нөгөө залуу нь байхгүй гээд юм яриад байсан. ы тэнд наахан ирээд зогсчих гэхээр нь замын хажуугийн зогсоол дээр зогссон чинь тэр залууг буугаад ир гээд байсан тэр залуу нь буугаагүй. Тэгээд тэр залууг цохиж аваад байсан. Би эргэж хараад боль гэсэн чинь алагдаж аваад байсан. Тэгээд нөгөө залуу нь уйлсан чинь юун даа уйлсан юм гэж байсан. тэр залуутай юм ярьж байснаа буцаад явахаар болсон. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд тэр залуу гэр лүгээ буулгуулъя гэхээр нь тэр хавьд ирээд тэр залуу өөрөө буугаад явсан. тэр залууг алагдаад 20,000 төгрөг өгчих би мобайлдчихна гээд байсан. Нөгөө залуу нь мөнгө байхгүй гээд байсан. Караокеноос гарч ирснийхээ дараа тийм юм яриад байсан болохоор нь би караокед байхдаа мөнгөний өгөө аваатай зүйл болсон юм болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23-р хуудас),

гэрч “ би мөнгийг нь тоолоход 20,000 төгрөгийн дэвсгэрт 10,000 төгрөгийн дэвсгэртүүдтэй нийт 70,000 арай хүрэхгүй байсан санаж байна 60,000 гаран төгрөг байсан. Тэгээд д 70,000 орчим төгрөг байна гэж хэлээд өөрт нь өгсөн” гэх (хавтаст хэргийн 25-26-р хуудас) мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон,  тогтоогдож байна.

 

2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

3. Прокуророос шүүгдэгч , хохирогч 35,000 төгрөгийг хүч хэрэглэн довтолж авсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог бөгөөд гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс эс шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Довтолгоон нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илэрнэ.

 

5. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болох хохирогч Б., гэрч Д., гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд, шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд согтуурсан үедээ хамт архи уусан хохирогч хамт энэ хэргийн гэрч Д.гийн жолоодож явсан машинд буюу таксинд сууж явахдаа түүний эд хөрөнгийг авах зорилгоор машиныг Баруун-Урт сумын төвөөс гадагш “Цайрт минерал” ХХК-руу явах засмал замаар явахыг шаардаж, улмаар 8 дугаар багийн нутаг “ ” амралтын газрын орчимд зогсоож, Б.г машинаас гараар цохиж буулган, цохих алгадах зэргээр хүч хэрэглэн довтолж түүний 35,000 төгрөгийг дээрэмдэн авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд түүний дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч   Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснөө мэдүүлсэн болно.

 

6. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн шинж нь өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байдаг.

 

Тухайлбал, шүүгдэгч ******* нь хохирогчийн эд хөрөнгийг авах шууд санаа зорилгоор сууж явсан таксиг аймгийн төвөөс гарч явахыг шаардан, улмаар төвөөс зайд очиж хохирогч Б.г машинаас буулган цохиж, зодон мөнгийг авч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

            Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлийн улмаас хохирогч эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 35,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч зүгээс хохирогчид учирсан дээрх хохирлыг бүрэн нөхөн төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон нэг жилийн хугацаагаар хорих ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН